ШИНЭ ТЕХНОЛОГИ

Гайхалтай аяга

Танд танилцуулах гэж байгаа энэхvv ер бусын аяганд шингэн зvйл хийн, ууж байхад зvгээр л бусад аяга шиг ёроолоороо тэгш гадаргуй дээр тогтдог. Харин хэрэглэлгvй, зvгээр тавьсан тохиолдолд хэзээ ч энгийн аяга шиг байхгvй, vргэлж хажуугийн ирмэг дээрээ тогтдог байна. Физикийн хуульд захирагддагvй ийм эд зvйлийг та урьд ємнє нь vзэж байсан уу? Мэдээж технологи єндєр хєгжсєн энэ vед ийм аягийг инженерийн ур ухаан, бяцхан заль хоёрыг ашиглаж бvтээсэн байх л даа. Гэхдээ яагаад таталцлын хуулийг хагас зєрчєєд байгааг нь ойлгохгvй юм хэхэ. Та магадгvй сайн хараад бидэнд тайлбарлаж єгч болох юм шvv.
Гайхалтай аяга Хадгалах

Хамгийн бяцхан мах шарагчийг яаж хийх вэ?

Дээхэн vед зарагддаг байсан мєсєн чихэрний дугуй хэлбэртэй тємєр савыг санаж байна уу? Эсвэл нvvрний тос, гутлын тосны сав ч байсан болно. Ямартай ч тийм нэг дугуй хэлбэртэй тємєр сав суларсан тохиолдолд та єєртєє сувенир маягийн бяцхан мах шарагчийг хийж болох юм байна. Хэрхэн бvтээхийг нь доор дэлгэрэнгvй харуулсан байгаа тул тайлбар илvvц биз ээ. Ингээд хэрхэн єєртєє хєєрхєн мах шарагч хийхийг танд зєвлєж байна.
Хамгийн бяцхан мах шарагчийг яаж хийх вэ? Хадгалах

Хоёр доллараар бvтдэг гоёмсог гэрлийн бvрхvvл

Єєрийн гараараа, маш хямд тєсєр vнээр нилээн євєрмєц агаад гоёмсог гэрлийн бvрхvvлийг хэрхэн бvтээх талаар маш дэлгэрэнгvй фото зааврыг танд хvргэхээр бэлтгэлээ. Нилээн хэврэг, хєнгєн боловч чамгvй ганган энэ бvрхvvлийг хийхэд маш амархан тєдийгvй, материалыг нь худалдаж авахад ердєє хоёрхон доллар л зарцуулагдахаараа тун онцлог юм. Манайд бол vсрээд л 5 мянган тєгрєгийн "хуванцар" худалдаж аваад, эсвэл хогин дээрээс олоод л хийчих эд байна. Ингээд орон гэрээ, лагерийн байшингаа хямд аргаар, гар доорхи материалаар тордоход тань нэмэр болох сонирхолтой зєвлєгєєтэйгєє танилцана уу.
Хоёр доллараар бvтдэг гоёмсог гэрлийн бvрхvvл Хадгалах

Mazda Shinari – ийн туршилтын загвар

Mazda-гийн шинэ загварыг Shinari хэмээн нэрийддэг бєгєєд энэ нь “Хєдєлгєєний сэтгэлийг мэдэрнэ vv” гэсэн гvн утгатай vг юм байна. Парис дахь дэлхийн vзэсгэлэн дээр албан ёсоор олонд танилцуулагдах ёстой байсан энэхvv дєрвєн хаалгатай тємєр хvлгийн туршилтын загварыг нь саяхан Миланд толилуулжээ.  Ингэснээрээ уг тємєр хvлгийн гайхалтай ирээдvйг зєгнєж, Германы алдарт Audi, BMW-тэй єрсєлдєх хэмжээний бvтээл болж чадахаа харуулсан байна. Энэхvv машины тєслийг Герман, Япон, Америк гэсэн гурван орны гурван студид боловсруулсан аж.
Mazda Shinari – ийн туршилтын загвар Хадгалах

Юмханаар хийгдсэн Юмнууд

Жаахан билгийн мэлмий, бас єчvvхэн бvтээлч сэтгэлгээ хоёр байхад хvний оюун ухаан юуг ч юм болгож, хог хаягдлыг хvртэл хэрэгтэй эд зvйлс болгон хэрэглэж чаддаг болохыг бид олон жишээнээс мэднэ. Тэгвэл энэ удаад далайд дусал нэмэр гэгчээр тэрхvv vй олон жишээн дээр нэмэр болгож, хэрэгцээгvй болсон юмсаар аж ахуйгаа тордож чаддаг хvмvvсийн гараас гарсан бvтээлvvдтэй танилцацгаая. Эндээс та санаа авч, хаях гэж байсан хэрэггvй юмнуудаа юунд ашиглаж, дутуугаа нєхєн, дундуураа гvйцээж болохоо бодолцож vзнэ биз ээ. Нvдээ том нээгээд, юмсыг зєв єнцгєєс нь харахлээр амьдрал гэдэг чинь хийж бvтээхийг биднээс шаардсан, хичнээн хєгжилтэй зvйл болох нь ойлгогдох нь гайхалтай...
Юмханаар хийгдсэн Юмнууд Хадгалах

