Мото сонирхогчдод баяртай мэдээ дуулгая

Мотоцикл унаж байхад ийш тийш толгойгоо хөдөлгөн замаа харснаас, дуулга нь өөрийнхөө дисплей дэлгэцээрээ тэр бүхнийг дамжуулан харуулвал жолоодлого маш хялбархан болох нь тодорхой билээ. NUVIZ гэдэг компани нь энэ асуудлыг шийдэхийн тулд "HUD" технологийг мотоциклчдад нэвтрүүлжээ. Энэ бол HUD системтэй дуулга юм.
Мото сонирхогчдод баяртай мэдээ дуулгая
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Энэ дуулганы нэг давуу тал нь энгийн дуулганыхаа толгой орох хэсгийг жижигсэхгүйгээр тэр бүх нарийн зүйлүүдийг суулгаж өгсөн байдаг байна. Энэ компаниас өмнө Skully, LiveMap, Reevu гэх мэт компаниуд ойролцоо санаатай дуулгууд гаргаж байсан нь зай хуваарилалтаа буруу хийсний улмаас амжилт олоогүй юм.

www.caak.mn

Дэлгэцэн дээрх гарах мэдээлэл нь ерөнхий жолоодлогын талаарх мэдээлэл, хурд, явсан зам, газрын зураг, явах чиглэл, цаг агаар болон Android, IOS үйлдлийн системтэй утастайгаа холбогдож, утасны орж гарсан дуудлага, Music player-ээ удирдах боломжтой.

www.caak.mn

Нэмэлт байдлаар HD камер суулгасан байх бөгөөд түүнийхээ тусламжтайгаар зураг, видео хийх бүрэн боломжтой. Дэлгэцээс дэлгэцрүү шилжих гэх мэт үйлдлүүдийг хийхийн тулд жолооч өөрт хүрэхэд амар газар буюу түлшний саван дээр байрласан энгийн Bluetooth-тэй удирдлаганы тусламжтай хийнэ.

Магадгүй та бүхэн энэ дуулгыг Дэлхий дээр хамгийн анхны байдлаар гарж ирж байгаа гэж бодож байгаа байх тэгвэл та эндүүрч байгаа юм. NUVIZ компанийн өмнө SportVue, BikeHUD зэрэг компаниуд зах зээлд нэвтрүүлсэн байгаа. Гэхдээ мэдээж технологийн төрөл, дэлгэцээр харуулах байдал нь тэс өөр юм.

Одоогийн байдлаар компани шинэхэн бүтээгдэхүүндээ төсөв бүрдүүлсээр байна. Урьдчилсан байдлаар 479$-оор зарагдах юм байна.

Видео.


Мэдээллийг орчуулж, илгээсэн: Оргио

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()