Эмэгтэйчүүдийн хийдэг хамгийн утгагүй зуршлууд

Эмэгтэйчүүд эрчүүдийн өмнө дур булаам, ямар ч дутагдалгүй мэт төгс харагдахыг хичээдэг. Гэвч үнэн хэрэгтээ тэд ч бас олны нүднээс далдуур олон хачирхалтай, утгагүй зүйлс хийж, үүнийгээ зуршил болгосон байдаг ажээ. Ингээд танд бүсгүйчүүдийн хийдэг хамгийн утгагүй зуршлуудыг танилцуулъя. 

Эмэгтэйчүүдийн хийдэг хамгийн утгагүй зуршлууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Илүүдэл үсээ авдаггүй

Охид бүсгүйчүүдийн хувьд тулгардаг том асуудлуудын нэг бол биеийн илүүдэл үс юм. Зун цагт охид вакс хийлгэх, хусах гэх мэт арга хэмжээ авдаг. Гэвч хүйтэн, сэрүүний улиралд биеэ хөсөр хаяж, тэр бүр илүүдэл үстэйгээ тэмцээд байдаггүй билээ. Энэ нь бусад бүсгүйчүүдийн дургүйцлийг хүргэж, хэл амны бай болох шалтгаан болдог бол, харин эрчүүдийн хувьд өөртөө арчаагүй, анхаарал халамжгүй нэгэн болгож харагдуулдаг байна.

Илүүдэл үсээ авдаггүй

2 "00"-ын цаасыг дотуур өмдөндөө хийдэг

Гэнэт сарын тэмдэг нь ирж, хүндхэн байдал үүсгэхээс авахуулаад эмэгтэйчүүдийн амьдрал адал явдал дунд өнгөрдөг. Хэрэв тэдэнд ариун цэврийн хэрэгсэл байхгүйгээр барахгүй, гарч авах ямар ч боломжгүй бол, түр хугацаанд аргалах үүднээс "00"-ын цаасыг дотуур өмдөндөө нааж, байрлуулдаг. Энэ нь эрчүүдэд хачирхалтай санагдах боловч, охид, бүсгүйчүүд арга ядахдаа "00"-ын цаас ашигладаг гэдгийг мартаж болохгүй юм. 

"00"-ын цаасыг дотуур өмдөндөө хийдэг

3 Хөлс дарагчны хэрэглээ

Охид, бүсгүйчүүд маань үргэлж цэвэрхэн байхыг эрхэмлэдэг. Тиймдээ ч цүнхэндээ үргэлж хөлс дарагч авч яван, хөлөрсөн үедээ шууд түрхэж, цамц нэвтэлж, эвгүй үнэр гарахаас сэргийлдэг билээ. Гэхдээ үүнийг яг хажууд нь суугаад харах тийм ч таатай санагддаггүй аж. Учир нь эрчүүд тэднийг үргэлж дэгжин, эрхэмсэг гэж боддог тул угаалгын өрөө, ганцаараа байх үедээ хачин царай гаргаж, сугандаа хөлс дарагч түрхэж байгааг нь хараад балмагдаж хоцордог гэнэ шүү.

Хөлс дарагчны хэрэглээ

4 Хөхний даруулгаа угаадаггүй

Ялангуяа хатуулга, өргөгч ихтэй даруулгын хувьд угаалгын машинд угаахад төмөр нь гарах, хэлбэрээ алдах зэрэг зүйлс түгээмэл тохиолддог тул зарим бүсгүйчүүд хөхний даруулгаа тэр бүр угаагаад байдаггүй. Гэхдээ "зарим бүсгүйчүүд" гэснийг сайтар анзаараарай. Ялангуяа бараан өнгийн хөхний даруулга зүүхдээ бүсгүйчүүд өөрсдийн мэдэлгүй нэлээд хэдэн өдөр зүүчихсэн, угаахаа ч мартчихсан байдаг.  

