ГЭРЭЛ ЗУРАГ

MI-ZO фото дуэтийн уран бvтээлvvд

MI-ZO хэмээх тайзны нэрийн ард японы Zoren Gold болон Minori нарын авъяаслаг хоёр гэрэл зурагчны хамтын бvтээлvvд оршино. Энэ хоёрын гар ямар сайн нийлдэгийг ч хэлэх vv, зах хязгааргvй тєсєєлєн бодох чадвар, зураг авах мэргэжлийн єндєр тєвшин нь хэнтэй ч харьцуулшгvй євєрмєцийг ч хэлэх vv, бvтээлvvдийг нь ажин суухад нэг л ер бусын гойд бєгєєд далдын мэдрэмж нємрєн авах мэт ажээ.MI-ZOнэртэй энэ авъяаслаг дуэт гэрэл зурагчид нь Sony, Honda, Motorola, Nissan, Toshiba, Warner Bros, Emi, Universal Records зэрэг Их Наран улсын болон бусад дэлхийн хэмжээний алдартай брэндvvдтэй байнга хамтран ажилладаг болохыг нэмж хэлэх нь зvйтэй байх. За ингээд гэрэл зургийн ертєнцєд тодорсон дорно зvгийн алдартнуудын шилдэг бvтээлvvдийг тольдоцгооё.
MI-ZO фото дуэтийн уран бvтээлvvд Хадгалах
2010-02-12, 06:33

Боди арт болон залуухан бvсгvйн бие цогцос

Дээд зэргийн зохицолтой бvхэнд, урлагт, бас залуухан бvсгvйн халуухан биенд дуртай хэн бvхэн наашаа суугаарай. Учир нь бид танд дєнгєж дэлбээгээ нээсэн талын ягаан цэцэг шиг танхил бvсгvйчvvдийн эхээс тєрсєн бие, болон боди арт хэмээх гайхалтай урлагийн хосгvй зохицлыг хадгалсан чанарлаг гэрэл зургуудыг хvргэхээр бэлтгэлээ. Урлаг, урин тачаангуй байдал, залуу бvсгvйн эмзэг гэнэн ааль, чамин тансаг байдал зэргийг нэг дороос олж харах гайхалтай боломж танд олгож байгаадаа баяртай байна. Тухлан сууж, таалан соёрхоно уу.
Боди арт болон залуухан бvсгvйн бие цогцос Хадгалах
2010-02-12, 06:23

Элдэв зураг (152 фото) №326

За єнєєдєр та бvхэнийхээ нvдийг хужирлаж, сэтгэлийг чинь сэргээхээр "Элдэв зураг" цувралын ээлжит дугаараар уулзаж байгаадаа баяртай байна. Энэ удаагийн цувралд багтсан зургууд нилээд сайн шvvгдсэн  бєгєєд хамгийн онцгой, хєгжилтэй гэсэн зургуудыг нь оруулсан байгаа. "Амьдрал ямар баян юм бэ" гэж ярьдгийн адил бид єєрсдєє ямар хєгжилтэй хvмvvс бэ гэж та бодож vзсэн vv. Элдэв зураг дээр ихэнх зургууд нь хvмvvс бидний дvр тєрхийг харуулсан байдаг. Гэхдээ бvvр алмайрч, элгээ хєштєл инээхээр ч дvр зургууд олон харагддагийг бид мартаагvй байх. За ингээд энэ хорвоод хvн болж мэндлэхдээ уйлж гуних гэж тєрєєгvй юм шvv гэдгийг сануулж байдаг фото нийтлэлээ хvлээн авна уу.
Элдэв зураг (152 фото) №326 Хадгалах
2010-02-12, 01:39

Хєгжилтэй азгvйтлvvдийн цуглуулга

Уншигч танд хєнгєн зугаа бэлэглэж, чєлєєт цагийг тань хєгжилтэй єнгєрvvлэхэд туслах vvднээс ээлжит азгvй фото агшинуудын цуглуулгаа хvргэж байна. Эдгээр гэрэл зургууд дээрхи бvтэлгvйтэж байгаа, эсвэл зvгээр л эвгvй тєрхтэйгээр хальсанд буусан хvмvvсийн заримынх нь ємнєєс ичингvйрч, заримынх нь ємнєєс ярвайж, харин заримынх нь ємнєєс энд тэнд євдєєд ч байх шиг санагдах ажээ. Ямартай ч элдвийн явдлаар дvvрэн хорвоо дээрхи хамгийн хєгжилтэй бєгєєд, азгvй агшинуудын єєр нэгэн цуглуулгыг таалан соёрхоно уу. Хvн бид оршсоор байсан цагт иймэрхvv тохиолдлууд, иймэрхvv цуглуулга хэзээ ч дуусахгvй vргэлжлэх биз ээ.
Хєгжилтэй азгvйтлvvдийн цуглуулга Хадгалах
2010-02-11, 20:44

