ШИНЭ ТЕХНОЛОГИ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Мөрөөдлөө биелүүлж чадсан залуу

Хятадын нэгэн залуу насан туршдаа цахилгаан машин унахыг мөрөөдөж байсан бөгөөд энэ хүслээ хэрэгжүүлэх цорын ганц арга нь мөрөөдлөө өөрөө бүтээх хэрэгтэй гэдгийг ойлгожээ. Ингээд өөрийн хүч чадлаар зорилгоо биелүүлсэн залуугийн гайхалтай бүтээлийг сонирхуулж байна.
Мөрөөдлөө биелүүлж чадсан залуу Хадгалах

Юмханаар юм хийсэн нь...

Хүн бүрт, айл бүрт хэрэггүй, хэрэглэгдэхээ больчихсон зүйл гэж бий. Гэхдээ яагаад ч юм хаяж чадахгүй “хэрэг болно” гээд хадгалаад байдаг. Хэрвээ та бүтээлч зантай бол энэ бүх зүйлийг өөрт болон бусдад ашигтайгаар ашиглаж болох л юм. Ингээд “хэрэг болно” гэж хадгалсан зүйлсээ гаргаад дараах зөвөлгөөг ашиглан өөрт хэрэгтэй зүйлийг өөрийн гараар хийж бүтээгээрэй.
Юмханаар юм хийсэн нь... Хадгалах

Фэйсбүүк, Твиттер дээрээ юу бичиж болохгүй вэ?

Одоо цагт цахим ертөнц /Facebook, Instagram гэх мэт/ хүн бүрийн амьдралын салшгүй чухал хэсэг болсон билээ. Өөрт тохиолдсон зүйлсээ бусадтай хуваалцаж, эргэн тойронд болж буй сонин хачинтай танилцах боломжийг бид цахим ертөнцөөр дамжуулан олж авдаг нь нууц биш юм. Гэвч хүмүүс зарим үед хувийн мэдээллээ бусдын нүдэнд ил дэлгэж, өөрсдийгөө эрсдэлд оруулж, цахим гэмт хэргийн золиос болох нь бий. Иймд өнөөдөр бид та бүхэндээ цахим хуудсандаа хэзээ ч бичиж болохгүй зүйлсийг хүргэхээр бэлтгэлээ. 

Фэйсбүүк, Твиттер дээрээ юу бичиж болохгүй вэ? Хадгалах

Тоноглосон “LX 570 Invader”

Японы тоноглолын байгууллага болох ASI нь “Lexus LX 570” машины гадна хэв маягийг өөрчилсөн бөгөөд одоо илүү сүрлэг, ширүүн харагдах болжээ. Ийнхүү тоноглогдсон хүлгээ тэд “Lexus LX 570 Invader”- гэж нэрлэсэн байна. Үүнээс гадна ASI компанийхан үүнийг хамгийн тансаг, чамин хүлэг гэдэгт итгэлтэй байгаа аж.
Тоноглосон “LX 570 Invader” Хадгалах

Танай тогны мөнгө их гараад байна уу? Тэгвэл ийм учиртай...

Технологийн эрин үед бидний эдэлж, хэрэглэж байгаа бүхэн ухаалаг болж, цахилгаан бараа, хэрэгслийг түгээмэл хэрэглэх болсон. Түүнийг дагаад бидний хэтэвчнээс сул зардлууд их урсахаас гадна, зарим нөхцөлд амь насаа эрсдэлд оруулан, хохирч байгаа гэхэд хилсдэхгүй. Иймд бид та бүхэндээ цахилгааны зарцуулалтыг багасгаж, аюулгүй ажиллагааг хангах тухай хэрэгтэй мэдээллийг хүргэж байна.

Танай тогны мөнгө их гараад байна уу? Тэгвэл ийм учиртай... Хадгалах

Гар утас болон түүний дагалдах хэрэгслүүдийн жинхэнэ эсэхийг хэрхэн мэдэх вэ?

Орчин цагт гар утасгүйгээр хүмүүсийн амьдралыг төсөөлөхийн аргагүй билээ. Гар утас нь бидний амьдралд ар гэр, ажил төрлөө амжуулдаг гол хэрэгсэл юм. Гэвч зарим хүмүүс төдийлөн сайн мэддэггүйгээсээ болж, хуурамч гар утас худалдан авч, эдийн засаг болон сэтгэл санаагаараа хохирох нь цөөнгүй болсон. Иймд өнөөдөр  бид та бүхэндээ зориулан гар утас худалдаж авахдаа чухам юуг анхаарах ёстой болохыг дуулгахаар бэлтгэлээ.

