ГЭРЭЛ ЗУРАГ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Таны өдөрт "эерэг цэнэг" нэмэх гэгээлэг бяцхан түүхүүд (30 фото)

Хүний амьдралын хугацаа бүхэлдээ саад бэрхшээл, гуниг зовлон, хагацал шаналлаар хэмжигдэхгүй. Хэнээр ч хэлүүлэлтгүй та бидний сайн мэдэж байгаачлан бидний амьдарч буй орчлон ертөнцийн хором мөч бүр аз жаргалтай, баяр баясалтай байдаггүй ч аливаа бүхэн зэрэгцэн орших нь амьдралыг илүү баялаг болгож өгдөг аж. Ингээд та бүхэнд хүний амьдрал хэчнээн гайхалтай болохыг батлах сэтгэл хөдөлгөм сайхан түүхүүдээс түүвэрлэн хүргэж байна.

Таны өдөрт "эерэг цэнэг" нэмэх гэгээлэг бяцхан түүхүүд (30 фото) Хадгалах

"Бүсгүй хүн ба байгаль" - Америк артистын хосгүй бүтээлүүд

Уран бүтээлчид хэр баргийн хүнээс илүүтэйгээр аливаа бүхний гоо сайхныг олж харж чаддаг гэхэд буруудахгүй байх. Тэгвэл эмэгтэй хүн болоод байгаль эхийн үзэсгэлэнт төрхийг нэгтгэн харуулдаг контемпорари артист Жанна Симмонс (Jeanne Simmons) бүтээлүүдээрээ дамжуулан дэлхийн олон сая хүнд байгаль дэлхийгээ хайрлахыг уриалдаг байна. Тэрээр өөрийгөө "Эко артист" гэж нэрлэдэг төдийгүй бүхий л бүтээлүүдээ байгаль орчинд хийдгээрээ онцлог юм. Ингээд та бүхэнд түүний бүтээлүүдээс хүргэж байна. 

"Бүсгүй хүн ба байгаль" - Америк артистын хосгүй бүтээлүүд Хадгалах

Элдэв зураг (70 фото) №720

Инээд хөөр, баяр баясал, хачин сонин, гоо сайхныг амьдралд тохиох бүхий л зүйлсээс олж харж болдгийг мэдрүүлдэг "Элдэв зургуудын" шинэ дугаарыг хүргэж байна. Уншигч та бүхэн амралтаа ая тухтай өнгөрүүлээрэй.

Элдэв зураг (70 фото) №720 Хадгалах
2021-07-16, 16:42

"Байгальд уусахуй..." - Финланд бүсгүйн өнгөлөг бөгөөд бүтээлч гэрэл зургууд

Финландын уран бүтээлч Вильма Хурскайнен (Wilma Hurskainen) уран бүтээлчийн авьяас чадвараа хүн, байгалийг хооронд нь уусгахад зориулдаг. Тэрээр зураг авалт хийх орчин тойрныг маш нарийн тооцоолж, эртнээс төлөвлөдөг бөгөөд моделиудыг ч мөн адил урьдчилан бэлтгэдэг байна. Өөрөөр хэлбэл Вильма байгаль дэлхий, хүрээлэн буй орчны өнгө төрхөнд тохируулан хүнийг тэр чигээр нь "уусгаж" орхидог. Энэхүү нийтлэлээр бид та бүхэнд Финландын артист Уильма Хурскайненийн бүтээлч гэрэл зургуудаас онцлон хүргэж байгааг хүлээн авна уу!

"Байгальд уусахуй..." - Финланд бүсгүйн өнгөлөг бөгөөд бүтээлч гэрэл зургууд Хадгалах

Дугуйтай, цээж нүцгэн бүсгүйчүүдийн жагсаал Берлин хотод болжээ

Дэлхийн дийлэнх улсын нийгэмд хүнийг хүйс, угсаа гарал, шашин шүтлэг, улс төрийн итгэл үнэмшил, үзэл бодол, байр суурь гээд ямар ч байдлаар ялгаварлах аливаа үйлдэл хийх хориотой байдаг. Харамсалтай нь улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд болон аливаа бусад салбарт эрэгтэй, эмэгтэй хүйсээр ил, далд ялгаварласаар буй. Үүний нэгэн жишээ болж хүйсийн тэгш эрх шаардсан эмэгтэйчүүд Герман улсын Берлин хотод цугласан байна. Энэхүү нийтлэл жагсаалд ирсэн цээж нүцгэн эмэгтэйчүүдийн зургийг харуулах тул зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан болохыг анхааруулъя!

Дугуйтай, цээж нүцгэн бүсгүйчүүдийн жагсаал Берлин хотод болжээ Хадгалах

Хүн ямар өчүүхэн амьтан болохыг харуулах сонирхолтой зургууд

Их хотын дуу шуугиан, стрессээс холдох хамгийн тохиромжтой алхам бол байгальд ойртох байдаг. Сүр жавхлант байгалийн өнгө үзэмж бидний бухимдаж буй асуудлын мөн чанар болоод хүн төрөлхтөн өөрөө хэчнээн өчүүхэн болохыг ойлгуулж өгдөг билээ. Дараах нийтлэлээс байгаль эхийн болон хүний өөрийнх нь бүтээсэн зүйл хэр том болж болохыг сонирхоорой.

