Урлагийн тайз, шоу ертєнц гэдэг нь тэр читгээ vзэгч, сонсогчдийн нvд, чихэнд зориулсан хуурамч зvйл байдаг гэдэгтэй нэг их маргах хvн гарахгvй байх. Чихэнд сонсголонтой, уншихад амар, тогтооход хялбар байлгахын тулд эцэг эхээс заяасан нэрээ хvртэл солихоос авахуулаад єєр маш олон зvйлээ єєрчилж янзалж баж дэлхийн хэмжээний од болдог болохоор дээрхи санааг vгvйсгэх аргагvй юм. Зарим одууд ч яах вэ, єєрсдийн хvслээр л нэрээ сольдог байх. Гэхдээ л хамгийн гол зорилго нь бусдад дурсагдаж, бусдад таалагдахын л тулд шvv дээ. За за, ямартай ч бvгдээрээ дэлхийн хамгийн алдартай зарим одуудын жинхэнэ нэр болон та бидний танил болсон нэрvvдтэй танилцацгаая.
Хадгалах
Энэ цагийн хамгийн чинээлэг тєдийгvй хамгийн єргєн сэтгэлгээний цар хvрээтэй хvмvvсийн нэг болох Билл Гейтсийн талаарх маш сонирхолтой 20 баримтыг танд хvргэж байна. Vеийн олон залуусыг ардаа орхиж, нvvдэл нvvдлийн цаадахыг харан ухаалаг байж чадсан энэ эрэгтэйд бусдаас илvv эрхтэн, эсвэл гоц сод ухаан заяасан болоод ийм их амжилт єндєрлєгт хvрч чадсан юм биш ээ. Харин vнэн хэрэг дээрээ тэрээр аливаа зvйлийг єєр єнцгєєс нь харж, илvv єргєн цар хvрээтэйгээр сэтгэж чадахын зэрэгцээ хvний боломж бололцооны дээд цэгийг сэтгэлдээ ургуулан, тvvнийг биелvvлж чадсан нэгэн гэдэгт нь тvvний амжилтын нууц орших мэт. Ингээд 21-р зууны аугаа суутнуудын нэг болох Билл Гейтсийн талаарх 20 сонирхолтой баримттай танилцацгаая.
Хадгалах
Хvн бvр єєр єєрийн гэсэн гоо сайхны хэмжvvртэй байдаг. Эмэгтэй хvний тал дээр бол хvмvvсийн бодол бvvр ч олон янз байдаг шvv дээ. Арга ч vгvй биз дээ, хорвоо дээр тvм буман бvсгvйчvvд амьдарч, тэд бvгд дор бvрнээ єєр єєрсдийгєє хамгийн сайхан гэж бодож, тэгдэггvй юмаа гэхэд сайхан байхын тулд єєр єєрсдийнхєєрєє тэмцэж байгаа юм чинь. Зарим хvмvvст туранхай бvсгvйчvvд таалагддаг байхад заримых нь хувьд махлаг, мярайлаг эмэгтэй хvн хамгийн сайхан санагдах жишээтэй. Тиймээс ч улс орон бvр бас дор бvрнээ хамгийн сайхан бvсгvйчvvдээ єєр єєрсдийнхєєрєє л vзэмжээр сонгодог. Би юу хэлэх гээд байна вэ гэвэл “миний нvдээр ч хардаг болоосой” гэдэг vг байдагчлан, эмэгтэй хvн бvр сайхан, тэдний гоо сайхныг олж харж чадаж байгаа эр хvн болгоны бас зєв гэх гээд байна. Ингээд бvгдээрээ Дэлхийн улс орнуудын супер моделиудын тєлєєлєгчдийн фото цуглуулгыг хvлээн авцгаая. Нvдээрээ харахын таашаалыг амссан сайхан хэдэн хормыг єнгєрvvлнэ гээд ам гарчихъя.
Хадгалах
Хvн бvрийн чихэнд нэр нь хоногшиж, дvр нь танигдсан дэлхийн алдартнуудын баян тансаг, нэр хvндтэй, бас дуулиан шуугиантай амьдралд нь атаархдаггvй хvн бараг vгvй байх. Тэдний хувийн амьдрал хvн бvхэнд сонин байж, ємссєн хувцаснаас нь авахуулаад, хэлсэн vг, ганцхан харц нь хvртэл зуу зуун паппарациудыг дагуулж, мянга мянган хvний анхаарлын тєвд байдаг билээ. Тэгэхлээр од байх нэг бодлын сайхан, нєгєє талаараа сая сая хvний итгэлийг vvрч явахын зовлонтой байдаг биз ээ. Тэгвэл тийм хvмvvсийн хvvхдvvдэд нь амьдрал ямар санагддаг бол?... Од хvний хvvхэд байх ямар байдаг юм бол оо? Ямартай ч бvгдээрээ од аав ээж нарыг хvvхдvvдтэйгээ хамт байхдаа дуранд буусан фото зургуудыг хvлээн авч vзэцгээе.
