ГЭРЭЛ ЗУРАГ

Vхдэл дэлхийг тойрсон нь

Уонфорд Сент Жеймс хэмээх залуу нь маш євєрмєц сэтгэлгээтэй тєдийгvй маш ховор хоббитой нэгэн ажээ. Тэрээр дэлхийг тойрон аялах дуртай бєгєєд явсан газар бvртээ єєрийнхєє зургийг байж болох хамгийн хачирхалтай авахуулан цуглуулах дуртай юм байна. Юу нь тийм хачин бэ гэхлээр, амны билиггvй ч юм шиг, айхтар хєгжилтэй ч юм шиг энэ залуу хаа явсан газраа яахын аргагvй vхэтхийн унасан хvн шиг зурагнуудаа авахуулдаг ажээ. Ингээд бvгдээрээ Уонфорд Сент Жеймсийн “vхдэл хэлбэрээр” дэлхийг тойрсон аялалын фото агшнуудыг хvлээн авцгаая. Эдгээр зургуудыг хараад уур ч хvрэх шиг, инээд ч хvрэх шиг сонин мэдрэмж тєрж байгааг хэлэх хэрэгтэй байх. Ямар ч байсан сонирхолтой л юм.
Vхдэл дэлхийг тойрсон нь Хадгалах
2011-07-05, 03:29

Ялдамхан Ази бvсгvйн будагны цаана...

Нvvрээ будсан хирнээ огт будаагvй юм шиг харагдаж, элдэв зураг авахуулахдаа vргэлж ялдамхан энхрийхэн тєрх гаргаж чаддаг жижигхэн биетэй, уян налархай Ази бvсгvйчvvдэд дэлхийн эрчvvд тийм ч дургvй байдаггvй гэдэгтэй хэн ч маргахгvй биз ээ. Тэд хэдийгээр Европ бvсгvйчvvд шиг єндєр нуруу, сайхан бие, тормогор алаг нvд, шулуун хамартай биш ч гэсэн нууцлаг эелдэг ааль, єхєєрдєм байдлаараа тэднээс ялгарч, нvvрээ будах, биеэ авч явах урлагт хамаагvй илvv суралцсан байдаг. Гэхдээ бас дурлахаасаа ємнє болгоомжтой байхгvй бол Ази бvсгvйчvvдийн будагны цаанаас юу ч гараад ирж магадгvй байдаг нь vнэн. Одоо vvнийг нэгэн жишээг танд хvргэж байна. Зураг бол зvгээр л зураг байдаг юм шvv дээ.
Ялдамхан Ази бvсгvйн будагны цаана... Хадгалах

Хуримын хєгжилтэй агшнууд

Хайр дурлалыг хуулиар баталж, хуулийн доор эр эмийн холбоо сvлбээг батлана гэдэг нь жинхэнэ vнэн хайрыг доромжилж буй хэрэг гэж нэрт бясалгагч Ошо хэлсэн байдаг. Учир нь тvvний бодлоор жинхэнэ хайр бол мєнх учраас хэзээ ч єєрчлєглєж, устаж vгvй болох боломжгvй, бас ямар ч хуулинд захирагдах ёсгvй. Харин тvvнийг хуулиар баталж байгаа нь хэзээ нэгэн цагт хувирдаг хуурамч зvйлийг хvчээр хуульдан цагдаж байгаатай агаар нэг ажээ. Ямартай ч хvн тєрєлхтєн угаас гэрлэлийн хуульчилж, эхнэр нєхєр болох ёслолыг ёслол тєгєлдєр хийсээр ирсэн тул одоо энд хэн нэгэн гvн ухаантны vгийг хэлж суух утгагvй биз ээ. Ингээд бvгдээрээ олон хvний хувьд хамгийн аз жаргалтай мєч нь болсон хуримын ёслолын vеэрхи олон хєгжилтэй зурагнуудын цуглуулгыг хvлээн авцгаая. Мєн хэрэглэгч танд юунд ч захирагдаж, юунд ч хувирдаггvй жинхэнэ аугаа хайрыг хvсэн ерєєе.
Хуримын хєгжилтэй агшнууд Хадгалах
2011-07-03, 21:43

