ШИНЭ ТЕХНОЛОГИ

Трансформер бөмбөлөг MorpHex

Норвегийн роботын технологийн мэргэжилтэн Каре Халворсен (Kare Halvorsen aka. Zenta) нь фантастикт дурлагчдын мөрөөдлийг бодит амьдрал дээр амилуулжээ. Тэрээр "MorpHex" хэмээх хэлбэр, дүрс, үйлдлээ хувиргадаг роботыг зохион бүтээсэн юм байна. Энэхүү төхөөрөмж нь өөрөө өнхөрч, хөлөөрөө явж чаддаг ажээ.

Трансформер бөмбөлөг MorpHex Хадгалах

Google-ийн интерактив нүдний шилний төсөл

Технологийн салбарт олон талтай талст мэт маш олон төрлийн бүтээл гаргадаг Google корпорацийнхан "Project Glass" хэмээх шинэ бүтээлээ толилуулжээ. Үүгээрээ хүмүүсийг интернет болон олон нийтийн харилцааны сүлжээг идэвхитэйгээр татан оролцуулах ажлаа өрнүүлэх зорилгодоо хүрэх төлөвлөгөөтэй байгаа юм. Ингээд бүгдээрээ нүдний шилээр яаж хүнийг интернетээс “хамааралтай” болгох талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй болцгооё.

Google-ийн интерактив нүдний шилний төсөл Хадгалах

Дизайнеруудын шинэлэг бүтээл

Iris Tablet хэмээх энэхүү тунгалаг планшет нь технологийн шинэ үсрэлтийг авч ирж, энэ төрлийн төхөөрөмжнүүдийн нөөц бололцоог хэд дахин өсгөх ач холбогдолтой ажээ. Энэхүү планшет нь хүрээлэн буй орчинг танд нэвт харуулах бөгөөд зорьсон цэгт тань хүрэх хамгийн ойрын маршрутыг шууд хүрээлэн буй орчин дээр сумаар зааж үзүүлэх, номны текстийг сонгосон хэлрүү хөрвүүлэх гэх мэтийн практик ач холбогдлоор илүү байх юм.

Дизайнеруудын шинэлэг бүтээл Хадгалах

Дэлхийн хамгийн урт дүүжин гүүр Хятадад баригджээ

БНХАУ-ын нутаг дэвсгэр дээр «Айчжай» гэдэг нэртэй, Дэлхий дээрхи хамгийн урт дүүжин гүүрийг байгуулжээ. Гүүрний урт нь 1176 метр болсон нь ижил төрлийн байгууламжуудынхаасаа хавьгүй илүү юм байна. «Айчжай» гүүр нь Дехан хавцлын хоёр талд орших хоёр хоолойг холбожээ. Өндөр нь 355 метр юм байна.

Дэлхийн хамгийн урт дүүжин гүүр Хятадад баригджээ Хадгалах

BMW i8 Spyder Concept

BMW компанийхан “i” цувралынхаа үргэлжлэл болгож, i8 гибрид хөдөлгүүртэй Spyder төмөр хүлгээ танилцуулжээ. Life Drive бүтэц дээр суурилсан уг машин нь “i” цувралын эхний хоёр загварын адилаар нүүрсэн пластик болон хөнгөн цагаан материалтай бөгөөд арай бага дугуй, зорчигчийн суудал нь хоёр дахин жижгэрсэн байдалтайгаар гарсан байна.

BMW i8 Spyder Concept Хадгалах

Windows 8 – тай Ford Mustang

"West Coast Customs" компани нь шинэ Ford Mustang-ийн тусгай загвараа бүтээхэд Microsoft-оос туслалцаа авч, Windows 8 үйлдлийн систем, болон Kinect удирдлага хоёрыг суурилуулжээ. Тэгэхлээр энэхүү Ford Mustang-ийн удирдлагын самбарны оронд өндөр технологийн үйлдлийн систем бүхий дэлгэц, жолоочийн талын урд цонхон дээр машины талаар мэдээлэл урсан гарч байх юм байна. Xbox 360 тоглуулагчийг бас суурилуулжээ. Түлхүүр болон удирдлагын нэмэлт хэрэгсэл хэлбэрээр дурын смартфоныг ашиглаж болох юм байна. Учир нь Windows Phone програм энэ боломжийг бий болгодог байна. Машинд wi-fi, LTE, модулиудыг суурилуулсан учраас машины бусад зорчигчид интернетэд ямар ч асуудалгүй холбогдох боломжтой болно.