Хадгалах
Британи улсад жил бvр уламжлал болон зохиогддог эзэн хааны морин уралдаан нь бараг л Алтан бємбєрцєг, Оскарын шагнал гардуулах ёслолтой ижилхэн нэр хvндтэй арга хэмжээ юм. Учир нь Англичууд тусгай кино наадам, урлагийн шилдгvvдийг урамшуулах дорвитой арга хэмжээ зохиодоггvй болохоор бvхий л урлагийн одууд нь тэнд цуглардаг гэхэд болно. Тэгвэл энэхvv нэр хvндтэй, дээдсийн арга хэмжээн дээр дэгжин хослол, зангиагаар гангарсан эрчvvдийн дунд ширvvн зодоон болжээ. Харин тархи толгойгоо хагалж, соёлтой улс vндэстний дээд зиндааны эрчvvд гэдгээ умартан байж ингэж эмх замбараагvй байдал vvсгэхэд нь тэдэнд юу нєлєєлснийг хэлж мэдэхгvй юм. Ямартай ч бvгдээрээ Английн эрхмvvдийн дунд тэр болгон тохиолдоод байдаггvй сонирхолтой явдлын талаар фото сурвалжлагыг хvлээн авцгаая.
Хадгалах
Таны харж байгаа энэхvv царайлаг хоёр бvсгvй бол ОХУ-ын ерєнхийлєгч Медведевь болон ерєнхий сайд Путин нарын хувийн зурагчид юм. Зvvн гар талын хар vстэй нь Путиных, харин баруун гар талынх нь Медведев ерєнхийлєгчийн хувийн зурагчин байна. Бид єнєєдєр чухам энэхvv хар vстэй, Путины хувийн зурагчны талаар нийтэлж байна. Яна Лапикова хэмээх энэ эмэгтэй нь ємнє нь загвар ємсєгч байсан тєдийгvй 2008 оны Москвагийн Миссийн тэмцээнд оролцож байжээ. Тэрээр ерєнхийлєгчийн хувийн гэрэл зурагчнаар сонгогдсон даруйдаа интернэтээр дvvрэн байсан єєрийнхєє маш олон зурагнуудыг устгаж амжсан боловч, зарим нэгийг нь хакерууд амжилттай авч vлдсэн байна. Ингээд одооноос хойш Путиныг хаа явсан газар дагаж, бvхий л vйлдлийнх нь зургийг олонд зєв ойлгогдох талаас нь дарж байх vvрэг авсан Яна Лапикова хэмээх зурагчин бvсгvйн єнгєрсєн амьдралын хєшгийг сєхєж, хvний хэрэгт дурлацгаая.
Хадгалах
Хvн бvрийн хvvхэд нас бол юугаар ч орлуулашгvй гэгээн дурсамж, гэнэн бодлуудын нарлаг єдрvvд байдаг билээ. Гэмгvй тунгалаг харц, гэрэл цацруулсан инээмсэглэл, орчлонгийн талаарх хамгийн єхєєрдєм, хамгийн цагаахан тєсєєлєл гээд хvvхэд настай хамгийн хєєрхєн бvхэн холбоотой байдаг. Залуу нас ч гэсэн сайхан гоёороо хvvхэд насны дараа орох гал халуун vе билээ. Тэгвэл цаг хугацааны эрхэнд хvн яахын аргагvй хєгширч, єєрчлєгддєг нь vнэн. Ингээд дэлхийн алдартай хvмvvсийн хvvхэд насны, болон залуу насны дvр зургуудыг єнєє vеийнх нь зургуудтай харьцуулж vзэцгээе.
Хадгалах
Цагтаа цалгиж, цагаан шvдээрээ инээмсэглэж, цагийг эзэлсэн гоо vзэсгэлэнгээрээ цамнаж явсан алдартай бvсгvйчvvдийн зарим нэгийнх нь охин бvсгvйн цээнд хvрч, нас бие гvйцжээ. Зарим нэгийнх нь охид бvvр тvрvvлж ургасан чихнээс хойно ургасан ивэр урт гэдэг vгийг нотолж, ээжийнхээ ємнє гишгэн, урлагийн тайзан дээр бусдаас тод гялалзаад амжсан байх юм. Ингээд бvгдээрээ Америкийн алдартай бvсгvйчvvдийн сайхан явах цагийнх нь зургуудыг охидтой нь харьцуулсан фото нийтлэлийг сонирхоцгооё. Хvн сайхан тєрдєггvй, харин сайхан болж бvтээгддэг гэдэг vг байдаг даа. Тvvн шиг эдгээр охидын ээжvvд єєрсдийнхєє залгамж халааг ингэж бэлтгэж чадна гэдэг бас биширмээр, vлгэр дуурайл авмаар байна шvv.
