ШИНЭ ТЕХНОЛОГИ

Mercedes-Benz GLA-ын концепт

Хэдийгээр зохион бүтээгчид машины хорхойтнуудад сюрприз барих зорилгоор машинуудынхаа концептийг нууцалдаг ч авъяаслаг сэтгүүлчид энэ бүхний нууцыг гайхалтай олж чаддаг байна. Ингээд хоёрхон хоногийн өмнө Mercedes-Benz GL-ын концепт олны өмнө ил болсон бөгөөд үүний дараа зохион бүтээгчид энэ хүлгийн өвөрмөц шинж чанаруудыг тайлбарлаж өгсөн аж.
Mercedes-Benz GLA-ын концепт Хадгалах

Онлайнаар бие биенээ илж таалах боломжтой болжээ

Durex компаний бүтээл "Fundawear" хувцасны ид шидийг та бүхэн хараарай. Анхны танилцуулга видео-г нь та үзэж байна.
Онлайнаар бие биенээ илж таалах боломжтой болжээ Хадгалах

Хятадын бяцхан байрны төсөл

Манай урд хөрш болох Хятад орон дэлхийн хүн амын гайхшралыг өөрийн шинэ соргог санаагаараа төрүүлсээр л байна. Энэ удаад Хятад орон бяцхан байшин барьсан бөгөөд энэ байранд амьдрах нөхцөл хангалтай бүрдэж байгаа гэнэ. Байшин гал тогоо, зочны өрөө, угаалгын өрөө, амралтын өрөө гээд нэлээд хэд хэдэн өрөөтэй юм байна. Ингээд бяцхан байшингийн дотоод загвартай танилцацгаая.
Хятадын бяцхан байрны төсөл Хадгалах

Toyota Highlander 2014

Нью-Йоркийн автошоун дээр Toyota компанийхан 2014 оны шинэ "Highlander"-ын загварыг танилцууллаа. Энэ загварын гуравдагч үе болох шинэхэн Highlander-ын гадаад өнгө үзэмж, дотоод салон гээд бүхий л зүйл нь өөрчлөгдөж олны анхаарлыг татах болсон байна.
Toyota Highlander 2014 Хадгалах

Дэлхийн хамгийн том хөлөг

“Allure of the Seas” хэмээн нэртэй энэ хөлөг онгоц нь аялалд зориулсан хамгийн том хөлөг онгоц юм байна. Түүний урт нь 362 метр, өргөн нь 65 метр, уснаас дээш 65 метрийн өндөртэй аж. Аялалын үеэр онгоцны дотоод ерөнхий байдалтай танилцаж болох бяцхан аялалыг хийдэг байна. Энэ боломжийг нэгэн аялагч ашиглаж өөрийн дарсан гэрэл зургуудаа интернэтийн хэрэглэгч нартаа хуваалцжээ. Ингээд усан онгоцон дээр хэрхэн амьдрал өрнөдөг талаар сонирхоцгооё.
Дэлхийн хамгийн том хөлөг Хадгалах

Таум Саук усан цахилгаан станц

Усан цахилгаан станц нь дүрэм ёсоор усны булагтай ойрхон байрлах ёстой. Харин Таум Саук (Taum Sauk) усан цахилгаан станц нь Миссисипигийн голоос 80 км-ийн зайд оршдог байна. Миссури дахь уулархаг газар болох Сан Франсуад баригдсан энэ усан цахилгаан станц нөөцийн усаар ажилладаг байна.
Таум Саук усан цахилгаан станц Хадгалах

Бүсгүйчүүдэд зориулсан гайхалтай цаг

Германы цагны үйлдвэр болох Glashutte Original нь 1920-оод оны загвартай эмэгтэйчүүдийн "Glashutte Original Pavonina" хэмээх шинэ бугуйн цагийг үйлдвэрлэсэн байна. Энэ цагийг алт болон ганаар хийсэн бөгөөд алмазаар чимэглэсэн аж. Ингээд сүүлийн үед европын эзэгтэй нарын дунд сенсаац тариад байгаа чамин цагны загвартай танилцацгаая.
Бүсгүйчүүдэд зориулсан гайхалтай цаг Хадгалах

Citroen DS Wild Rubis-ын концепт

Ихэнхи автошоу Женевт болдог ч тун удахгүй Хятадын автосалонд "Citroen DS Wild Rubis" -хэмээх хүлгийн концептын танилцуулга болох гэж байгаа юм байна. Ингээд бас л концептыг нь танилцуулахаас өмнө ил болсон машины гэрэл зургуудыг хүлээн авцгаая.
Citroen DS Wild Rubis-ын концепт Хадгалах

50$-ын таблетийг хэрхэн хийдэг вэ?

Таблет, ноутбүк, компьютер гээд бидний өдөр тутмын амьдралын хэрэглээ болсон олон төхөөрөмжүүд бий. Харин одоо Хятад улсад таблет хэрхэн үйлдвэрлэдэг талаар бяцхан бичлэгийг хүлээн авцгаая. Хожим нь эдгээр плоншетуудыг ямар брэндийн нэрээр гаргадаг нь тодорхойгүй л байна. Чанарын хувьд ямар болохыг нь мэдэхгүй ч бидний гар дээр ирдэг л байх даа...
50$-ын таблетийг хэрхэн хийдэг вэ? Хадгалах

Porsche Panamera-гийн нууц задарлаа

Нууц бүхэн ил болдог гэдгийг хүн бүр л мэднэ. Тиймээс Porsche Panamera-ын шинэчлэгдсэн загварын ерөнхий байдал, үзүүлэлтүүд танилуулгаас нь өмнө ил болжээ. Уг нь зохион бүтээгчид маань ихэд нууцлагдмал байдлаар тухайн машинаа танилцуулах зорилготой байсан болов уу. Ингээд Porsche Panamera-ын шинэ загварыг сонирхоцгооё.
Porsche Panamera-гийн нууц задарлаа Хадгалах

Ахуйн цахилгаан барааны түүх

Ахуйн цахилгаан барааны түүхийг өгүүлсэн нэгэн музей үүд хаалгаа нээжээ. Энэ музей нь нэгэн цахилгаан барааны дэлгүүрт нээгдсэн байна. Музейд олон тооны эртний зурагт, хөгжим, радио, гар утас гэх мэт зүйлс байгаа бөгөөд тухайн үедээ л тансаг хэрэглэл байсан болов уу. Ингээд эртний цахилгаан барааны хувьсал өөрчлөлтүүдтэй танилцацгаая. Олон жилийн өмнө бидний хэрэглэж байсан дотны танил маань хүртэл байгаа шүү.
Ахуйн цахилгаан барааны түүх Хадгалах

Audi A/S3 суудлын тэрэг

Сүүлийн үед хүмүүс суудлын тэргийг ихээхэн сонирхох болсон билээ. Тиймээс ч машин үйлдвэрлэлийн акулууд хэрэглэгчдийн сэтгэл санаа, хэрэгцээнд нийцүүлэхийн тулд суудлын тэрэгний концепт болон шинэ тэрэгнүүдийг ихээр үйлдвэрлэн худалдаанд гаргах болсон. Ингээд та бүхэндээ 2014 оны “Audi A/S3” суудлын тэрэгний шинэ загварыг танилцуулж байна.
Audi A/S3 суудлын тэрэг Хадгалах