Олны танил хvмvvсийг хооронд нь хоёр хоёроор нь харьцуулсан энэхvv фото нийтлэлээс та тус бvрт нь 10 адилхан чанар, эсвэл 10 ялгаа хайх ч юмуу, эсвэл харааныхаа мэдрэмжээр харьцуулах гэж хичээх ямар ч шаардлагагvй. Бvх зvйл маш энгийн. Энд зvгээр л он нэгтэй буюу насаараа яг чацуу хvмvvсийг нэг дор оруулсан байгаа. Ихэнхи нь наснаасаа залуу, сайхан харагдаж байна шvv. Гэхдээ л эндээс та бvхэн хvн хvний ертєнцийг vзэх vзэл, ерєнхий амьдралын хэв маяг нь тvvний гадаад тєрхєнд наснаас vл хамааран хэрхэн нєлєєлдгийг ойлгох болно. Биеэ яаж авч явж, ямар байдлаар амьдарснаас их олон зvйл шалтгаалдаг ажээ. Гэхдээ энд харьцуулсан хоёр хvний нэгнийх нь аятайхан гарсан зургийг нєгєєхийнх нь арай эвгvй vед нь дарчихсан зурагтай нь нийлvvлээд тавьчихсан тохиолдлууд байгаа боловч хэн нэгнийн нь нєгєєхєєс нь илvvд vзэх юмуу доош нь хийх санаа байхгvй гэдгийг хэлмээр байна. Ингээд цаасан дээр бичдэг тоо болохоос биш цаашдын амьдралыг шийдэгч биш гэгддэг насны талаарх нийтлэлийг хvлээн авцгаая.
Хадгалах
Хорвоо дээр яагаад холбоо хамааралгvй хирнээ хоорондоо адилхан хvмvvс энд тэнд тєрдєг талаар асуултанд удамшлын эрдэмтэд хариу олж чадаагvй л байна. Ямартай ч тэнгэрийн доор, газрын дээр амьдарч байсан, байгаа, байх хvн болгонтой маш тєстэй нэгээс нилээн хэд хvртэлх “цусан тєрлийн биш ихрvvд” заавал байдаг нь нотлогджээ. Гэвч хvн болгон єєртэйгєє усны дусал шиг адилхан хэн нэгнийг олж чаддаггvй байна. Тиймээс л зєвхєн Холливуудын одууд л зарим нэгээрээ хоорондоо адилхан, эсвэл тэдэнтэй vйлийн vргvй ижилхэн энгийн хvмvvс байдаг гэж vздэг бодол тvгсэн байж болох юм. Тэр ч битгий хэл тєстэй хvмvvс ижил тєрлийн мэргэжил сонгодог нь тогтоогдсон байна. Ингээд бvгдээрээ зарим фэнvvдийнхээ хувьд бараг нэг хvнд тооцогддог хоорондоо адилхан хоёр оддыг тус тусад нь харьцуулсан сонирхолтой фото нийтлэлийг хvлээн авцгаая. Мэдээж ихэр хоёр ч хоорондоо асар их ялгаатай байдаг бєгєєд, нэг хvн хэзээ ч ахин давтагддаггvй гэдгийг энд тэмдэглэх нь зvйтэй байх.
Хадгалах
Тайц дэлгэц, урлаг уран сайхан, улс тєр, шинжлэх
ухааны салбарт нэрээ мєнхєлж чадсан алдар цуутай хvмvvсийн тэр болгон
тааралдаад байдаггvй "Ховор зургууд" -аас та бvхэндээ vргэлжлvvлэн
хvргэж байна. Олон сая хvмvvсийн хайр
хvндэтгэлийг хvлээсэн эдгээр хvмvvс бидэнтэй л адил хvvхэд байж, залуу
зандан насыг туулсан бєгєєд тэдэнд бас дурсамж дуртгал байгаа. Надад
лав эдгээр зургуудаас царайлаг Микки Рурк, америкийн экс ерєнхийлєгч Билл Клинтон, Хилари нарын хєгжилтэй тєрх, Анук Эмегийн сайхан инээмсэглэл, усан санд зогсох хvчирхэг Жан-Поль, Брижит Бардо буланд шахуулах агшин, гал тэрэгний цонхоор алсыг ширтэх Элвис, vзэсгэлэнт Шарон Тейт, элсэн дээр морь болон тоглох Мэрилин Монро, кино урлагийн домогт жvжигчин Хамфри Богартын чєлєєт цаг, залуу халуун насандаа vзэсгэлэнт эхнэрээ орхин одсон Деннис Хопперын гунигт харц, халуухан охидын эрлэг Хью Хефнер, зайрмаг барин бодолд автан зогсох Жейн Биркин, нvцгэн Битлз, ах дvv Кеннедийнхэн зэрэг сэтгэл татам тєрхvvд
их таалагдлаа. Харин таны сэтгэлийг ямар зураг илvv
их татаж байна?...
