Үнэртэй усны талаар бидний үнэн гэж итгэдэг худал ойлголтууд

Үнэртэй ус гэдэг нь тухайн хүний өөрийгөө илэрхийлэх нэг арга, загварын нэг хэлбэр байдаг билээ. Тэр ч утгаараа хүмүүсийн дунд үнэртэй усны талаар маш олон худал ойлголтууд байдаг аж. Чанартай үнэртэй ус үнэрээ удаан барих ёстой, сүрчиг зөвхөн эмэгтэйчүүдэд зориулагдсан, тестийн үнэртэй ус чанартай биш байдаг гэх мэт яриануудад та итгэдэг үү? Тийм бол анхаарлаа нааш нь хандуулаарай. 

Үнэртэй усны талаар бидний үнэн гэж итгэдэг худал ойлголтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Бид бодохдоо: Үнэртэй ус үнэтэй байх тусмаа гоё үнэртэй байдаг

Гэвч: Таны сонгож хэрэглэж буй үнэртэн танд тохирч байх нь маш чухал юм. Үнэтэй, савалгаа гоётой ус таны хэв маягт тохирохгүй байж болох бөгөөд эсрэгээрээ арай хямд нь тохирч байж мэдэх юм. Үүнээс гадна өндөр үнэтэй байлаа гээд тухайн үнэртэн чанартай байна гэсэн үг биш. Түүний үнэ өртөгт савалгаа, маркетинг, тээвэрлэлт гэх мэт олон зүйл багтдаг гэдгийг битгий мартаарай. Мөн жижиг байгууллагууд тухайн үнэртэй усыг их хэмжээгээр үйлдвэрлэж чаддаггүй учир  тэнгэрт хадсан үнэтэй байх нь ч бий.

Бид бодохдоо: Үнэртэй ус үнэтэй байх тусмаа гоё үнэртэй байдаг

2 Бид бодохдоо: Чанартай үнэртэй ус үнэрээ удаан барьдаг

Гэвч: Үнэртэй усны үнэрт чанар огтхон ч хамаагүй байдаг бөгөөд тэдний уурших нь найрлагаасаа хамаарч өөр өөр байдаг. Гайхалтай сайхан үнэртэй ус үнэрээ төдийлөн удаан барьдаггүй.Гэхдээ энэ нь тухайн усыг чанаргүй гэж хэлж байгаа юм биш шүү. Үнэртний үнэрийг удаан хадгалахад заар, амбэр, мод болон төрөл бүрийн давирхайг ашигладаг бөгөөд энэ төрлийн бодисуудыг нэмснээр үнэртэй усны үнэр тэс өөр, хурц талдаа болдог. Тиймээс хэрвээ та үнэрээ удаан барьдаг үнэртэн сонирхож байвал нэлээд хурцыг сонгосон нь зүйтэй. Харин цэцэг, жимс, бэрсүүт жимсний үнэртэй үнэртэн нь танд тохирохгүй бөгөөд үнэрээ төдийлөн удаан хадгалдаггүй юм.

Бид бодохдоо: Чанартай үнэртэй ус үнэрээ удаан барьдаг

3 Бид бодохдоо: Үнэртэй усанд хадгалах хугацаа гэж бий

Гэвч: Үнэртэй ус чанараа 10 жилийн турш хадгалж чаддаг гэнэ. Гэхдээ зарим төрлийн үнэртэй уснууд аль хэдийн үйлдвэрлэгдэхээ больсон байдаг бөгөөд тэдгээр үнэртэнг үнэртэй усны донтонгууд дуудлага худалдаа болон цахим сүлжээнээс хайж олдог.

Орчин үеийн үнэртэй усыг даралттай савлагаагаар савладаг болсон учир хадгалах хугацаа нь уртассан.  Гэхдээ өнгө, үнэр нь өөрчлөгдсөн үнэртэй усыг хэрэглэх хэрэггүй.

Үнэртэй усныхаа чанарыг удаан хадгалахын тулд хэд хэдэн дүрмийг баримтлах хэрэгтэй. Үүнд:

1.Нарны тусгалаас хол байлгах,

2. Хэт чийглэг, хүйтэн газар байлгаж болохгүй.

Та өөрийн дуртай үнэртнээ угаалгын өрөө эсвэл хөргөгчинд хадгалж болохгүй нь байна шүү. Үнэртэй ус хадгалах хамгийн тохиромжтой газар бол шүүгээ юм.

