Силиконон дива гэж алдаршсан жvжигчин бvсгvй Жоди Марш (Jodie Marsh)-ын олны нvдэн дээр ємсєж гангарсан хэтэрхий гэхэд дэндvv хэтэрхий задгай даашинзыг танд толилуулж байна. Vнэндээ даашинз ч гэхэд хэцvv юм даа. Ямартай ч сайхан тєрсєн бvсгvйд бол таар нємєрсєн ч сайхан харагддаг гэж vнэн vг шvv. Гэвч энэ хадагтай арай л биш юм.
Хадгалах
Алдартнуудын амьдралын хэв маяг, алхам бvрийг нь шимтэн сонирхдог уншигчдын таалалд энэхvv мэдээлэл зуун хувь нийцнэ гэдэгт итгэлтэй байна. Хvн бvхний амьдралд тохиодог сургууль тєгсєх vе, монтажны зургаа татуулах мєчийг ТЭД ч бас тойроогvй нь лавтай. За ингээд єдгєє олны ємнє гялалзаж, хvсээд ч хvрэмгvй єндєрлєгт, мєрєєдєєд ч барамгvй тансаг чинээлэг амьдралаар аж тєрж буй эдгээр хvмvvс сургууль тєгсєх vедээ ямаршуухан охид хєвгvvд байсныг сонирхоцгооё.
Хадгалах
Нилээн галзуудуу, танхай гэмээр хирнээ цаанаа л нэг эхэмсэг, эмэгтэйлэг тєрхтэй, єєрийн гэсэн євєрмєц оршихуйг бvрдvvлж чадсан бvсгvй Стейси Фергюсон (Stacy Ferguson) буюу олон тvмэнд Ферги (Fergie) гэдэг нэрээрээ илvv танил болсон та бидний сайн мэдэх Америкийн алдарт дуучингийн Allure сэтгvvлийн 6-р сарын дугаарын хуудсан дээрхи дур булаам тєрх болон бусад гэрэл зургуудыг танд тольдуулж байна.
Хадгалах
Хvн бvр эхийн хэвлээс тєрж, дэлхий ээжийн халуун шороон дээр бvдчин байж хєлд ордог билээ. Тэгвэл яг л ижилхэн нарны доор амьдарч, нэг л дэлхийн уснаас уусан хирнээ зарим нэг нь нас ахихын хирээр бусдаасаа онцгойрч, толгойлох чадвартай болдог.Дэлхийн хамгийн алдартай, хамгийн том лидерvvд ч гэсэн балчир нас, залуу vеийг туулаагvй байна гэж vгvй. Тиймээс та бvхэнд цаг цагийн аугаа удирдагчдын нялх ногоо шиг залуу насны жавхаалаг тєрхийг буулгасан гэрэл зургийн цуглуулгыг хvргэж байна. Бvгдээрээ л их царайлаг залуучууд байсан байна шvv. Харин зарим нэг нь тєрєлхийн удирдагч дvртэй ч гэмээр мэт санагдлаа.
Хадгалах
Кэти Прайс (Katie Price) буюу Жордан (Jordan) гэдгээрээ алдартай английн фото модель нь саяхан Форментера (Formentera)-гийн Балеарын арлуудын нэгэн дээр бикинитэй зураг авалт хийлгэсэн байна. За ингээд Испаний Газар Дундын тэнгисийн нэгэн арал дээрхи английн алдартай бvсгvйн халуухан зургуудыг танд хvргэж байна.
Хадгалах
Та бvхний ємнє 2009 оны Maxim болон XXL зэрэг эрчvvдийн сэтгvvл дээрхи хойд хєршийн маань орчин цагийн хамгийн сайхан хvvхнvvдийн бvтэн болон хагас нvцгэн маш тачаангуй зургуудыг дэлгэж байна. Та эдний ихэнхийг танина гэдэгт итгэлтэй байна.За ингээд боломж олдсон дээр нь хайрлаж хvндэлж явдаг алдартай сайхан бvсгvйчvvдийнхээ “илэн далангvй” тєрхийг хараад аваарай. Vvнд: олон ангит киноны жvжигчин Дарья Сагалова, загвар ємсєгч, телевизийн хєтлєгч, “2003 оны Оросын мисс” Виктория Лопырева, хєтлєгч Лера Кудрявцева, «Фабрика» хамтлагийн дуучин Саша Савельева, дуучин Анастасия Стоцкая, театр киноны жvжигчин Лянка Грыу, «Чи-Ли» хамтлагийн дуучин Ирина Забияка болон загвар ємсєгч Ирина Брухаль зэрэг дур татам бvсгvйчvvдийн хамгийн эротик зургууд багтсан байгаа.
Хадгалах
Toscanaхэмээх энэхvv Хойд Хєршийн шинэ залуу дуучин бvсгvй яг vнэндээ тайчигч мєн эсэхийг хэлж мэдэхгvй юм. Гэхдээ эдгээр гэрэл зургууд, бичлэгvvдийг харахад мэргэжлийн тайчигчаас ч илvv бєгєєд эрээ цээр багатай санагдлаа. Мєн тvvнд алтан гургалдай шиг хоолой заяагаагvй болохыг та доорхи бичлэгээс сонсоод єєрєє ойлгох байх. Ерєнхийдєє тайчигч болсон бол илvv дээр байж дээ гэсэн бодол тєрснийг нуух юун. Ямартай ч Toscana нь єєрийн албан ёсны вэб хуудастай тєдийгvй клиптэй “дуучин” хvн юм байна шvv. Ингээд ирээдvйтэй стриптиз-чин, ирээдvйгvй дуучин хоёрын нэгдлийг нэг хvн дээрээс харъяа.