Анни Лейбовицийн Эрмитаж дахь алдарт бvтээлvvд

Алдарт гэрэл зурагчин Анни Лейбовицийн зууныг эзэлсэн бvтээлvvд Эрмитаж-д тавигдсан нь Санкт-Петербург хэмээх энэ сайхан хотыг зорих олон шалтгаануудын тоог яахын аргагvй нэгээр нэмж буй хэрэг юм. Олон хvмvvсийн хувьд амьдрал тэр чигээрээ гэрэл зураг байдаг. Тэд гэрэл зурагнаас таашаал авч, амьдралын зарим нарийн ширийн учир, зохицолдоог ойлгодог бол цєєн хэд нь гэрэл зураг гээч зvйлийг єєрсдєє бvтээж, бодит амьдралын тусгалыг урлаг болгон илэрхийлдэг билээ. Тэдгээр хvмvvсийн нэг бол Анни Лейбовиц юм. Тvvний “Photographer’s life” хэмээх энэхvv vзэсгэлэн нь амьдрал хичнээн уйтгартай болохыг илэрхийлэх гэсэн мэт хаа нэгтээ гунигтай хийлийн чимээ эгшиглэх шиг, хаа нэгтээ нvд харанхуйлах шиг, хаа нэгтээ гуниг зурсхийх шиг, бас хаа нэгтээ нvдээрээ дурлах шиг сэтгэгдэл тєрvvлэх ажээ. Ингээд энэ агуу хvний уран бvтээлтэй танилцацгаая.
Анни Лейбовицийн Эрмитаж дахь алдарт бvтээлvvд Хадгалах
2011-07-01, 04:07

Зэвсэгт хvчний хєгжилтэй агшнууд

Олон сарын туршид олон аавын хєвгvvдтэй мєр зэрэгцэн алба хааж, хатуу даргын нvдний харцнаас дальдчин, шєнийн нойр, єдрийн хоолоо хугаслан байж эх орныг хамгаалах “урлагт” суралцдаг эр цэргvvд жинхэнэ хатуу ширvvнийг бие сэтгэлээрээ амсаж, ёс жаягт баригдан боогдож байхдаа юу эсийг сэдэж, яаж эс хєгжилдєхийг хичээх билээ дээ. Халамжит эхийнхээ зєєлхєн халуун сэтгэл, хайртай бvсгvйнхээ хайр татам оршихуйг хvсэн мєрєєдєн хэдэн сарыг vдэхдээ тэд аль болох хєгжилтэй байхыг хичээн, янз бvрээр марзаганаж, маазардаг байна. Тэрчлэн санамсаргvй байдлаар бий болсон хєгжилтэй дvр зургууд ч олон тохиолддог ажээ. Ингээд бvгдээрээ эр цэргийн албаа хааж байгаа хvмvvсийн хєгжилтэй агшнуудын фото цуглуулгыг таалан соёрхоцгооё.
Зэвсэгт хvчний хєгжилтэй агшнууд Хадгалах
2011-06-30, 19:09

Зураг алаачид №14

Хvн хvндээ илvvддэггvй гэдэг... Гэхдээ л ямар нэгэн хvмvvсийн дунд, эсвэл аливаа нэгэн vйл явдлын дунд илvv байх нь тийм ч аятайхан зvйл биш билээ. Харин гэрэл зурагны хувьд энэ байдал єєр. Учир нь тухайн зургийг vзэж байгаа хvний анхаарал тэр л “илvv” нєхєрт татагдаж, инээд нь хvрч эерэг эрч хvч авдаг. Ардаа сvнстэй л биш бол, ямар нэгэн байдлаар зураг алаачтай бvтээлvvд ямагт ямар нэгэн сэжмээр инээд хvрмээр л байдаг. Ингээд бvгдээрээ єнєєдрийнхєє хєгжилтэй эрчим хvчийг илvvдэлтэй цуглуулганаас хvртэцгээе.
Зураг алаачид №14 Хадгалах
2011-06-30, 18:26

