АЛДАРТАЙ ХҮМҮҮС

"Харанхуйн хатан хаан" хочтой үзэсгэлэнт модель бүсгүй (20 фото)

Өмнөд Судан улсаас гаралтай загвар өмсөгч Ньяким Гатвеч (Nyakim Gatwech) загварын ертөнцөд хүч түрэн орж ирж буй үзэсгэлэнт охидын төлөөлөл юм. Тэрээр олон нийтийн дунд тогтсон гоо сайхны стандартыг бут цохиж, байгалиас заяасан онцлогоо хүлээн авахыг залуу охидод уриалдаг. Өнгөт арьстнууд дундаа ер бусын хар арьстайд тооцогдох Ньяким Гатвеч өдөр ирэх тусам дэлхийн мянган мянган хүмүүсийг шүтэн бишрэгчдийнхээ тоонд элсүүлж яваа юм.

"Харанхуйн хатан хаан" хочтой үзэсгэлэнт модель бүсгүй (20 фото) Хадгалах

"Харри Поттер" цувралын туслах дүрийн жүжигчид хэрхэн өсч том болцгоосон бэ?

Өнөөгийн хүүхэд, залуусын сэтгэлд хоногшсон Харри Поттер цувралын "Харри Поттер ба Шидтэний Чулуу" анги үзэгчдийн хүртээлд хүрснээс хойш энэ онд 20 жилийн нүүрийг үзэж байна. Гол дүрийн гурван жүжигчид болох Даниэл Радклифф (Daniel Radcliffe), Эмма Уотсон (Emma Watson), Руперт Гринт (Rupert Grint) нар үргэлж үзэгчдийн нүдэнд туссаар ирсэн. Гэвч академийн бусад сурагчид ч мөн бидний анхаарлыг татдаг байсан бөгөөд тэд өдгөө хэрхэн өөрчлөгдсөнийг хамтдаа харцгаая! 

"Харри Поттер" цувралын туслах дүрийн жүжигчид хэрхэн өсч том болцгоосон бэ? Хадгалах

Гаргасан амжилтаасаа болж амиа зольсон Ази одод

Амжилт нь тасралтгүй өсөж яваа залуу оддыг хараад өөрийн эрхгүй атаархдаг олон хүн бий. Гэвч залуу насандаа алдартай болох, ялангуяа Ази шиг өрсөлдөөнтэй зах зээлд өөрийгөө таниулахын тулд ямар их хичээл зүтгэл, тэвчээр хатуужил шаарддагийг цөөн хүн л ойлгодог. Тиймээс зарим одод өндөр амжилт байгуулж чадсан ч хэдийнээ асар их зүйлээ золионд гаргасан тул хувийн амьдрал нь орвонгоороо эргэж, заримдаа бүр амиа алдах ч тохиолдол гардаг.

Гаргасан амжилтаасаа болж амиа зольсон Ази одод Хадгалах

Жүжигчин Моника Беллучи цоо шинэ дүр төрхөөрөө шүтэн бишрэгчдээ цочирдуулав

Дэлхий даяарх олон сая залуусын зүрхийг эзэмдэж явсан Италийн нэрт жүжигчин Моника Беллучи (Monica Belluci) өдгөө 56 нас хүрсэн ч гоо үзэсгэлэнгээрээ олныг гайхшруулсан хэвээр байгаа билээ. Тэрээр гоо сайхны мэс засал, тарилга болон хөгшрөлтийн эсрэг бусад арга хэмжээг эсэргүүцдэг гэдгээрээ өнөөгийн дийлэнх алдартнуудаас ялгаатай. Моника туулсан насаа хүндэтгэлтэйгээр хүлээн зөвшөөрөх хэрэгтэйг батлан харуулсаар байгаа юм. Гэвч тэрээр энэ удаад шүтэн бишрэгчдээ айлгаж орхижээ. 

Жүжигчин Моника Беллучи цоо шинэ дүр төрхөөрөө шүтэн бишрэгчдээ цочирдуулав Хадгалах

Алдарт жүжигчин Вин Дизелийн амжилтын замнал

Бидний Вин Дизель нэрээр нь сайн мэдэх жүжигчин Марк Синклэйр (Mark Sinclair) 1967 онд АНУ-ын Нью-Йорк хотод төржээ. "Галзуу хурд", "Намайг буруутайг нотлооч" зэрэг кинонуудаас авхуулаад хүүхэд асрагч болж, инээдмийн дүрд ч чадварлаг хувирдаг болохоо харуулсан түүний урлагийн замнал анхнаасаа дардан байгаагүй. Вин Дизель мөрөөдлөө биелүүлэхийн тулд шаргуу хөдөлмөрлөсөөр өнөөгийн бүхнээ бүтээсэн ч санаа амарч, байрандаа зогсох бодол огтоос байхгүй гэнэ. 

Алдарт жүжигчин Вин Дизелийн амжилтын замнал Хадгалах

Манай дэлхий санаанд оромгүй зүйлсээр дүүрэн болохыг батлах сонирхолтой, эерэг түүхүүд

Өөрсдийн хичээл зүтгэл, авъяас чадварын ачаар түүхэнд нэрээ мөнхөлсөн гайхалтай хүмүүс байдаг. Тэдгээр хүмүүсийн тухай түүх амнаас ам дамждаг учраас нас барсны дараа нь ч гэсэн тэд алдартай хэвээр үлддэг билээ. Өнөөдөр бид та бүхэнд тэдгээр хүмүүсийн тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Манай дэлхий санаанд оромгүй зүйлсээр дүүрэн болохыг батлах сонирхолтой, эерэг түүхүүд Хадгалах

Порно киноны од Лана Родес өөрийн үзэж туулдаг зовлонг хуваалцжээ

Насанд хүрэгчдийн киноны жүжигчин Лана Родес (Lana Rhodes) өөрийн богино хугацаанд ажилласан энэхүү салбар амьдралыг нь сүйрүүлсэн болохыг хуваалцжээ. Тэрээр сэтгэлийн хямралд орж амиа хорлох талаар хүртэл бодсон гэнэ. 24 настай бүсгүй "Daily Star podcast"-т өгсөн ярилцлагадаа насанд хүрэгчдийн киноны салбарын хар бараан талыг дэлгэсэн байна. 