Михаэль Кай-ын толгой эргэмээр уран бvтээлvvд

Михаэль Кай-ын уран бvтээлvvд нь маш их оюуны хєдєлмєр заран байж бий болдог бєгєєд гайхалтай євєрмєцєєр сэтгэн бодож, эргэцvvлэх сэдлийг хэн бvхэнд тєрvvлдгээрээ онцлогтой ажээ. Тvvний эдгээр бvтээлvvдийг vзэн суухад эгэл орчлонгийн энгийн хуулиуд урлагийн хувьд юу ч биш бєгєєд, хvн бvр єєр єєрсдийнхєєрєє хорвоогийн эгэл бvхнийг харж, тэрхvv vзэлээ илэрхийлэх аваас асар их гvн гvнзгий агуулгатай, толгой эргэмээр дvр зураг бий болдгийг ойлгох мэт. Та Михаэль Кай-ын сонирхолтой, ер бусын бvтээлvvдээс ертєнцийг харах єєр нэгэн єнцгийг мэдэж, vл ойлгогдом тvvний орон зайн нууцлагдмал тvлхvvрийг харааны хурц, оюуны сийргээрээ тайлахыг оролдоорой.
Михаэль Кай-ын толгой эргэмээр уран бvтээлvvд Хадгалах
2010-02-11, 02:12

Зурагчин Филип Толедано - Гоо сайхны шинэ хэмжvvр

Америкийн алдарт гэрэл зурагчин Филлип Толедано (Phillip Toledano) нь “A New Kind of Beauty” буюу “Єєр маягийн (шинэ) гоо сайхан” нэрийн доор олны анхаарлыг нилээн татсан гэрэл зургийн цуглуулгаа гаргажээ. Тэр цаг vеэ нарийн мэдэрдэг авъяаслаг уран бvтээлчийнхээ хувиар орчин vеийн нийгэмд “гоо vзэсгэлэн” гэдэг ойлголт нь пластик мэс засал, урлаг болон поп хєгжмийн урсгал гурвын нэгдэл мэтээр бvрэлдэх хандлагатай байгааг олж харжээ. Энэ сонирхолтой санаа нь зєвхєн тvvний дэвшvvлсэн бодол мэт боловч цаанаа бас vнэний хувьтай гэдэгтэй олонхи санал нийлдэг байна. Филлип Толедано нь энэ цагийн хvмvvсийн, тэр тусмаа эмэгтэйчvvдийн уруул хєхєндєє силикон шахуулах болсон явдал болон аль ч нийгмийн ихэнхи гишvvдийн сонирхдог болоод байгаа сонгодог урлаг, нийтийн буюу поп дуу гурвын аль алины єнгє аясыг єєртєє агуулсан сонирхолтой тєрхтэй хvмvvсийн зургийг хальсанд буулгажээ. Ийнхvv дэлхийн тєвшний энэхvv мэргэжлийн гэрэл зурагчны тодорхойлсон энэ цагийн гоо сайхны шинэ чиг хандлагатай танилцацгаая. Эндээс vзэхэд эр хvн улам л эмэгтэйлэг туяхан болж, бvсгvйчvvд улам л том хєхтэй, сармагчин тєрхтэй болоод байгаа мэт сэтгэгдэл тєрєх ажээ. Филлип-ийн зєв болов уу, та юу гэж болдож байна?...
Зурагчин Филип Толедано - Гоо сайхны шинэ хэмжvvр Хадгалах
2010-02-10, 19:23

Супер моделиуд эхээс тєрсєн биеэрээ

Алдарт Love Magazine #3 сэтгvvл дээр "Body Conscience" нэрийн доор Дэлхийн хамгийн алдартай, орлоготой, vзэсгэлэнтэй жинхэнэ супер моделиудын эхээс тєрсєн биеэрээ авахуулсан гэрэл зургийн цуглуулга гарчээ. Хvнээс гарсан хирнээ цэцэгнээс ургасан гэлтэй хосгvй vзэсгэлэнтэй тєрх, юутай ч зvйрлэмгvй тэгш гоо бие, дээд зэргийн эхэмсэг тєрхтэй топ моделиудын энгийн хямдхан сэтгvvл дээрхи бvсгvйчvvдээс ялгарах гол онцлог нь тэр бvр нvв нvцгэнээрээ зургаа даруулдаггvйд оршдог билээ. Гэвч Яагаад ч юм тэд зєвхєн Love Magazine #3-т зориулж ”нvцгэлцгээжээ”. Ямартай ч орчин vеийн гоо сайхны жинхэнэ бодит жишээ болсон алдартай бvсгvйчvvдийн тєгс бие цогцосыг ямар ч халхавчгvйгээр урлаг талаас нь харах боломжийг танд олгож байгаадаа баяртай байна. За ингээд Кейт Мосс (Kate Moss), Наоми Кэмпбелл (Naomi Campbell), Наталья Водянова (Natalia Vodianova), Дарья Вербова (Daria Werbowy), Лара Стоун (Lara Stone) зэрэг загварын тайзны жинхэнэ “хатдын” нvцгэн биейнхээ гоо vзэсгэлэнгээр гайхуулсан давлиун тєрхийг гэрэл зурагчин Мерт Алас (Mert Alas) болон Маркус Пигготт (Marcus Piggott) нарын дурангаар хvлээн авна уу.
Супер моделиуд эхээс тєрсєн биеэрээ Хадгалах
2010-02-10, 19:03

