АЛДАРТАЙ ХҮМҮҮС

Гоо сайхны мэс засалд орсон одод

Тэнгэрт гялалзах од лугаа адил бусдын дунд бурхан мэт шvтэгдэж, хаан хатад шиг амьдрахын сацуу давтагдашгvй тєрх, шавхагдашгvй авъяасаараа гайхуулсан улаан хивсний хvндэт зочин- холливуудын одод хvртэл ямагт хvмvvсийн нvдийг хужирлаж явахын тулд гоо сайхны мэс засалд ордогийг бидний зарим нь мэднэ. Тэд алдар хvнд, хєрєнгє чинээ ихтэй улс болохоороо мэдээж ямар нэгэн “засвартай” эсэхээ чанад нууцалж чаддаг билээ. Гэвч юуны тулд папараццийнхан, мєр шиншилдэг сэтгvvлчид байдаг билээ.За ингээд хайрлаж хvндэлж явдаг оддынхоо хаана хаанаа ямар мэс ажилбар хийлгэсэн болохыг эдгээр харьцуулсан зурагнуудаас олж хараарай. Миний бодлоор тэдний ихэнх нь хамар, нvд, хєх зэрэгтээ бусдад тєдийлєн анзаарагдахааргvй байдлаар “засвар” хийлгэж, харахад арай аятайхан болгон єєрчилдєг бололтой. Энд хємсєг шивvvлж, нvvрээ татуулсан одод ч багтсан байгаа. Мєн холливуудын сайхан бvсгvйчvvд ихэвчлэн хамарныхаа хэлбэрийг єєрчлєлгvйгээр хэмжээг нь нарийсгах юмуу жижигрvvлэх нь тvгээмэл гэдгийг тэмдэглэх нь зvйтэй байх. Учир нь энэ нь илvv vр дvнтэй бєгєєд бусдад шууд анзаарагдах магадлал багатай арга юм санажээ.
Гоо сайхны мэс засалд орсон одод Хадгалах

Линдсей Лохан улам л царай алдаад байна уу даа?

Холливуудын vзэсгэлэнт гvнж нарын нэг болох залуу жvжигчинЛиндсей Лохандэлбээгээ нээсэн цэцэг шиг насан дээрээ хар тамхи, элдэв янзын vдэшлэг, гашуун дарс зэрэгт гоо тєрхєє єдрєєс єдєрт уулгаж дуусах нь уу гэлтэй.Тэрээр сvvлийн vед папараццийнхны дуранд байнга л согтуу хєлчvv, мансуурсан тєрхтэй тусах бvртээ хєєрхєн царайгаа байдгаар нь vрчийлгэж, аймшигтай задгай хувцасласан байх нь элбэгшижээ. Уулын гєрєєс шиг омголон, усны ундрага шиг ариухан явах насан дээрээ тэрээр цагаас цагт гундан уруудах нь харамсмаар бас харуусмаар санагдах ажээ. Ямартай ч энэ бол тvvний л хувийн амьдрал юм даа.
Линдсей Лохан улам л царай алдаад байна уу даа? Хадгалах

Анжелина, Брэд хоёр Иракаас дvрвэгсдийг эргэжээ

Энэ сарын 2-ны єдєр Дэлхийн хамгийн сайхан бєгєєд энэрэнгvй хос гэгддэг Анжелина Жоли, Брэд Питт хоёрСирийн Дамаскдахь Иракаас дvрвэгсдийн хотхон дахь хоёр гэр бvлд хvрэлцэн очиж, сэтгэлийн дулаан, vгний илч солилцон, тусламж vзvvлжээ. Гайхамшигт хос маань энэ удаад Иракын дvрвэгсдийн зуу зуун гэр бvлvvдэд анхаарлаа хандуулж, тэдэнд бие сэтгэл, эд хєрєнгєний тусламж vзvvлэх ажлаа ийнхvv vргэлжлvvлж байгаа нь энэ. За ингээд ойрын vед сураг нь алдраад байсан сайхан бvсгvй болон тvvний эр нєхрийн энхийн vйлсэд хэрхэн хvчин зvтгэж байгааг хамтдаа сонирхоцгооё.
Анжелина, Брэд хоёр Иракаас дvрвэгсдийг эргэжээ Хадгалах

