АЛДАРТАЙ ХҮМҮҮС

Lady Gaga-гийн хvvхэд нас, єсвєр vе

Ямар ч vед єєрийнхєєрєє, єєртєє итгэлтэй байж чаддаг залуухан хирнээ чадалтай, хамгийн гол нь зоригтой энэ бvсгvйг дэлхийн урлагийн тайзан дээр анх цоо шинэ єнгє аяс, цоо шинэ аялгууг дагуулан цойлон гарч ирэхэд нь бараг бvх хvн л эвэртэй туулай vзсэн юм шиг vргэж, дооглож байсан цаг саяхан санагдана. Гэтэл гарсан дуу бvр нь Billboard-д тэргvvлж, итгэл дvvрэн байдал нь сая сая хvмvvст бахдал, хvндлэл тєрvvлж, эвгvйтвэл дарсанд чинь хор хийгээд, дургvй хvргэвэл дvvжлээд алчихна шvv гэсэн аястай уран бvтээлvvд нь дэлхийг хоромхон зуур байлдан дагуулж байхад юу ч ярихав дээ. Ингээд “Дуу гэж ийм юм байдгийн, дурлал гэж ингэж асдагийн, хилэн гэж ингэж дvрэлздэгийн, барагийн юманд гайхахаа больсон иргэншилт ертєнцийн амыг ингэж ангайлгадгийн” –гэдгийг яруу тодоор халуулж буй энэ бvсгvйн товч намтар болоод алдаршиж амжаагvй байх vеийнх нь хєгжилтэй сахилгагvй фото агшнуудын ертєнцєєр таныг хєтлєе. Тэрээр багаасаа л бусдаас онцгой, єєрийнхєєрєє гєжvvд охин байжээ.
Lady Gaga-гийн хvvхэд нас, єсвєр vе Хадгалах

Хамгийн царайлаг оддын тєрхийг нийлvvлбэл...

Бид ємнє нь Холливуудын хамгийн дур булаам бvсгvйчvvдийн тєрхийг хольж, нэгнийх хємсгийг нєгєєхийг нь нvдтэй, хамрыг нь амтай нь гэх зэргээр нийлvvлсний эцэст байж болох хамгийн сайхан эмэгтэйн тєрхийг хэрхэн гаргаж ирсэн талаархи нэгэн сонирхолтой мэдээллийг “Тєгс эмэгтэй” нэрийн доор танд хvргэж байсан билээ. Тэгвэл энэ удаад дэлхийн тайзанд гялалзсан хамгийн царайлаг оддын тєрхийг хоёр хоёроор нь нийлvvлж, нvvрнийх нь хамгийн vзэсгэлэнтэй хэсгvvдийг нь авч, vлдсэнийг нь хаявал ямаршуухан “хvн” бvрэлдэхийг харуулсан бас нэгэн зугаатай бєгєєд сонирхолтой нийтлэлийг бэлтгэлээ. Энэ удаад зєвхєн эмэгтэй биш, бас эрэгтэй оддыг хамруулснаас гадна хоорондоо хамгийн тєстэйгvvдийнх нь тєрхийг “хольсон” болно. Ингээд дэлгэцэндээ ойртон суугаад, чєлєєт цагаа хєгжилтэй єнгєрvvлэхийг урьж байна. Жич: захын хоёр нь та бидний танил болсон алдартнууд, харин голынх нь дундаас нь бvтсэн кибер тєрх юм.
Хамгийн царайлаг оддын тєрхийг нийлvvлбэл... Хадгалах

Ижилхэн даашинзтай одууд №2

Олны анхаарлын тєвд байдаг хамгийн алдартай бvсгvйчvvд  маань ямар нэгэн арга хэжээнд орохдоо бусдаас онцгой, гойд байж, хамгийн дур булаам харагдахыг хумсаа хэмлэн байж хичээцгээдэг биз ээ. Гэтэл хожим хойно, єєр нэгэн арга хэмжээнд, єєр цагт хэн нэгэн єєр алдартай бvсгvй яг єєртэй нь ижилхэн даашинзаар гоёсон болохыг олж мэдээд ямар эвгvй байдалд ордог бол оо?... Энэ ч гайгvй байна аа. Нэг vдэшлэг, нэг арга хэмжээнд дээр яг ижилхэн гоёлтойгоо тааралдвал ч, бvvр ярих юмгvй дээд зэргийн муухай ацан шалаанд ордог байх даа. За ингээд та бvхний мэлмийд хувцсаараа ижилссэн оддын тєрхийг хvргэе. Уран дизайнеруудын ухааныхаа хурцыг уралдуулан байж, гарынхаа алгыг цэврvvтvvлэн байж бvтээсэн ганган гоёмсог даашинзнууд хэний охинд нь илvv зохисон бол?...
Ижилхэн даашинзтай одууд №2 Хадгалах

