Гар утас болон түүний дагалдах хэрэгслүүдийн жинхэнэ эсэхийг хэрхэн мэдэх вэ?

Орчин цагт гар утасгүйгээр хүмүүсийн амьдралыг төсөөлөхийн аргагүй билээ. Гар утас нь бидний амьдралд ар гэр, ажил төрлөө амжуулдаг гол хэрэгсэл юм. Гэвч зарим хүмүүс төдийлөн сайн мэддэггүйгээсээ болж, хуурамч гар утас худалдан авч, эдийн засаг болон сэтгэл санаагаараа хохирох нь цөөнгүй болсон. Иймд өнөөдөр  бид та бүхэндээ зориулан гар утас худалдаж авахдаа чухам юуг анхаарах ёстой болохыг дуулгахаар бэлтгэлээ.

Гар утас болон түүний дагалдах хэрэгслүүдийн жинхэнэ эсэхийг хэрхэн мэдэх вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Гаднах сав, баглаа боодол

Гар утас худалдаж авахдаа гаднах сав, баглаа боодлыг нь сайтар шалгаж байгаарай. Учир нь оригинал, чанартай гар утас үйлдвэрлэгчид хайрцаг дээрх бичигнүүд, шошго зэргийг хэвлэн гаргахдаа ихээхэн ач холбогдол өгдөг байна. Хэрвээ нэг ширхэг ч үг үсгийн алдаагүй байвал оригинал гэж ойлгож болох ажээ. Түүнээс гадна, хайрцагны бүрэн бүтэн байдал, эвдэрч хэмхэрсэн эсэхийг ч мөн шалгах хэрэгтэй аж.

Гаднах сав, баглаа боодол

2 Хэрэглэх заавар

Худалдан авч буй гар утсыг тань дагалдаж, хэрхэн хэрэглэх тухай бичсэн гарын авлага ирдэг билээ. Хэрвээ гарын авлаган дээр олон хэлээр хэрхэн хэрэглэхийг бичиж, тайлбарласан байвал энэ нь хуулбар юм уу, эсвэл хуурамч гэсэн үг ажээ.

Хэрэглэх заавар

3 Хийц

Гар утас болон түүнд дагалдан ирж буй хэрэгслүүдийн хийц, загварыг сайтар харж, нягтлах нь чухал юм. Ингэснээр та хуурамч эсэхийг нь тэр дорхноо ялгаж, мэдэж болно.

Хийц

4 Үсгийн фонт

Гар утас болон түүний дагалдах хэрэгслүүд дээр үйлдвэрлэгч компанийн албан ёсны лого байдаг билээ. Энэ нь хууль дүрмийн дагуу патентлан авсан, тухайн газрын өмч юм. Тиймээс та логог бичсэн үсгийн фонт болон өнгийг сайтар анхаарч харж байгаарай. Хуурамч бүтээгдэхүүн дээрх лого нь өөр өнгөтэй байх бөгөөд үсгийн фонт нь албан ёсны логотой харьцуулахад харилцан адилгүй бичигдсэн байдаг байна.

Үсгийн фонт

5 Цэнэглэгч

Гар утсанд дагалдаж ирдэг хамгийн чухал хэрэгсэл бол цэнэглэгч юм. Цэнэглэгчний тусламжтайгаар гар утсаа бид ашигладаг шүү дээ. Түүнээс гадна, цэнэглэгч чанаргүй, хуурамч бол гар утас амархан гэмтэж, ажиллах горим нь алдагддаг байна. Тиймээс шинээр гар утас худалдан авч байгаа бол, цэнэглэгчийг нь сайтар шалгах ёстой гэдгийг бүү мартаарай. 

Цэнэглэгч

6 "USB"

"USB" оролт ч мөн гар утасны чухал хэрэгсэл билээ. Харин та үүний оригинал эсэхийг шалгахын тулд Хошуу болон "USB"-ний логоны өнгийг доорх зурган дээр үзүүлсэн шиг сайтар шалгаж үзэх хэрэгтэй юм.

"USB"

Та яг одоо өөрийнхөө утсыг шалгаад үзээрэй!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()