Хадгалах
Хатан хааны хан хvv Уильям, Кейт Миддлтон нарын хурим болоход тун багагvй хугацаа (1 хоног) vлдлээ. Саяхан уригдсан хvмvvсийн нэрсийн жагсаалт гарчээ. Хуриманд 2000 гаруй хvн уригджээ. Уригдсан хvмvvсийн дунд найз нєхдvvд, хvргэн болон бэрийн хамаатнууд, олны танил хvмvvс, єндєр тушаалын улс тєрчид, янз бvрийн орноос ирэх хатан хааны гэр бvлийн гишvvд, мєн тvvнчлэн Афганистанд алба хааж байгаад амь эрсдсэн цэргvvдийн тєрєл тєрєгсєд хvртэл багтсан байна. Харин одоо танд танилцуулах эдгээр хvмvvм бол тэдний гэр бvлийн хамаатан садан болон найз нєхєд, зарим нэгэн алдартай хvмvvс байгаа.
Хадгалах
Долоовор хуруунаасаа урт ядам хуруутай эрчvvдэд бvсгvйчvvд илт давуутайгаар татагддаг талаар эрдэмтдийн сvvлийн vеийн судалгаа нотолж байна. Их Британий Хатан хааны биологи судлалын нийгэмлэгээс гаргасан судалгаанаас vзэхэд бvсгvйчvvд тесторений хэмжээ ихтэй буюу эршvvд чанар давамгайлсан эрчvvдэд далдуураа асар хvчтэй татагддаг болох нь нотлогджээ. Тесторен их ялгаруулдаг, єєрєєр хэлбэл эрс эрчvvд эрэгтэйчvvд єргєн шанаатай, эр хонгор (баргил хоолойтой) хоолойтой байх бєгєєд хамгийн хачирхалтай нь ядам хуруу нь долоовороосоо заавал урт байдаг гэнэ. Ер нь тvvхэнд бvх хvнийг ядам хурууных нь долоовортой нь харьцуулсан уртаар ижил хvйстэн эсэхийг нь шинжиж байсныг батлах баримт олон байдаг. Энэ ч заавал vнэн байх албагvй л дээ. Ямартай ч бvгдээрээ дэлхийн алдартай оддын гарын зургийг харж, хэнийх нь ядам хуруу долоовроосоо урт, харин хэнийх нь богино байгааг харьцуулан харцгаая. Эндээс vзэхэд нээрээ л мянга мянган бvсгvйчvvдийн зvрх сэтгэлийг эзэмдсэн цаанаа л нэг халуухан эрчvvдийн бєгжний хуруу нь долоовроос нь хамаагvй урт байна шvv.
Хадгалах
Эрvvл саруул ухаантай, бусдаас ялгарч олны нvдний бай болох дургvй ямар ч хvний хэзээ ч ємсєхєєргvй аймшигтай гаж бєгєєд алиа хувцас ємсєж, нvvрээ хэзээ ч мартагдахааргvй євєрмєцєєр будан, vс гэзгээ жинхэнэ vлгэрийн мангас шиг засч янзлаад, тайз дэлгэцэн дээр гайхуулж єгдєг єєртєє дэндvv итгэлтэй, vнэхээр солиотой эрч хvчтэй бєгєєд гойд авъяаслаг хирнээ адармаатай бvсгvй Леди Гага шиг євєрмєц хvн мянган жилдээ л ганц тєрдєг байх. Гэвч vнэн хэрэг дээрээ энэ хvчирхэг бvсгvй гаж содон гадаад тєрхєє єєрєє бодож олдоггvй, харин мэргэжил нэгт бусад алдартай бvсгvйчvvдээсээ хуулбарладаг гэсэн санааг нэгэн ажиглагч дэвшvvлжээ. Энэхvv нийтлэлд Мадонна, Кристина, Шакира гээд олон алдартай дуучдын ємнє нь ємсєж байсан хувцасыг бага зэрэг єєрчилж ємссєн Леди Гага-г та олж харах болно. Vнэхээр Леди Гага маань мартагдсан хуучин юмыг шинэ зvйл болгож, бусдын санааг хулгайлдаг нэгэн юм болов уу? Эсвэл ажиглагчид албаар ингэж тааруулж ижилсvvлээд санамсаргvй зvйлийг санаатай болгоод байна уу? Та энэ талаар ямар бодолтой байгаагаа сэтгэгдэл дээр vлдээнэ биз ээ.
Хадгалах
Энэхvv нийтлэлд багтсан дэлхийн хэмжээний супер оддын зарим нь холын юмуу ойрын хараа муутай учраас нvдний шилийг зайлшгvй хэрэглэдэг. Харин vлдсэн нь зvгээр л загварын чиг хандлагын салхинд “хийсч” олны хєлийн газар нvдний шилтэй vе vе vзэгддэг байна. Vнэхээр зохисон донжтой нvдний шил нь ямар ч хvнд намба нэмж, хамаагvй ухаалалаг харагдуулдагтай маргах хvн гарахгvй биз. Ингээд бvгдээрээ сvvлийн vед дэлгэрээд байгаа шил зvvх моодыг алдрын тайзны эзэд хэрхэн хэрэгжvvлж байгаатай танилцацгаая. Гэвч зарим нэг нь зайлшгvй шаардлагаар “дєрвєн нvдэлдэг” гэдгийг энд хэлэх хэрэгтэй байх. Эндээс та єєртєє зохих аятайхан загварын шилний санааг ч олж мэдэх юм.
