СЭТГЭЛ СУДЛАЛ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хүмүүс огт мартахаа больчихвол дэлхий дээр юу болох вэ?

Хүмүүс үзсэн харсан зүйлсээ огт мартахгүй байхыг том давуу тал мэтээр харах байх. Гэвч бодит байдал дээр мартах нь эсрэгээрээ амьдрал дээрх хамгийн ашигтай чадваруудын нэг юм. Тэгвэл хүмүүс мартахаа больчихвол бидний амьдрал хэрхэн өөрчлөгдөх вэ?

Хүмүүс огт мартахаа больчихвол дэлхий дээр юу болох вэ? Хадгалах

Тамирчинд сэтгэл зүй яагаад хамгийн чухал байдаг вэ?

Мэргэжлийн тамирчдыг спортдоо бүрэн анхаарлаа төвлөрүүлэхэд тусладаг сэтгэл зүйн дасгалжуулагчид гэж байдаг. Тэдгээр хүмүүс хариуцсан тамирчдаараа төрөл бүрийн сэтгэл зүйн дасгал хийлгэж, өөрийнхөө бие баялдрын хүчийг 100 хувь гаргахад нь туслана. Гэхдээ тэдгээр аргуудыг энгийн хүмүүс ч гэсэн өдөр тутмын амьдралдаа нэвтрүүлснээр олон давуу талуудыг олж чадах юм. 

Тамирчинд сэтгэл зүй яагаад хамгийн чухал байдаг вэ? Хадгалах

"Интроверт" буюу дотогшоо хүмүүс төрөлхийн сайн сэтгэл зүйчид байдаг

Интровертүүд экстроверт хүмүүсээс юугаараа ялгаатай болохыг тодруулсан олон судалгаа бий. Үүний дагуу эрдэмтэд интроверт хүмүүсийн тухай шинэ сонирхолтой зүйлсийг нээсээр байна. Жишээлбэл саяхан интровертүүд бусад хүмүүсийг илүү сайн ойлгож чаддаг болох нь тогтоогдсон аж. 

"Интроверт" буюу дотогшоо хүмүүс төрөлхийн сайн сэтгэл зүйчид байдаг Хадгалах

Эрдэмтэд хар дарсан зүүдээр сэтгэцийн эрүүл мэндийг хянах боломжтой болохыг тогтоожээ

Хүмүүс бүхий л амьдралынхаа туршид дор хаяж нэг удаа хар дарж зүүдэлдэг. Хэдийгээр хар дарж зүүдлэх нь хүний сэтгэлзүйд багагүй нөлөөлдөг ч чухамдаа яагаад хар дардаг болох, хар дарж зүүдлэх нь ямар үр дүнд хүргэдэг, цаашлаад ямар утга учрыг илэрхийлж байгааг мэдэх нь амаргүй байдаг. Тэгвэл Швейцарын эрдэмтдийн хийсэн судалгааны үр дүнгээр хар дарсан зүүд хүний амьдралд хэрхэн сайнаар нөлөөлж болохыг олж тогтоосон байна. 

Эрдэмтэд хар дарсан зүүдээр сэтгэцийн эрүүл мэндийг хянах боломжтой болохыг тогтоожээ Хадгалах

Танд таагүй мэдрэмж төрүүлдэг бүх зүйлийг зөнд нь хаях ёстой 8 шалтгаан

Хүмүүсийн ертөнцийг үзэх үзэл өнгөрсөн амьдралын туршлагаас нь шууд хамааралтай байх тохиолдол харьцангуй олон. Гэвч ихэнх хүмүүс таатай сайхан мэдрэмж төрүүлдэггүй дурсамжаа хүртэл төдийгөөс өдийг хүртэл сэтгэлдээ тээсээр явдаг нь харамсалтай. Хэрэв та эргэн дурсахад сэтгэл гийгүүлдэггүй харин ч эсрэгээрээ сэтгэл санааг тань тавгүй болгож хувиргадаг дурсамж, эд зүйл эсвэл бүр хэн нэгэнтэй одоог хүртэл "зууралдсаар" яваа бол өөрийн сэтгэлзүйн төлөө тэдгээр бүхнээс холдох хэрэгтэй. Энэ үүднээс та бүхэнд хэрэгцээгүй зүйлсийг зөнд нь хаях ёстой хамгийн чухал 8 шалтгааныг хүргэж байна. 

Танд таагүй мэдрэмж төрүүлдэг бүх зүйлийг зөнд нь хаях ёстой 8 шалтгаан Хадгалах

"Сэтгэцийн эмнэлэгт эрүүл хүн хэвтвэл юу болдог вэ?" - Маргаан дагуулсан туршилтын түүх

1973 онд Америкийн сэтгэл судлаач Дэвид Розенхан "Сэтгэцийн өвчтэй хүмүүсийн дундах эрүүл хүмүүс" гэх туршилтыг явуулсан бөгөөд үүний үр дүнд сэтгэцийн эрүүл мэндийн салбар тэр чигтээ оршин тогтнох нь эргэлзээтэй болж байжээ. Дэвид өөрөө энэ салбарын эмч төдийгүй хэд хэдэн нэр хүндтэй их сургуулийн багш байсан тул сэтгэл мэдрэлийн оношлогооны аргуудын найдвартай байдал, мөн хүмүүсийг буруугаар оношлох нь хэр их байгааг тогтоохоор шийджээ. 

