ГЭРЭЛ ЗУРАГ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Элдэв зураг (70 фото) №711

Инээд хөөр, сонин хачин, гоо сайхан, баяр баяслыг амьдралд тохиох бүхий л зүйлээс олж болохыг харуулдаг "Элдэв зураг" цувралынхаа 711 дахь дугаарыг танд хүргэе. Дараах зургууд таны амралтын өдөрт инээд хөөр нэмж, нүдийг тань баясгана гэдэгт итгэлтэй байна. 

Элдэв зураг (70 фото) №711 Хадгалах
2021-05-14, 16:22

Бүсгүй хүний гоо сайхныг бишрүүлэх Орос зураачийн бодит мэт гайхалтай бүтээлүүд

Та бүхний харж буй үзэсгэлэнт бүсгүйчүүдийн зураг гэрэл зураг биш гэвэл та итгэх үү? Санкт-Петербург хотод оршин суудаг уран бүтээлч Сергей Маршенников бүсгүй хүний гоо үзэсгэлэнг шүтэн биширдэг учир бүтээлүүддээ зөвхөн тэднийг онцлон дүрсэлдэг байна. Тэрээр гэрэл зурагтай андуурагдах гайхалтай бодит уран зургуудаараа хэдийнээ олон сая хүнд танигдаж, урлагийн ертөнцөд өөрийн байр сууриа цогцлоосон юм. 

Бүсгүй хүний гоо сайхныг бишрүүлэх Орос зураачийн бодит мэт гайхалтай бүтээлүүд Хадгалах

Сайнаар төсөөлж байсан зүйл нь "санасны гарз" болсон хүмүүсийн хөгжилтэй дүр зураг

Хүн гэдэг амьтан аливаа зүйлд санаатай болоод санамсаргүй ямар нэгэн байдлаар байнгын хүлээлттэй байдаг гэнэ. Цөөн хэдэн тохиолдолд хэн нэгний оюун санаандаа төсөөлсөн зүйл нь бодит байдалтай яв цав таарах сэтгэл ханамжтай мөч байхад ихэнх нь хэтэрхий сайхан зүйл төсөөлчихсөн байснаасаа болж урам хугарч хоцордог байна. Үүний хамгийн энгийн жишээ онлайн дэлгүүрээс бараа захиалахад тохиолддог гэхэд хилсдэхгүй байх...

Сайнаар төсөөлж байсан зүйл нь "санасны гарз" болсон хүмүүсийн хөгжилтэй дүр зураг Хадгалах

Алдаж болохгүй ховор мөчүүдийг авч үлдсэн шилдэг түүхэн зургууд (35 фото)

Түүх гэдэг хичээл дээр толгойгоо эргэтэл он тоолол цээжилж, багшид асуугддаг төдий өчүүхэн зүйл биш. Харин өнөөгийн хүмүүсийн амьдралд хэдийнээ байхгүй болсон эсвэл тэс өөрөөр хувьсаж өөрчлөгдсөн тэрхүү хачин, сонин бүхнийг гагц түүхийн хуудаснаас л олж харах боломжтой. Энэ нийтлэлээр бид та бүхэнд дурсамж сэргээж, сэтгэл баясгах гайхалтай түүхэн зургуудыг толилуулж байна. 

Алдаж болохгүй ховор мөчүүдийг авч үлдсэн шилдэг түүхэн зургууд (35 фото) Хадгалах

Хятад зураачийн өхөөрдөм харагдах ч гүн утга агуулга бүхий уран бүтээлүүд

Хятадын уран бүтээлч Лю Е (Liu Ye) нь дэлхийн олон чадварлаг уран бүтээлчдийн тоонд зүй ёсоор багтдаг контемпорари  зураач юм. Хятадын хамгийн алдартай уран зураачдын нэг болох түүний бүтээлүүд соёлын хувьсгалын үеэр өсч хөгжсөн үе үеийн төлөөлөл болсоор өнөөг хүрчээ. Ингээд та бүхэнд Өрнө, Дорнын соёлыг зургууддаа тусгадаг гэдгээрээ алдартай уран зураач Лю Егийн сод бүтээлүүдээс онцлон хүргэж байна.

Хятад зураачийн өхөөрдөм харагдах ч гүн утга агуулга бүхий уран бүтээлүүд Хадгалах

Инстаграм дээрх төгс охидыг өгөөддөг бүсгүйн хөгжилтэй зургууд

Хөгжилтэй блоггер Жералдин Вест (Geraldine West) цахим орчинд "Инстаграм ба бодит байдал" хэмээх хөгжилтэй цуврал зургууд нийтэлдэг гэдгээрээ алдартай. Тэрээр бидний өдөр бүр харсаар дассан инстаграм хуудсан дахь төгс төгөлдөр зүйлс үнэн хэрэгтээ камерын цаана бодит амьдрал дээр хэрхэн өрнөдгийг егөөдөн харуулдаг байна. Ингээд бүгдээрээ хүн болгоны амьдралд "тохиолддог" энгийн хором мөчүүд цахим орчинд ямар харагдах байсныг хамтдаа үзэцгээе!