Барак Обамагийн сонирхолтой инээмсэглэл

Дэлхийн хєгжлийг тэргvvлэгч их гvрний тэргvvнБарак Обамабол яахын аргагvй сайхан залуу гэдэгтэй хэн ч маргахгvй биз. Мєн тvvнчлэн шидэт гэмээр нvvр дvvрэн инээмсэглэлийг нь бид бvхэн сайн мэднэ. Харин тэрээр зураг авахуулах бvртээ яг л нэг янзаар инээмсэглэж, нэг л нvvрний хувирал гаргадаг нь бага зэрэг гайхмаар ажээ. Жишээлбэл одоо та бvхэнд хvргэх гэж байгаа Нью-Йорк дахь Метрополитан музейд болсон нэгэн арга хэмжээний vеэр авахуулсан зургуудыг нь ажвал нэг хєрєгнийх нь толгойг бvгдэн дээр нь эвлvvлчихсэн юм шиг л сэтгэгдэл тєрєх вий. Магадгvй ямар ч vед маргаангvй сайхан инээмсэглэлээ бусдад бэлэглэж чаддаг нь тvvний амжилтын нууц ч юм бил vv. Гэхдээ л хєгжилтэй бєгєєд сонирхолтой хvн юмаа. Дэлхий дээр хэдэн хvн ийм олон удаа зураг даруулахдаа бvгдэн дээр нь яг ижилхэн гарж чаддаг бол? Хvмvvс болон тэдний поз нь єєрчлєгдєєд л байдаг харин Обамагийнх хэвээрээ л байна. “Чамайг юу ч єєрчлєєгvй... Нэг л янзаараа... ” гээд Жаргалсайханы дууг аялмаар санагдаж байх чинь.
Барак Обамагийн сонирхолтой инээмсэглэл Хадгалах

Памела Андерсон тайзан дээр ахиад л булайгаа дэлгэсэн нь

Цагтаа цалгиж цалингаа буухаараа наргиж явсан ч одоо бараг л эмээ болчихсон энэ хєгшин, “18-таас юугаараа дутахав” гэсэн шиг л хаа газар очиж сайхан гоёо гайхан, бусдын ємнє булайгаа дэлгээд зогсохгvй олны нvдэн дээр шалдан шахуу гvйдэг зуршилтай билээ.  Харин тэрээр саяхан Шинэ Зеландын загварын шоуны тайзыг доргиож, тэнд байсан хvмvvсийг бvтэн жилдээ л мартахааргvй яриатай болгоод амжжээ. Памела ролик унасан Ричи Ричитэй хамт тайзан дээр бараг нvцгэн шахуу алхсан бєгєєд Ричи Ричи албаар хальтарч унан, Памелагийн хамаг юмыг гаргажээ. За ингээд яг юу болсныг хамтдаа сонирхоцгооё. Ичгvvргvй ч гэсэн гандан буурахгvй дайчин эмэгтэй юм.
Памела Андерсон тайзан дээр ахиад л булайгаа дэлгэсэн нь Хадгалах

Ялдамхан тамирчин Алисон Стокк

Та бvхэнд спортын ертєнцєд сvvлийн vед нилээн алдаршаад байгаа тамирчин гэхэд дэндvv энхрийхэн бєгєєд нvд булаам тєгс тєгєлдєр vзэмжийг ємчлєн тєрсєн тулгууртай харайлтын залуухан тамирчинАлисон Стокк(Alison Stokke)-н дур булаам тєрхєєр мэлмий юуг тань мялааж байна. Тэрээр саяхан “Дэлхийн хамгийн дур булаам 50 тамирчин бvсгvй”-н жагсаалтад багтсан байсныг дашрамд дурдая. Ер нь дээрхи жагсаалтад ихэвчлэн олон нийтийн арга хэмжээнд идэвхитэй оролцдог буюу эрчvvдийн сэтгvvлд vе vе чилгэр биеийнхээ гоо vзэмжийг тавиулдаг алдартай тамирчин бvсгvйчvvд багтдаг байхад огт сураггvй байсан энэ залуухан тамирчин гэнэт л цойлон орж ирсэн нь санаандгvй зvйл биш ээ.Алисоны зургуудыг хэн нэг этгээд интернетэд тавьснаар энэ бvсгvйн алдарших зам эхэлжээ. Учир нь тvvний тєрхєнд татагдсан хvмvvс мянга мянгаараа тvvний хувийн хуудсаар айлчлах болсон байна. Тамирчин маань гэнэтийн энэ их алдар хvндээсээ айж, цахим орон зай дахь єєрийн бvх профайлуудаа устгаж эхэлсэн сурагтай. За ингээд ирээдvйтэй бєгєєд vзэсгэлэнтэй тамирчин Алисон Стоккийн хамгийн дур булаам тєрхvvдийг сонирхоцгооё.
Ялдамхан тамирчин Алисон Стокк Хадгалах