"Сэтгэцийн эмнэлэгт эрүүл хүн хэвтвэл юу болдог вэ?" - Маргаан дагуулсан туршилтын түүх Хадгалах

Хүний сэтгэл зүйг хамгийн ихээр гэмтээдэг 8 мэргэжил

Аливаа хүний зэмшсэн мэргэжил, түүний дагуу өдөр тутамдаа хийдэг үйлдэл гэдэг тухайн хүний зан төлөв цаашид хэрхэн өөрчлөгдөхөд хамгийн их нөлөөлдөг билээ. Мэдээж хэрэг авах гээхийн ухаанаар аль сайн талыг нь өөртөө шингээж авч болох ч ихэнх хүнд гүн гүнзгий "уршиг" үлдээдэг ажлууд гэж байдаг аж. Өнөөдөр та бүхэнд сэтгэлзүйд маш том нөлөө үзүүлдэг тэдгээр мэргэжлүүдийн талаар хүргэхээр бэлтгэлээ. 

Хүний сэтгэл зүйг хамгийн ихээр гэмтээдэг 8 мэргэжил Хадгалах

Алдартнуудын нэрээр нэрлэгдсэн сэтгэл зүйн үзэгдлүүд

Ихэнх хүмүүс түүхэнд нэрээ үлдээхийг хүсдэг бөгөөд ингэхийн тулд өөрсдийн сонгосон салбартаа амжилт гаргаж сайнаар дурсагдахыг хичээдэг билээ. Тэгвэл зарим хүмүүсийн санаатай болон санаандгүй гаргасан үйлдлүүд нь нийгмийн сэтгэлзүйг бүхэлд нь өөрчилсөн үзэгдэл болж түүхийн хуудсанд бичигддэг юм. Тэрхүү өөрчлөлт авч ирсэн үзэгдлүүдийг эхлүүлсэн хүмүүсийн нэрээр нь нэрлэх нь бий. 

Алдартнуудын нэрээр нэрлэгдсэн сэтгэл зүйн үзэгдлүүд Хадгалах

Иргэд нь сэтгэл гутралд хамгийн их автсан дэлхийн 10 орон

Сэтгэл хямралын архаг хэлбэрийг сэтгэлийн гутрал гэж нэрлэдэг бөгөөд энэ нь тухайн хүний ​​мэдрэмж, сэтгэн бодох чадвар, үйл хөдлөлд сөргөөр нөлөөлдөг сэтгэцийн эмгэг юм. Сэтгэлийн гутрал нь нийтлэг өвчин бөгөөд азаар эмчлэгддэг аж. Дэлхий даяар сэтгэл гутралаар жилд 15 насанд хүрэгч тутмын нэг нь өвддөг бөгөөд зургаан хүн тутмын ​​нэг нь амьдралдаа дорж хаяж нэг удаа сэтгэл гутралд ордог гэсэн тооцоо гарчээ.

Иргэд нь сэтгэл гутралд хамгийн их автсан дэлхийн 10 орон Хадгалах

Бие биедээ хүрч мэдэрч байх нь ямар ач тустай вэ?

Коронавирусийн цар тахал нь дэлхийн бүх хүний хувьд хүмүүстэй биеэр хүрэлцэх хэрэгцээгээ хангаж чадалгүй хамгийн удсан тохиолдол болов уу. Харин энэ асуудал нь бидний эрүүл мэндэд хүртэл нөлөөлдөг ажээ.

Бие биедээ хүрч мэдэрч байх нь ямар ач тустай вэ? Хадгалах

Сэтгэцийн асуудалтай болохыг илэрхийлэх зүүд

Хүмүүс зүүдээ тайлж уншина гэхээр ирээдүйг нь зөгнөх гэж байна гэж ойлгодог. Гэвч үнэндээ зүүд нь таны дотоод ертөнцийн толь юм. Тиймээс сэтгэцийн эрүүл мэндээ шалгахын тулд зүүдний цаад утгыг олох шаардлагатай аж. Энэ үүднээс та бүхэнд сэтгэцийн асуудалтай хүмүүс яг юу зүүдэлдэг тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Сэтгэцийн асуудалтай болохыг илэрхийлэх зүүд Хадгалах

Мартах ёстой зүйлсийг хэрхэн мартах тухай Япон сэтгэл зүйчийн зөвлөгөө

Такаши Цүкияма хэмээх эмч сэтгэл судлал болон хүний тархины чадлыг нэмэгдүүлэх талаар олон ном зохиол бичсэн байна. Тэдний дундаас хамгийн содон нь "Бүгдийг мартахын тулд мартаж сурах" хэмээх бүтээл юм. Тус ном нь хүний тархин дахь хэрэгтэй хэрэггүй мэдээллийг "устгаж" зай гаргаснаар мэдээлэл хүлээж авах, бодох, төвлөрөх чадварыг нэмэгдүүлдэг ажээ. Өнөөдөр та бүхэнд тэдгээрээс түүвэрлэн хүргэж байна. 

Мартах ёстой зүйлсийг хэрхэн мартах тухай Япон сэтгэл зүйчийн зөвлөгөө Хадгалах