ГЭРЭЛ ЗУРАГ

Элдэв зураг (90 фото) №521

"Элдэв зураг" нийтлэлийн маань будаг нь ханхалсан цоо шинэхэн дугаар бэлэн болжээ. Та энэхүү нийтлэлээс аз жаргал, баяр хөөрийг мэдрээд зогсохгүй ажлын стресс, ядаргаагаа ч мөн давхар тайлах боломжтой гэдгийг дуулгахад таатай байна. Ингээд хамтдаа бидний амьдарч буй дэлхий ертөнц дээрх хамгийн сонин, содон бүхнийг багтаасан гэрэл зургийн цомгоор аялцгаая.

Элдэв зураг (90 фото) №521 Хадгалах
2017-01-20, 20:35

Орчин үеийн нийгмийг шүүмжилсэн шог зургууд

Бидний бий болгосон нийгмийн үнэн дүр төрхийг та мэдэх үү? Бид чухам ямар нийгэмд, яажшуухан амьдраад байгаа юм бол? Тэгвэл эдгээр асуултнуудад хариулт өгөх үүднээс АНУ-ын залуу уран бүтээлчид болох Томер болон Асаф Ханука (Tomer, Asaf Hanuka) нар дараах шог зургуудыг урлажээ. Та тэдний зургуудыг үзсэний дараа амьдралыг арай өөрөөр хардаг болно гэдэгт итгэлтэй байна. 

Орчин үеийн нийгмийг шүүмжилсэн шог зургууд Хадгалах

Нүдний шил зүүдэг хүмүүсийн зовлон

Бид хараа муутай учраас, эсвэл гоёж гангалах үүднээс гэхчилэн янз бүрийн шалтгаанаар нүдний шил зүүдэг. Тийм ч болохоор хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ болсон нь дамжиггүй юм. Гэвч нүдний шил байнга шахуу хэрэглэдэг хүмүүст хэд хэдэн бэрхшээл тохиолддог бөгөөд бид та бүхэндээ багахан ч болов инээд бэлэглэх зорилгоор уг мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Нүдний шил зүүдэг хүмүүсийн зовлон Хадгалах

Ньютоны хуулийг зөрчсөн тохиолдлууд

Ньютоны таталцлын хуулийг хэн хүнгүй дунд сургуулийн физикийн хичээл дээр үзэж байсан билээ. Гэвч хүний амьдрал гэгч гэнэтийн зүйлээр дүүрэн тул заримдаа санаанд оромгүй зүйл тохиолддог ажээ. Гэрэл зургийн хальснаа эдгээр агшнуудыг буулгаж аваагүй бол хүн яагаад ч итгэж чадахгүй байсан биз. Тэгвэл энэхүү хуулийг зөрчсөн ямар тохиолдол байгааг хамтдаа харъя. Танд сонирхолтой санагдана гэдэгт итгээрэй.

Ньютоны хуулийг зөрчсөн тохиолдлууд Хадгалах

Элдэв зураг (90 фото) №520

Байнгын хэрэглэгчиддээ зориулан хүргэдэг "Элдэв зураг" нийтлэлийн маань будаг нь ханхалсан цоо шинэхэн дугаар бэлэн болжээ. Та энэхүү нийтлэлээс аз жаргал, баяр хөөрийг мэдрээд зогсохгүй ажлын стресс, ядаргаагаа ч мөн давхар тайлах боломжтой гэдгийг дуулгахад таатай байна. Ингээд хамтдаа бидний амьдарч буй дэлхий ертөнц дээрх хамгийн сонин, содон бүхнийг багтаасан гэрэл зургийн цомгоор аялцгаая.

Элдэв зураг (90 фото) №520 Хадгалах
2017-01-13, 20:33

Эрэгтэй, Эмэгтэй хүмүүсийн ялгаа

Эрэгтэй, эмэгтэй хүмүүст гадаад төрх байдал, үзэл бодол, хийж байгаа үйлдэл гээд л хоорондоо харилцан адилгүй, ялгаатай тал олон байдаг. Гэхдээ бид үүнийг сайтар анхааран харж чаддаг болов уу? Харин өнөөдөр та бүхэндээ эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгааг харуулсан хөгжилтэй зураг болон мэдээллийг хүргэхээр бэлтгэсэн юм. Энэхүү мэдээлэл танд эерэг энерги, инээд, баяр хөөрийг бэлэглэнэ гэдэгт итгэлтэй байна. 

