Цахим орчинд од болж буй "оршуулгын бүжигчид" яг хэн бэ?

"Ковид-19" вирусийн халдварыг хязгаарлах үүднээс ихэнх улс орнууд хорио цээрийн дэглэмд шилжээд багагүй хугацаа өнгөрчээ. Ихэнх цагийг гэртээ өнгөрөөж буй иргэд интернет, сошиал сүлжээгээр л уйдаагаа гаргаж байгаа нь тодорхой. Тэгвэл та сүүлийн үед тренд болоод байсан хар костюмтай хэдэн залуус авч бариад бүжиглэж буй "мийм"-ийг харсан байх. Үүний цаадах учрыг сонирхуулъя. 

Цахим орчинд од болж буй "оршуулгын бүжигчид" яг хэн бэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Дэлхийн улс орнуудад оршуулгын төрөл бүрийн зан үйл байдаг. Ихэнх газар уйлж гашуудаж байхад зарим газар шарил дээр бүжиглэх тохиолдол ч бий. Тухайлбал, Гана улсад оршуулгыг нийгмийн хувьд ач холбогдолтой зүйл гэж үздэг. Тэд хайртай хүмүүсээ эцсийн замд нь баяр баясгалантайгаар үдэх ёстой гэдэгт итгэдэг. Тиймээс тэд шарилтай хамт бүжиглэдэг байна. Коронавирустэй холбоотойгоор тренд болоод байсан оршуулгын бүжигчидтэй мийм нь Гана улсын энэхүү уламжлалаас үүдэлтэй аж. 

Оршуулгын ёслол дээр ижил костюм, гутал, бээлийгээр жигдэрсэн хүмүүс авсыг дамнаад бүжиглэж явдаг байна. Тэд бүжгийн хөдөлгөөнөөрөө уй гашууд автсан олонд инээд бэлэглэж, тэдний нүүрэнд инээмсэглэл тодруулах үүрэгтэй. 

2017 онд "BBC Africa"-ын сурвалжлагч Сулли Лансах Гана улсад очиж, ийм оршуулгын ёслолыг нүдээр харж, бичлэг хийж цацжээ.  

Ингээл сүүлийн үед аюултай, эрсдэлтэй, хөгтэй,бүтэлгүй үйлдлүүдийг энэхүү салах ёс гүйцэтгэж буй бүжиг бүхий "мийм"-ээр шоглох болсон байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()