Египетийн амьдралыг тусгасан дээхэн vеийн гэрэл зургууд

Гараар бvтсэн биш, газраас ургасан гэмээр тєгс тєгєлдєр хийцтэй тємєр шиг бат бєх гурвалжин пирамидууд, хэдэн мянганыг дагнан оршсоор байгаа булш бунхнууд, эртний хvмvvсийн занданшуулсан шарилнууд, ер бусын зан vйл, итгэл vнэмшил гээд маш олон сонирхолтой, гайхалтай зvйлс эртний Египеттэй холбоотой. Хvн тєрєлхтны сониуч зан єєрийн эрхгvй эртний Египетийн нууцлаг бvхэнрvv, пирамид, байгууламжуудынх нь ер бусын оршихуйруу татагддаг. Тиймээс ч vе vеийн хvмvvс Египетийг ахин дахин судалсаар ирсэн билээ. Тэгвэл одоо бvгдээрээ энэ ер бусын газрын ерєнхий тєрх байдал болон хvмvvсийнх нь аж амьдралыг харуулсан дээхэн vеийн маш сонирхолтой хар цагаан зургуудыг хvлээн авцгаая. Хvн тєрєлхтний соёлын олон євийн єлгий болсон энэ газрын талаар ямар ч мэдээлэл сонирхолтой байдаг нь гайхалтай.
Египетийн амьдралыг тусгасан дээхэн vеийн гэрэл зургууд Хадгалах
2011-06-29, 21:50

Алдартай хєл бємбєгчдийн эвгvй байдалтай зурагнууд

Хєл бємбєгийн  ногоон талбай дээр талцаж хуваагдсан хоёр сvрэг адуу шиг гvйлдэж, дуслуулсан хєлснийхєє vнэрээр, тэмцэж дийлэх гэсэн эрмэг зангийнхаа илрэлээр дэлхийн эрчvvдийг байлдан дагуулж, оруулсан гоол бvрийнхээ тоогоор алдар нэр эд баялаг, хорвоогийн хамгийн сайхан бvсгvйчvvдийн сэтгэл зvрхний соронзон байх оршихуйн хоймрын хойморт улам улам залардаг алдартай хєл бємбєгчдийг жинхэнэ эр хvний тод тєлєєлєл гэвэл зохино. Гэвч гэрэл зурагчид гэж нэг болдоггvй нєхдvvд байгаа цагт тэднийг хvртэл эвгvй байдалтайгаар дvр зургийг нь хальсанд буулгах боломжоос яахан татгалзах билээ дээ. Ингээд бvгдээрээ хєл бємбєгчдийн маш эвгvй байдалтайгаар хальсанд буусан хєгжилтэй фото цуглуулгыг хvлээн авцгаая. Эдгээр зургийг харсан ямар ч хvн шууд л 2-р сувгаараа сэтгэнэ байх даа.
Алдартай хєл бємбєгчдийн эвгvй байдалтай зурагнууд Хадгалах
2011-06-29, 03:38

Анастасия Янькова – аюултай бvсгvй

Шаргал vс, турьхан биетэй энэ бvсгvйг анх харсан хvн дотроо хамгийн ялдам тєсєєллийг буулгаж, аюултай байж болох талаар нь санах ч vгvй биз ээ. Тэгвэл Дизайны сургуульд сурдаг, хэн ч харсан царайлаг, бие хаа тэгш, бас єєртєє хєєрхєн анхаарал тавьчихдаг энэ эмэгтэйг Анастасия Янькова гэдэг. Тэрээр харагдаж байгаа шигээ тийм ч энхрийхэн, бас сул дорой хvн биш ажээ.  Учир нь Анастасия нь Оросын хамгийн амжилттай яваа тай боксчин эмэгтэйчvvдийн нэг юм байна. Ингээд бvгдээрээ эмэгтэй хvнд хvч тэнхээ, єєрийгєє хамгаалах чадвар бас сайхан гадаад тєрх гурав хослохоороо ямар сонирхолтой бас аймшигтай байж болох талаар єгvvлэх сонирхолтой нийтлэлийг хvлээн авцгаая.
Анастасия Янькова – аюултай бvсгvй Хадгалах
2011-06-28, 22:31