Эрэгтэй, Эмэгтэй хүмүүсийн ялгаа Хадгалах

Зураг түүх өгүүлнэ гэж энэ дээ

Өнгөрсөн түүхэн мөчүүдийг өнөөгийн бидэнд авчирч, харамсал, гуниг, ухаарлыг харамгүй хайрлах гайхалтай гэрэл зургуудыг танд хүргэхээр бэлтгэлээ. Үнэн бүхний дуугүй гэрч болж, үг хэлэлгүйгээр бүх утга санааг илтгэх, өвөрмөц, ховор түүхэн гэрэл зургуудийг үзэж сонирхоно уу.

Зураг түүх өгүүлнэ гэж энэ дээ Хадгалах

Аймшигтай үйл явдлуудын дараах сэтгэл сэртхийлгэм агшнууд

Тэнэг хүн өөрийн алдаанаас, ухаантай хүн бусдын алдаанаас суралцдаг гэж үг бий. Хүмүүс бид хөгжим сонсож, зурагт үзэж, дуртай ресторандаа хоол идэн, ажил хөдөлмөр эрхлэн, маргааш юу болох талаараа зовнин, ирээдүйгээ харж амьдардаг болохоос өнгөрсөн рүүгээ хялам хийж ч хардаггүй нь гэм биш зан юм. Өнгөрсөн үед сэтгэл хөдлөм, гайхалтай үйл явдал олон болсны зэрэгцээ хүмүүс зөвхөн сайн сайхан бүхнийг дурсаж, бахархаж явахыг хүсдэг нь нууц биш. Тэгвэл бид танд хичнээн жаргалтай байсан ч, мартаж боломгүй үйл явдлуудыг түүвэрлэн хүргэе. Учир нь өнгөрснөөсөө суралцах нь бидний үүрэг билээ. 

Аймшигтай үйл явдлуудын дараах сэтгэл сэртхийлгэм агшнууд Хадгалах

“National Geographic”-ийн олон нийтэд үзүүлэхийг хүсээгүй гэрэл зургууд

Зураг бүхэн өөр өөрийн гэсэн дахин давтагдашгүй, өвөрмөц түүхийг агуулж байдаг. Тэр тусмаа "National Geographic"-ийн гэрэл зургийн хальснаа буулгасан бүтээлүүд өөрийн эрхгүй уулга алдуулж, хэлэх үггүй болгодог билээ. Тэгвэл өнөөдөр бид та бүхэндээ тэдний олон нийтэд төдийлөн хүргэж байгаагүй зургийн цомгоос дээжлэн сонирхуулъя гэж бодлоо. 

“National Geographic”-ийн олон нийтэд үзүүлэхийг хүсээгүй гэрэл зургууд Хадгалах

Орчин үеийн нийгмийг шүүмжилсэн шог зургууд

Бидний амьдарч буй дэлхий ертөнц сүүлийн жилүүдэд хэрхэн хувьсан өөрчлөгдсөн болохыг та арай анзаарахгүй яваан биш биз? Тэгвэл доорх зургуудыг үзсэнээр орчин үеийн нийгэм ямархуу байдалтай болсныг ойлгож авна гэдэгт итгэлтэй байна. 

Орчин үеийн нийгмийг шүүмжилсэн шог зургууд Хадгалах

Баян болсон хойноо худалдаж авах зүйлс

Хүн бүр хэнээс ч дутахгүй сайхан амьдрахыг хүсдэг нь нууц биш юм. Тэр ч үүднээсээ бид өдөр шөнөгүй, цаг наргүй ажиллаж, хөдөлмөрлөж байгаа билээ. Тэгвэл нэг л өдөр та зорьсондоо хүрээд ч юм уу, эсвэл гэнэт тэрбумтан болчихвол яаж амьдрах вэ? Ямар эд хогшил худалдан авч, хаана амьдрах байсан бэ? Бид та бүхэндээ таныг баяжих үедээ худалдаж авах ёстой зүйлсийг хүргэж байна. 

Баян болсон хойноо худалдаж авах зүйлс Хадгалах

Сошиал ертөнцийн үнэн төрх

Интернэт, цахим сүлжээ нь хүмүүсийн амьдралд орж ирснээр маш олон өөрчлөлтийг хийж байна. Мэдээж энэ нь давуу тал олонтой бөгөөд бидний амьдралыг илүү хялбар болгож, хэрэгцээг хангаж өгдөг хэдий ч амьд харилцааг үгүй хийж, хийсвэр ертөнцийг үүсгээд буйг нуух юун. Ингээд та бүхэндээ сошиал ертөнцийн үнэн төрхийг шог зургуудаар төлөөлүүлэн хүргэж байна. 

Сошиал ертөнцийн үнэн төрх Хадгалах