Гар утас болон түүний дагалдах хэрэгслүүдийн жинхэнэ эсэхийг хэрхэн мэдэх вэ? Хадгалах

Ванкуверийн пентхаусны дотоод засал

Канадын интерьер дизайнер Роберт Бейли (Robert Bailey) нь Канадын Ванкувер хот дахь пентхаусны доторхи орон сууцнуудын дотоод заслыг загварчилжээ. Vргэлжлэл дээрхи зургууд нь тэнгэр баганатсан барилгын 47 болон 48- дугаар давхаруудад, 6400 м2 талбайг эзлэн орших орон сууцны доторх байдал юм. Хэрэв та єндрєєс айдаг биш, харин адреналинаа жаахан ялгаруулахаас буцдаггvй, бас хэзээ ч єєрийгєє гололгvй, vргэлж урагш тэмvvлж, дэлхийн тєвшинд, тансаг агаад “дээрэлхvv” амьдарч чадна гэдэгтээ итгэлтэй байдаг нэгэн бол таны “ирээдvйн байр” энэ байна. Vргэлжлэл дээр дараад тvvнтэйгээ танилц.
Ванкуверийн пентхаусны дотоод засал Хадгалах

Хамгийн найдвартай, эдэлгээ сайтай 10 авто машиныг тодруулжээ

Жил бүр Америкийн "Consumer Reports" болон "JD Power" сэтгүүл хамтран шилдэг авто машинуудын жагсаалтыг гаргадаг билээ. Тэд уг жагсаалтыг гаргахын тулд нийт 533 мянга гаруй авто машин эзэмшигчдээс судалгаа авдаг бөгөөд тухайн машины хөдөлгүүрийн ажиллагаа, тоормосны систем болон салоны чанар зэргийг харгалзан үзэж шалгаруулдаг аж. Ингээд та бүхэнд хамгийн чанартай, найдвартай 10 авто машиныг танилцуулж байна.

Хамгийн найдвартай, эдэлгээ сайтай 10 авто машиныг тодруулжээ Хадгалах

iPhone 4S болон Samsung Galaxy S II-ыг харьцуулсан нь

SquareTrade компаний маркетингийн албаныхан орчин vеийн хамгийн алдартай хоёр смартфоны хооронд краш-тестийг явуулж, тэднийг унагахад аль нь илvv эвдэрч гэмтэхийг харьцуулан харахаар шийджээ. Энэ хоёр утас хоюулаа Gorilla Glass шилийг ашигладаг гэдгийг энд тэмдэглэх нь зvйтэй байх. Ямартай ч бvгдээрээ энэхvv хоёр утсыг мєрний єндрєєс, толгойны єндрєєс, бас нvvрээр нь унагахад аль нь илvv эвдэрч байгааг харьцуулсан бичлэгтэй танилцацгаая. Магадгvй энэ бичлэг нь iPhone-ы эсрэг PR ч байж мэдэх юм. Ямартай ч их сонирхолтой санагдсан тул танд хvргэж байна.
iPhone 4S болон Samsung Galaxy S II-ыг харьцуулсан нь Хадгалах

Энгийн нэгэн механикч эх барих салбарт хувьсгал хийлээ

59 настай Хорхе Одон хавчаар, вакуум–экстрактор эсвэл цэвэр орчинд хийгдээгүй кесарев хагалгааг бодвол илүү аюулгүй байж болох багажыг зохиожээ. Түүний төхөөрөмж нь хүүхдийн толгойн эргэн тойронд бэхлэгдэн төрөх сувгаар гарахад нь тусалдаг гялгар уутан ханцуй юм.

Энгийн нэгэн механикч эх барих салбарт хувьсгал хийлээ Хадгалах

УАЗ машины үзэсгэлэн

Ульяновскийн автомашины үйлдвэрт УАЗ машины үзэсгэлэнгийн танхим байдаг. Үзэсгэлэнгийн танхимаар аялахын тулд тусгай зөвшөөрөл авах хэрэгтэй бөгөөд нийт 30 орчим он, оны УАЗ машинууд байдаг ажээ. Хэдийгээр энэ үйлдвэрт их хэмжээний УАЗ машин үйлдвэрлэгдэж байсан ч бүгд хадгалагдаж үлдээгүй бололтой.

УАЗ машины үзэсгэлэн Хадгалах

Rolls Royce Apparition – ны загвар

Даллас –ын Шинийг санаачлагч, залуухан оюутан Жереми Вестерланд (Jeremy Westerlund)-ын танилцуулж буй "Rolls Royce Apparition" хэмээх ер бусын тємєр хvлгийн загварыг танд толилуулахаад бэлтгэлээ. Тэрээр єєрийн суралцдаг дизайны сургуулийнхаа vзэсгэлэнд энэхvv бvтээлээ тавьж, vе чацуу нєхдєє атаархуулж, vлгэр vзvvлэх багш нарыгаа тєдийгvй дэлхийн vй олон авто машин сонирхогчдыг алмайруулжээ. Энэхvv тємєр хvлэг нь геометрын нарийн єнцгvvд, аварга том хормой болон 23 дюймын диаметртэй харьцангуй том дугуйгаараа бусад жижиг тэрэгнvvдээс эрс ялгарч байгаа юм. Ингээд бvгдээрээ Жереми Вестерландын бvтээсэн унадаг тэрэгний дизайнтай танилцацгаая. Авс шиг хэлбэртэй, “хvvхдийн санаа” гэж хvлээж авна уу, эсвэл ер бусын дизайнтай тємєр хvлэг гэж бодно уу, таны л хэрэг. Ямартай ч нилээн сонирхолтой санагдлаа.
Rolls Royce Apparition – ны загвар Хадгалах