Хадгалах
Холливудын нэрт жүжигчинBruce WillisболонEmma Hemingнар "W Magazine" сэтгүүл дээрх «Honeymoon Hotel» хэмээх зочид буудлын рекламны зурагт хуудсанд зураг авхуулжээ. Нэрт жүжигчин маань энэ жил 54 настай бөгөөд залуухан 30 настай модельтэй хамт энэхүү зураг авалтанд оржээ. Рекламны шинэлэг санаа болоод загвар зохиомж, зурагчины өндөр ур чадварыг харуулсан гоё бүтээл болжээ.
Хадгалах
Английн супермодель, 21 настайЛили Клоузнь саяхныг хvртэл Дэлхийн хамгийн vнэтэй бєгєєд алдартай загвар ємсєгчдийн тоонд зvй ёсоор багтаж, рекламны зураг авалтуудын саналд дарагдаж байсан билээ. Манай охидын дунд ч тvvнийг мэдэхгvй, тvvний євєрмєц тєрхийг бахдадгvй нь цєєхєн байдаг биз ээ. Тэгтэл сvvлийн хоёр сарын дотор Лили маань огцом таргалж, модель байж, загварын тайзнаа алхах нь битгий хэл сурталчилгааны зураг авалтанд ч оролцох аргагvй болжээ. Гэсэн ч тэрээр одоо л нэмээд таргалчихгvй бол жинхэнэ эмэгтэй хvний бие галбираа олсон юм шиг л харагдаж байна. Бор мєнгєний тєлєє бусдаас дутуу хооллож, хатсан борц шиг юм явахаас дээр ч байж мэднэ. Ямартай ч тvvний єнгєрсєн, одоо хоёрыг харьцуулсан фотонуудыг мэргэн уншигч таны мэлмийд хvргэе.
Хадгалах
Та бvхний таалалд цуврал киноны жvжигчин, загвар ємсєгчМун Бладгуд(Moon Bloodgood)-ийн Maxim, Loaded болон Allure сэтгvvлvvд дээрхи vзэсгэлэнтэй гэрэл зургуудыг хvргэхээр бэлтэглээ. Тэрээр энэ жилийн хамгийн том кинонуудын нэг болох «Терминатор 4: Аврагч ирнэ” (Terminator Salvation) кинонд гол дvрийн эмэгтэйд тоглосноороо олны танил болоод байгаа билээ.
Хадгалах
Энэ хорвоод хэнийг ч ялгаварлаж vзэхгvй, хэнийг ч єршєєж нигvvлсэж, хэнийг ч хэтрvvлэн шийтгэдэггvй хамгийн vнэн зєв шvvгч бол цаг хугацаа билээ. Та хэн ч байсан гэсэн єнєєдєр ямар ч єндєрлєгт оршиж байсан гэсэн цаг хугацааны ємнє бага багаар євдєг сєхєрсєєр байдаг. За ингээд олны танил болсон алдарт одууд урсан єнгєрєх хором бvрийн эрхшээлд хэрхэн єєрчлєгдсєнийг тольдоцгооё.
Хадгалах
Зурагтаар гарах алдартай агаад єндєг шиг єєгvй залуучууд, бvсгvйчvvдийг хараад єєрийнхєє толин дахь тусгалтай харьцуулан, Холливууд хэмээх тэр нэгэн газрыг Сарнаас ч хол мэт бодон санааширч суух vе хэн бvхэнд цєєнгvй тохиодог нь нууц биш ээ.Мэдээж хvн бvхний дотор “од” гэгдэх тэдгээр тєгс vзэмжтэнгvvдийн яг хажууд нь зогсоод гараас нь барьж vзэнгээ, бодитоороо ямар харагдахыг нь нvдээрээ мэдрэх гэсэн хvсэл их бага ямар нэгэн хэмжээгээр нуугдаж байдаг шvv дээ. Ерєєс энэ хорвоод арван хуруу тэгш хvн гэж vгvй болохоор атаархмаар тєрхтэй тэдгээр оддыг ойроос харахыг хvсэх хvмvvсийн бодлыг буруутгах ч аргагvй биз ээ. Бид мэдээлэл технологийн хєгжил нь дээд цэгтээ хvрсэн 21-р зуунд амьдарч байгаагийхаа хувьд паппарацуудын ашигладаг гайхалтай сайн фокустай гэрэл зургийн аппаратны тусламжтайгаар єнєєх оддын бvхий л єє сэвийг толгойны оройноос нь авахуулаад хєлийн хуруу хvртэл нь тольдож чадахаар болсон нь авууштай ч юм шиг.За ингээд элдэв ёслолын арга хэмжээний vеэр хvндэтгэлийн хивсэн дээр гялалзан, гялтганан зогсох Холливуудын алдартнуудын нvд гялбам тєрхний цаана ямар єє сэв нуугдаж байгааг харуулсан фото цуглуулгыг танд хvргэж байна. Vvнийг vзэн суухад урам тань ч хугарч, сэтгэл тань ч тайвшрах вий. Од байх ийм л хэцvv юм байна даа.
Хадгалах