Өргөст хэмхийг гал тогоондоо биш, гоо сайхны шүүгээн дээрээ тавь!

Бид өдөр тутамдаа өргөст хэмхийг идэж хэрэглэдэг. Гэхдээ энэхүү хүнсний ногоо нь хоолонд амт оруулахаас гадна олон өөр давуу талтай аж. Та үүнийг гал тогоондоо байлгах биш, гоо сайхны ширээн дээрээ тавих хэрэгтэй. Учир нь тус хүнсний ногоо нь таны арьсанд төрөл бүрийн эерэг нөлөө үзүүлэх аж. Ингээд хамтдаа өргөст хэмхний ач тустай танилцъя. 

Өргөст хэмхийг гал тогоондоо биш, гоо сайхны шүүгээн дээрээ тавь!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Цусан дахь сахарын хэмжээг хянана

Хэрэв таны цусан дахь сахарын хэмжээ өндөр бол, илүү их өргөст хэмх хэрэглээрэй. Энэ нь инсулины хэмжээг тогтворжуулж, таныг эмчлэх болно. 

Цусан дахь сахарын хэмжээг хянана

2 Нүдний хаванг буулгана

Өглөө сэрэхэд нүд тань бүлцийж, шөнөжингөө уйлсан мэт харагдаж байна уу? Тийм бол сэтгэлээ чилээх шаардлагагүй. Та ердөө л 2 зүсэм хөргөгчинд байлгасан хүйтэн өргөст хэмхийг нүдэн дээрээ хэсэг тавихад хангалттай. Хэдхэн минутын дараа таны нүд хэвийн байдалд орно. 

Нүдний хаванг буулгана

3 Наранд түлэгдсэн арьсыг эмчилнэ

Өргөст хэмх нь үрэвслийн эсрэг шинж чанартай тул, та тус хүнсний тусламжтайгаар, элдэв шархыг эмчилж чадна. Ялангуяа наранд түлэгдсэн арьсыг эмчлэхдээ өргөст хэмхийг хальсалж, нухаад арьсан дээрээ түрхээрэй. Хэсэг хугацааны дараа өргөст хэмхээ авч, арьсаа хүйтэн усаар угаана. 

Наранд түлэгдсэн арьсыг эмчилнэ

4 Тоник болгон ашиглах

Та заавал дэлгүүрээс үнэтэй тоник худалдан авалгүйгээр, өргөст хэмхийг ашиглаж болно. Нэг ширхэг өргөст хэмхийг хальсалж, хэрчинэ. Үүнийгээ дундаж хэмжээтэй саванд хийж, дээр нь өргөст хэмхээ далд ортол ус хийх хэрэгтэй. Энэхүү усаа 5-7 минут зөөлөн гал дээр чанах бөгөөд дараа нь 20 секунд блэндэрт хийж, эргүүлээрэй. Ингээд бэлэн болсон тоникоо саванд хийж, өглөө оройдоо нүүрэндээ түрхэж байгаарай. 

Тоник болгон ашиглах

5 Батгыг эмчилнэ

Та тал өргөст хэмх, 1 халбага овьёос, 1 халбага зөгийн бал зэргийг нийлүүлж, миксэрдээрэй. Бэлтгэсэн маскаа нүүрэндээ түрхэж, 10-15 минутын дараа бүлээн усаар угааж арилгана.

Батгыг эмчилнэ

6 Арьсыг чийгшүүлнэ

Өргөст хэмх нь шүүслэг хүнсний ногоо тул таны арьсанд хангалттай хэмжээний тэжээл болоод чийгшил өгч чадна. Та 2 ширхэг өргөст хэмх, 1/3 аяга цагаан цуу, 1/3 аяга ус, 2 халбага элсэн чихэр, 1/2 цайны халбага давс, 1/8 хар перец зэргийг хольж, амттай өргөст хэмхний салат бэлтгээрэй. 

Арьсыг чийгшүүлнэ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()