Берринжерийн солирын тогоо

2012-02-14, 00:11
13,438

Дэлхийн хамгийн алдартай солирын тогоо бол Берринжер тогоо юм. Энэхүү тогооны талаар маш олон сонирхолтой баримтат киноны зураг авсан байдаг. Берринжерийн тогоо нь Цэнхэр Гариг харийн биеттэй мөргөлдөж байсны хамгийн бодит нотолгоо бөгөөд 1960 онд НАСА-гийнхан Сарлуу нисэхээс өмнө энэ тогоон дотор бэлтгэл сургуулилтаа хийж байжээ. Энэхүү ер бусын тогоо нь 50,000 жилийн өмнө, дэлхий дээр 300,000 тонн жинтэй, 50 метр радиустай метал солир унах үед үүсчээ.

Берринжерийн солирын тогоо
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



1902 онд инженер Д.М.Берринжер нь энэхүү тогоог хамруулсан газар нутгийг худалдан авч, аварга том метал солирыг олохоор самнах үйл ажиллагааг өрнүүлжээ. Энэхүү ажлынхаа үр дүнд тэрээр энэхүү тогооны үүсэл нь сансрын биеттэй салшгүй холбоотой болохыг нотлохын сацуу (тэр үед хүмүүс үүнд эргэлзэж байсан юм), олсон металлаасаа ашиг олох зорилготой байжээ.

Харамсалтай нь Берринжерт металл солирыг олж, баяжих боломж олдоогүй ч уг тогоог солир унаснаас үүссэн болохыг нотолж чаджээ. Берринжерийн гэр бүл өнөөдрийг хүртэл өөрсдийнхөө өвөг эцгийн нэрээр нэрлэгдсэн энэхүү галт уулын тогоог эзэмшиж байгаа бөгөөд тодорхой хэмжээний ашиг олсоор байдаг. Гэхдээ металл олборлож биш, харин галт уулын тогоог үзэх хүмүүсээс тасалбар авах замаар ажээ.















Бонус мэдээ. Цэнхэр гариг маань нvсэр том солирто мєргєлдвєл юу vлдэх бол оо? Энэ асуултын хариуг "Discovery" сувгийнхан танд єгч байна. Тэд манай гаригийн Номхон далай дээрээс 500 км-ийн диаметртэй маш том солир унавал юу болохыг харуулсан сонирхолтой видео бичлэгийг бvтээжээ. Зохиомол атлаа бодит юм шиг эмгэнэлт сvйрлийн дvр зургийг та доорхи бичлэгнээс vзэх болно.

Видео.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()