Порно киноны од Лана Родес өөрийн үзэж туулдаг зовлонг хуваалцжээ Хадгалах

Өөртөө арчаатай байвал хэн ч сэтгэл татам болж чадахыг батлах өөрчлөлтүүд

Өөрийн гадаад төрх, байгаа байдлаа шүүмжлэлгүй, өөртөө итгэлтэй байж чаддаг өсвөр насны хүүхэд ховор байх. Магадгүй хүмүүсийн эрс өөрчлөгдөх хүсэл тэдгээр шүүмжлэлээс эхтэй ч байж болох юм. Ямартай ч өөрийгөө эрс өөрчилнө гэдэг амаргүй сорилт боловч даваад гарсан байхад үр дүн нь хэчнээн үнэ цэнтэй болохыг дараах хүмүүс баталж байна.

Өөртөө арчаатай байвал хэн ч сэтгэл татам болж чадахыг батлах өөрчлөлтүүд Хадгалах

Чөлөөт цагаараа хуучны загвартай даашинз урладаг эмч бүсгүй

Түүхэн цагийн хувцас, хэрэглэлийг музей эсвэл театраас л олж харах боломжтой болсон энэ үед өөрийн гараар тэдгээр хувцсыг урлана гэдэг маш их цаг хугацаа, хичээл зүтгэл шаардах нь тодорхой. Тэгвэл Кристин Миллар (Christine Millar) хэмээх нэгэн эмч нарийн чимхлүүр ажилд дадлагажсан ур чадвараа хобби болгож ашиглаж, классик даашинз урладаг байна. Тэрээр хуучин цагийн эмэгтэйчүүдийн стильд дуртай учир ийнхүү цаг заваа харамгүй зориулдаг гэнэ. 

Чөлөөт цагаараа хуучны загвартай даашинз урладаг эмч бүсгүй Хадгалах

Кинон дээр ч, амьдрал дээр ч нэг нэгэндээ сэтгэлтэй болсон Солонгосын жүжигчин хосууд

Нэг уран бүтээлд хамтран ажилласан жүжигчдийг кино зохиолоос гадна бодит амьдрал дээр ч хайр сэтгэлийн холбоотой болсон гэх мэдээлэл тарсаар байдаг. Хосын дүр бүтээсэн жүжигчдийг дэлгэцээр хамтад нь харж дассан шүтэн бишрэгчид холбож, хий хоосон цуурах явдал цөөнгүй. Гэвч бид энэ удаад хамтарч ажилласныхаа дараа бие биедээ сэтгэл алдарч, жинхэнэ хос болсон жүжигчдийг онцолж байна. 

Кинон дээр ч, амьдрал дээр ч нэг нэгэндээ сэтгэлтэй болсон Солонгосын жүжигчин хосууд Хадгалах

Ямар ч дүрд хувирч чаддаг хамгийн чадварлаг 20 жүжигчнийг Твиттер хэрэглэгчид тодруулжээ

Кино урлагийн салбарт үзэгчдийн хайр, хүндэтгэлийг хүлээсэн авьяаслаг жүжигчдийн бусдаасаа ялгардаг хамгийн том онцлог бол олон янзын дүрд хувирах чадвар юм. Үргэлж нөгөө л нэг алдартай дүрээрээ хүмүүсийн сэтгэлд буухаас илүүтэй, эрс хувирсан дүр төрхөөрөө олныг гайхшруулах нь тэдгээр уран бүтээлчдийн зорилго гэлтэй. Энэ талаар твиттер сүлжээний хэрэглэгчид хамгийн чадварлаг 20 жүжигчнийг тодруулж, шилдэг дөрвөн уран бүтээлийг нь онцолжээ.

Ямар ч дүрд хувирч чаддаг хамгийн чадварлаг 20 жүжигчнийг Твиттер хэрэглэгчид тодруулжээ Хадгалах

Алдарт жүжигчин Ван Даммын охин залуусын зүрхийг эзэмдэх болжээ

Бельги гаралтай жүжигчин, уран бүтээлч Жан-Клод Ван Дамм (Jean-Claude Van Damme) нь дэлгэцийн урлагаас гадна тулааны спорт, бодибилдингийн тамирчин юм. Тэрбээр "Timecop", "Bloodsport", "Kickboxer", "JCVD", "In Hell" зэрэг олон алдартай кинонуудаараа үзэгчдийн сэтгэлд хоногшин үлдсэн билээ. Тэгвэл 90-ээд оны хөвгүүдийн шүтээн болсон энэ хүний үр хойчийг бид энэ удаад онцолж байна. Алдарт эцэг эхээсээ дутахгүй, олонд нэрээ дуурсгаж яваа үзэсгэлэнт Бианка Ван Даммтай танилцацгаая! 

Алдарт жүжигчин Ван Даммын охин залуусын зүрхийг эзэмдэх болжээ Хадгалах