Lamborghini Aventador J – цор ганц, ахин давтагдашгүй

Женевийн Олон Улсын Авто Үзэсгэлэн дээр "Lamborghini Aventador J" авто машины загварыг толиуулсан байна. Энэхүү төмөр хүлэг нь ганцхан ширхэг бүтээгдсэнээрээ онцлог болжээ. Нэрнийх нь J үсгийг 1970–аад оны Jota – машиныг дурсаж өгсөн байна. Түүнчлэн шинэ "Lamborghini Aventador J" нь зарим талаараа өнгөрсөн зууны 60-аад оны спорт машинуудыг санагдуулахаар загвартай болжээ.

Lamborghini Aventador J – цор ганц, ахин давтагдашгүй
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



Ямартай ч Lamborghini Aventador J нь цор ганц юм. Үйлдвэрийн нэрийн музей нарт ч хүртэл хувилбарыг нь тавихгүй юм байна.



Жирийн Aventador-оос мэдээж урьд шил, дээвэргүйгээрээ ялгаатай цор ганц J нь уг загварын түүхэн дэхь хамгийн намхан машинаар тодроод байгаа юм. Aventador J нь “Формула - 1” маягийн карбон бодикит,  урьдаа 20 дюйм, ардаа 21 дюйм дугуйтай юм байна.



700 л.с-ийн чадал, 690 Нм-ийн эргэлтийн момент, 6.5 литрийн багтаамжтай V12 хөдөлгүүртэй төдийгүй хоёр тогтоогчтой ISR – дамжуулагч хайрцагны тусламжтайгаар дөрвөн дугуйгаараа мааждаг. Суперкарын дээд хурд нь 300 км/цаг юм.






















Цор ганц Aventador J – г үзэсгэлэн дууссаны дараа, шууд 2.2 сая гаран евро орчмоор зарах ажээ.

Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()