Азийн нvvр будалтын гайхамшиг

Хаяа хаяахан танд хvргэдэг, зарим уншигчдын маань бvvр тэсэн ядан хvлээдэг сонирхолтой нэгэн нийтлэлийнхээ сэдвийг vргэлжлvvлэн толилуулж байна. Нугасны муухай дэгдээхий хэрхэн vзэсгэлэнт хун болж байгааг кино, хvvхэлдэй, ном зохиол, тэр тусмаа бодит амьдралын жишээн дээрээс олж харахад дургvй хvн гэж ер нь байхгvй биз ээ. За ингээд make-up буюу нvvр будалтын ид шидийг харуулсан дорнын нэгэн хоёр охины итгэмээргvй єєрчлєлтийг таны мэлмийд хvргэж, чєлєєт цагийг тань хєгжилтэй єнгєрvvлэхэд тус болъёо.
Азийн нvvр будалтын гайхамшиг Хадгалах

Тєрийн єндєрлєгvvдийн гэргий нарын vнэн єчил

Тэргvvн хадагтай нар ч гэсэн эгэл жирийн гэр бvлийн эзэгтэйтэй яг ижил асуудлуудтай тулгарч, эр нєхрийнхєє залхуу, замбараагvй байдалтай байнгын тэмцэлдсээр, vгээ барж суудаг болохыг та энэхvv нийтлэлээс маань олж унших болно. Эр хvн л бол эр хvн ажээ. Эхнэртээ, гэр бvлдээ тэд хичнээн хайртай байсан ч гэсэн, хичнээн мундаг нийгмийн статустай байсан ч гэсэн эр хvн л хойно тєрєлхийн сахилгагvй, дуулгаваргvй, замбараагvй зангаа тавидаггvй гэлтэй. Ингээд том гvрний удирдагчдын гэргий нар боловч энэ дэлхийн бvх эхнэрvvдтэй л адилхан бvсгvй заяанд тєрсєн газар газрын тэргvvн хадагтай нарын нєхрєє гэмгvйхэн “муучилсан” дотно яриаг тантай аминчлан хуваалцаж, эхэс дээдсийн гэрт ч тулга тойрсон хэрvvл оршсоор байдгийг харуулахаар бэлтгэлээ. Танд єчvvхэн ч гэсэн инээд бэлэглэнэ гэдэгт итгэлтэй байна. Тєрийн єндєрлєгийн гэргий нар байж нєхєрєє муулаад л.. Муу сайн хvvхнvvд ч адилхан, тєрєлхийн “хvн муулах муу зангаа” тавихгvй юм аа, нээрээ... хэхэ
Тєрийн єндєрлєгvvдийн гэргий нарын vнэн єчил Хадгалах

Он оноор єєрчлєгдєх оддын тєрх

Бидэнд хамгийн ихээр харагдаж, бvхний анхаарлын тєвд байдаг алдартай бvсгvйчvvдийн жишээн дээр цаг хугацааны тасралтгvй эргэх хvчийг танд мэдрvvлэхээр бэлтгэлээ. Бид урьд ч гэсэн нэг бус удаа Холливуудын алдартнууд хэрхэн єєрчлєгдсєн талаархи фото мэдээллийг хvргэж байсан билээ. Харин энэ удаад таны ємнє нь харж байгаагvй шинэлэг зургуудыг нилээн дэлгэрэнгvй байдлаар тавьсан бєгєєд ихэвчлэн урьдныхаасаа муухай болсон биш, харин он цагийн урсгалд улам царай зvс орсон гэж хэлж болохоор зарим оддын фото цуглуулга байгаа.
Он оноор єєрчлєгдєх оддын тєрх Хадгалах

Францын тэргvvн хадагтай эрс хєгширчээ

Итали болон Францын алдарт фото модель, дуучин бvсгvй болох Францын ерєнхийлєгчийн гэргий Карла Бруни авхайн эрчvvдийг харааг булааж, сэтгэлийг эзэмдэх цаг нь аль хэдийнэ ард хоцорсон бололтой. Тvvний паппарацци-гийн дуранд єртсєн саяхны гэрэл зургууд хичнээн царай алдаж, богино хугацаанд эрс хєгширснийг нь танд харуулаад єгнє. Францын ерєнхийлєгч Карла Бруни (Брюни́)-Саркози-ийн гурав дахь эхнэр болох тэрээр сvvлийн vед мэдээллийн хэрэгслээр цацагдах болсон цуу ярианаас vvдэн ихэд сэтгэлээр унаснаас, ийм байдалтай болоод байгаа аж. Тус улсын хэвлэлvvдэд ерєнхийлєгч, тэргvvн хадагтай хоёрыгоо аль алиныг нь гэр бvлээс гаднах бэлгийн харилцаатай байдаг гэдгийг сvvлийн vед байн байн сєхєн дэлгэх болжээ. Олны хэл ам хvний сэтгэл санаанд асар хvчтэй нєлєєлж, бvvр нvдэнд багтамгvй царай алдтал нь гутрааж чаддаг байна. Vгээр хvнийг алж ч болдог, амилуулж ч болдог гэдэг vг ч vнэхээр vнэн юм даа. Ингээд Францын тэргvvн хадагтай Карла Брунигийн хэрхэн наснаасаа хамаагvй хєгшин царайтай болж єєрчлєгдсєнийг тольдож, хэрэгт дурлацгаая.
Францын тэргvvн хадагтай эрс хєгширчээ Хадгалах