Шугамгvйгээр шув шулуухан зураас зурах амархан болжээ

Намрын навчис хийсэхдээ бэлдэн улаан, шараар алаглаж эхэлсэн єдрvvдийн хєнгєн гунигийг хонхны хєгжилтэй чимээ vргээж, хvvхэд залуусын хєл хєдєлгєєн “бусниулдаг” гайхалтай єдрийн мэндийг танд хvргэе. Эрдмийн баяраар дээдэс доодосгvй бужигналдаж, айлын алдрайхан vрс хичээлийн бэлтгэлээ хийх шаардлагатай яг энэ vед маш тохиромжтой нэгэн мэдээллийн хvргэж байгаадаа баяртай байна. Энэхvv “тєхєєрємж”-ний тусламжтайгаар та ямар ч шугам ашиглалгvйгээр тєгс шулуун зураасыг ганц гараара, ядах юмгvйгээр зурах боломжтой юм байна. Ингээд эцэг эх, хvvхдvvдэд, бас шугам зураг ашигладаг мэргэжилтэй хvмvvс тун хэрэгтэй хэрэгсэлтэй танилцацгаая.
Шугамгvйгээр шув шулуухан зураас зурах амархан болжээ Хадгалах

"Col-Letto Bed" ор

Италийн Lago брэнд нь "Col-Letto Bed" хэмээх нэгэн ер бусын орны дизайныг боловсруулан гаргажээ. Энэхvv ор нь ер бусын vзэмжтэй бєгєєд дээд зэргийн тухтай болохыг та харж байна. Хамгийн гол нь орны ирмэгvvд нь дээш єргєгдєж, хашлага шиг болдог учраас яг л шувууны vvрийг санагдуулдаг байна. Иймээс хэрэглэгчид нь хvссэн vедээ ороо шувууны vvр шиг болгоод, бvрэн хамгаалалттай, хайр халамжин дунд байгаа мэт мэдрэмжийг амсан гvн нойрондоо дарагдаж, жинхэнэ утгаар амрах боломжтой юм байна. Ингээд харийн дизайнеруудын бvтээсэн сонирхолтой орны дvр зурагтай танилцацгаая.
"Col-Letto Bed" ор Хадгалах

Хоёр дани залуу сансрын хєлєг бvтээжээ

Дани улсад саяхан дэлхийн хамгийн анхны сансарт хєєрдєг сонирхогчийн пуужинг бvтээсэн байна. Тус улсын сансрын нисгэгч Тихо Братын гэгээн дурсгалд зориулан нэрлэгдсэн энэхvv авсаархан, нэг хvний сансрын хєлгийг Copenhagen Suborbitals фирмийн тэргvvлэгчид болох Кристиан фон Бенгтсон болон Питер Медисон нар хамтран бvтээжээ. Пуужинг эхний ээлжинд Балтийн тэнгис дэх шумбагч завин дээрээс хєєргєж турших тєлєвлєгєєтэй байгаа аж. Ямартай ч бvгдээрээ сансарт хараахан хєєрєєгvй боловч хєрстийн элгэн дээр бий болчихоод байгаа дэлхийн хамгийн анхны нэг хvний, сонирхогчийн пуужингийн дvр тєрхтэй танилцацгаая. Магадгvй ойрын нэгэн “маргааш” бид нэг нэгийг уначихаад, Сар хvртэл уралдаж байх ч юм бил vv.
Хоёр дани залуу сансрын хєлєг бvтээжээ Хадгалах