Windows 8 – тай Ford Mustang Хадгалах

iPhone-ий робот тавиур Galileo

Та бүхэнд iPhone-д зориулсан шинэ тавиурны талаар мэдээллийг хүргэж байна. "Galileo" гэдэг нэртэй энэхүү тавиур нь видео дуудлага хийж байх үед өөрөө эргэж, 360 градусын панорам зураг авах үйлдэл хийдэг ажээ. Өдрөөс өдөрт хөгжиж байгаа технологийн ертөнцийн “хаан” гэхэд хэлсдэхгүй Apple компаний түлхүүр бүтээгдэхүүн болох iPhone-д зориулсан төрөл бүрийн аппликейшн болон нэмэлт хэрэгсэлүүд байнга бүтээгдэж байдаг билээ. Ингээд одоо бүгдээрээ тэрхүү нэмэлтүүдийн нэгтэй танилцацгаая.

iPhone-ий робот тавиур Galileo Хадгалах

Infiniti Emerg-E

Саяхан болсон Женевийн авто үзэсгэлэн дээр танилцуулсан Infiniti-гийн цоо шинэ, чамин Emerg-E төмөр хүлгийн талаар мэдээллийг танд хүргэж байна. Олны дунд тод гэрэлтдэг, одтой нэгэн гэж байдаг шиг Женевийн авто үзэсгэлэнгийн олон авто машинууд дундаас Infiniti Emerg-E нь шилдгүүдийн нэг байлаа.

Infiniti Emerg-E Хадгалах

iPad 3 -ыг танилцуулж байна

Apple – ийнхан эцсийн мөчид iPad планшет компютерныхоо гурав дахь хувилбарыг толилуулжээ. iPhone 4S шиг, шинэ iPad-ний нэр нь хэрэглэгчдийн хувьд сюрприз болсон байна. Учир нь iPad III-ын нэр нь "The New iPad" ажээ. Магадгүй хүн бүхэн л “Шинэ iPad, шинэ iPad” гэж тэсэн ядан хүлээж байсан тул Apple-ийнхан албаар ийм нэр өгсөн байх. Ингээд бүгдээрээ тэсэн ядан хүлээсэн шинэ iPad-тай дэлгэрэнгүй танилцацгаая.

iPad 3 -ыг танилцуулж байна Хадгалах

Малибу дахь 8 сая долларын тансаг байшин

Архитектор Эдвард Найлс нь 1993 онд энэхүү "Henman House"-ыг барьжээ. Калифорния мужийн Малибу-д Номхон далайруу харсан байршилтай энэ байшингийн эзэмшил газар нь 550 метр квадрат талбайтай. Дотроо гурван унтлагын өрөө, таван угаалгын өрөө, зочдын өрөө, ажлын өрөөтэй. Гаднаа 18 метрын урттай бассейн, нисдэг тэрэгний талбай болон 25 авто машины багтаамж бүхий паркинг талбайтай ажээ. Уг эзэмшил газар болон байшингийн өмнөх эзэд нь Henman Guitars-ын Graham Henman болон стилист Paris Henman нар байжээ. Харин өнөөдөр энэхүү шилэн барилгыг 7,95 сая доллараар зарахаар болсон байна.

Малибу дахь 8 сая долларын тансаг байшин Хадгалах

Lamborghini Aventador J – цор ганц, ахин давтагдашгүй

Женевийн Олон Улсын Авто Үзэсгэлэн дээр "Lamborghini Aventador J" авто машины загварыг толиуулсан байна. Энэхүү төмөр хүлэг нь ганцхан ширхэг бүтээгдсэнээрээ онцлог болжээ. Нэрнийх нь J үсгийг 1970–аад оны Jota – машиныг дурсаж өгсөн байна. Түүнчлэн шинэ "Lamborghini Aventador J" нь зарим талаараа өнгөрсөн зууны 60-аад оны спорт машинуудыг санагдуулахаар загвартай болжээ.

Lamborghini Aventador J – цор ганц, ахин давтагдашгүй Хадгалах

Нарны толь

Виганелло хэмээх Италийн 200 оршин суугчтай бяцхан суурин бол маш өвөрмөц газар ажээ. Оршин суугчид нь бүгд нарны гэрлийн ач холбогдлыг маш сайн мэддэг байна. Уг суурин нь бүх талаасаа Альпийн нуруудад хашигдсан байршилд оршдог тул 11 сарын дунд үеэс 2-р сарын эх хүртэл шууд утгаараа нарны бараа үздэггүй ажээ. Харин тэдний хувьд хамгийн том аврал нь нарны туяаг тусгадаг аварга том толь суурилуулсан явдал болов.

Нарны толь Хадгалах