Нарны толь

Виганелло хэмээх Италийн 200 оршин суугчтай бяцхан суурин бол маш өвөрмөц газар ажээ. Оршин суугчид нь бүгд нарны гэрлийн ач холбогдлыг маш сайн мэддэг байна. Уг суурин нь бүх талаасаа Альпийн нуруудад хашигдсан байршилд оршдог тул 11 сарын дунд үеэс 2-р сарын эх хүртэл шууд утгаараа нарны бараа үздэггүй ажээ. Харин тэдний хувьд хамгийн том аврал нь нарны туяаг тусгадаг аварга том толь суурилуулсан явдал болов.

Нарны толь
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



Хэдэн зуун жилийн туршид Виганелло тосгоны оршин суугчид 2-р сард наран “эргэж ирсний” баярыг тэмдэглэдэг байв. Харин 2006 онд авъяаслаг архитектор Giacomo Bonzani нь нарны гэрлийг ойлгож, тосгон даяар бүтэн жилийн турш цацраадаг аварга том толийг суурилуулснаар Нарыг хүлээж, нарны баяр хийх шаардлагагүй болжээ. Тиймээс өнөөдөр өвлийн хүйтэн улиралд энэхүү тосгон нь нарны илч, урь хоёрт жинхэнэ “шумбаж” чаддаг болсон байна.

Аварга том толь нь тосгоноос 870 метрийн өндөрлөгт, 40 метр квадрат талбайд суурилагджээ. Компютероор программчлагдсан толь нь нарны шилжилтийг андалгүй дагаж, тосгонруу ойлгох өнцгөө автоматаар тохируулдаг байна. Тиймээс нарны туяа нь яг тосгоны дээрээс ойж байдаг аж.



Өнөөдөр Виганелло тосгон нь жуулчдын жинхэнэ соронз болсон байна. Архитектор Giacomo Bonzani- гийн тосгоныг нарны гэрлээр хангах санаанд хүмүүс анх огт итгэхгүй байсан аж. Харин түүний хамтрагч Emilio Barlocco инженер нь хэрэгтэй тооцоог хийж, нар ойлгогч толийг боломжтой болохыг нотолсны дараа тосгоны захирагч Pierfranco Midali нь спонсоруудыг хайж олоход бүх чадахаараа тусалжээ. Төслийн нийт зардал 100 000 евро болсон байна. Ямартай ч аялал жуулчлалын орлого, нарны элч, туяаны ачаар энэ тосгон удахгүй бүх зардлаа хэдэн зуу дахин нугалж олох биз ээ.








Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()