Хадгалах
Урлагт хайртай хvмvvсийн зvрх сэтгэлд мєнхийн зул болон бадамласан домогт шvтээнvvд тус тусдаа, єєр єєрийнхєєрєє амьдарч, єєр єєрийнхєєрєє алдаршсан байдаг билээ. Тиймээс ч, хувь хvнийхээ чанарыг дэлхийд таниулж, єєр єєрсдийнхєєрєє алдаршсан эдгээр хvмvvс цугтаа зурагаа авахуулах нь маш ховор. Тиймээс єнєєдєр та бvхэнд эдгээр алдартай хvмvvсийн цугтаа байж таарсан ховор зургуудын цуглуулгыг хvргэхээр бэлтгэлээ. Маш сонирхолтой бvтээлvvд байгаа гэдгийг амлаж байна. Энд Одри Хэпберн, Грейс Келли хоёр санамсаргvйгээр нэг хальсанд буусан ч юмуу, Элизабет Тейлор, Диана гvнж хоёрын бие биенрvvгээ инээмсэглэсэн тєрх гэхчлэн маш олон vнэт дvр зургууд багтсан байгаа. Ингээд тvvхийн vнэт зул, хорвоог орхисон суут хvмvvсийн нандин дурсгал болсон бvтээлvvдийг хvлээн авна уу.
Хадгалах
АНУ-ын ерєнхийлєгч Барак Обамагийн Германы канцлер Ангела Маркельд Ерєнхийлєгчийн эрх чєлєєний медаль гардуулах ёслолын vйл ажиллагааны vеэр сэтгvvлчид нэгэн сонирхолтой зvйлийг анзаарчээ. Тэр бол Америкийн тэргvvн хадагтайгийн алхам бvрийг алдалгvй ширтэж, хvндэтгэлийн харцаар дагуулан харах Ангела Маркель байлаа. Германы канцлер хадагтай яагаад ч юм Мишель Обамагийн зvг супермэн харсан жаахан жаал шиг, эсвэл лусын дагина харсан томоогvй охин шиг л биширч, сонирхсон харцыг эргэн тойрны хvмvvсээ ч анзаарах сєхєєгvй шидэлж байсныг та эндээс олж харах болно. Энэ ямар учиртай харц байв аа...?
Хадгалах
Хэвлэл мэдээллийн хэрэгслvvдийн мэдээлж байгаагаар дэлхий дахинаа нэрээ цуурайтуулсан, дуучин, жvжигчин, шоу бизнесийн хатан хаадын нэг болсон алдарт Шер-ийн охин нь хvvхэд байхаасаа л биеэ яг эрэгтэй хvvхэд шиг авч явдаг байжээ. Харин ээж нь тvvнийгээ эмэгтэйлэг байж, даашинз ємсєн эрхэлж байхыг нь харахыг хvсдэг байсан гэж Боно єгvvлсэн байна. Харамсалтай нь ийм зvйл хэзээ ч бололгvй байсаар охин нь хvйсээ солиулсныг тэр нэмж хэлжээ. Ингээд бvгдээрээ оддын хов живийн сонирхолтой нэгэн тvvхтэй танилцацгаая.
Хадгалах
Энэ дэлхий дээрхи хvн бvрт єєртэй нь ялгахын аргагvй адилхан хvн заавал нэг ширхэг ч болсон байдаг гэдгийг эрдэмтэд баталдаг. Vvний ч баталгаа болж, бараг бvх алдартнуудын “ихрvvд” энд тэндгvй амьдардаг гэсэн сураг чимээ байнга дуулддаг шvv дээ. Тэгвэл бvгдээрээ єнєєдєр цагийг эзэлсэн сайхан бvсгvй, тєгс гоо vзэсгэлэнгийн vлгэр дуурайлал болсон Анжелина Жоли-той маш адилхан нэгэн бvсгvйтэй танилцацгаая. Бид ємнє нь энэ бvсгvйн зургуудыг та бvхэнд хvргэж байсан санагдана. Гэхдээ энэ удаад Тиффани Клаус (Tiffany Claus) хэмээх энэ эмэгтэйн талаар илvv дэлгэрэнгvй мэдээллийг хавсаргасан байгаа гэдгээ хэлмээр байна. Ямартай ч Анжелина-г яг євчихсєн юм шиг адилхан биш ч гэсэн зурвас харсан хvн андуурахгvй байхын аргагvй ажээ.
Хадгалах