Дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй улс орнууд

Орчин үед дэлхийн ихэнхи улс орнууд иргэдийнхээ тав тухыг бодож техник технологийг ашиглах болсон билээ. Гэхдээ тухайн улс орны хөгжилд, эдийн засгийн байдлаас эхлээд нэлээд хэд хэдэн хүчин зүйлүүд нөлөөлдөг байна. Иймээс бид та бүхэндээ дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй 10 орныг танилцуулж байна.
Дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй улс орнууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


10. Сингапур
Ядуу буурайгаас хэрхэн технологийн өндөр хөгжилтэй орон болж болохыг харуулсан улс бол Сингапур юм. Дэлхийн хамгийн хурдан интернэт болон тохилог нийтийн тээвэртэй юм байна. 



9. Финлянд
Финляндын хувьд ногоон орчинд их анхаарал хандуулдаг учир биологи, биоэнерги болон экологийн тал дээр өндөр хөгжжээ.


8. Хятад
Great Wall, Lenovo, Huawei, Acer, Asus, BBK, BenQ, D-link, Gigabyte зэрэг брэндүүдээр Хятад дэлхийд алдартай болсон билээ.


7. Их Британи
Уурын хөлөг, цахилгаан болон тийрэлтэт хөдөлгүүр, интернэт зэрэг нь энэ орноос гаралтай. Өнөөдөр Их Британи нь агаарын тээвэр, машин үйлдвэрлэл, эм зүйн тал дээр нэлээд анхаарал хандуулан ажиллаж байна.



6. Канад
Биотехнологи болон сансрын орон зайн судалгааг маш ихээр хийдэг бөгөөд ДНБ-ийн 1,8%-ийг шинжлэх ухааны судалгаа болон бусад төрлийн хөгжлийн үйл ажиллагаанд ашигладаг ажээ. 



5. Герман
Mercedes-Benz, Audi, BMW болон Volkswagen-ы төрөлх нутаг болох Германд сансар болон нанотехнологи дээр түлхүү ажилладаг байна.



4. Израиль
Израилийн хувьд нийт орлогын 35%-ийг техникийн салбарт зарцуулдаг бөгөөд машин цэнэглэлтийн дэд бүтэц эрчимтэй явагддаг учир энэ жагсаалтанд багтахад нөлөөлсөн болов уу.



3. Өмнөд Солонгос
Өмнөд Солонгосын ачаар бид LG, Samsung болон Hundai гэх мэт брэндүүдийг мэддэг болсон. Мөн тус улсын судлаачид нанотехнологи болон роботехникт ихээхэн анхаарал хандуулдаг байна. Солонгосын удирдлагууд технологийн хөгжлийг ихээр дэмжиж хөрөнгө оруулалт хийдэг учир өндөр хөгжсөн орнуудын тоонд орж чаджээ.



2. АНУ
АНУ нь зөвхөн сансрын тал дээр бус мөн хамгийн технологижсон армитай орон юм байна. Үүнээс гадна эм зүй болон зурагтын салбар дээр ихээхэн анхаарал хандуулдаг ажээ.



1. Япон
2015 оны технологийн хамгийн хөгжингүй орон нь Япон болсон бөгөөд үүнд гайхах зүйл гэж үгүй биз. Энэ оронд машин үйлдвэр, робот, цахилгаан бараа гээд л бүхий л салбарт эрчимтэй хөгжил явагддаг бөгөөд тэд үргэлж боловсрол болон шинжлэх ухааныг маш ихээр дэмждэг юм байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()