Бид бодохдоо: Үнэртэй усанд хадгалах хугацаа гэж бий

4 Бид бодохдоо: Тестний үнэртэй ус болон бодит үнэртэй ус нь чанарын хувьд ялгаатай

Гэвч: Тестний үнэртэй ус болон бодит үнэртэй ус нь чанарын хувьд ялгаагүй. Дэлгүүрт бид цаасан дээр цацсан үнэртэнг үнэрлэдэг. Таны арьсан дээр цацсан үнэртэн тестийн цаасан дээрхээс өөр үнэртэнэ гэдгийг санах хэрэгтэй.

Цаасан үнэртүүлэгч дээр огт үнэртдэггүй үнэртэй усны найрлага гэж бий. Үүнд: Заар, амбэр, лабданум гэх мэт бодисууд багтана. Тиймээс хэрвээ  үнэртэй ус худалдаж авахаар шийдсэн бол гарын бугуй, тохойнхоо нугалам дээр түрхээд нэг хоног ажиглаад үзээд авах үгүйгээ шийдээрэй.

Бид бодохдоо: Тестний үнэртэй ус болон бодит үнэртэй ус нь чанарын хувьд ялгаатай

5 Бид бодохдоо: Сүрчиг нь зөвхөн эмэгтэйчүүдэд, одеколон эрчүүдэд л зориулсан байдаг

Гэвч: Энэ бол дэлхий даяар тархсан буруу ойлголт юм. Ямар ч төрлийн үнэртэй усанд эрэгтэй, эмэгтэй гэсэн ялгарах зүйл байдаггүй.

(Eau de Cologne)- 70-80%-ийн спиртийн агууламжтай усанд  2-5% үнэртүүлэгч байдаг. Энэ төрлийн үнэртэнд Меган Маркл их дуртай гэнэ. Тэрбээр зөөлөн үнэртэнг илүүд үздэг бөгөөд үүнд  "Jo Malone London", "Wild Bluebell", "Wood Sage & Sea Salt" брэндийн үнэртнүүд багтана.

(Eau de Toilette)- 5-15%-ийн үнэртүүлэгч агуулдаг.

(Eau de Parfum)- 10-20%-ийн үнэртүүлэгчтэй байдаг.

(Parfum эсвэл Perfume)- 15-40%-ийн үнэртүүлэгч агуулдаг бөгөөд хамгийн үнэтэй, удаан тогтоцтой үнэртний тоонд багтдаг. Онцгой үед, бага хэмжээгээр хэрэглэхийг зөвлөдөг. Энэ үнэртнээс эрчүүдэд зориулсан нь цөөхөн байдаг. Жишээлбэл:  Issey Miyake Nuit d’Issey Parfum болон Christian Dior Homme Parfum зэрэг багтана.

Бид бодохдоо: Сүрчиг нь зөвхөн эмэгтэйчүүдэд, одеколон эрчүүдэд л зориулсан байдаг

6 Бид бодохдоо: Байгалийн гаралтай бүтээгдэхүүн нь синтетикээс илүү чанартай

Гэвч: Орчин үеийн бараг бүх л төрлийн үнэртэй ус байгалийн болон хиймэл синтетик гаралтай байдаг. Синтетик бодисоор хийсэн чанарын хувьд ялгаагүй байдаг. Зарим ургамлын найрлаганд эфирийн тос маш бага байдаг учир зарим үнэрийг хиймлээр гаргаж авдаг юм.

Амбэр-ыг үнэр тогтоох зорилгоор ашигладаг ч байгалийн гаралтай амбэр-ыг Европ, Австрали болон АНУ-д хэрэглэхийг хориглодог. Амбэр гэдэг нь вакс шиг зүйл бөгөөд Дорнодын үнэртэй усны үйлдвэрт ашиглагддаг. Өмнө нь амбэр-ыг халим алж гаргаж авдаг байжээ. Байгалийн гаралтай гэсэн тодотголтой үнэртэй усыг 100% байгалийн гаралтай гэж хэлэх боломжгүй. Учир нь найрлагын тодорхой хувьд нь заавал синтетик орсон байдаг.

Бид бодохдоо: Байгалийн гаралтай бүтээгдэхүүн нь синтетикээс илүү чанартай

7 Бид бодохдоо: Зөвхөн "Duty Free"-д л чанартай, оригинал үнэртэй ус зарагддаг

Гэвч: Татваргүй барааны дэлгүүр болон томоохон дэлгүүрт  худалдаалагддаг үнэртэй ус чанарын хувьд ялгаагүй байдаг. Үнэртэй усны найрлаганд ашиглаж буй бодисыг нэг л газраас авдаг гэдгийг санаарай.

Харин энгийн жижиг дэлгүүр эсвэл цахим дэлгүүр худалдаалагдаж буй үнэртэй ус нь чанарын хувьд асуудалтай байж болно. Энэ тохиолдолд үнэ дээр нь анхаарал хандуулаарай. Жинхэнэ оригинал үнэртэй ус хямд байх боломжгүй.

