iPad 3 -ыг танилцуулж байна

Apple – ийнхан эцсийн мөчид iPad планшет компютерныхоо гурав дахь хувилбарыг толилуулжээ. iPhone 4S шиг, шинэ iPad-ний нэр нь хэрэглэгчдийн хувьд сюрприз болсон байна. Учир нь iPad III-ын нэр нь "The New iPad" ажээ. Магадгүй хүн бүхэн л “Шинэ iPad, шинэ iPad” гэж тэсэн ядан хүлээж байсан тул Apple-ийнхан албаар ийм нэр өгсөн байх. Ингээд бүгдээрээ тэсэн ядан хүлээсэн шинэ iPad-тай дэлгэрэнгүй танилцацгаая.

iPad 3 -ыг танилцуулж байна
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


www.caak.mn


Дэлгэц:
Шинэ iPad-ний дэлгэц нь Retina байна гэсэн цуу яриа батлагдлаа. Түүнчлэн дэлгэцний хэмжээ нь өмнөх загварынх шиг 9,37 дюйм хэвээр, харин өргөтгөл нь 2048х1536 болтол нэмэгджээ. Харин одоо дэлгэцний пиксель нь 3,1 сая болсон байна. Түүнчлэн өнгөний нягтаршил нь 44%-иар нэмэгджээ.


the new ipad_02.jpg

the new ipad_03.jpg
Шинэ iPad болон HDTV хоёрын харьцуулалт


Процессор нь ч гэсэн шинэчлэгдэж, дөрвөн цөмт графиктай А5Х болжээ.

the new ipad_010.jpg


Камер

Шинэ iPad-ны камер нь өрсөлдөгчдийн хувьд давшгүй даваа болсон байна. 5 мегапикселийн дуран нь дүрсний 1080p-ийн тогтворжилттой HD бичлэг хийдэг болжээ.

camera_hardware.jpg


iPhone 4S-ийнх шиг, камер нь таван ширхэг F/2.4 лизнтэй. Үүнд: хэт улаан туяаны гибрид шүүгч, автомат нүүр илрүүлэгч, автофокус болон тач фокус зэрэг үйлдлүүдийг тус тус гүйцэтгэх үүрэгтэй.

the new ipad_04.jpg


Шинэ iPad-аар авсан зурагнуудын жишээ:

the new ipad_05.jpg

the new ipad_06.jpg

the new ipad_07.jpg

the new ipad_08.jpg

4G
Планшет нь 4G модультай ажээ. Харамсалтай нь манайд одоохондоо LTE сүлжээ хараахан ашиглагдах боломжгүй байгаа юм. Харин энэ сүлжээг ашиглах боломжтой АНУ-д шинэ iPad-ний интернетийн хурд нь секундэд 73 мегабит байх ажээ. Түүнчлэн iPad-ний шинэ загвар нь бусад дивайснуудын хувьд wi-fi – ын үүсгэгч болж, интернетийн холбогч хэлбэрээр ашиглагддагаараа онцлог.

Дуу хураагч
iPad-ний шинэ загвар дээр iPhone 4S дээрхи шиг “Siri” байхгүй. Гэхдээ iPhone-ийхтой яг ижил ажилладаг дуу хураагчтай. Үүнийг ашиглахын тулд tab-товчлуурын зурагны дэргэдэх микрофоны зураг дээр дарахад л хангалттай.

dictation_image.jpg


Нэмэлтүүд

Шинэ iPad гармагц Apple-ийнхан AppStore дээр цоо шинэхэн нэмэлт application-үүдийг бий болгож, хэрэглэгчдийг баярлуулжээ.

the new ipad_011.jpg

Үүнд: HD бичлэгүүдийг өөрийн iPad дээр редакторлох боломж, дуу бичих, ном унших, зохиол бичиж хадгалах, өөрийн цоо шинэ гайхалтай санаануудыг хадгалах application гээд хуучин iPad – ны төсөл дээр ажиллаж байсан туршлагатай инженерүүд танд гайхалтай сюрпризүүдийг барьжээ. iPad-нд зориулсан iPhoto, iMovie, GarageBand зэргээр та өөрийн бүх төрлийн урлаг уран сайхны чадвараа хөгжүүлж, бусдад гайхуулах боломжтой. Кино, хөгжим, зураг зэргийг янзлах боломжтой гэсэн үг. Харин Pages, Keynote, Numbers зэрэг программуудыг ашиглан бичиг баримт үүсгэж, том форматтай хүснэгт байгуулах боломжтой.

The new iPad-ний видео танилцуулга.




Шинэ iPad-ний техникийн тодорхойлолт:
Мэдрэгч, LED гэрэлтүүлэгчтэй 2048х1536 пикселийн өргөтгөлтэй ISP дэлгэцтэй. Түүнчлэн Multi Touch-ийг дэмждэг.

Apple A5X чип нь хоёр цөмтэй систем, 4 чөтэй графиктай.  

Урьд талын VGA камер нь секундэд 30 кадр бичдэг.

Үндсэн 5 мегапикселийн камер нь 1080p-ийн бичлэгийг 30 кадр/сек хурдтайгаар хийдэг.

iOS 5.1 үйлдлийн системтэй

16/32/64 ГБ-ын гурвалсан флеш – санах ойтой.

Wi-Fi (802.11 a/b/g/n), Bluetooth 4.0 – утасгүй холбоотой

Үүрэн холболт: UMTS/HSPA/HSPA+/DC-HSDPA (850, 900, 1900, 2100 МГц) болон GSM/EDGE (850, 900, 1800, 1900 МГц), LTE (700, 2100 МГц)( Wi-Fi + 4G загварын хувьд AT&T)

Тоон дуран, гурвалсан гироскоп, акселерометр, гэрэлтүүлгийн мэдрэгчтэй

A-GPS (Wi-Fi + 4G загвар)

3,5 мм-ийн аудио цацруулагчтай, док станцын холбогч, гурвалсан динамик микрофонтой

Шингэн полимер батарейтай

Wi-Fi – аар видео үзэж, хөгжми сонсох горимд тасралтгүй 10 цаг барих чадвартай

Үүрэн утас маягаар ашиглахад 9 цаг тасралтгүй ажиллана.

Хэмжээ нь 241,2х185,7х9,4мм

Жин нь 0,652 кг (Wi-Fi)/0,662 (Wi-Fi + 4G)


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()