ЧӨЛӨӨТ ЦАГ

Кофены үрийг гоо сайхандаа ингэж ашиглаарай!

Кофег зөвхөн ууж хэрэглэдэг гэх ойлголт бидний дунд байдаг. Гэтэл гоо сайхандаа ашиглах арга ч байдаг ажээ. Арьс гундаж, нүд хавагнаж, арьс хуурайших үед бид үнэтэй гоо сайхны бараа бүтээгдэхүүн худалдаж авдаг. Гэвч танай гал тогоонд байгаа нунтаг кофе танд энэ бүх асуудлыг шийдэх арга ч байж болох юм.

Кофены үрийг гоо сайхандаа ингэж ашиглаарай! Хадгалах

Өргөст хэмхийг гал тогоондоо биш, гоо сайхны шүүгээн дээрээ тавь!

Бид өдөр тутамдаа өргөст хэмхийг идэж хэрэглэдэг. Гэхдээ энэхүү хүнсний ногоо нь хоолонд амт оруулахаас гадна олон өөр давуу талтай аж. Та үүнийг гал тогоондоо байлгах биш, гоо сайхны ширээн дээрээ тавих хэрэгтэй. Учир нь тус хүнсний ногоо нь таны арьсанд төрөл бүрийн эерэг нөлөө үзүүлэх аж. Ингээд хамтдаа өргөст хэмхний ач тустай танилцъя. 

Өргөст хэмхийг гал тогоондоо биш, гоо сайхны шүүгээн дээрээ тавь! Хадгалах

Бэлгэвч хэрэглэхдээ анхаарах ёстой зүйлс

Насанд хүрсэн хүн болгоны зайлшгүй мэдэж байх ёстой жирэмслэлтээс хамгаалах зөвлөгөөний талаар хүргэе. Эрэгтэйчүүдэд зориулсан бэлгэвч нь хамгийн хямдхан жирэмслэлтээс хамгаалах арга зам бөгөөд зүй ёсоор хадгалж, хэрэглэвэл хүсээгүй жирэмслэлт, бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үр дүнтэй. Ингээд мэдээллийнхээ дэлгэрэнгүйтэй танилцацгаая.

Бэлгэвч хэрэглэхдээ анхаарах ёстой зүйлс Хадгалах
2018-01-30, 17:39

Би энэ аргуудыг сурснаас хойш биеэ бүрэн хянаж чаддаг болсон!

Заримдаа бидний бие махбод эвгүй нөхцөл таагүй байдалд ордог шүү дээ. Танд ч гэсэн ийм зүйлс хэзээ нэгэн цагт тохиолдож байсан нь мэдээж. Ингээд энэ удаагийнхаа нийтлэлээрээ доорх гэнэтийн нөхцөл байдалд ороход яг юу хийх ёстой талаарх зөвлөгөөг бид танд хүргэж байна. 

Би энэ аргуудыг сурснаас хойш биеэ бүрэн хянаж чаддаг болсон! Хадгалах

Зүрхний шигдээсээс хэрхэн сэргийлэх вэ? Шигдээс болсон бол ингэж эмчлээрэй!

Зүрх зогсох... Таагүй сонсогдох энэ үгийн цаана хэн нэгний амьдрал тэр чигээрээ зогсдог. Тиймээс энэ өвчин танд ч бас хамаатай юм. Харин та мөнхийн ажиллагаатай энэ эрхтэн эрүүл үедээ нэг минутанд хэдэн удаа цохилж, бас юунаас болж хаагддагийг мэдэх үү? Бидний олонх нь үүнийг мэддэггүй. Ингээд зүрхний шигдээс өвчнөөс хэрхэн сэргийлэх, хэрвээ өвдсөн бол ямар арга хэмжээ авах талаар бид дараах мэдээллийг бэлтгэлээ.

Зүрхний шигдээсээс хэрхэн сэргийлэх вэ? Шигдээс болсон бол ингэж эмчлээрэй! Хадгалах
2018-01-30, 11:55

Таны гар үргэлж хүйтэн байдаг бол үүнийг заавал уншаарай!

Хэвийн ажиллаж байгаа ч хэт их ачаалал авсан юм шиг ядраад байна уу? Арьс чинь цонхийж , шаргалтаад байна уу? Цээж хөндүүрлэж, "гар хөл" бүлээцэхгүй, үргэлж хүйтэн, толгой эргээд байна уу? Хэрэв та эдгээр асуултуудын аль нэгэнд нь тийм гэж хариулсан бол та цус багадалттай байх магадлалтай юм. Гол шалтгаан нь хүний биен дэхь төмөр болон витаминий дутагдал байдаг. Сарын тэмдэг болон жирэмсэн үед цус багадалтийн шинж тэмдэг илэрнэ.  Цусны улаан эс хүчилтөрөгчийг биеэр бүрэн тарааж чадахгүй байгаа үед цус багадалт үүсдэг байна. Азаар энэ асуудлыг хоол хүнсээрээ дамжуулан амархан шийдэж болох аж. Ингээд дараах 8-н хүнсний бүтээгдэхүүнтэй танилцана уу!

Таны гар үргэлж хүйтэн байдаг бол үүнийг заавал уншаарай! Хадгалах
2018-01-30, 11:11

Унгасаа тэвчилгүй гаргах 8 шалтгаан

Тийм ээ та зөв уншсан. Унгах нь хүний биед сайнаар нөлөөлдөг нэгээр тогтохгүй олон шалтгаан байна. Бид унгас гэхээр л хүн ичмээр муу муухай зүйл мэтээр хүлээн авдаг. Гэтэл энэ нь ичмээр биш харин ч бидний хоол боловсруулах эрхтний тогтолцоо зөв ажиллаж байна гэсэн дохио аж. Мөн үүгээр дамжуулж өөрсдийн эрүүл мэндийг ч хянах боломжтой. Жирийн хүн өдөрт дунджаар 5-10 удаа унгадаг гэнэ шүү. 