Хүн ямар өчүүхэн амьтан болохыг харуулах сонирхолтой зургууд Хадгалах
2021-07-13, 14:53

Хуриман дээрх хамгийн "согтуу" зочдын хөгжилтэй зургууд

Хуримын ёслол цаашдын ирээдүйгээ холбож буй хосын хувьд амьдралд нь тохиох хамгийн чухал үйл явдлуудын нэг учир нарийн бодож тооцоолон бүх зүйлийг төлөвлөсөн байдаг. Үүнийгээ дагаад тэсэн ядаж хүлээсэн энэхүү аз жаргалтай мөчдөө өрөөл бусдыг анхаарах сөхөөгүй байдаг байж ч болох юм. Ямартай ч олон цагаар сунжран үргэлжилсэн арга хэмжээ ирсэн зочдыг "залхаах" явдал гардаг нь нууц биш. Гэвч тэднээс хамгийн их "зүдэрдэг" нь хуримын бяцхан зочид байдаг аж.

Хуриман дээрх хамгийн "согтуу" зочдын хөгжилтэй зургууд Хадгалах

Хөшөө дурсгалыг "зүгээр байлгадаггүй" хүмүүсийн хөгжилтэй мөчүүд (30 фото)

Олон нийтийн хандлага, залуусын үзэл бодол өөрчлөгдөхийн хэрээр жагсаал цуглааны үеэр хуучны хөшөө баримлуудыг "хэлмэгдүүлж", дээр нь элдэв зүйл бичиж, тэр ч байтугай нураах болсон. Тэгвэл тэдгээр хөшөөнүүд үүнээс залхсан болтой, хүмүүсээс хариугаа авч эхэлжээ. Ингээд аяллынхаа үеэр хөшөөтэй таараад, сошиал хаягтаа оруулах хөгжилтэй зургийн санаа олсон хүмүүсийн мөчүүдийг хүргэж байна.

Хөшөө дурсгалыг "зүгээр байлгадаггүй" хүмүүсийн хөгжилтэй мөчүүд (30 фото) Хадгалах
2021-07-12, 14:44

Таны нүдийг төөрөгдүүлж, гярхай байдлыг тань шалгах хөгжөөнтэй зургууд

Аливаа төвөгтэй асуудлыг шийдвэрлэж, өгөгдсөн даалгаврын зөв хариуг олоход хэн бүхэнд ер бусын хачирхалтай, сайхан мэдрэмж төрдөг. Энэ нь зарим хүнд өөртөө итгэх итгэлийг нь усалж өгдөг бол зарим нэгнийх нь хор шарыг хөдөлгөж, заавал "шийдэл" олох хүслийг нь өдөөж өгдөг. Бидний бэлдсэн дараах зургууд таны харах нүдийг төөрөгдүүлээд зогсохгүй, тархийг тань хүртэл "ачааллуулах" болно гэдэгт итгэлтэй байна.

Таны нүдийг төөрөгдүүлж, гярхай байдлыг тань шалгах хөгжөөнтэй зургууд Хадгалах

Элдэв зураг (70 фото) №719

Наадмын өдрүүдийг та бүхэн эрч хүч, урам зоригоор дүүрэн эхлүүлж байгаа гэдэгт итгэлтэй байна. Ингээд баасан гараг бүр уламжлал болгон хүргэдэг "Элдэв зураг" цувралынхаа шинэ дугаарыг хүргэе. Инээд наргиан, гоо сайхан, сонин хачин бүхнээр дүүрэн дараах зургууд таны ажлын алжаалыг тайлж, нүдийг тань баясгах болно.

Элдэв зураг (70 фото) №719 Хадгалах
2021-07-09, 18:08

Байгаль эхийн өөрөө урласан гайхалтай "урлагийн бүтээл"-үүд (40 фото)

Хосгүй гайхамшигт бүтээл зүгээр л санамсаргүй байхад ч аяндаа өөрөө бий болчихдог гэвэл танд худлаа үг шиг санагдаж болох юм. Гэвч та бид л анзаарч чаддаггүй болохоос үнэхээр урлагийн бүтээл гэлтэй гайхамшиг эргэн тойронд чимээгүйхэн оршсоор л байдаг аж. Энгийн зүйлээс ч эерэг сайхан талыг нь онцлон харж чаддаг хүмүүс  хэн хүнээс илүү амьдралд сэтгэл хангалуун, өөдрөг байдаг гэдэг зүгээр нэг тарчихсан хий хоосон яриа биш. Ингээд та бүхэнд интернет хэрэглэгчдийн олж харсан "санаандгүй" бүтээлүүдээс хүргэж байгааг хүлээн авна уу!

Байгаль эхийн өөрөө урласан гайхалтай "урлагийн бүтээл"-үүд (40 фото) Хадгалах

Хорлонтой мөртлөө бүтээлч хүмүүсийн үлдээсэн хөгжилтэй зүйлс (30 фото)

Бусдын хөлс, хүч, хөдөлмөрөөр бүтсэн зүйлийг сүйтгэдэг хорлонтой хүмүүсийн утгагүй үйлдлийг өршөөж, өмөөрөх ямар ч арга байхгүй. Гэвч зарим тохиолдолд тэдгээр хүмүүсийн "бүтээлч" санаагаар аливаа зүйл урьд өмнөхөөсөө ч илүү сонирхолтой болж хувирах үе гэж байдаг аж. Замын тэмдгийг алдартай дуу болгон өөрчлөх, энгийн нэг эвдрэл гэмтлийг жинхэнэ утгаар нь урлагийн бүтээл болгож хувиргах гэхчлэн хүмүүсийн бүтээлч төсөөлөл хязгааргүй болохыг харуулах зургуудыг нэгтгэн хүргэе!

Хорлонтой мөртлөө бүтээлч хүмүүсийн үлдээсэн хөгжилтэй зүйлс (30 фото) Хадгалах