Британи охин 2-хон сартайдаа хөлд оржээ

Бүх эцэг эхчүүд хүүхдийнхээ шинэ амжилтад баярладаг бол Их Британийн нэгэн гэр бүлийнхэн 15 долоо хоногтой охиныхоо чадварыг гайхаад барахгүй байгаа гэнэ. Лула төрснөөс хэдэн хоногийн дараа толгойгоо дааж эхэлсэн бол, 2 сарын дараа гэхэд хөл дээрээ зогсож байгаа аж. Эргэн тойронд буй бүх хүмүүс бяцхан охины энэхүү чадварыг хараад гайхширч байгаа бөгөөд охины аавын хэлж байгаагаар тэд "YouTube" дээр хүндийн өргөлтийн тэмцээн үздэг нь бяцхан охиныг ийнхүү хүчтэй болоход нөлөөлж байгаа гэж үзсэн байна. 

Британи охин 2-хон сартайдаа хөлд оржээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

31 настай Тезра Финн Жонстон болон 23 настай Эмили Деррик нар төрөх эмнэлгээс 5 хоногийн дараа гарахдаа л бяцхан охиныхоо чадварыг олж чаджээ.  Лула 1-р сарын 31-ний өдөр 2.5кг жинтэй төрсөн байна. Эмнэлгээс гарахаас өмнө толгойгоо дааж байсан гэнэ.

Харин одоо 15 долоо хоногтой бяцхан охин хоёр хөл дээрээ хэнээс ч бариулахгүйгээр зогсож чадаж байгаа аж.

Бяцхан охин аавынхаа хамтаар тогтмол YouТube дээр хүндийн өргөлтийн тэмцээн үздэг байсан нь Лула хүчээ эрт гаргахад нөлөөлсөн гэж эцэг нь наргисан гэнэ.

Бристолийн гэр бүлийнхний хэлж байгаагаар, Лула төрөөд сар болоогүй хугацааны дараа хүнээр түшүүлж хөл дээрээ зогсож эхэлсэн бол 8 долоо хоногийн дараа өөрөө босож сурсан байна.

Тезра болон Эмилагийн  эцэг эхийн хэлж байгаагаар тэд бага байхдаа огт энэ төрлийн гайхалтай зүйлийг хийж байгаагүй гэнэ.  Ихэнхдээ хүүхдүүд 9-12 сар хүрээд хөл дээрээ зогсдог болдог.

Өөрөө хөл дээрээ зогсож чадах үедээ Лула маш ихээр баярладаг аж.  Охины аав Тезра хүнд атлетикаар хичээллэдэг бөгөөд өсвөр насандаа насанд хүрэгчидтэй өрсөлдөх чадвартай байсан аж.

Хэдийгээр Лула одоогоор алхаж чадахгүй байгаа ч үеийнхнээсээ эрт хөлд орно гэдэгт охины эцэг эх итгэлтэй байгаа юм.

Бяцхан хүүхдүүд биднийг гайхшруулсан хэвээр л. Дөнгөж төрмөгцөө чухал царай гаргасан бяцхан хүүхдийн зураг цахим сүлжээнд маш их газар авч байсныг та санаж байгаа байх. Эхийн хэвлийгээс гарсан амьдрал түүнийг огт гайхшруулаагүй бололтой.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()