Цоо шинэ Jeep Wrangler болон Jeep Wrangler Unlimited

Chrystal Group-ийнхэн Jeep Wrangler болон Jeep Wrangler Unlimited –ын шинэчилсэн загваруудыг гаргаж, 2011 оны шинэ бvтээлvvдийнхээ эгнээг тэлжээ. Тэд уг хоёр тємєр хvлэгний шинэлэг дизайнтай дотоод салоныг нь сайжруулсан материалаар засаж, єнгє будгийг нь єєрчлєн, тэр чигээрээ авхагддаг дээвэртэй болгосон байна. Мєн шинэ мултимедиа рульний тусламжтайгаар жолооч нь гараа рульнээс салгалгvйгээр радио долгионыг тааруулж, машиныхаа бvх электрон тєхєєрємжийг удирдан, утасныхаа чанга яригчийг асаах гэх мэт олон vйлдлийг хийх боломжтой болжээ. Мєн USB интерфейстэй тул авто машины медиа тєв дээр MP3-аар дуу сонсох боломжтой. Машинд байдаг 12 вольтийн хvчдэлтэй залгуурнаас гадна 110 вольтийн залгуур нэмж єгснєєр хэрэглэгч нь машин дотроосоо шууд тог авч, ахуйн хэрэглээний электрон тєхєєрємжийг ашиглах боломжтой болсон байна. Тvvнчлэн Chrystal Group-ийн инженерvvд нь шинэчлэгдсэн Jeep Wrangler болон Jeep Wrangler Unlimited машинуудад дуу чимээг багасгах шинэ системийг суурилуулжээ. Эдгээр тємєр хvлгvvдийн vнэ нь хэд байхыг хожим зарлах юм байна. Ямартай ч 2011 Jeep Wrangler болон 2011 Jeep Wrangler Unlimited хоёрыг Огайо мужийн Толедо хотод энэ долоо хоногоос vйлдвэрлэж эхэлжээ. Ингээд сайн чанарын тємєр хvлгийн 2011 онд худалдаанд гарах шинэчилсэн загваруудтай танилцацгаая.
Цоо шинэ Jeep Wrangler болон Jeep Wrangler Unlimited Хадгалах

Яг л акул шиг мини – шумбагч онгоц

Усан дотор шумбахын сацуу гадрага дээр нь хєвєн хурдлах чадвартай, овор багатай акулан – шумбагч завийг нэгэн шинийг сэдэгч санаачлан бvтээжээ. Хєшингє бие, болхидуу хирнээ шалмаг хєдєлгєєн, сайн харвал хальт анзаарагдах зорчигч зэргийг нь эс тооцвол холоос харахад яг л махчин акулнаас ялгаагvй хийгдсэн энэхvv бяцхан шубагчид насанд хvрсэн хоёр хvн багтахаар ажээ. Сєнєєгч онгоцны бvхээг шиг шилэн хавхлагатай кабин, авсаархан зохион байгуулалт, гайхалтай гадаад тєрх гээд энэхvv бvтээлийн бvх зvйл нь єєлєхийн аргагvй тєгс болжээ. Зохиогчийнх нь ємнє толгой бєхийж, єєртєє нэгийг олж авахыг хvсэхийн ялдамд энэхvv хvслийн єдєєгчєє уншигч тантай хуваалцая.
Яг л акул шиг мини – шумбагч онгоц Хадгалах

Парисын гудманд єнгє нэмэх шинэ электрон машины тєсєл

Єчигдєр Парисын гудманд тогоор ажилладаг цоо шинэ тємєр хvлэг болох Renault-ын Renault DeZir – ын туршилтын загварыг олж харах боломжтой байжээ. Энэхvv бvтээл нь Renault-ийн шинэ ахлах дизайнер болох Лоренс ван ден Акерын удирдлагаар гаргасан анхны тєсєл юм байна. Renault DeZir нь єргєєшєє 4225 мм, уртаашаа 1968 мм хэмжээ бvхий, 100 кВт (150 л.сек) хvчин чадалтай электрон мотортой, 226 Нм. эргэлтийн агшинтай машин юм. Энэхvv будаг нь ханхалж, загвар хийцээрээ гайхуулсан тогоор ажилладаг, хоёр хаалгатай уралдааны тємєр хvлэг нь 100 км/цагийн хурдыг 5 секундэд нь авдаг байна. Харин хоёрхон секундын дотор 50 км/цагийн хурдтай давхиж мэдэх гайхал гэнэ дээ. Ингээд vргэлжлэл дээр дарж, Парисынхны шvлсийг бvтэн єдрийн турш гоожуулж, нvдийг нь унагасан авсаархан, хээнцэр, бас хэмнэлттэй авто машины дvр зургаар мэлмийгээ мялаана уу.
Парисын гудманд єнгє нэмэх шинэ электрон машины тєсєл Хадгалах

Сvvний лонхон дээрхи уран зураг

Сvvний лонхон дээр тєрєл бvрийн сонирхолтой зургуудыг зурах энэ санаа нь vнэхээр хэрэгжvvлvvштэй санагдлаа. Ийм гайхалтай урлагийн бvтээлийг саван дээрээ агуулсан сvvг уунгаа эргvvлж тойруулан харж суувал аятахан биш гэж vv? Хамгийн сонирхолтой нь энэ бvхнийг бvтээсэн мастерууд нь зvгээр бийр багс ашиглах биш зорж, сийлж хийдэг юм байна. Ингээд єндєгний хальсан дээрхи гайхалтай сийлбэрийг гvйцэхгvй ч гэсэн ахуйн хэрэглээний бяцхан эд зvйлс дээр амилсан бас нэгэн гайхалтай урлагийн бvтээлvvдийн фото цуглуулгатай танилцацгаая.
Сvvний лонхон дээрхи уран зураг Хадгалах