Нvvр будалтын эрдмээр агшин зуурт хєгшрvvлэх нь

Vнэн хэрэг дээрээ урьд хожид нvvр будагчийн ажлын vр дvнг зураг, бичлэгнээс л харж байсан болохоос, нvдээр vзээд байсан удаагvй билээ. Нvvр хувиргах урлаг нь хvнийг жинхэнэ утгаар нь тєрєл арилжуулж, бодит мэтээр эрс єєрчилж чаддаг нь гайхалтай. Энэ бvсгvйд будалт хийж байсан мэргэжилтэн тєрєл бvрийн будаг ашиглан зураас, цэг бvрийг нарийн тавьж байхыг нь ажиглан суухад энгийн л сэтгэгдэл тєрж байв. Харин vр дvнг нь, “бvтээлийг” нь бэлэн болсон хойно нь бvхэлд нь харахад vнэхээр дуу алдахаас єєр аргагvйд хvрсэн билээ. Саяхан л 30 нилээн гарсан дундаж насны нvдэнд дулаахан бvсгvй байснаа нэг харахад 70 гарсан эмээ болон “хувирчихаад” сууж байхыг нvдээрээ харна гэдэг ч сонин юм байна лээ шvv. Хоромхон зуур хєгшрvvлдэг ёрын муухай євчин, хараал хvрсэн бvсгvйн талаархи аймшгийн кино бодолд зурсхийснийг нуух юун. Уншигч та єєрийн нvдээр тольдож миний юун талаар хvvрнэн буйг мэдэж аваарай.
Нvvр будалтын эрдмээр агшин зуурт хєгшрvvлэх нь Хадгалах

Линдси Лоханы хамгийн сvvлийн vеийн зургууд

Холливуудын дуулиантай залуухан од Линдси Лохан нь тун саяхан бас л єдєєн хатгасан єнгє аястай зураг авалт хийлгэж, Purple сэтгvvлийн хуудсуудыг “хашигаруулжээ”. Тvvнийг Францийн энэхvv алдартай сэтгvvлийн зураг авалтад нилээн хээгvй, сахилгагvй гэдгээрээ алдартай гэрэл зурагчин Терри Ричардсон (Terry Richardson) урьсан байна. Purple сэтгvvлийн 13-дахь дугаарт (хавар/зун 2010) гарах энэхvv зургууд дээрээ єнєєх “муу охин” Линдси чинь янзан бvрээр тахийж ёхийн, тамхи татаж, залуухан бvсгvйгээс гарамгvй эрээ цээргvй байрлал аван, дотуур хувцасаа тайлж, Есvс Христ шиг хувцаслан, тэр бvv хэл Терри Ричардсонтой єєртэй нь тэврэлдэн байж зургаа даруулжээ. Дашрамд дурдахад Линдси Лохан (Lindsey Lohan)  саяхан Францын загварын ордны зєвлєх Emanuel Ungaro –той хийсэн гэрээгээ хэт задгай байдлаар зургаа даруулдаг “зуршлаас”-аа болж цуцалсан гэнэ. Тvvнчлэн энэ бvсгvй саяхан Twitter дээрээ АНУ-аас тун удахгvй Англируу нvvх гэж буйгаа зарласан ажээ. За ингээд дур булаам, сэтгэл татам тєрхтэй ч, дэндvv эрээ цээргvй байр байдалтай энэ бvсгvйн хамгийн сvvлийн vеийн болон бусад гэрэл зургуудыг хvлээн авна уу. Магадгvй тvvний эгээ л нэг самуун явдалтай бvсгvй шиг хээгvй бєгєєд, нєгєє талаасаа эршvvд ч гэмээр хайш яайш тєрх нь танд таалагдаж эхлэх ч юм билvv.
Линдси Лоханы хамгийн сvvлийн vеийн зургууд Хадгалах

