Америк цагдаагийн тухай 10 факт

АНУ-ын цагдаагийн байгууллагын талаар бид ихэнхидээ Холливудын киноноос үздэг байсан бөгөөд төдийлөн сайн мэддэггүй билээ. Тэгвэл мэдлэгийн хүрээгээ бага ч болов тэлж АНУ-ын цагдаа нарын талаар бодит баримтуудыг Монгол оронтойгоо харьцуулан дүгнэцгээе.

Америк цагдаагийн тухай 10 факт
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Хэрвээ ажиллаж байсан албан байгууллагаа сольж өөр цагдаагийн байгууллагад шилжвэл өмнө нь ажиллаж байсан албан тушаал нь хүчингүй болж дахин офицерийн албан тушаалаас эхлэн ажилладаг.

2

АНУ-ын муж бүр тус тусдаа цагдаагийн байгууллагатай бөгөөд байгууллага бүр нь өөрийн гэсэн онцлог, хууль журамтай байдаг.

3

АНУ-ын цагдаагийн ажилтны цалин нь жилд 40 мянган доллар байдаг. Ажилласан жилээс нь хамаарч цалин нь өсдөг бөгөөд дээд удирдлагуудад 150 хувийн цалин өгдөг байна. Энэ нь энгийн тушаалтнаас 50 хувь илүү болно гэсэн үг.

4

Цагдаагийн офицер нь эхний 3 жилд ажлын 20 хонгоийн амралттай байдаг бол 4 дэх жилээс эхлэн энэ тоо 26 болдог байна. Ажилласан жилийнх нь дарааллаар амралтын ээлжийг тооцдог байна. 

5

АНУ-д албан тушаалыг ажилласан жилээр нь өгдөггүй. Цагдаагийн байгуллагад ажилд орох үед нь "офицер эсвэл мөрдөгч" гэсэн албан тушаалд томилдог бөгөөд ихэнхи нь тушаал ахиж чадалгүйгээр тэтгэвэрт гардаг байна.

6

Америкийн цагдаагийн байгууллагад авилгал гэж байхгүй бөгөөд хэрвээ та ямар нэгэн авилгал цагдаад өгөхийг оролдвол таныг шууд л авилгын хэрэгт холбон шийтгэх болно.

7

Цагдаа ганцаараа сэжигтнээс, хэрэгтнээс, гэрчээс мэдүүлэг авч болох бөгөөд цагдаагийн үгэнд бүгд итгэнэ. Хэрэв худал хэлсэн тохиолдолд 15 жилийн ялыг тухайн цагдаад өгөх гэнэ.

8

Кинонд цагдаа нар өөрийн бичиг баримтыг үзүүлээд энгийн иргэдийн машиныг авч унах тохиолдол байдаг. Бодит байдал дээр ч ийм зүйл тохиолддог бөгөөд иргэд цагдаагийнханд тээврийн хэрэгслээ өгөх ёстой гэнэ. 

9

Үүнээс гадна таныг саатуулсан тохиолдолд шууд л өмгөөлөгч дуудана гэлцдэг. Үнэн хэрэгтээ хувийн өмгөөлөгчтэй тохиолдолд дуудах эрхтэй байдаг байна. Бусад тохиолдолд та зөвхөн шүүх хурал дээр л өөрийн өмгөөлөгчтэйгөө нүүр тулан уулзах нь. Мөн төлбөрөө төлөх боломжгүй иргэдэд үнэгүй өмгөөллийн үйлчилгээг үзүүлдэг.

10

Гэр бүлийн хосууд хамтдаа нэг салбарт ажиллаж болохгүй гэнэ. Зарим нэг тохиолдолд гэр бүлийн нэг гишүүн нь хүнд байдалд ороход нөгөө хос нь мэргэжлийн түвшинд ажиллаж чадахгүй байдаг учраас ийм алхам хийжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()