Кинон дээр ч, амьдрал дээр ч нэг нэгэндээ сэтгэлтэй болсон Солонгосын жүжигчин хосууд

Нэг уран бүтээлд хамтран ажилласан жүжигчдийг кино зохиолоос гадна бодит амьдрал дээр ч хайр сэтгэлийн холбоотой болсон гэх мэдээлэл тарсаар байдаг. Хосын дүр бүтээсэн жүжигчдийг дэлгэцээр хамтад нь харж дассан шүтэн бишрэгчид холбож, хий хоосон цуурах явдал цөөнгүй. Гэвч бид энэ удаад хамтарч ажилласныхаа дараа бие биедээ сэтгэл алдарч, жинхэнэ хос болсон жүжигчдийг онцолж байна. 

Кинон дээр ч, амьдрал дээр ч нэг нэгэндээ сэтгэлтэй болсон Солонгосын жүжигчин хосууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хён Бин, Со Е Жин

Алдарт жүжигчид эртний найзууд байсан боловч "Crash Landing on You" драмад хамтарч тоглосныхоо дараа зураг авалтын сүүл үеэр албан ёсоор үерхэж эхэлжээ. Тэдний харилцаа 2021 оны эхээр батлагдсан билээ.

Хён Бин, Со Е Жин

2 Со Жи Хе, Ким Жон Хён

Энэ драма үнэхээр хайраар дэлгэрсэн уран бүтээл болжээ. Гол дүрийн хос албан ёсоор үерхэж байгаагаа зөвшөөрснөөс хэдхэн сарын дараа Со Жи Хе, Ким Жон Хён нарыг болзож байгаа тухай мэдээлэл тарсан. Энэ хос үерхээд жил болж байгаа аж.

Со Жи Хе, Ким Жон Хён

3 И Сан Ву, Ким Сү Ён

Хосууд гэр бүл болоод хэдийнээ дөрвөн жил болжээ. Тэд "Happy Home" кинонд хамтран ажилласныхаа дараа хайр сэтгэлийн харилцаатай болсон гэдэг. Үүнээс жил гаруй хугацааны дараа буюу 2017 оны 6-р сард хосууд хуримаа хийж, шүтэн бишрэгчдээ баярлуулсан билээ. Тэд хэдийнээ 40 нас хүрсэн ч залуу, сайхан хэвээр байгаа юм. 

И Сан Ву, Ким Сү Ён

4 И Жон Хи, Жүн Жэ Ин

Нас бол тоо гэдэг үгийн баталгаа болсон И Жон Хи, Жүн Жэ Ин нар есөн насны зөрүүтэй. " Smile, You"-ын хосууд 2009 онд үерхэж эхлээд 2011 онд гэр бүл болж, хөөрхөн охиноо өлгийдөн авсан байна. 

И Жон Хи, Жүн Жэ Ин

5 Eugene, Ки Тэ Ён

Алдартай хосууд амархан салдаг гэх яриаг худал гэдгийг баталж буй уг хос гэрлээд хэдийнээ 10 гаруй жилийг ардаа орхижээ. "You Can't Run From Fate"-д хосын дүр бүтээсэн Eugene, Ки Тэ Ён нар үнэхээр хувь заяанаас хэн ч зугтах аргагүйг харуулж, бие биедээ сэтгэл алдарсан байна. Жүжигчдийн гэр бүл өдгөө хоёр охинтой болжээ. 

Eugene, Ки Тэ Ён

6 Хан Га Ын, Юн Жон Хүн

Тэд 2003 онд "The Yellow Handkerchief" уран бүтээлд хамтран ажиллахдаа дотносож, улмаар болзож эхэлсэн байна. Дурлалт хосууд 2005 онд гэрлэж, өнөөг хүртэл хамтдаа аз жаргалтай амьдарч байгаа юм. Хан Га Ын, Юн Жон Хүн нар 2016 онд анхны хүүхдээ өлгийдөн авсан байна.

Хан Га Ын, Юн Жон Хүн

7 И Бу Ён, Жи Сун

И Бу Ён, Жи Сун нар 2004 онд нээлтээ хийсэн "Save the Last Dance for Me" киноны үеэр учирчээ. Хосууд өөрсдийн харилцаагаа 2007 онд олон нийтэд зарласан бөгөөд түүнээс таван жилийн дараа хуримаа хийсэн байна. И Бу Ёныг "Чиний дуу хоолой" кинонд И Жон Суктай хамтарсан гэдгээр нь сүүлийн үеийн залуус сайн мэддэг бол Жи Сун "Миний долоон араншин" буюу "Kill Me, Heal me" драмагаараа алдартай. 

И Бу Ён, Жи Сун

8 Чой Вон Ён, Шим И Ён

Тэд 2013 онд "A Hundred Year Legacy" кинонд гэрлэлт нь бүтэлгүйтсэн хосын дүрийг бүтээсэн боловч амьдрал дээрээ аз жаргалаа олж чаджээ. Тухайн жилдээ хосууд өөрсдийн харилцаагаа баталж, үерхэж байгаагаа олон нийтэд албан ёсоор зарласан байна. Хосууд 2014 онд гэр бүл болсон бөгөөд өдгөө хоёр охидын эцэг, эх болжээ. 

Чой Вон Ён, Шим И Ён

9 Гу Сү Ён, Жан Дон Ган

Хосууд 2010 онд 500 гаруй зочдыг урьж, мөрөөдлийн хуримаа хийсэн байна. Тэд "Love Wind Love Song" киноны зураг авалтын үеэр дотноссон аж. Удаан хугацааны туршид нэг нэгнээ мэддэг байсан тэдний нөхөрлөл эцэстээ хайр сэтгэл болж хувирсан түүхтэй. Хосууд одоо хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлж, аз жаргалтай амьдарч байгаа юм. 

Гу Сү Ён, Жан Дон Ган

10 Жин Тэ Хён, Пак Ши Ын

Жин Тэ Хён, Пак Ши Ын нар 2010 онд нээлтээ хийсэн "Pure Pumpkin Flower" киноны үеэр бие биедээ татагдсан байна. Харин хожим 2014 оны 12-р сард хосууд хуримаа хийх тухайгаа олон нийтэд зарласан бөгөөд 2015 оны 8-р сард хууль ёсоор эхнэр, нөхөр болжээ. Тэд 2019 онд инстаграм хуудсаараа дамжуулан охин хүүхэд өргөж авсан талаараа хуваалцсан юм. Хосууд бал сарынхаа аялалын үеэр асрамжийн газраар зочлохдоо түүнтэй анх уулзсан бөгөөд орхиж явахыг хүсээгүй гэнэ. 

Жин Тэ Хён, Пак Ши Ын

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()