Сугалаанд маш их мөнгө хожсон хүмүүсийн амьдрал

Сугалаа гэдэг аз сорьсон зүйл байдаг билээ. Тиймээс ч долоо хоног бүр сая сая хүмүүс азаа сорьж сугалаа сугалдаг байна. Сугалааны тасалбарыг дэлгүүрээс эсвэл онлайнаар худалдан авч болдог. Хэрвээ таны аз таарвал та маш их хэмжээний мөнгөний эзэн болох боломжтой юм. Харин аз, од нь гийж хожсон тэр их мөнгөө юунд зарцуулдаг бол? Их хэмжээний мөнгө хүнд аз жаргал авчирч чаддаг болов уу?

Сугалаанд маш их мөнгө хожсон хүмүүсийн амьдрал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа
 

1. Ачааны машины дугаараар олгосон шагнал
Ачааны машины жолооч 58 настай Стивен Чик нэг сая фунтын эзэн болжээ. Тэрээр сугалаагаа нэгэн супермаркетад худалдан авсан бөгөөд сугалааны дугаарт өөрийнхөө машины дугаарыг бичиж азтан болсон байна.



2. Арван дөрвөн байшинтай болсон нь
Английн Гримбси хотын иргэн Рой Гибни 7,5 сая фунтыг хожсон байна. Тэрээр энэ мөнгөөрөө 14 ширхэг байшин худалдаж авсан аж. Ногоон хүлэмж, казино, жакузи, далай, бялдаржуудах өрөө, загасчлалын нууртай хамгийн тансаг байшиндаа өөрөө амьдарч байгаа юм байна. Рой-ийн хүслийн дагуу түүний цэцэрлэгт хүрээлэнд аварга шатрын талбай барьсан бөгөөд тэрээр найз нөхдийнхөө хамт зугаалдаг гэнэ. Харин хажууд нь түүний ялалтыг харуулсан усан сан байдаг байна.



3. Хандивын үйл ажиллагаанд зарцуулсан хөрөнгө
Маргарет Лауригийн долоо хоногийн орлого 58 фунт байсан бөгөөд тэрээр сугалаанаас 27 сая фунтыг хожсон байна. Гэхдээ тэрээр хонжворынхоо нэлээд хувийг буюу 26 сая фунтийг хандивын үйл ажиллагаанд зарцуулжээ.



4. Цахилгаанчин мөнгө хожиж аялалд гарчээ
2014 онд Мэтт Майлз 28 насандаа 1 сая фунтийг хожсон байна. Өмнө тэрээр цахилгаанчин хийдэг байсан бөгөөд мөнгө хожмогцоо ахтайгаа хамтран хувийн бизнес нээжээ. Гэхдээ их ажилд дарагдахынхаа өмнө тэрээр Индонези, Бразиль, АНУ-аар аялахаар шийдсэн байна.



5. Жолооч мөнгө хожоод бүх хонжвороо машинд зарцуулжээ
Шэрон Тирабасси хэмээх өрх толгойлсон эмэгтэй өмнө автобусны жолооч хийж, жижигхэн түрээсийн байранд амьдарч байсан бөгөөд нэгэн өдөр 10,5 сая доллар хожсон байна. Тэрээр саятан болсныхоо дараа машин, байшин худалдан авч, брэндийн хувцас өмсөх болжээ. Гэртээ их хэмжээний үдэшлэг зохион байгуулж, аялах дуртай байсан бөгөөд харамсалтай нь мөнгө нь маш амархан дууссан байна. Одоо тэрээр дахин автобусны жолооч хийх болжээ. Гэхдээ 6 хүүхдийнхээ хадгаламжинд мөнгө хийж амжсан гэнэ шүү.



6. Ялагчийн харамч сэтгэл
1993 онд Сюзан Муллинс 4,2 сая доллар хожсон байна. Тэрээр бүх мөнгөө шууд авахыг хүсээгүй бөгөөд олон жилийн турш бага багаар авсан аж. Сюзан тансаг амьдралд дасаж эхэлсэн бөгөөд түүний хэрэглээ өндөрсөж, мөнгө нь нүд ирмэхийн зуур дууссан байна. Ингээд тэрээр банкинд 154 сая долларын өрөнд оржээ.



7. Үйлчилгээний ажилтны их хэмжээний хонжвор
Майк Кэрролл 2002 онд хог ачигч байсан бөгөөд 15 сая долларын мөнгө хожсон байна. Ийнхүү мөнгө хожмогцоо тэрээр тайвширч цэнгээний амьдрал сонгож хар тамхинд орсон аж. Энэ байдлаар амьдрахад түүний хөрөнгө 5 жилд л хүрсэн байна. Одоо Майк эргэн хог ачигчийнхаа ажилд шилжжээ.



8. Амь нас авч одсон хонжвор
Билли Харрпел сүмийн дуучин байсан бөгөөд барилгын дэлгүүрт ажиллдаг байсан байна. Тэрээр бурхнаас удаан хугацааны туршид аз хайрлахыг гуйсан бөгөөд бурхан түүний мөрөөдлийг сонссон гэлтэй 31 сая долларыг хожжээ. Хонжворынхоо мөнгөөр үнэтэй байшин, машин худалдан авсан байна. Мөнгөнөөс болоод гэр бүлийнхэнтэйгээ муудалцаж байсан бөгөөд эцэст нь эхнэрээсээ салж амиа хорлосон байна.



9. Хонжвор хожсоны дараах салалт
Дениз Росси 1,3 сая доллар хожсон байна. Энэ үед тэрээр нөхөртэйгөө таарамж муутай байсан бөгөөд хонжвор хожсоныхоо дараа нөхөртөө юу ч хэлэлгүй салсан аж. Харин нөхөр нь ч үүнийг дэмжиж салсан хэдий ч хоёр жилийн турш эхнэр нь түүнийг хуурсан хэмээн шүүхээр явсан байна. Шүүх Денизийн нөхрийн талд бат зогсож, Денизийн хонжворын 1,3 сая долларыг хураан авчээ.



10. Хараалтай хонжвор
Энэ бол мөнгө аз жаргал биш гэдгийн баталгаа юм. Уильям Пост 16,2 сая доллар хожсон ч энэ нь түүнд зөвхөн азгүйдлийг дагуулсан байна. Хамгийн эхэнд гарсан асуудал бол  түүний хуучин эхнэр нь тал мөнгийн нь авахаар шүүхэд ханджээ. Хэсэг хугацааны дараа мөнгөний шаардлага гарсан олон хамаатнууд гарч ирсэн байна. Тэдгээрийн дотор хамгийн аймшигтай нь түүний төрсөн ах байсан бөгөөд мөнгийг нь авахын тулд алуурчин хөлсөлсөн аж. Эцэст нь Уильям хөрөнгөгүй болсноороо дахин хэвийн амьдралаараа амьдрах болжээ.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()