ГЭРЭЛ ЗУРАГ

2013 оны “Instagram”-ын шилдэг гэрэл зурагчин тодорчээ

Дэвид Гуттенфельдер бол “World Press Photo” тэмцээний долоон удаагийн аварга бөгөөд энэ удаад тэрээр “TIME” сэтгүүлийн шалгаруулснаар “Instagram”-ын 2013 оны шилдэг гэрэл зурагчин болжээ. Дэвид Гуттенфельдер нь “Associated Press” холбооны ерөнхий гэрэл зурагчин юм байна. Ингээд 2013 оны шилдэг “Instagram” гэрэл зурагчны бүтээлийг сонирхоцгооё.
2013 оны “Instagram”-ын шилдэг гэрэл зурагчин тодорчээ Хадгалах
2013-12-29, 22:18

Сонирхолтой зургууд

Сайхан амарч байна уу, бүх хүмүүс ямар нэгэн байдлаар шинэ жил тэмдэглээд, сонирхоллтой өдрүүр үргэлжилж байгаа болов уу. Тэгэхээр та бүгдийнхээ баярын өдрийн хачир болгон цөөн хэдэн сонирхолтой бөгөөд хөгжилтэй зургуудыг орууллаа. Маргааш илүү олон зургуудтай уулзацгаая.
Сонирхолтой зургууд Хадгалах
2013-12-28, 21:46

Энэ хоёр алдартан гайхалтай зохицжээ

Алдарт модель Кейт Мосс (Kate Moss), жүжигчин Чиветел Эжиофор (Chiwetel Ejiofor) хоёр хамтран "US Vogue" сэтгүүлийн 12-р сарын дугаарыг чимсэн байна. Зураг авалтыг мөн нэр цуутай гэрэл зурагчин Марио Тестино (Mario Testino) авчээ.
Энэ хоёр алдартан гайхалтай зохицжээ Хадгалах
2013-12-28, 19:48

Гэрэл зурагчин E. E. McCollum

Америкийн fine-art гэрэл зурагчин E.E. McCollum-ын хар цагаан бүтээлүүдийг та бүхэндээ хүргэж байна. Тэрээр 70-аад оноос эхэлж гэрэл зураг авч эхэлсэн бөгөөд ихэвчлэн хар цагаан стилиэр зураг авдаг. Одоо Вашингтонд ажиллаж, амьдарч байгаа ажээ.
Гэрэл зурагчин E. E. McCollum Хадгалах
2013-12-26, 18:14

Биеэ үнэлэгчийн амьдрал

Данийн гэрэл зурагчин Мари Халд (Marie Hald) нь Бонни хэмээх биеэ үнэлэгчийн нэг өдрийн амьдралыг сонирхжээ. Бонни 18 наснаасаа эхлэн биеэ үнэлэж байгаа бөгөөд 20 жилийн турш биеэ үнэлсээр л байгаа гэнэ. Хамгийн анх тэрээр эмсийн хүрээлэнд ажиллаж эхэлсэн байна. Хэдийгээр түүнд энэ төрлийн ажил хийх таалагдахгүй байсан ч мөнгөний хэрэгцээ их байсан тул ийнхүү үргэлжлүүлэн ажиллах болжээ.
Биеэ үнэлэгчийн амьдрал Хадгалах
2013-12-25, 22:35

Халуухан ээж

Зун сургуулиа төгсөж буй бүсгүйчүүд гоёлоороо гайхуулцгаадаг билээ. Харин энэ хатагтай залуучуудаас хоцорхыг огт хүсдэггүй бололтой. Тэрээр иймэрхүү маягтай хүүгийнхээ төгсөлтийн баярт иржээ.
Халуухан ээж Хадгалах
2013-12-24, 21:14

Жинхэнэ самурай нар гэртээ эргэн иржээ

«Фукушима-1»-д болсон онцгой байдлын тухай бид бүгд мэднэ. 2011 оны 3 сарын 12-нд АЦС-ын блокт болсон дэлбэрэлтийн улмаас Цахилгаан станцаас хол байсан ч, оршин суугчдын хана тааз нурсан байна. Японы засгийн газрын шийдвэрээр хүн амыг нүүлгэн шилжүүлэх бүсийг 1, 2-р АЦС-ийн эргэн тойронд 10-30 км радиуст өргөтгөсөн байна. Гэвч зарим оршин суугчид "Soma" наадмын үеэр цацраг туяаг үл тоон төрөлх нутагтаа эргэн иржээ.
Жинхэнэ самурай нар гэртээ эргэн иржээ Хадгалах
2013-12-24, 19:26