ЧӨЛӨӨТ ЦАГ

Хоол тэжээлийн дутагдалд орсноо хэрхэн мэдэх вэ?

Охид бүсгүйчүүд маань үзэсгэлэнтэй сайхан харагдах гэсэндээ жингээ хасахаар зориг шулууддаг. Ингэхдээ хоол идэхгүй, удаан хугацаагаар мацаг барих бөгөөд энэ нь ямар эрсдэлтэй болохыг мэддэггүй нь харамсалтай. Удаан хугацаагаар хоол идэхгүй, биедээ уураг, шим тэжээл хуримтлуулахгүй байх нь бие махбодийн үйл ажиллагааг алдагдуулж, хоол тэжээлийн дутагдалд оруулдаг аж. Харин та өөрийгөө хоол тэжээлийн дутагдалд орсон эсэхээ хэрхэн мэдэх вэ? Бид өнөөдөр та бүхэндээ хоол тэжээлийн дутагдалд орсон үед илрэх шинж тэмдгүүдийг танилцуулахаар бэлтгэлээ. 

Хоол тэжээлийн дутагдалд орсноо хэрхэн мэдэх вэ? Хадгалах

Гоо сайхны салоныг чанартай эсэхийг мэдэх 6 арга

Баяр ёслол, тэмдэглэлт үйл явдлууд ойртох тусам охид бүсгүйчүүдийн толгойд ямар салоноор үйлчлүүлэх вэ хэмээх бодол эргэлддэг. Сонголт арвин, үйлчлүүлэх газар дэндүү олон тул сайныг шилж хайж явсаар хамаг цагаа дэмий үрдэг шүү дээ. Иймд бид та бүхэндээ үйлчлүүлж байгаа салоноо чанартай эсэхийг мэдэх 6 аргыг зааж өгөхөөр бэлтгэлэээ.

Гоо сайхны салоныг чанартай эсэхийг мэдэх 6 арга Хадгалах

Таныг хүнд байдлаас гаргах зальжин 10 арга

Бидний бие хэдийгээр гайхамшигтай зүй тогтолтой хэдий ч, зарим үед хяналтаас гарчихдаг шүү дээ. Хичнээн хичээвч, зарим зүйлсийг зогсоох, болиулахад үнэхээр хүндрэлтэй байдаг. Тиймээс бид та бүхэндээ таныг хүндхэн нөхцөл байдлаас амархан аврах хөгжилтэй ч гэмээр 10 зальжин аргыг танилцуулахаар бэлтгэсэн юм.

Таныг хүнд байдлаас гаргах зальжин 10 арга Хадгалах

2017 оны хамгийн өндөр цалинтай ажил мэргэжлүүд

Кайф авч, амьдралаа илүү сонирхолтой болгохоор ажилладаг нэгэн байхад, ажилдаа дургүй байлаа ч мөнгөний төлөө ажиллах хүмүүс ч гэж бий. Мэдээж мөнгөгүйгээр амьдралыг төсөөлөх боломжгүй тул бид хөдөлмөрлөх хэрэг гардаг. Харин та хөдөлмөрөө хэр хэмжээний мөнгөөр үнэлүүлдэг вэ? Бид та бүхэндээ 2017 оны хамгийн өндөр цалинтай ажил мэргэжлүүдийг танилцуулахаар бэлтгэлээ. 

2017 оны хамгийн өндөр цалинтай ажил мэргэжлүүд Хадгалах

Хагнаас хэрхэн салах вэ?

Хаг үүсэх гол шалтгааны нэг бол хуйхны хуурайшилт юм. Бид үсэндээ хангалттай анхаарал хандуулж чаддаггүйн улмаар, хуйх хуурайшиж, цаашлаад хаг үүсэх аж. Тэгвэл энэхүү асуудлаас хэрхэн ангижрах вэ? Тус асуултын хариулт болгож, та бүхэндээ хагнаас гэрийн нөхцөлд салах энгийн аргуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Та эдгээр аргуудыг хэрэглэж, хагнаас бүр мөсөн салаарай. 

Хагнаас хэрхэн салах вэ? Хадгалах
2017-11-29, 17:16

Баяраас өмнө 10 кг турах дэглэм

Загвар өмсөгчдийн тэрхүү сайхан арьс, нарийн бэлхүүс, гоёмсог хөлний нууц юундаа байдгийг та гайхаж байв уу? Хариулт нь шаргуу хөдөлмөр, дасгал хөдөлгөөн, бас хамгийн чухал нь зөв хоолны дэглэм юм. Илүүдэл жин нь биед муу хэдий ч, та турахын тулд заавал эрүүл мэнддээ хор хөнөөлтэй хоолны дэглэм барих шаардлагагүй. Энэхүү нийтлэлдээ бид турахыг хүсч буй бүсгүйчүүддээ зориулан хоолны дэглэмдээ заавал нэмбэл зохих хүнсүүд болон дасгал хөдөлгөөнийг танилцуулах болно.

