Хөргөгчинд хадгалж болохгүй хүнсний бүтээгдэхүүн

2015-04-07, 04:53
31,980

Эдгээр бүтээгдэхүүнүүдийг хөргөгчинд хадгалах гэдэг гэмт хэрэг хийсэн мэт л болно. Бүх бүтээгдэхүүнүүдийг хөргөгчинд хадгалаж болохгүй бөгөөд яагаад гэдгийг та энэ мэдээнээс мэдэх болно. Олон байнгын хэрэглэгддэг бүтээгдэхүүнүүд хөргөгчинд маш хурдан муудаж, амт, чанараа алддаг байна.

Хөргөгчинд хадгалж болохгүй хүнсний бүтээгдэхүүн
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Сонгино
Хөргөгчинд чийглэг их байдаг учир сонгино амархан зөөлөрч, амтгүй болж хөгзөрч эхэлдэг байна. Тиймээс хуурай сэрүүн нөхцөлд хадгалсан нь дээр.

www.caak.mn

2. Авокадо
Бүрэн гүйцэд болсон авокадог талхан дээр масло мэт түрхэж идэж болно. Харин хөргөгчинд гүйцэд боловсрох боломжгүй байдаг учир өрөөний температурт хадгалах хэрэгтэй.

www.caak.mn

3. Төмс
Төмс цардуул ихтэй байдаг учир усархаг болж, амт чанараа алддаг байна. Тиймээс төмсийг сэрүүн харанхуй өрөөнд цаасан уутанд хийж хадгалах хэрэгтэй.

www.caak.mn

4. Улаан лооль
Улаан лоолийг хөргөгчинд хийснээр амт чанар нь мөн мууддаг байна. Улаан лоолийг нарны шууд тусгалаас хол өрөөний температурт хадгалах хэрэгтэй.

www.caak.mn

5. Кофе
Кофе чийглэг болон үнэрийг өөртөө маш амархан шингээдэг. Тиймээс хэрвээ хөргөгчинд кофе хийвэл хөргөгчин дотор буй бүтээгдэхүүний амтыг мэдрэх аюултай тулгарч болно. Кофег хуурай, сэрүүн нөхцөлд хадгалах нь зүйтэй.

www.caak.mn

6. Сармис
Сармис хөргөгчинд маш хурдан мууддаг. Харин хуурай, сэрүүн газар 2 сар хадгалсан ч муудахгүй.

www.caak.mn

7. Сүмс
Бүх төрлийн сүмсийг хөргөгчинд хадгалах шаардлагагүй. Тиймээс зааврыг нь сайн унших хэрэгтэй.

www.caak.mn

8. Ястай жимс
Гүйцэд боловсроогүй ястай жимсийг эхлээд өрөөний температурт хадгалах хэрэгтэй бөгөөд дараа нь хөргөгчинд хийж болно.

www.caak.mn

9. Тарвас
Бүтэн тарвасыг хөргөгчинд хадгалаж болохгүй юм байна. Харин хуваасны дараа хөргөгчинд хийж болно.

www.caak.mn

10. Зөгийн бал
Зөгийн балыг хөргөгчинд хийснээр маш амархан талсждаг учир амт чанараа алддаг гэнэ.

www.caak.mn

11. Талх
Талхыг хөргөгчинд хадгалах нь хөгзрөх үйл явцыг хурдасгадаг байна.www.caak.mn
Хөргөгч гал тогооны хамгийн чухал хэрэгслийн нэг боловч, бүх бүтээгдэхүүнүүдийг хөргөгчинд хийх хэрэггүй гэдгийг танд сануулъя. Өөрийн хэрэглэдэг бүтээгдэхүүнээ зөв хадгалах нь мөнгө хэмнэх, таныг чанартай бүтээгдэхүүн хэрэглэх боломжийг олгож, эрүүл байхад тустай гэдгийг бүү мартаарай.

 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()