Элдэв зураг (166 фото) №325

Та бvхэн маань дор бvрнээ Цагаан сардаа бэлтгээд л байна уу. Энэ жил ёстой хєнгєн тэмдэглэнэ гэчихээд цагаа тулахаар баахан зардал мєнгє гаргаад ємнєх жилээсээ ч илvv хvндэрсэн байх талтай. Энэ нь олны жишиг бусдын нєлєєнд автахтай холбоотой байх. Уул нь болдог бол сайхан идээгээ засч, ууцаа тавих нь тавиад, буузаа чанаад л бие биенээ дайлахад болмоор юм шиг. Гэхдээ санаагаар болохгvй юм даа. Бусад нь бэлэг сэлт єгєєд л ирэхээр хоосон суугаад байж боломгvй. Дэндvv туйлшрахгvй бол сэтгэл санааны  л юм шдээ уул нь... ер нь тэгээд ах дvv хамаатан садангаараа сайхан тохирчих нь шулуухан биз. Харин одоо та анхаарлаа хэдэн хором "Элдэв зураг" цувралын шинэ дугаарт хандуулахыг хvсье. Санаа зовоосон хvнд бодол санаагаа тvр март, сайхан сэтгэлээ сэргээгээд, нvдээ баясгаад авах нь чухал шvv дээ.
Элдэв зураг (166 фото) №325 Хадгалах
2010-02-10, 04:12

Дурлалт хосуудын єдрийн тун содон бэлэг

Ямар нэгэн тэмдэглэлт єдрєєр ойр дотны хэн нэгэндээ, эсвэл зvгээр бэлэг єгєх ёстой хэн нэгэнд гарыг нь цайлгаж, сэтгэлд нь нийцэх юм сонгоно гэдэг vргэлж цаг зав, ухаан шаарддаг нэг тєрлийн хэцvv “даалгавар” байдаг билээ. Тэр тусмаа ихэнхи залуус Валентины баяраар амраг хайртай бvсгvйдээ юу єгєхєє мэдэхгvй, аргаа барахдаа баглаа цэцэг, сvрчиг, шоколад зэрэг бариад очдог шvv дээ. Эдгээр нь ч тийм муу бэлэг биш боловч vнэхээр уйтгартай, хэвшмэл биш гэж vv. Харин энэ жилийн хайрын баяраар хайртай бvсгvйдээ тун євєрмєц гойд бєгєєд хэзээ ч мартагдашгvй сюрприз барьж, єєрийн гараар хийсэн эрээ цээргvй атлаа хєгжилтэй зайрмаг юмуу чихрээр тvvнийгээ алмайруулахыг хvсэж байвал залуу та наашаа ойртон суугаад, vргэлжлэл дээр дараарай. Харин энэхvv бэлгийг аваад таны хайрт бvсгvйн тань хацар нь vл ялиг ягаарасхийгээд vнсэлт бэлэглэх, эс бєгєєс хацрыг тань хорстол алгадаад гvйгээд гарах хоёрын аль нь тохиолдохыг бид таашгvй. Ямартай ч ямагт буцалж ундарч байдаг зуурдхан залуу насандаа нэг удаа туршаад vзэхэд хэзээ ч мартагдашгvй дурсамжыг аль алинд чинь бэлэглэх хєгжилтэй санаа байна. Таны найз бvсгvй гомдох ч бай, баярлах ч бай, ямартай ч таныг насан туршдаа сайн муугийн аль нэгнээр байнга санаж явах байх даа, тэр тусмаа 2 сарын 14-нд...
Дурлалт хосуудын єдрийн тун содон бэлэг Хадгалах
2010-02-09, 07:13