Инстаграм дээрх төгс охидыг өгөөддөг бүсгүйн хөгжилтэй зургууд Хадгалах

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №44

Нүдээр үзэхгүй л бол итгэмээргүй, өдөр болгон хараад байхааргүй сонин содон, хосгүй гайхалтай, сонирхолтой гэрэл зургуудыг хүргэдэг "Таны мэдэхгүй эх дэлхий" цувралын шинэ дугаарыг сонирхоно уу. Танин мэдэхүй хязгааргүй...

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №44 Хадгалах
2021-05-10, 11:26

Балетын гайхамшгийг гэрэл зургаар дамжуулан харуулах нь (20 фото)

Балет бол бүжигчин хүний асар их хөдөлмөрийн үр дүнд цогцолсон тэсвэр тэвчээр, уян хатан чанарын хажуугаар маш нарийн мэдрэмжийг харуулдаг гайхамшигтай урлаг юм. Тэдгээр уран бүтээлчид тайзан дээр үзэгч олондоо үзүүлбэрээ төгс толилуулахын тулд олон сарын турш хөдөлмөрлөдөг. Тэгвэл гайхам ур чадвартай бүжигчдийн хөдөлгөөний бүрэн гүйцэтгэлийг гэрэл зургийн тусламжтай ч олж харах боломжтой байдаг гэнэ. 

Балетын гайхамшгийг гэрэл зургаар дамжуулан харуулах нь (20 фото) Хадгалах

Элдэв зураг (70 фото) №710

Инээд хөөр, сонин хачин, гоо сайхан, баяр баяслыг амьдралд тохиох бүхий л зүйлээс олж болохыг харуулдаг "Элдэв зураг" цувралынхаа 645 дахь дугаарыг танд хүргэе. Дараах зургууд таны амралтын өдөрт инээд хөөр нэмж, нүдийг тань баясгана гэдэгт итгэлтэй байна. 

Элдэв зураг (70 фото) №710 Хадгалах
2021-05-07, 16:00

Гипс тавиулсан бяцхан амьтдын эгдүүтэй, инээд хүргэм зургууд

Мэдээж ямар ч амьтан бэртэж гэмтэнэ гэдэг хүсээд байхаар сайхан зүйл огтоос биш. Аюул холуур өнгөрч, аминд нь халгүй болсон нь баярламаар боловч гипсдүүлсний дараа байнгын зовиуртай, хөдөлгөөн хийхэд хүндрэлтэйгээс гадна загатнаж ирвэгэнэнэ гээд зовлон олон байдаг. Дараах цуглуулгад гэмтсэн хэрэм, зараа, муур гээд бүх нялх зулзагануудыг эмчлэн, асарч, хайрлан хамгаалсан гайхалтай зургуудыг багтаав. Ингээд том аюулаас мултарч чадсан эгдүүтэй бяцхан амьтдын зургийг хамтдаа хүлээн авч үзэцгээе!

Гипс тавиулсан бяцхан амьтдын эгдүүтэй, инээд хүргэм зургууд Хадгалах

"Путин мөнх настай юу?" - Цаг хугацаагаар аялдаг алдартнуудын хөгжилтэй зургууд

Хойд хөршийн удирдагч Путины талаарх элдэв цуу яриа, хов жив, үлгэр мэт хачирхалтай сэдэв олон улсын хэвлэлээр бараг байнга ярьж байдаг. Тэгвэл энэ удаад интернет хэрэглэгчид түүний тухай цуурах бас нэг хөгжилтэй санаа олсон байна. Ингэхдээ тэд зуун зуунаар дамжин амьдарсан Путины нууцыг дэлгэжээ.

"Путин мөнх настай юу?" - Цаг хугацаагаар аялдаг алдартнуудын хөгжилтэй зургууд Хадгалах

Танихгүй хүнээр зураг даруулаад харамссан хүмүүсийн хөгжилтэй төрх

Ихэнх хүмүүс гэрэл зургаар дамжуулан амьдралын энгийн болоод мартагдашгүй, дурсамжтай мөчүүдийг баримтжуулан үлдээхийг хүсдэг. Ингэхэд болзоо, найзуудын уулзалт, гэр бүлийн аялал гээд зураг авахгүй байхын аргагүй мөчүүд олон бий. Бүгдээрээ хамтдаа зураг авхуулахын тулд танихгүй хүнээс камерын товч дарж өгөхийг гуйж, төсөөлөл бодит байдлаас дэндүү хол зөрөөтэй болсон хөгжилтэй тохиолдлуудыг хүлээн авч үзээрэй.

Танихгүй хүнээр зураг даруулаад харамссан хүмүүсийн хөгжилтэй төрх Хадгалах