Баяраас өмнө 10 кг турах дэглэм Хадгалах

Өвлийн улиралд хуурайшсан арьсыг арчлах аргууд

Өвлийн хүйтэн температур, хуурай агаар нь хүний арьс болон үсний байгалийн хамгаалалтыг алдагдуулж, гүн хуурайшилт үүсгэдэг. Бүсгүй та эдгээрээс арьсаа хамгаалж, толигор, чийглэг байлгахыг хүсвэл гэрийн нөхцөлд дараах арьс арчилгааг өөртөө харамгүй зориулаарай.

Өвлийн улиралд хуурайшсан арьсыг арчлах аргууд Хадгалах

Таны энэ долоо хоногийн зурхай

Буд гарагийн нөлөөгөөр энэ долоо хоногт ордуудад нийтлэг үл ойлголцол, сөргөлдөөн үүсч болзошгүй байна. Иймд та аль болох тайван байж, аливаад хүлээцтэй хандахыг хичээгээрэй. Эс бөгөөд тааламжтай ажлын саналаас татгалзсан хариу авах, удаан нөхөрлөсөн хүмүүстэй ам зөрөлдөх болно. Энэ нь мэдээж түр зуурын зүйл тул, нэг их сэтгэлээ чилээж, шаналсны хэрэггүй юм. Ингээд та бүхэндээ 7 хоногийн үйл явдал, зурхайг танилцуулъя.

Таны энэ долоо хоногийн зурхай Хадгалах

Бидний эрүүл мэндийг хохироодог 9 муу зуршил

Хүн бүр л эрүүл, урт удаан амьдрахыг хүсдэг. Гэсэн хэдий ч, хаанаас хэрхэн эхлэхээ мэддэггүй сул талтай. Бид энэхүү мэдээллээр та бүхэндээ эрүүл мэндийг хохироодог муу зуршлуудыг танилцуулж, эдгээрээс хэрхэн сэргийлэх тухай арга замуудыг дуулгахаар бэлтгэлээ. Та эдгээрийг өдөр тутмын амьдралаасаа гаргаж хаян, илүү эрүүл, идэвхтэй хэв маягийг сонгоорой.

Бидний эрүүл мэндийг хохироодог 9 муу зуршил Хадгалах

Нүдний харааг сайжруулах энгийн 10 арга

Нүд бол яахын аргагүй бидний хувьд хамгийн чухал эрхтний нэг. Бид өдөр тутамдаа хийсэн буруу үйлдэл, арчилгаа зэргээс болж, хараагаа муутгаж, харааны шил, линз зүүх шаардлагатай болдог. Тэгвэл хэрхэн хараагаа муудахаас сэргийлэхийн зэрэгцээ сайжруулах вэ? Бид энэхүү асуултын хариулт болгож, та бүхэндээ доорх мэдээллийг хүргэж байна. Хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Нүдний харааг сайжруулах энгийн 10 арга Хадгалах

Сормуус суулгуулахын сөрөг талууд

Өглөө бүрийг үзэсгэлэнтэй, бас шинэлэг угтах сайхан шүү дээ. Тиймээс ч өнөөдөр маш олон охид бүсгүйчүүд сормуус суулгуулдаг болсон. Энэ нь ажиллагаа багатай бөгөөд та өдөр тутамдаа нүүрээ хөнгөхөн будахад л хангалттай юм. Гэвч хүн хүний арьсны онцлог, арчилгаанаас хамаарч хиймэл сормуус 1 сар хүртэлх хугацаанд унаж эхэлнэ. Мөн таны мэдэхгүй маш олон зүйлс нүдэнд болдог байна. Иймд танд сормуус суулгуулахын сөрөг талуудыг дуулгахаар бэлтгэлээ.

Сормуус суулгуулахын сөрөг талууд Хадгалах

Хэчнээн их архи уусан ч согтоохгүй байх зальжин аргууд

Ямар нэгэн тэмдэглэлт өдрүүд, арга хэмжээ, бултахын аргагүй хүлээн авалтуудаас хэрхэн согтохгүй, өөрийн ухаантай гэртээ харих аргыг мэдмээр л байгаа биз дээ... Мэдээж уулзаж учрах хүн бүрээс зайгаа барьж, бултах боломжгүй тул та доорх шинжлэх ухаанч аргуудыг нэг туршаад үзээрэй. Танд хэзээ нэгэн өдөр ач тусаа өгөх нь лавтай.

Хэчнээн их архи уусан ч согтоохгүй байх зальжин аргууд Хадгалах