Унгасаа тэвчилгүй гаргах 8 шалтгаан Хадгалах
2018-01-29, 16:27

Таны бие “мах” шингээж чадахгүй байгааг илтгэх шинж тэмдгүүд

Арааны шүлс асгарам сайхан амттай бургер, үнэр нь хамар цоргим тансаг стейкнээс татгалзана гэдэг бараг л боломжгүй зүйл. Хэдийгээр маханд уураг ихээр агуулагддаг ч байгалийн гаралтай химийн бодис, ханасан өөх тос болон бидний биенд хурдан шингэдэггүй элементүүд байдаг ажээ. Махыг хэтрүүлж идэх нь чихрийн шижин, зүрх судасны өвчнөөс авахуулаад хорт хавдартай болох томоохон хүчин зүйл болж байдаг. Ингээд таны бие мах боловсруулж чадахгүй байгааг ямар шинж тэмдгүүдээр мэдэж болохтой танилцацгаая. 

Таны бие “мах” шингээж чадахгүй байгааг илтгэх шинж тэмдгүүд Хадгалах

Дасгал хийсний дараа ууж болохгүй зүйлс

Өөрийнхөө бие галбирыг хөгжүүлэхдээ цаг гаргана гэдэг сайн чанар. Фитнесээр хичээллэснээр калорио шатаан жингээ хасч гуалигжихаас гадна зүрх судсыг эрүүлжүүлж, чихрийн шижингээр өвдөх магадлалыг бууруулан, хоол боловсруулалтыг сайжруулж, булчингийн массыг нэмж, аз жаргалын түвшинг нэмэгдүүлэхээс гадна нойронд сайн болгож, хүч чадал, уян хатан байдал, ой санамжийг ч сайжруулдаг. Тэгвэл судлаачдын үзэж байгаагаар ингэж их хөлс хүчээ урсган байж дасгал сургиулалт хийдэг ч дараа нь зохисгүй ундаа уучихвал энэ их хүч хөдөлмөр талаар болж үр дүн гардаггүй ажээ.  За ингээд фитнесийн дараа юу ууж болдоггүйг мэдэж авцгаая.

Дасгал хийсний дараа ууж болохгүй зүйлс Хадгалах

Шигдэж ургасан хумсыг гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх вэ?

Хумсны ялтас нь хажуугийн буланруу шигдэн ургахыг "онихокриптоз" буюу хумс шигдэж ургах гэдэг. Энэ нь хүмүүсийн дунд  нэлээд түгээмэл өвчин билээ. Хумс ингэж ургасан үед хуруу улайж хавдан үрэвсэж, хүчтэй өвдөлт мэдрэгддэг байна. Ялангуяа алхах үед илүү их өвддөг болохоор үүнийг зарим хүмүүс шүд өвдсөн үед мэдрэгддэг аймшигтай мэдрэмжтэй зүйрлэдэг шүү дээ. Тэгвэл дийлэнх тохиолдолд хумсыг буруу авснаас болж хумс шигдэж ургадаг хэмээн эмч нар өвчтөнүүдэд зөвлөдөг байна. Ингээд та бүхэндээ энэ өвчний үед ямар арга хэмжээ авах талаар дараах мэдээллийг хүргэе.

Шигдэж ургасан хумсыг гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх вэ? Хадгалах
2018-01-26, 17:21

Өглөө сэрэхдээ ч хөөрхөн байхын тулд хийх ёстой зүйлс

Супер модель Синди Кроуфорд нэгэн ярилцлагандаа "Өглөө сэрээд өөрийгөө толинд харахад би сэтгүүлийн нүүрэн дээр инээмсэглэн гардаг шигээ үзэсгэлэнтэй байдаггүй" гэдгээ хүлээн зөвшөөрсөн удаатай. Ийм сайхан эмэгтэй өглөө сэрэхдээ өөрийгөө сайхан харагддаггүй гэж бодож байгаа бол энгийн бид ямар харагддаг нь ойлгомжтой. Ингээд өнөөдрийнхөө нийтлэлээр өглөө бүрийн мандах нарыг хөөрхөн царайтай угтахыг хүсч буй хэн бүхэнд хэрэг болох зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ. 

Өглөө сэрэхдээ ч хөөрхөн байхын тулд хийх ёстой зүйлс Хадгалах

Долоон хүүхэд төрүүлсний дараа тэр ингэж өөрчлөгдсөн

Ээж болно гэдэг хамгаас сайхан мэдрэмж. Үүнийгээ дагаад томоохон үүрэг хариуцлагыг тэд жижигхэн биедээ үүрэх хэрэг гардаг. Гэхдээ ээжүүд хэзээ ч бууж өгдөггүй. Үр хүүхдийнхээ төлөө бүхнийг хийсээр энэ насыг бардаг. Угаасаа ч хүний амьдралын утга учир гэдэг үр удмаа үлдээх явдал шүү дээ. Харамсалтай нь зарим эмэгтэйчүүд гоо үзэсгэлэнгээ алдахаас айж жирэмслэхийг хүсдэггүй байна. Харин олон хүүхэд төрүүлсэн ч гоё сайхан бие галбираа хадгалж болдгийг өдгөө 43 настай ч аль хэдийнэ 7 хүүхэд төрүүлсэн Жесика Ансловын (Jessica Anslow)  жишээнээс олж мэдээрэй.

Долоон хүүхэд төрүүлсний дараа тэр ингэж өөрчлөгдсөн Хадгалах
2018-01-26, 14:41