Бид бодохдоо: Зөвхөн "Duty Free"-д л чанартай, оригинал үнэртэй ус зарагддаг

8 Бид бодохдоо: Үнэртэй усаа холоос цацсан нь дээр

Гэвч: Энэ бол үнэртэй ус цацах нэг арга юм. Үүнээс гадна олон төрлийн арга байдаг бөгөөд тэдгээрийн нэг нь нугалам хэсэгтэй газруудаар үнэртэй усаа түрхэх юм. Энэ хэсгүүд цусан хангамж сайтай, илүү дулаахан байдаг учир үнэртэй усны үнэр илүү удаан хадгалагддаг.

Мөн бугуйгаа хооронд нь үрвэл үнэр нь арилна гэсэн ойлголт худлаа юм. Та хүссэнээрээ бугуйгаа хооронд нь үрэх боломжтой бөгөөд үнэр нь огтхон ч өөрчлөгддөггүй.

Бид бодохдоо: Үнэртэй усаа холоос цацсан нь дээр

9 Бид бодохдоо: Үнэртэй усыг зөвхөн арьсан дээр түрхэж болно

Гэвч: Үнэртэй усыг та хамгийн тохиромжтой гэсэн газрууддаа түрхэх боломжтой. Хэрвээ та үсэндээ эсвэл ороолтондоо түрхэх үед үнэртэй ус тань илүү үнэртдэг бол тэр л газраа түрхээрэй. Харин зарим хүмүүсийн хувьд хүзүү болон бугуйн дээр түрхэхэд илүү үнэртдэг. Гэхдээ үнэртэй усыг цайвар өнгийн хувцсан дээр түрхэж болохгүй. Учир нь таны хувцсан дээр толбо үлдээх магадлалтай.

Бид бодохдоо: Үнэртэй усыг зөвхөн арьсан дээр түрхэж болно

10 Бид бодохдоо: Жинхэнэ эмэгтэй хүн өөрийг нь тодорхойлсон нэг л үнэртэнтэй байх хэрэгтэй

Гэвч: Энэхүү ойлголт нь аль хэдийн үеэ өнгөрөөсөн бөгөөд орчин үед өөрийн гэсэн үнэртэй усны цуглуулгыг ч үүсгэх боломжтой болсон. Энэ нь улирал, ажил, албан тушаал, хувцаслалт гэх мэт зүйлсээс хамаарч өөр өөр байж болно. Зуны улиралд сэнгэнэсэн сэрүүцүүлж буй мэт үнэртэн, өвөл зуныг санагдуулам зөөлөн үнэртэй ус түрхэх гэх мэтээр та хүссэнээрээ үнэртнээ өөрчилж болох юм. 

Бид бодохдоо: Жинхэнэ эмэгтэй хүн өөрийг нь тодорхойлсон нэг л үнэртэнтэй байх хэрэгтэй

Бонус: Тухайн үнэртэй усыг дахин үйлдвэрлэх нь чанарын хувьд асуудалтай байдаг

Энэ ойлголт нь үнэний ортой бөгөөд шинээр давтан үйлдвэрлэсэн үнэртэй ус нь анхных шигээ байдаггүй гэнэ. Учир нь сүүлийн үед  үнэртний найрлага дээр хорио тавьж байгаа учир үнэртэй ус үйлдвэрлэгчид тухайн бүтээгдэхүүнтэй  ойролцоо зүйлийг хайх хэрэгтэй болжээ. Үүнээс болж үнэртэй усны үнэр, чанарт өөрчлөлт гарч байгаа юм.

Олон улсын үнэртэй усны холбооныхны IFRA (International Fragrance Association)  хэлж байгаагаар энэхүү хориг нь иргэдийн эрүүл мэнд төдийгүй устаж үгүй болж буй амьтад, зэрлэг ургамлыг хамгаалахад чиглэгдсэн гэнэ.

Тиймээс та дуртай үнэртэй усаа дахин авч хэрэглэхэд үнэр нь бага зэрэг өөрчлөгдсөн байх магадлалтай гэдгийг санах нь зүйтэй. Жишээлбэл: Синди Кроуфорд-ын түрхдэг  "Chanel №5" үнэртэй ус Мэрилин Монро-гийн түрхдэг байснаас өөр болжээ. Учир нь анх энэ үнэртэнд "иланг-иланг" хэмээх бодис байсан боловч 2010 оноос энэ бодисыг үнэртэй усны найрлагад хэрэглэхийг хориглосон байна.

Бонус: Тухайн үнэртэй усыг дахин үйлдвэрлэх нь чанарын хувьд асуудалтай байдаг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()