Хадгалах
Одоо хамтдаа намхан нурууны талаар ярилцъя. Ихэнх бvсгvйчvvд намхан нуруугаа нуух гэж оролддог. Гэтэл зарим нь нуух биш, харин ч vvнийгээ бусдын анхаарал татах зvйл хэмээн ил байлгахыг хичээдэг байна. Намхан нуруутай хvvхнvvд бараг хоёр метр дєхсєн нуруутай хvvхнvvдэд атаархаж чадахгvй нь ойлгомжтой. Намхан нуруутай хvvхнvvд байгаагаараа л эрчvvдэд сайхан харагддаг. Тэднийг эрчvvд эгдvvтэй єхєєрдєм гэх нь бий. Ингээд та бvхэндээ намхан нуруутай алдартнуудыг танилцуулъя. Ихэвчлэн бидний сайн мэдэх алдартнууд байгаа бєгєєд та єндрийг нь мэдээд "ийм намхан байсан гэж vv" хэмээн дуу алдах бол, намханчууд маань сэтгэл нь бага ч болов тайвширах биз ээ.
Хадгалах
Нvцгэн хvvхэн мэдээжийн хэрэг олны анхаарал татах нь зvйн хэрэг. Харин хагас нvцгэн хvн бvр ч илvvтэйгээр сэтгэл татдаг болохыг та бvхэн дараах зургуудыг vзээд ойлгох биз. Учир нь энд таны хайрлаж хvндэлж явдаг алдартнуудын хагас нvцгэн болон биений тодорхой хэсгийг ил гаргасан хувцас ємссєн тєрхvvдийг тайлбарын хамт хvргэж байна. Ихэнх нь санаатай авахуулсан зураг байхад, зарим нь мэдээгvй байхад нь авсан ч байна. 20-р зуунд од болон гялалзаж, тэр vеийн охид залуусын хайр бишэрлийг хvртэж явсан алтан vеийнхнээс хvртэл энд багтсан байгаа шvv.
Хадгалах
Орчин vеийн ажил хэрэгч хvмvvс, тэр тусмаа ажил хайгчдад хамгийн чухал зvйл бол vггvй илэрхийлэл болсон “биеийн хэл” билээ. Ямар ч хvн ганц vг дугараагvй байхдаа л vйл хєдлєл, нvvрний хувирал, байгаа байдлаараа єєрийгєє бvрэн илэрхийлж байдаг гэдэг. Тэр тусмаа сэтгэл судлаачид, хvний нєєцийн мэргэжилтнvvд тэрхvv биеийн хэл гээчийг маш чадамгvй уншиж, таныг алган дээрээ тавьсан мэт л харах болно. Тиймээс єєрийнхєє хэл ярианы чадвар, мэдлэг боловсролоосоо гадна биеийн хэлээ сайжруулах нь нин чухал хvчин зvйл юм. Ингээд та бvхэнд Сильвио Берлусконигийн vргэлж хэрэглэдэг дохио зангаануудын талаарх фото нийтлэлийг хvргэж байна. Энэхvv нийтлэлээс та єєртєє итгэлтэй, эрх мэдэлтэй, бас хvvхний тэнгэртэй эрийн биеийн хєдєлгєєн ямар байдгийг олж мэдээд зогсохгvй цагийг зугаатай єнгєрvvлэх болно.
Хадгалах
Олон алдартнууд єєрийн жинхэнэ нэрийг єєрчилж шинэ содон нэр єєрсєддєє єгч, тэр нэрээр бидний танил болсон байдаг билээ. Магадгvй тэд эцэг эхээс заяасан нэрээ голоод ийм алхам хийсэн байдаг гэж та бодож байна уу... хамгийн ойр жишээ гэвэл манай Монголын уран бvтээлчдээс BX гэсэн нэртэй нэгэн залуу гарч ирээд л дуулж бvжиглэхэд хvмvvс тvvнийг хєдєєнєєс ирсэн, тэр дундаа Баянхонгор аймгийнх болохоор нутгийн нэрээ товчилсон хэмээн ярьдаг байсан. Тэгвэл дэлхийн хэмжээний одууд нэрээ юуны учраас сольсон талаар хамтдаа сонирхоцгооё.
Хадгалах
Та бvхэнд Майкл Жексоны талаар хараахан сайн мэддэггvй сонирхолтой баримтуудыг хvргэж байна. Бурханы оронд очоод нэлээд удсан боловч бидний сэтгэл зvрхэнд мєнхєд хадгалагдан vлдсэн тvvний гэгээн дvрийг хараад уянгалаг хоолой, дахин давтагдашгvй хєдєлгєєн, ємєрмєц дvр тєрхийг мэдэрдэггvй хvн гэж байхгvй биз ээ. Идэр залуу насандаа л дэлхий дахинд "попын хаан" хэмээх нэр алдарыг хvртэж чадсан энэ агуу хvний тухай хэдэн мянган баримтын єчvvхэн хэсгээс та бvхэндээ танилцуулъя.
Хадгалах