Дэлхийн хамгийн хатуу 5 ундаа

Улс үндэстэн бүр өөрийн гэсэн согтууруулах ундааны төрлийг бий болгожээ. Тэдгээр нь амт, үнэр, спиртийн агууламж, хийх арга зэргээрээ мэдээж маш их ялгаатай байдаг. Энэ үүднээс та бүхэнд дэлхийн хамгийн хатуу ундаануудын талаарх мэдээллийг хүргэж байна.

Дэлхийн хамгийн хатуу 5 ундаа
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Spirytus" цагаан архи

Польшуудын үйлдвэрлэдэг "Spirytus" цагаан архи нь дэлхийд хамгийн хатууд тооцогдох 95-98 хувийн спиртийн агууламжтай ч ууж үзсэн хүмүүс зөөлөн амтыг нь гайхдаг. Тус архийг энгийн хэрэглээнээс гадна эмийн үйлдвэрлэл болон амттаны орцонд ашигладаг.

"Spirytus" цагаан архи

2 "Bruichladdich" шотланд виски

Жинхэнэ эрчүүдийн ундаа гэгддэг вискиний төрлүүдээс хамгийн хатуу нь 92 хувийн агууламжтай "Bruichladdich" хэмээх шотланд виски аж. Арвайгаар хийдэг уг виски нь маш гашуун бөгөөд хэр барагийн хүн ууж чаддаггүй.

"Bruichladdich" шотланд виски

3 Абсинт (Absinthe)

89.5 хувийн спиртийн агууламжтай абсинтыг агь гэх мэт янз бүрийн өвс, эмийн ургамлыг найруулж хийдэг. 19-р зууны үед Европт ид хүчээ авч байсан энэхүү хатуу ундаа нь мансууруулах чадал ихтэй, аюултайд тооцогддог учраас маш бага хэмжээгээр савладаг гэнэ.

Абсинт (Absinthe)

4 "Жон Кроу"-ын цагаан рум

Энэхүү цагаан рум дарсыг анх Ямайкад үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд тун өвөрмөц амттай учраас хүссэн нь ууж чаддаггүй гэнэ. "Жон Кроу"-ын цагаан румыг амсаж үзсэн хүн өөр ямар ч шингэнийг төвөггүй ууж чадна гэдэг яриа хүртэл бий.

"Жон Кроу"-ын цагаан рум

5 "Sierra Silver" текила

75 хувийн спиртийн агууламжтай энэхүү текилаг зөвхөн Мексикт үйлдвэрлэдэг бөгөөд гол орц нь кактус юм. Төрлөөсөө хамаараад уг текила нь алим, хан боргоцойн нэмэлт амттай байдаг.

"Sierra Silver" текила

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()