Патрик Суэйзи 57 насандаа хорвоог орхилоо

Кино од бєгєєд хvн бvхний хайртай жvжигчинПатрик Суйэзиэнэ сарын 14-нд хорвоог орхисон талаар албан ёсны мэдээллийг бид хvлээн авлаа. Энэ талаар тvvний тєлєєлєгч, намтарч Аннет Вульв нь албаны эх сурвалжуудад мэдэгдсэн юм байна. Патрик маань сvvлийн хагас жилийн турш хорт хавдраар шаналж байсан билээ. Амьдрал хамгийн тvрvvнд хамгийн сайн хvмvvсийг єєрєєсєє тvлхдэг нь юутай харуусалтай гашуун vнэн бэ. За ингээд бvгдээрээ сэтгэлд хоногшсон дvрvvдээрээ олон уран бvтээлийг амилуулж байсан энэ алдартны гэрэл зургуудыг тайлбарын хамт хvлээн авцгаая.
Патрик Суэйзи 57 насандаа хорвоог орхилоо Хадгалах

Анжелинатай дэндvv ижилхэн бvсгvй (18 фото)

Та бvхэнд Холливудын хамгийн сайхан бvсгvйАнжелина Жолитой усны дусал шиг адилхан Тиффани Клаусхэмээх бvсгvйн гэрэл зургуудыг толилуулж байна. "Мєнгєтэй бvхэн нь босс, мээмтэй болгон нь мисс болдог" болсон єнєє vед ахин давтагдашгvй гэсэн тодотголтой Дэлхийн хамгийн сайхан бvсгvйг хvртэл євчсєн юм шиг дуурайж, зурвасхан харсан хvн андуурч зогтусмаар адилхан болоход амархан болсон бололтой. Нэг бодлын гунигтай ч юм шиг, нєгєєтэйгvvр сайхан ч юм шиг. Ямартай ч энэ бvсгvй угаас Анжелинатай тєстэй гадаад тєрхтэйгєєс гадна урууландаа силикон шахуулж, бага сага "засвар хийлгээд" л эмэгтэй хvн болгоны шvтээн, эр хүн бүрийн нууцхан хүслийн эзэн болсон Холливудын "хатан хаантай" улам ижилсэн, ихрийн єрєєсєн мэт болж чаджээ. Анхных нь зургийг хараад бvр нvдэндээ ч итгэсэнгvй. Харин сvvлрvvгээ бага зэрэг ялгаа нь ажиглагдаж эхлэх ажээ. За ингээд олон зvйл нуршилгvй тєгс гоо сайхны амьд бурилбаатай vйлийн vргvй адилхан болж чадсан зоригтой бас азтай бvсгvйн сонирхолтой гэрэл зургуудыг сонжицгооё. Юм хєгжнєє гэж...
Анжелинатай дэндvv ижилхэн бvсгvй (18 фото) Хадгалах