2010 оны тэрбумтангуудын рейтинг

Ажил хэрэгч эрхмvvдийн єдєр тутмын амьдралын салшгvй хэсэг нь болсон нэр хvндтэй "Forbes" сэтгvvлийнхэн саяхан ээлжит оны шилдэг, долларын тэрбумтангуудын жагсаалтыг хэвлэжээ. Уг сэтгvvлийн судалгаагаар, одоогийн байдлаар дэлхий дээр 1 тэрбум буюу тvvнээс дээш хєрєнгєтэй хvний тоо нэг мянга гаран байгаа гэнэ. Тэрбумтангуудынхаа тоогоор АНУ нэгдvгээрт, Хятад хоёрт, харин ОХУ 62 тэрбумтантайгаараа 3-т жагсчээ. Дашрамд дурдахад манай хойд хєршийн тэрбумтангуудын тоо 2009 онд бараг хоёр дахин нэмэгдсэн байна. Тvvнчлэн хотоор нь жагсаавал хамгийн олон тэрбумтантай нь Нью-Йорк, дараагаар нь Москва хотууд орж байгаа аж. Forbes-ийн судалгаагаараа, єнєєгийн байдлаар Оросын нийслэлд 50 гаруй “хэт зузаан хэтэвчтэнгvvд” амьдарч байгаа гэнэ. За ингээд 2010 оны эхэн vеийн байдлаар хаанахын хэн, хэн Дэлхийн хамгийн баян хvмvvсийн жагсаалтын эхний аравт багтсаныг бяцхан танилцуулга болон хєрєг зургийнх нь хамтаар хvлээн авна уу.
2010 оны тэрбумтангуудын рейтинг Хадгалах

“Оскар-2010”- наадмын дараа | Oscar After Party...

82 дахь удаагийн Оскарын Шагнал Гардуулах ёслолын арга хэмжээ дууссаны дараа одод хаачсан бэ? Мэдээж шууд гэр гэртээ харьчихаагvй нь лавтай. Тэгвэл хаа нэг тийшээ хєгжилдєхєєр явцгаасан бол ямар vдэшлэгт очин, юугаар гоёцгоосон бол?... Таны энэ сониучхан бодлын цангааг бид тайлья. Гайхалтай бvтээлvvдэд ахин давтагдашгvй дvрээрээ мєнхєрсєн Холливуудын алдартнууд маань “Оскар”-ын дараа Холливуудын хойд хэсэгрvv, алдарт "Vanity Fair" сэтгvvлийн vдэшлэгт очсон бол зарим нь Лос-Анжелес хот дахь Kodak Theatre-т зохиосон хотын захирагчийн vдэшлэгт (Governor’s Ball) залагдан оролцжээ.Тvvнчлэн уншигч та Элтон Жон болон тvvний ДОХ-той тэмцэх сангаас жил бvр уламжлал болон зохиосоор ирсэн vдэшлэг (Elton John AIDS Foundation Academy Award Party)  дээрхи зарим оддын тєрхийг олж харах болно. Элтон Жон-ы vдэшлэг нь Холливуудын хойд хэсэгт байдаг Pacific Design Center-т болсон байна. Дашрамд дурдахад алдарт Elton John нь 18 дахь жилдээ “Оскар”-ын дараагаар оддыг “цуглуулж” байгаа нь энэ ажээ.
“Оскар-2010”- наадмын дараа | Oscar After Party... Хадгалах

Мєнхийн залуу Ракел Велч

Бvсгvй та дэлгэцэндээ ойртон суугаад, єєрийгєє зохих ёсоор нь хайрлаж чадвал эмэгтэй хvн 70 насыг зооглосон ч дур булаам, гоо vзэсгэлэнтэй хэвээр байж болдгийн тодоос тод жишээ болсон алдарт жvжигчин Ракел Велчийн тухай фото мэдээллийг хvлээн авна уу. Ракел Велч нь манайхаар бол Цогзолмаа гуйтай дvйцэхvйц Америкийн дээхэн vеийн алдартай жvжигчин бvсгvй юм. Тэрээр хагас жилийн дараа л 70 нас хvрнэ. Гэхдээ тvvний тунгалаг эрvvл тєрх, жавхаалаг байдлыг харсан хvн хэзээ ч єндєр настайд нь итгэхгvй биз ээ. За ингээд эмэгтэй хvн ямар байх ёстойг єєрєєрєє харуулж, дэлхийн сая сая бvсгvйчvvдэд цээж тэнэгэр алхах урмыг хайрласан энэ гайхалтай “эмээгийн” он оны гэрэл зургуудаар таны мэлмийг мялаая. Гэвч тvvнийг харсан танихгvй хvн бол эмээ байтугай “авгай” ч гэж бараг хэлэхээргvй санагдлаа. Эцэг эхээс заяасан эрvvл биеийг саруул ухаан, алсын хараагаараа залж, зєв явж чадвал бvсгvй минь та єдєр бvр єнгє орно гэдэгтээ итгээрэй.
Мєнхийн залуу Ракел Велч Хадгалах