Ертєнцийг харах цонх бол ном байхад хvнийг таних толийг нь нvд гэлцдэг. Тэгвэл орчин vед хvнийг нvдээр нь ч таних аргагvйд хvрчээ. Учир нь янз бvрийн єнгє хэлбэртэй гоёлын линзнvvд худалдаанд ихээр гарах болсноор нvднийхээ гал, жинхэнэ єнгє, айдас хvйдсээ хvртэл халхалж, хиймэл хоосон мэдээллийг нvдээрээ бид дамжуулдаг болжээ. Сvvлийн vед манай охид бvсгvйчvvд ч гэсэн хvvхэлдэйнийх шиг хоосон хирнээ нууцлаг харцтай, том нvдтэй харагдахын тулд хар, цэнхэр гээд янз бvрийн л линз зvvдэг болсон. Тэгвэл энэхvv нийтлэлд мань багтсан шиг ийм аймшигтай, нуруугаар хvйт гvйлгэмээр эвгvй линзнvvдийг та ємнє нь харж байсан уу? Манайд байдаг бол ийм нэг линзтэй болчихвол аятайхан ч юм шиг, “хvн айлгаж, хvvхэд уйлуулахаас цаашгvй л биз”- гэж бодохоор хэрэггvй ч юм шиг. Ямартай ч их сонирхолтой юм.
Хадгалах
Спортын тогоон дотор чанагдаж, ялж хожигдохын баяр гунигийн сэтгэл зvрхээрээ, биеийнхээ бvхий л булчингаар мэдэрдэг хvмvvсийн хувьд єрсєлдєгчєє ардаа орхино гэдэг бол vгээр илэрхийлэхийн аргагvй баяр баясгалан байдаг билээ. Тэгвэл тамирчид, тэр тусмаа багаараа тоглодог тєрєл бvрийн эрчvvдийн спортын тамирчид ялсан даруйдаа ачит багш нь болсон дасгалжуулагчийнхаа дээрээс гарт нь хамгийн тvрvvнд тааралдсан савтай шингэн зvйлийг цацаж, цалгилсан бахдал талархалаа илэрхийлдэг хачин заншилтай юм байна. Ингээд хєєр хєєрцєг болсон тамирчдынхаа цацсан ус болон бусад тєрлийн шингэнд шалба норж буй дасгалжуулагчдын яг тухайн агшны хєгжилтэй тєрхvvдийг сонирхоцгооё. Ялалт гардсан тамирчдаараа ус цацуулж байгаа эдгээр дасгалжуулагчдын бие нь хvйтэн єдрvvдийн жаварт жиндэн чичирч байвч, сэтгэлд єег агшны халуун уур амьсгалд зvрх сэтгэл нь дулаахан байдаг биз ээ.
Хадгалах
Сайн уу залуусаа, weekend ерєнхийдєє эхэлж байх шив, амралтын єдрvvдээрээ юу хийхээр тєлєвлєж байна даа. Ирэх амралтын єдрvvдээр Нийслэлд маань лав их дулаахан байх тєлєвтэй харагдсан. Хэрвээ та яг одоо бага зэрэг гиюvрч суугаа бол та бvхний амралтанд зориулан бэлтгэсэн "Элдэв зураг" цувралын шинэ дугаарыг заавал нээж vзээрэй. Магадгvй таны сэрэл мэдрэмжийг сэргээж, олон гайхалтай санаа толгойд чинь буухыг vгvйсгэхгvй. Энэ удаагийн дугаартаа ємнєх єдрvvдэд оруулж амжаагvй хоёр цувралын шилдэгvvдийг давхар хавсаргасан шvv.