Наомигийн зэрлэг, зандан тєрх

Єнгєрсєн 9-р сарын Harper's Bazaar сэтгvvлийн зураг авалтад vзэсгэлэнт Наоми Кэмпбелл (Naomi Campbell) нь єєрийгєє Дэлхийн хамгийн зоригтой загвар ємсєгч гэдгээ нотлон харуулжээ. Тэрээр матартай тулалдаж, нvдэнд дулаахан боловч зэрлэг зааны нуруун дээр тухлан, халуун орны сармагчинтай дээс наадаж, ирвэстэй уралдан зуу зуун метр замыг туулж байгаа тєрхvvдээ уран сайхнаар илэрхийлж, шvтэн бишрэгчиддээ бэлэг барьсан байна. За ингээд Дэлхийн хамгийн зоригтой бєгєєд vзэсгэлэнтэй хар арьст бvсгvйн дайчин тєрхийг танд хvргэж байна.
Наомигийн зэрлэг, зандан тєрх Хадгалах

“Оддын микроскоп - 2” буюу vсэрхэг алдартнууд

Таны таалалд ємнє нь манай сайтаар дамжуулан хvрч байсан оддын єє сэвний талаархи сонирхолтой мэдээллээ vргэлжлvvлэн толилуулж байна. Харин бид энэ удаад хэт vсэрхэг зарим нэг алдартнуудын фото цуглуулгыг бэлтгэлээ. Мэдээж арван хуруу тэгш хvн гэж vгvй ч гэсэн vргэлж тєгс тєгєлдєр гэж итгэж, зарим нэгэнд нь атаархаж явсан олны танил хvмvvс тань тийм ч єндєг шиг амьтан биш гэдгийг хараад таны сэтгэл уужирч ч мэдэх юм. За ингээд хvний хорвоод ховорхон тєрєх авъяас билэг тєгс, эд хєрєнгє арвин, vзэмж гоо тєгєлдєр оддын єє сэвийг сонирхож, хvний мууд дурлацгаая.
“Оддын микроскоп - 2” буюу vсэрхэг алдартнууд Хадгалах

Энни Лейбовиц | Annie Leibovitz-ын гайхамшигт бvтээлvvд

Та бvхний хэдийний танил, дэлхийн хамгийн алдартай эмэгтэй гэрэл зурагчин болох домогт Энни Лейбовиц | Annie Leibovitz-ын ахин давтагдашгvй, єєрийн гэсэн єнгє аяс, далдхан эгшиглэх уянгат єгvvлэмжийг хvvрнэсэн бvтээлvvдийг толилуулахын зэрэгцээ тvvнтэй холбоотой хамгийн сvvлийн vеийн мэдээллийг хvргэж байна. Харамсалтай нь тэрээр 24 сая долларын хэргээр шvvхийн хаалга татаад байгаа гэдгийг тvvний бvтээлvvдийг бишрэн хайрлаж, тvvгээр нь дамжуулан асар ихийг ойлгон мэдэрдэг шvтэн бишрэгчдэд нь дуулгахад харамсалтай байна.
Энни Лейбовиц | Annie Leibovitz-ын гайхамшигт бvтээлvvд Хадгалах

Владимир Путины Тувагийн уулс дахь амралт

Оросын ерєнхийлєгч асан Владимир Путин энэ жил гурав дахь удаагаа Тува улсыг зорьж, эр биеийнхээ сайхныг гайхуулан, гэрэл зурагчдын дуранд хэдэнтээ єртжээ. Тэрээр анх 2007 онд, ОХУ-ын ерєнхийлєгч байхдаа Монакогийн хунтайж II Алберттай хамт Тувад айлчилж, дундад зууны vеийн Уйгарын Пор-Бажын хэрэм дээр очиж байсан бол ерєнхий сайд болоод байхдаа, 2008 онд Бээжингийн Олимпоос ємнєхєн мєн Тувад албан бус айлчлал хийж амралтаа єнгєрvvлж байсан билээ.Тус улсыг зорьсон хоёр дахь удаагийн айлчлалынх нь vеэр тvvний Хемчик голын хєвєєн дээрхи хагас нvцгэн зургууд интернет хуудсуудаар нилээдгvй тавигдаж, vеийнх нь бvсгvйчvvдийн амьсгааг давчдуулж байсныг та санаж байгаа байх. Тэгвэл энэ удаад ч гэсэн Владимир Путины хэд хэдэн хээгvй тєрхтэй чилгэр биеийнх нь зургууд нийтлэгдсэнийг хvлээн авна уу.
Владимир Путины Тувагийн уулс дахь амралт Хадгалах