Хөхний даруулгаа угаадаггүй

5 Тэд ч бас унгадаг

Үзэсгэлэн төгс охидыг хараад эрчүүд "Тэр лав унгадаггүй, хүндэрдэггүй байх" гэхчлэн сахиусан тэнгэр мэтээр л төсөөлдөг. Тэд гэрийнхэн болон найзтайгаа байхдаа юу ч болоогүй мэт унгачихаад, хэрэлдээд эсвэл инээлдээд сууж байдаг нь бичигдээгүй хууль юм. Гэхдээ эр хүний хажууд хэзээ ч тэгж өөрийгөө эвгүй байдалд оруулах хүмүүс биш гэдгийг санах хэрэгтэй.

Тэд ч бас унгадаг

6 Батгаа шахдаг

Яагаад ч юм тэд нүүрэн дээр гарсан батгыг шахах дуртай байдаг. Энэ нь бүр тэдний хобби гэж хэлэхэд ч буруудахгүй биз ээ. Уг нь тэд нүүрэн дээр гарсан батгыг шахалгүй орхих нь хурдан эдгээж, сорви тогтоохгүй гэдгийг мэдэх боловч, төрөлхийн зангаасаа болж шахах нь бий. Зөвхөн өөрийнхөө батгыг шахах ч биш, бүр найз залуу, нөхрийнхөө батгыг хүртэл уурлаж, гомдлон байж шахна гээч? 

Батгаа шахдаг

7 Шалан дээр унасан хоолыг авч иддэг

Та эрчүүдийг л ганцхан шалан дээр хоол унагаасан бол юу ч бодолгүй аваад идчихдэг хэнэггүй хүмүүс гэж боддог уу? Тэгвэл эмэгтэйчүүд ч мөн адил хажуунаас нь хэн нэгэн хараагүй тохиолдолд газар унагасан зүйлээ аваад идчихдэг ажээ. Хэрвээ тухайн зүйлд муухай зүйлс наалдаж, бохирдоогүй бол аваад идчихэд юу нь болохгүй байх билээ.

Шалан дээр унасан хоолыг авч иддэг

8 Нүцгэн байх дуртай

Охид, бүсгүйчүүд найзуудтайгаа эсвэл ганцаараа байхдаа хэнээс ч, юунаас ч ичиж зовно гэж байдаггүй. Тэр бүү хэл хувцас өмсөнө ч гэж байхгүй. Нүцгэн байх нь тэдний биед илүү амар байдаг тул ихэнхдээ шалдан байхыг эрхэмлэдэг байна. Тэгээд өөрийн биеийн асуудалтай хэсгээ бусаддаа харуулан ярилцаж, зөвлөгөө авдаг ажээ. 

Нүцгэн байх дуртай

9 Гоо сайхандаа хэт анхаарал хандуулдаг

Тэд үргэлж үзэсгэлэнтэй, сайхан харагдахыг хүсдэг. Тиймдээ ч ихэнх цагаа толь, хувцасны шүүгээ, гоо сайхны дэлгүүрт өнгөрүүлэх нь бий. Өглөө эртлэн босч, нүүрээ будаж, үсээ янзалж, хувцсаа тохируулан өмсөнө гэдэг тийм ч амар зүйл биш билээ. Мөн дээрээс нь долоо хоног тутам үсэндээ массаж хийж, арьсаа гуужуулж, тослохоос гадна, нүүрэндээ маск тавьж, хумсаа будаж янзалдаг гээд гадаад төрхөндөө анхаарах нь хэн бүрийн хийж чадах зүйл биш билээ. 

Гоо сайхандаа хэт анхаарал хандуулдаг

10 Булчингаа сунгадаг

Гоолиг сайхан биетэй болох нь эмэгтэй хүн бүрийн мөрөөдөл гэдэгтэй маргах хүн байхгүй биз ээ. Тиймдээ ч тэд олны нүднээс далд өдөр тутам булчин сунгах төрөл бүрийн дасгал хийж, уян налархай болохыг хичээдэг байна. Энэ нь тэдний хувьд нэг ёсондоо зуршил болсон байх нь бий.