Хадгалах
Мєнгє нь л байвал тєрмєл биш, олдмол гоо сайхныг тєрєлхийн мэтээр бий болгож, харц єєдєє алхалж болдог болсон энэ цагийн энгийн нэгэн vзэгдэл болох гоо сайхны мэс засал гээч зvйлийн ид шидийг нэгэн жишээгээр дамжуулан эрхэм танд сонирхуулахаар бэлтгэлээ. Vнэхээр энэхvv нийтлэлд элдвийн тайлбар бичих нь илvvц санагдлаа. Доорхи зурагнууд танд нэгэн эгэл жирийн хvний нvдэнд торохооргvй царай муутай охин хэрхэн европ хамар, нимгэн хацар, нам шанаатай царайлаг хєєрхєн бvсгvй болсон талаархи тvvхийг єгvvлэх болно. Ингээд бодоод байхлээр охид бvсгvйчvvд маань єєрийгєє гололгvй, сурах юмаа сайн сурж, сургуулиа сайн тєгсчихєєд, єндєр цалинтай ажилд орсныхоо дараа бол хvссэн тєрхєє єєртєє бий болгож, мєрєєдлийнхєє дагуу аз жаргалтай амьдрах боломжтой сайхан vед бид тєржээ. Гэхдээ хамгийн гол нь хvн ахин давтагдашгvй єєрєє єєрєєрєє байх шиг сайхан зvйл гэж хаа ч байхгvйг мартаж vл болно.
Хадгалах
Уншигч таны нvдний алжаал, ажлын ачааллыг бага ч гэсэн хугаслахаар гэрэл зурагчин Roeselien Raimonda-ийн бvтэл болох шавж хорхойнуудын гайхалтай макро гэрэл зургуудын цуглуулгыг хvргэж байна. Хязгааргvй баялаг байгаль эхийн бvтээл бvхэн єєрийн гэсэн гоо сайхантай бєгєєд єчvvхэн жижигхэн оршихуй нь хvртэл амьдралын тєлєє тэмцэх явцдаа байгаль эхийн ємнє хvлээсэн єєрийн хариуцлага, vvрэгт ажлаа єєрийн эрхгvй биелvvлдэг билээ. Бvхий л юмс vзэгдэл нь єєр хоорондоо холбоотой байдаг хорвоогийн, єчvvхэн жижигхэн шавж хорхойнуудын томруулсан дvр зургийг чанартай хальс, чадварлаг уран бvтээлчийн бvтээлээр дамжуулан олж харах нь амьд явахын бас нэгэн жаргал, байгаль эхээ таних єєр нэгэн арга зам ажээ.
Хадгалах
Дєрвєн улирлын алинд ч єєрчлєгдєж, хvчтэй салхины нударганд ч бєхийж хазайх нь ховор, анх харуулсан тэр л зvгтээ “насаа эцэслэтэл” ширтсээр vгvй болдог хєшєє баримал хэмээх хvйтэн хєндий ч юм шиг сонин урлагийн бvтээл нь ихэнхдээ хэн нэгэн хvндтэй хvнд юмуу vйл явдалд, vгvй бол хот гудмын vзэмжний єєдлєлтєнд зориулан бvтээгдсэн байдаг. Ямар ч зориулалттай, ямар ч хэлбэртэйгээсээ vл хамаараад, хаа газрын хєшєє баримал нь яагаад ч юм цаанаа л нэг хvйтэн хєндий бєгєєд уйтгар гунигийн vл vзэгдэх давалгааг єєрєєсєє цацах мэт санагддаг нь нууц биш. Тэгвэл хэсэг хєгжилтэй залуус энэхvv хvйтэн хєндий бєгєєд гунигтай зvйлийн хєгжилтэй талыг олж хараад зогсохгvй, хажууд нь очоод татаж унамаар алиа байдалтайгаар зургаа даруулчихсан байдаг байна шvv. Ингээд, зарим нэг нь нилээн задгай санагдаж болох ч, ерєнхийдєє маш хєгжилтэй бєгєєд сонирхолтой зурагнуудаас бvрдсэн энэхvv нийтлэлээ таны чєлєєт цагт зориулан хvргэж байгааг хvлээн авна уу. Эдгээр нєхдvvдийн ачаар хєшєє барималууд хэрхэн “амилж”, “цадигаа алдсан”- ыг хамтдаа сонирхоцгооё.
