Хамрын угаар шархирч, толгой өвдөх нь ийм учиртай...

Үргэлж толгой болон хамрын хоёр талаар өвдөж, амьсгалахад бэрх болох нь синусит үрэвсэлтэй холбоотой. Сүүлийн үед тус үрэвслээр өвдөх хүмүүсийн тоо хэт олширч байгаа тул бид та бүхэндээ үүнийг хэрхэн эмчлэх тухай хэрэгтэй зөвлөгөөг хүргэж байна. Маш энгийн аргуудаар тус аюулт үрэвсэлтэй тэмцэж болох аж. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Хамрын угаар шархирч, толгой өвдөх нь ийм учиртай...
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Синусит үрэвсэл гэж юу вэ?

Хамрын хоёр талаар болон духнаас цааш өвдөх өвдөлтийг "синусит" өвдөлт гэнэ. Хамрын угаар цугларсан зүйлс (энгийнээр бол - нус) ихдэх үед өвддөг аж. 

Синусит үрэвслийн үед илрэх шинж тэмдэг:

  • Найтаалгах
  • Халуурах
  • Толгой өвдөх
  • Нүүр хавагнах
  • Шүд өвдөх
  • Амтлах, үнэрлэх мэдрэмж буурах
  • Хамрын хажуугаар өвдөх
  • Өтгөн хатах

Энэхүү үрэвслийн ихэнх тохиолдол нь мөөгөнцрөөс үүдэлтэй байдаг. 1999 онд нэгэн судалгаагаар мөөгөнцрийн халдвар тээсэн нийт хүмүүсийн 96 хувь нь синусит үрэвслээр өвчилсөн байсныг тогтоосон юм. 

Синусит үрэвсэл гэж юу вэ?

2 Синусит үрэвслийг хэрхэн эмчлэх вэ?

Харин одоо та бүхэндээ синусит үрэвслийг эмчлэх энгийн болоод үр дүнтэй аргуудыг танилцуулъя. 

1. Чихрийн хэрэглээгээ бууруулах

Та элсэн чихэр болон үр тариаг идэхээс татгалзаарай. Учир нь эдгээр хүнс нь мөөгөнцрийг өдөөж, улам бүр дэвэргэх сөрөг нөлөөтэй. Харин тус хүнснээс татгалзсанаар мөөгөнцрөөс ангид байж, синусит үрэвсэлтэй болох аюулаас сэргийлж чадах юм. 

Синусит үрэвслийг хэрхэн эмчлэх вэ?

2. Загасны тос хэрэглэх

Омега 3-аар баялаг загасны тос нь дархлааг сэргээж, элдэв өвчин тусахаас сэргийлж байдаг. Энэхүү тос нь синусийн үрэвсэлтэй болох магадлалыг буурулахын зэрэгцээ хорт хавдартай болох эрсдлийг багасгаж, эрүүл мэндэд анхаарах болно. 

3. Кокосын тосыг хоол хүнсэндээ хэрэглэх

Кокосын тос нь мөөгөнцөр болон вирусын эсрэг шинж чанартай лорик хүчлээр баялаг билээ. Тиймээс энэхүү тосыг өдөр тутамдаа хэрэглэж, эрүүл энх байх боломжтой. Гэхдээ та аль болох чанартай тосыг сонгож хэрэглэх ёстой гэдгийг санаарай. 

4. "Mycotoxic" бүтээгдэхүүнээс татгалзах

"Mycotoxic" бүтээгдэхүүнд эрдэнэшиш, бүхэл үр, согтууруулах ундаа, элсэн чихэр, самар, бяслаг, хөх тариа, арвай зэргийг хэрэглэхээс татгалзаарай.

5. Дасгал хөдөлгөөн

Дасгал хөдөлгөөн тогтмол хийх нь дархлааг сэргээж, төрөл бүрийн өвчнөөс сэргийлэх хамгийн энгийн болоод үр дүнтэй арга аж. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()