ШИНЭ ТЕХНОЛОГИ

Мото сонирхогчдод баяртай мэдээ дуулгая

Мотоцикл унаж байхад ийш тийш толгойгоо хөдөлгөн замаа харснаас, дуулга нь өөрийнхөө дисплей дэлгэцээрээ тэр бүхнийг дамжуулан харуулвал жолоодлого маш хялбархан болох нь тодорхой билээ. NUVIZ гэдэг компани нь энэ асуудлыг шийдэхийн тулд "HUD" технологийг мотоциклчдад нэвтрүүлжээ. Энэ бол HUD системтэй дуулга юм.
Мото сонирхогчдод баяртай мэдээ дуулгая Хадгалах

Сансарт аялал хийх хугацаа ойртсоор байна

Хүн бүр л ямар нэг өөр гаригт очиж үзэхийг мөрөөддөг байсан болов уу? Тэгвэл “indiegogo” сайтан дээр Ангараг гаригт хэрхэн хүрэх вэ? гэх сонирхолтой уралдаан болсон байна. Нисэхийн салбарын шилдэг байгууллага “Lockheed Martin” 2018 онд нисгэгчгүй хүлгийг Ангараг руу илгээх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Энэ нь Ангарыг судлахад нэлээд дөхөм болох бөгөөд хэрвээ амжилттай болвол, 2025 он гэхэд энгийн хүмүүс аялал хийж болох юм байна.
Сансарт аялал хийх хугацаа ойртсоор байна Хадгалах

Хоёр залуу “Lego”-гоор жинхэнэ машин бүтээжээ

Стив Саммартино, Рауль Оайда нар "Lego" тоглоомоор жинхэнэ машин бүтээжээ. Энэ ховор машиныг хийхэд ойролцоогоор 500 мянган Lego орсон байна. Машины дугуй, бас бус зүйлээс бусад нь 60 мянга орчим доллар хүрсэн Лего шоогоос бүтсэн байна. Энэ “унаа” нь цагт 32 км хурдтай бөгөөд машины түлш нь шахсан агаар ажээ.

Хоёр залуу “Lego”-гоор жинхэнэ машин бүтээжээ Хадгалах

“Chevrolet Corvette”-ын орчин үеийн тоноглол

3-р үеийн "Chevrolet Corvette" нь дэлхийн хамгийн шилдэг хүлгүүдийн нэг гэдэгтэй та санал нэгдэх биз. "Vilner" хэмээх байгууллага нь автомашины тоноглолын тал дээр шилдэг бөгөөд тэд 1976 оны “Chevrolet Corvette” машины тоноглол дээр ажиллаж, орчин үеийн мэт өвөрмөц болгожээ.
“Chevrolet Corvette”-ын орчин үеийн тоноглол Хадгалах

Зорчигчдын галт тэрэг бензин ачсан машинтай мөргөлджээ

Индонезийн Жакарт дахь Тангеранг хэмээх газраас хөдөлж байсан зорчигчдын галт тэрэг, бензин тээвэрлэдэг машинтай мөргөлдсөн байна. Ослын улмаас галт тэрэгний жолооч, түүний туслагчийг оруулаад 7 хүн амь үрэгджээ. Хохирогчдын ихэнхи нь эмэгтэйчүүд байсан байна. Учир нь эхний галт тэргэнд эмэгтэйчүүд суусан байжээ. Шатахуун тээвэрлэж явсан машины жолооч амьд үлдсэн нь ихээхэн сонирхол татжээ.

Зорчигчдын галт тэрэг бензин ачсан машинтай мөргөлджээ Хадгалах

Amazon.com-хон Бараа хүргэж өгдөг агаарын тээвэрлэгч бүтээжээ

Дэлхийн хамгийн том интернэт дэлгүүр болох Amazon.com сайтын үүсгэн байгуулагч Жефф Безос (Jeff Bezos) нь нисгэгчгүй бараа бүтээгдэхүүн хүргэдэг онгоцыг зохион бүтээсэн байна. Тэрээр саяхан Америкийн СВS сувгийн “60 минут” шоугаар оролцохдоо өөрсдийн шинэ технологийн тухай дэлгэсэн юм.
Amazon.com-хон Бараа хүргэж өгдөг агаарын тээвэрлэгч бүтээжээ Хадгалах

Дубай дахь америк сургуульд сурдаг оюутнуудын машин

Хөгжил цэцэглэлтийг тод жишээ болж буй Дубайд 1995 онд анх Америкийн сургууль үүсгэн байгуулагдсан байна. Энэ сургуульд ойролцоогоор 18-24 насныхан сурдаг бөгөөд хамгийн тансаг, үнэтэй хүлгүүдийг унадаг байна. Тэдний унадаг машинаас нь дурдвал Роллс-Ройс, Феррари, Астон Мартин, Бенз гэх мэт. Ингээд энэ сургуулийн оюутан Мика Нассерын дарсан гэрэл зургуудыг сонирхоцгооё.

Дубай дахь америк сургуульд сурдаг оюутнуудын машин Хадгалах

Шилдэг 25 машины концепт

Эрчүүдэд байнга л өвөрмөц, сонин содон машинууд таалагдсаар ирсэн. Тиймээс ч дизайнерууд хэрэглэгчдийнхээ санаанд нийцүүлэн аль болохоор өвөрмөц машиныг бүтээхийг зорилгоо болгодог билээ. Ингээд ирээдүйд бүтээх магадлалтай шилдэг 25 концептийг хүлээн авч сонирхоцгооё.
Шилдэг 25 машины концепт Хадгалах

Италичууд шинэ “Segway” бүтээжээ

Италийн Bel&Bel студи италийн домогт “Vespa Segway”-тэй адил хэв загварын цахилгаан тусгай тээврийн хэрэгслэл хийх санааг боловсруулжээ. Ингэснээр ер бусын энэ тээврийн хэрэгслэлийг дэлгэрүүлэх боломж бий болох ажээ. Одоо чинь тээврийн хэрэгслэлийн экологит ээлтэй байдалд ихэд анхаарч байгаа шүү дээ.
Италичууд шинэ “Segway” бүтээжээ Хадгалах

Машинаа жолоодох шаардлаггүй болж байна

Шведэд байрлаж буй компани нь 100 ширхэг өөрөө удирдлагатай "Волво"–ийн машинуудыг хотын гудамжаар явуулахаар шийдэж, “Drive me —өөрөө удирдах машин”- гэсэн туршилтын төслөө гарагасан байна. Энэ төслийн туршилтыг Шведийн Готенбург хотын 50 гаруй километрийг хамарсан ачаалал ихтэй замууд дээр явуулахаар тооцоолсон ажээ.
Машинаа жолоодох шаардлаггүй болж байна Хадгалах

Хиймэл эрхтэн ба гоо сайхан

Хоорондоо нийцэж боломгүй санагдах энэ хоёр үг, «Bespoke Innovations» компаны ачаар одоо нэгдэж болохоор болжээ. Энэ санаа нь төрөлхийн ийм согогтой эсвэл ослын улмаас хөлөө алдсан хүмүүст шинэ боломж бэлэглэхэд тус болох юм.
Хиймэл эрхтэн ба гоо сайхан Хадгалах

Машины худалдаачинг үхтэл айлгасан нь

Нэгэн уралдааны машины жолооч, худалдан авагч болон хувирч, машины худалдаачинг хэрхэн сандаргаж байгааг энэ бичлэгээс хараарай.

Машины худалдаачинг үхтэл айлгасан нь Хадгалах