Хадгалах
Шанхай дахь болд цутгах vйлдвэрт иргэдээс хураасан тєрєл бvрийн зэвсгvvдийг хэрхэн vй олноор нь устгаж байгаа дvр зургийг уншигч танд сонирхуулахаар бэлтгэлээ. Бараг 13 000 ширхэг тєрєл бvрийн зэвсгээс бvрдсэн зэвсгэн уулыг хэрхэн ташраар нь vгvй хийж байгааг та эндээс олж харах болно. Байгаль эхийн бvтээлvvдийг, тэр тусмаа єєрсдийгєє ганцхан товчлуур дараад нєгєє ертєнцрvv илгээх гэсэн харгис бєгєєд утгагvй зориулалтаар бvтээгдсэн энэ эд ямар ч олон байдаг юм, бас яасан ч олноороо устгагддаг бэ. Харьцангуй тайван амгалан Шанхайгаас л єдий тооны галт зэвсэг, хvч хэрэглэх зориулалттай тєрєл бvрийн багаж хэрэгсэл гарч байхад (цаана нь хураалгаагvй хичнээн ч байгааг бvv мэд) дайн байлдаан болж буй бусад орнуудаас хир олон гарахыг тєсєєлєхийн ч аргагvй юм.
Хадгалах
Ийм нэгэн сонирхолтой хараа булаам vйл ажиллагаа баруунд болдог юм байна. Усны хувцастай халуухан бvсгvйчvvд цанын бааз дээр гулгаж хуран цугалсан олныг хєєрхєн хєгжєєгєєд авдаг бололтой. Энэ мэдээллийг оруулсан учир нь цаг сайхан болоод дулаарах vед манай улсад яагаад иймэрхvv арга хэмжээ зохион байгуулж болохгvй гэж бодов. Гэхдээ осгоод хєлдчих юм болов уу. Ядаж байхад нєгєє гайгvй бvсгvйчvvд нь ингэж сайн гулгаж чадаа ч уу vгvй ч vv. Зvгээр л сонирхолтой санагдаад орууллаа. Бид бас дэндvv даруухан байж болохгvй, бусдаас санаа авч сонирхолтой арга хэмжээ зохиох хэрэгтэй шvv дээ.
Хадгалах
Сайн уу найзуудаа, ажил амьдрал дажгvй биз дээ. Дэлхийн цаг уурын єєрчлєлт манай улсад урьдаас илvvтэйгээр мэдрэгдэж байгаль эхтэйгээ зєв зохистой харьцахыг улам их сануулах шиг... ядаж байхад тєрийн томчууд бизнесийн олигархууд нєгєє л газрын баялагаа хэрхэн ухаж тєнхєх тал дээр талцаад бие биенийгээ хэлэх хэлэхгvйгээр хэдэрлэх болов. Хэцvv ч юм даа, миний бодлоор энэ муу сайн эх орон ард тvмнээ гэсэн сэтгэлтгvй цєєвєр чононуудыг хашраагаад єгєх аавын хvv хурдан гараад ирдэггvй л юм байх даа. За за энд ингэж бухимдаж улс тєржєєд яахав. Єнєєдєр та бvхэндээ амьдралын хар бараан зvйлсээс тvр ч болов холтгож, олон сайхан гэгээн мєрєєдєлд хєтєлж байдаг "Элдэв зураг" цувралын шинэ дугаараар уулзаж байгаадаа баяртай байна. Энэ дугаар маань нилээд єргєн сэдвийг хамарсан гайхалтай зургууд олон орсон байгаа. Ингээд "Амьдрал єєрєє адармаатай боловч аргыг нь олвол амархан тоглоом" гэсэн єєдрєг vзлээр энэ бичвэрээ дуусгая. Анд минь цувралаа тухлан сууж, шимтэн vзээрэй.