Дэлгvvр доторхи хєгжилтэй, хачин хvмvvс

Уншигч та амралтын єдрийн зуурдхан чєлєєт цагийнхаа єчvvхэн хэсгийн єєртєє бяцхан инээмсэглэл бэлэглэхэд зарцуулахыг хvсвэл дэлгэцэндээ ойртон суугаарай. Учир нь бид танд Америк орны єнцєг булан бvр дэхь супермаркетуудаар vйлчлvvлж буй маш хєгжилтэй гадаад тєрхтэй, сонин хачин хувцасласан хvмvvсийн талаархи, инээдээ барихын аргагvй маш том фото цуглуулгыг толилуулахаар бэлтгэлээ. Бид хvнээ дээдэлсэн, иргэнээ шvтсэн эрх чєлєєт агуу гvрний сая сая “солиотой” оршин суугчдын нэгээхэн хэсэг нь гэсэн шиг л эд ч ёстой хамгийн гажиг бєгєєд аягvй бvхнийг хамж шимээд ємсєж єгчээ. Єргєн уудам газар нутаг дахь асар олон хvн дундаас ялгарч, онцгойрохын тулд эд ингэдэг юм болов уу, эсвэл зvгээр л бусдыг хєгжєєхийн тулд ингэцгээдэг юм болов уу. Бvv мэд. Ямартай ч хєгжилтэй л юм. Олны дунд сайнтай муутай гэгчээр, газар газарт л сонин сонин хvмvvс байх юм даа. Тэр тусмаа USA-д...
Дэлгvvр доторхи хєгжилтэй, хачин хvмvvс Хадгалах
2010-02-07, 01:25

Гэрэл зурагчин Antonie Verglas

Гоо сайхан, хайр дурлалын хот гэгддэг тансаг Парис-т мэндэлсэн Antonie Verglas нь дvрс бичлэгийн аппаратны эсрэг талаас карьераа эхэлжээ. Тэрээр гэрэл зургийн урлагт хєл тавихаасаа ємнє Францын нэгэн алдартай ТВ  шоуны хєтлєгч байсан тvvхтэй тул камерний эсрэг талаас ажлын гараагаа эхэлсэн хэмээсэн билээ.Antonie Verglasнь хєтлєгч хийж байхдаа фэшн буюу загварын гэрэл зурагт сонирхол татагдах болсон байна. Ингээд 1990 онд дэлхийн шоу-бизнесийн тєв Нью-Йорк хотноо шилжин суурьшиж, Stephanie Seymore, Linda Evangelista, Naomi Campbell, Claudia Schiffer болон Cindy Crawford нарын алдартай, vзэсгэлэнтэй загвар ємсєгчдийн тєрхийг мэргэжлийн єндєр тєвшинд хальсанд буулгаж эхэлжээ. Єнєєдєр тvvний бvтээлvvдийг Elle, Esquire, GQ, Maxim, Vogue зэрэг алдартай сэтгvvлvvд биенээсээ єрсєн мєнгє цохиж авдаг байна. За ингээд Antonie Verglas – ийн дурангаар Дэлхийн хамгийн сайхан бvсгvйчvvдийн євєрмєц дvр тєрхийг хvлээн авцгаана уу.
Гэрэл зурагчин Antonie Verglas Хадгалах
2010-02-07, 00:42

Пирсингийн донтон

Юм нарийсахын хирээр тєвєгтэй хэврэг болдогтой адил нийгэм хєгжихийн хирээр хvмvvсийн таашаал авах хэлбэр улам харгис, улам санаанд багтамгvй болж байгаа єнєє vед пирсингээр євчилж, биеэ яргалан таашаал авдаг юмуу тєрєлх арьстай газар биен дээрээ vлдээлгvй эрээн мяраан болтлоо шивээс хийлгэж кайф авагчид олширсоор… Тэгвэл ээлжит нэгэн ээмэг зvvтээ хэтрvvлэгч залуугийн тухай фото мэдээллийг танд сонирхуулахаар бэлтгэлээ. Хамгийн сонирхолтой нь энэ “мундаг эрийн” байр байдлаас харахад, пирсингийнх нь байрлал, хэв загвараас нь vзэхэд тэрээр нэг бол Х-MEN-ий улаан фен, тэр тусмаа хэтэрхий vнэнч фен, биеэ золиослогч фэн нь, эс бєгєєс жирийн л нэг бvтээлчдvv сэтгэлгээтэй гаж донтон болов уу гэмээр ажээ. Ямартай ч нэг шvдээ авахуулахад л хvний IQ-ийн vзvvлэлт тодорхой хэмжээгээр буурдаг юм гэнэлээ.  Тиймээс арьсаа цоолсон тоог нь vзэхэд энэ залуугийн IQ нь ямар ч байсан Бритни Спирсийнхээс дээрдэхгvй бєгєєд яс нь лав удахгvй “салж унах байх даа” гэж бодогдсоныг нуух юун. Гэхдээ л бvvр бvтэхгvй гаруудтай харьцуулахад хамаагvй дээр ээ. X-Men стиль нь л сонирхолтой санагдсан тул ийн олон зvйл нуршин, танд хvргэж байгаа минь энэ.
Пирсингийн донтон Хадгалах
2010-02-07, 00:17