Амьд гэрэл зурагнууд №5

Цаанаа л нэг цэвдэг хvйтэн хирнээ сайн ажиглаад байвал нvдний vзvvрт торох хєдєлгєєнєєрєє бусад бvр гэрэл зурагнуус ялгарах хєдєлгєєнт гэрэл зурагнуудын ээлжит цуглуулгыг таны ємнє дэлгэж байна. Амьдрал vргэлж хєдєлгєєнтэй байдаг. Бодол хvртэл хєдєлж байдаг болохоор зvгээр суусан ч гэсэн амьдрал урссаар байдаг шvv дээ. Тиймээс зvгээр л хадмал биш, харин ямар нэгэн хамгийн сонирхолтой хэсгээрээ хєдєлж байдаг зураг нь энэ цагийн уран бvтээлийн нэг хэлбэр, бас тодорхой хэмжээний хvлээн авагчидтай болжээ. Ингээд амьд гэрэл зурагны ертєнцєєр аялцгаая.
Амьд гэрэл зурагнууд №5 Хадгалах
2011-06-28, 20:31

Грекийн алдартай эсэргvvцэгч нохой

Грек дэхь эмх замбараагvй байдлын vеэр авсан доорхи зургууд дээрхи шар нохой нь зvгээр ч нэг амьтан биш, харин нутаг орондоо нилээн алдартай гудамжны нохой ажээ. Нэрийг нь Loukinos (орчуулбал Зайдас) гэдэг юм байна. Зайдас нохой нь сvvлийн хоёр жилийн туршид Грекэд гарч байсан бослого, эсэргvvцлийн жагсаал гээд бvх олон нийтийн арга хэмжээнд маш идэвхитэй оролцож, ямагт тєрийн цагдаа нарын биш, харин эсэргvvцэгч нарын талд орсоор иржээ. Тvvний зураг нь бослогийн талаар сурвалжлага хийсэн агентлагуудын материалд хэд хэдэн удаа тусгагдсан байна. Ингээд бvгдээрээ урьд насандаа нилээн идэвхитэй, хэнхэг хvн байсан байх гэмээр Зайдас хэмээх хєєрхєн нохойтой танилцацгаая. Нохой бол хvний хамгийн сайн нєхєр гэдэг. Харин зайдас бол бvvр ч сайн нєхєр бололтой. Учир нь хvний эрхийн тєлєє тэмцсэн бvхий л vйл ажиллагаанд vнэхээр идэвхитэй оролцож байна шvv дээ. Зайдас-ын дэмжигчид Facebook дээр Riot Dog гэдэг бvлгэмтэй бєгєєд тvvнд зориулж дуу хvртэл бичжээ.
Грекийн алдартай эсэргvvцэгч нохой Хадгалах
2011-06-26, 21:53

Галт уулны нурманд дарагдсан газрууд

Галт уул сvрлэг оргилоосоо гал “асгаж”, халуун лав нь таарсан бvхнээ сvйтгэн хайлуулж дууссаны дараа буюу байгалийн сvрт vзэгдлvvдийн нэг болох галт уулын дэлбэрэлтийн дараагаар ойр орчмынх нь  байгаль болон суурингууд vнсэн нурамд дарагдахаараа vнэхээр ер бусын vзэсгэлэнтэй харагддаг ажээ. Яг л том сvйрлийн дараа юм бvхэн урьдийнхаасаа илvv vзэсгэлэнтэйгээр сэргэдэг шиг хэдийгээр vнсэнд дарагдсан ч гэсэн доорхи зурагнууд цаанаа л нэг тайван амарлингуй, нам гvм, бас vзvvштэй уур амьсгалыг цацруулах ажээ. Ингээд бvгдээрээ галт уулын vнс нурамд дарагдсан гоо vзэсгэлэнг тольдоцгооё.
Галт уулны нурманд дарагдсан газрууд Хадгалах
2011-06-23, 20:12