Хадгалах
Гондурасын ард тvмэн ямар хvмvvс байдгийг бид сайн мэдэхгvй. Гэхдээ ямар ч байсан эдгээр хулганатайгаа адилхан жижигхэн биетэй, содон царайтай бєгєєд олуулаа цуглах дуртай, элдэв асуудал гарахад тааралдсан зvйлийнхээ доор нуугдах (арай ч навчин доор биш л байх л даа) зуршилтай хvмvvс байдаг гэж нэг танилаасаа сонсож байсан юм байна. Гэхдээ мэдэхгvй, бусдын vгээр бvхэл бvтэн ард тvмнийг дvгнээд яах вэ. Ямартай ч тэндэхийн хулгана нь хєєрхєн ч юм шиг, муухай ч юм шиг, ийм сонин амьтад байдаг юм байна. Халууцсан юм болов уу, даарсан юм болов уу, бvv мэд, хєєрхийс нэг том навч олж аваад доод талд нь байдгаараа бvгчихэж. Сонирхолтой амьтдын сонирхолтой vйлдлийн, сонирхолтой дvр зураг байсан тул уншигч таны мэлмийд хvргэж, уйдааг тань гаргахаар орууллаа. Газар газрын хулганууд хvртэл огт єєр дvр тєрхтэй байх юм аа. Эсвэл энэ нь сарьсан багваахай юм болов уу...
Хадгалах
Єнгєрсєн хугацаанд тєрєл бvрийн мэдээллийн хэрэгслvvд, тэр дундаа сайтуудаар дамжин vзэгчдийн таалалд хvрж байсан олон тєрлийн фото мэдээллvvд vнэхээр бодит vнэн байдалын дvр зураг байв уу, эсвэл фотошопын хууралт байж уу гэдгийг ялган салгаж тайлбарлаж, уншигч таныг бага ч гэсэн хєгжєєхєєр бэлтгэснээ толилуулъя. Зєвхєн эмэгтэйчvvдийн хувьд л гэхэд: “Хєєрхєн тєрєєд хэрэггvй, фотошоп ашиглаад л сурчих”, “сайхан хvvхэнд дурлачихлаа гэтэл сайн янзалсан зураганд зvрхээ сугалаад єгєх шахсан байх вий дээ” – гэх мэтийн хєгжилтэй ч юм шиг, егєєдєлтэй ч юм шиг хэлц vг маягийн хошигнолууд олны дунд тvгээмэл хэрэглэгддэг болчихоод байхад, єєр ямар ч дvр зураг, нєхцєл байдлыг бодит юм шиг л болгоод янзалчихад юу нь хэцvv байхав. Харин доорхи сонирхолтой фото агшнууд vнэхээр болсон явдал болов уу, эсвэл фотошопын ид юм болов уу? Тайлбараа уншихаасаа ємнє таахыг оролдвол илvv сонирхолтой шvv. За ингээд эхэлцгээе.
Хадгалах
Эрхэм уншигч танд амралтын єдрийн халуун мэндийг хvргэж, английн алдартай фэшн гэрэл зурагчин David Slijper-ийн дурангаар, алдартай оддын дvр тєрхийг тольдох боломжийг олгож байна. Тэрээр Vogue, Dazed & Confused, i-d, Pop, Face, Glamour, Burberry, H&M, Calvin Klein, L'Oreal, Tommy Hilfiger, Olay зэрэг болон бусад алдартай брэндvvдтэй хамтран ажилладаг авъяаслаг уран бvтээлч юм байна. Ингээд олны анхааралд хамгийн их єртдєг хvмvvсийн тєрхийг David Slijper-ийн євєрмєц сэтгэхvй, торгон мэдрэмжийн єнцгєєс ажицгаая. Тэрээр тухайн моделийнхоо онцгой давуу талыг сэтгэлд хvртэл тодотгож, зурагнаасаа vгээр илэрхийлэшгvй євєрмєц єнгє аясыг "цацруулдаг" ажээ.
Хадгалах