Булчингаа сунгадаг

11 Үсээ цуглуулдаг

Хүмүүс ихэвчлэн марк, тоглоом, зураг цуглуулдаг бол зарим эмэгтэйчүүд үсээ цуглуулдаг гэнэ. Тэд үсээ самнахдаа унасан үсээ түүж цуглуулан, хадгалдаг байна. Мөн тайруулсан үсээ хүртэл нэмж хадгалдаг ажээ. Хачирхалтай биш гэж үү?

Үсээ цуглуулдаг

12 "Эмээ" дотуур өмд өмсдөг

Эмэгтэй хүн бүрт "эмээ" загвартай дотуур өмд байдаг. Энэ нь өмсөхөд тухтай бөгөөд ялангуяа сарын тэмдгийн үед өмсөж, ашигладаг. Үүнийг сарын тэмдгийн дотуур өмд хэмээн нэрлэх нь ч бий. 

"Эмээ" дотуур өмд өмсдөг

13 Нүүрээ олон давхарлаж буддаг

Тэд толинд өөрийгөө хараад сэтгэлд нь нийцэхгүй тохиолдолд энгэсгээ давхарладаг. 10 минутын дараа дахиж хараад нэг л сонин байвал дахиад л энгэсгээ давхарлана. Энэ явдал өдөрт нэлээд хэд хэдэн удаа давтагдах бөгөөд эмэгтэйчүүд хэт их энгэсэг давхарлах нь ямар эвгүй харагддаг болохыг өөөрсдөө тийм ч сайн анзаардаггүй сөрөг талтай. Мэдээж зөв тохируулан, цэвэрхэн будахаас гадна, бүр огт буддаггүй охид олон байдгийг энд дурсахгүй өнгөрч болохгүй биз ээ. 

Нүүрээ олон давхарлаж буддаг

14 Хумсаа хаздаг

Зарим эмэгтэйчүүд юм бодож суухдаа өөрийн мэдэлгүй хумсаа мэрдэг. Мэдээж эрчүүдийн дунд ч мөн адил ийм зуршилтай хүмүүс олон байх боловч, харьцуулсан судалгаагаар эмэгтэйчүүд илүү их хумсаа мэрдэг болох нь тогтоогджээ. Ялангуяа тэд сандарсан, яахаа мэдэхээ больсон, стресстсэн үедээ хумсаа мэрж эхэлдэг байна. 

Хумсаа хаздаг

15 Өөр эд зүйлсийг шүдний утас болгож ашигладаг

Шүдний завсар ямар нэгэн зүйл орсон тохиолдолд бүсгүйчүүд олон нийтийн газар байхдаа тэвчиж, угаалгын өрөө ормогцоо хумс, утас гэх мэт элдэв зүйлийг ашиглаж, шүдээ ухдаг байна. Нэг ёсондоо тэд шүдний чигчлүүр, шүдний утас байхгүй тохиолдолд эргэн тойронд байгаа зүйлс, урт ургасан хумсаа ашиглаж, шүдэнд хавчуулагдсан махаа амархан гаргаад авчихдаг ажээ.

Өөр эд зүйлсийг шүдний утас болгож ашигладаг

16 Тогтмол усанд ордоггүй

Эмэгтэйчүүд цэвэрхэн цэмцгэр харагддаг боловч, байнга усанд орж, үсээ угаадаггүй. Учир нь өдөр бүр үсээ угаах нь үсийг гэмтээж, хуурайшуулдаг тул тэвчихээс өөр аргагүйд хүрдэг байна. Усанд орох ч мөн адил бөгөөд арьс хэт хуурайшихаас сэргийлж тэд тогтмол усанд ордоггүй.

Тогтмол усанд ордоггүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()