2017 оны хамгийн өндөр цалинтай ажил мэргэжлүүд

Кайф авч, амьдралаа илүү сонирхолтой болгохоор ажилладаг нэгэн байхад, ажилдаа дургүй байлаа ч мөнгөний төлөө ажиллах хүмүүс ч гэж бий. Мэдээж мөнгөгүйгээр амьдралыг төсөөлөх боломжгүй тул бид хөдөлмөрлөх хэрэг гардаг. Харин та хөдөлмөрөө хэр хэмжээний мөнгөөр үнэлүүлдэг вэ? Бид та бүхэндээ 2017 оны хамгийн өндөр цалинтай ажил мэргэжлүүдийг танилцуулахаар бэлтгэлээ. 

2017 оны хамгийн өндөр цалинтай ажил мэргэжлүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

9 Нягтлан бодогчид

Нягтлан бодогч нь хувь хүн, албан байгууллагын орлого, зарлагыг дүгнэж, алдагдал, ашгийг тооцоолсон санхүүгийн тайлан материал бэлтгэдэг.

Ажилгүйдлийн түвшин: 2.5 хувь

Сарын дундаж цалин: 6,520 ам.доллар

Нягтлан бодогчид

8 Үйл ажиллагааны судалгааны шинжээч

Үйл ажиллагааны судалгааны шинжээч нь байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөг математик загварчлалаар гаргадаг байна. Урьдчилан гаргасан энэ төлөвлөгөө хэр найдвартай, хэр ашиг олохоос шалтгаалж компани уг төлөвлөгөөний дагуу ажиллах эсэхээ шийддэг.

Ажилгүйдлийн түвшин: 2.6 хувь

Сарын дундаж цалин: 7,015 ам.доллар

Үйл ажиллагааны судалгааны шинжээч

7 Туяа эмчилгээний эмч

Туяа эмчилгээний эмч өвчтөнг туяаны аппаратанд оруулж, цацраг идэвхт туяа эмчилгээ хийдэг бөгөөд төхөөрөмжөө тохируулах, өвчтөнд хийсэн эмчилгээний талаарх тэмдэглэл бичдэг.

Ажилгүйдлийн түвшин: 1.7 хувь

Сарын дундаж цалин: 7,038 ам.доллар

Туяа эмчилгээний эмч

6 Байгаль орчны инженер

Байгаль орчны инженер нь хүрээлэн буй орчны цаашдын байдал нөхөн сэргээлт зэргийг тооцоолж, зураг төсөл, төлөвлөгөө зохиодог.

Ажилгүйдлийн түвшин: 0.8 хувь

Сарын дундаж цалин: 7,336 ам.доллар

Байгаль орчны инженер

5 Механик инженер

Механикийн инженер нь багаж хэрэгсэл, хөдөлгүүр, механизм болон механик ажиллагаатай тоног төхөөрөмжийг суурилуулах, ажиллуулах, засвар үйлчилгээ хийх зэрэг ажил хийдэг.

Ажилгүйдлийн түвшин: 1.6 хувь

Сарын дундаж цалин: 7,349 ам.доллар

Механик инженер

4 Компьютерийн системийн шинжээч

Компьютерийн системийн шинжээч нь компьютерийн системийг сайжруулахын тулд инженерчлэл, бизнес, шинжлэх ухаан гэх мэт янз салбарын өгөгдлийн мэдээлэл дээр ажилладаг.

Ажилгүйдлийн түвшин: 2.4 хувь

Сарын дундаж цалин: 7,515 ам.доллар

Компьютерийн системийн шинжээч

3 Програм хангамж хөгжүүлэгч

Програм хангамж боловсруулагчид үйлдлийн системийн түвшний програм хангамж, хөрвүүлэгч, сүлжээний түгээлтийн програм хангамжийг судлах, боловсруулах, сайжруулах ажил хийдэг.

Ажилгүйдлийн түвшин: 2 хувь

Саырн дундаж цалин: 8,513 ам.доллар

Програм хангамж хөгжүүлэгч

2 Даатгалын ажилтан

Даатгалын ажилтан үйлчлүүлэгчийнхээ эд хөрөнгө, эрүүл мэндийн байдал, зан чанар, ирээдүйд олж болох мөнгө, тэтгэврийн хэмжээ зэргийг тооцоолохоос гадна үйлчлүүлэгчид учирч болзошгүй эрсдлийг урьдчилан таамаглах ажил хийдэг.   

Ажилгүйдлийн түвшин: 0.8 хувь

Сарын дундаж цалин: 9,213 ам.доллар

Даатгалын ажилтан

1 Санхүүгийн зөвлөх

Санхүүгийн зөвлөхүүд үйлчлүүлэгчиддээ татварын болон хөрөнгө оруулалтын стратеги, үнэт цаас, даатгал, тэтгэврийн төлөвлөгөө, үл хөдлөх хөрөнгийн талаарх мэдээллийг хүргэж, тэдний санхүүгийн төлөвлөгөөг зохиож өгдөг.

Ажилгүйдлийн түвшин: 2 хувь

Сарын дундаж цалин: 9,837 ам.доллар

Санхүүгийн зөвлөх

Хамгийн гол нь та өөрийн эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь байж, чадвараа хөгжүүлэх хэрэгтэйг анхаараарай!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()