АЛДАРТАЙ ХҮМҮҮС

Бидний таньдаг жүжигчид хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Өдөр тутмын амьдралдаа түүртээд, бусдын амьдралыг ч анзаарах сөхөөгүй өдөр хоногуудыг өнгөрөөж байх зуур бидний сайн таних киноны од хүүхдүүд нэг л мэдэхэд насанд хүрсэн хүмүүс болжээ. Ингээд бүгдээрээ саяхан л бидний үзэх дуртай киноны гол баатар байсан хүүхдүүд төдийгүй насанд хүрсэн хүмүүс хэрхэн өөрчлөгдөж, том болсоныг сонирхоцгооё.

Бидний таньдаг жүжигчид хэрхэн өөрчлөгдсөн бэ? Хадгалах

Мөнхийн залуу Клаудия Шиффер

Клаудия Шиффер (Claudia Schiffer) -ийн ачаар энэ цагийн “ТОП МОПЕЛЬ” гэдэг статусын шалгуур босго дэндүү өндөр, бас дэндүү мэргэжлийн ур чадвар шаардах болсон. Тэрээр загварын ертөнцөд ямар нэгэн зорилго тавьж, хичээл зүтгэл гаргалгүй, цэвэр азаар хөл тавьсан боловч ийм аз тохиосон олон зуун охидыг ардаа орхиж, өрсөлдөгчдөө далаар нь далан тав буулган, жинхэнэ байлдан дагуулалтыг үзүүлсээр ирсэн бүсгүй. 90-ээд онд дэлбээгээ нээж, алдрын оргилдоо хүрсэн тэрээр өнөөдөр ч гэсэн Карл Лагерфельдийн онгодын охин тэнгэр хэвээрээ байгаа билээ. Ингээд залуу нас, гоо үзэсгэлэн, эрхэмсэг байдлаа хэдэн арван жил дамнуулан хадгалж чадсан гайхалтай бүсгүйн он оны зургуудыг танд хүргэж байна.

Мөнхийн залуу Клаудия Шиффер Хадгалах

Оддын хүүхдүүд (3-р хэсэг)

Шинээр мэндлэх авъяаслаг, чадварлаг, хүчирхэг залуухан оддын дийлэнхи нь кино урлагийн тайзнаа гайхалтай бүтээлүүдээрээ мөнхөрч, домог болсон жинхэнэ алдартнуудын үр сад, хамаатан садан байх нь олонтаа тохиолддог. Тиймдээ ч цагийг эзэлсэн оддын хүүхдүүд төрөлхийн авъяаслаг, мэдрэмжтэй бөгөөд хэвлэл мэдээллийнхэнтэй хүртэл яаж харьцахаа сайн мэддэг, нээлттэй араншинтай байдаг билээ. Энэ нь магадгүй маргааш "ОД" болон гялалзах тавиланг нь хадгалсан тодхон ирээдүйнх нь эхлэл ч байж болох юм. Ямартай ч та бүхний мэлмийд хүн бүрийн зүрх сэтгэлд ахин давтагдашгүй дүр, гайхалтай авъяасаараа ул мөрөө үлдээсэн алдартнуудын үр хүүхдүүдтэйгээ авахуулсан зургуудыг хүргэж байна.

Оддын хүүхдүүд (3-р хэсэг) Хадгалах

Оддын нүүрэндээ ингэсэг хүргээгүй үеийн төрх

Олны хараан доор, түмний нүд чихний бай болж амьдрана гэдэг хэцүү. Учир нь тийм хүн үргэлж төгс төгөлдөр, өөртөө итгэлтэй байхгүй бол маш олон хүний итгэлийг алдах, урмыг хугалах, зарим нэгийх нь бахыг хангах, хар хэл амны бай болох гээд маш олон асуудалтай тулгарах энүүхэнд. Өчүүхэн алдаа гаргавал Дэлхийн бүх хүн түүнийг маргааш мэдчихнэ гээд бод доо. Өнөө цагийн алдартай хүмүүс ийм л амьдралаар амьдардаг. Тэгвэл одоо бүгдээрээ тийм ч төгс төгөлдөр биш байдалтай буюу нүүрэндээ будаг хүргээгүй байхдаа камерт өртсөн Холливуудын бүсгүйчүүдийн фото цуглуулгагтай танилцацгаая. Тэдний мууг үзэхдээ гол нь биш, хүн бүр ижилхэн гэдгийг ойлгох нь чухал санагдсаныг нуух юун.

Оддын нүүрэндээ ингэсэг хүргээгүй үеийн төрх Хадгалах

Дональд Трампын “алуурчин” хүүхдүүд

2011 оны 1-р сард Америкийн чинээлэг ах дүү хоёр Зимбабв дахь сафари-д аялахдаа заанаас авахуулаад төрөл бүрийн ховор амьтдыг шил дараалан агнажээ. Ан амьтан агнах хоббигоо амжиллтай хэрэгжүүлээд буцсан ах дүү хоёрыг Эрик болон Дональд гэдэг. Тэд эргэж ирэхдээ агнасан араатан, амьтдынхаа хамт олон баясгалантай зураг даруулжээ. Хэдийгээр зураг бүр дээрээ тэд дэндүү жаргалтай харагдах боловч, алсан амьтныхаа дэргэд ингэж зурагаа авахуулсан нь олон хүний дургүйцлийг төрүүлсэн байна. Магадгүй энэ ах дүү хоёр Америкийн тэрбумтан, цуут магнат Дональд Трамп (Donald Trump)-ын хөвгүүд байгаагүй бол өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарал тэдэн дээр ингэж хурцаар тусахгүй байсан биз. Ямартай ч эцгийнхээ хөрөнгийг амьтны амь таслахад зориулж байгаа Эрик болон Дональд нартай танилцана уу.

Дональд Трампын “алуурчин” хүүхдүүд Хадгалах

Меган Фокс анх гарч ирснээсээ хойш хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Арван тавтайгаасаа эхэлж, өсвөр насныханд зориулсан цуврал кино, дэлгэцийн жижиг сажиг бүтээлүүдийн дүрд тоглож, жүжигчний гараагаа эхлүүлсэн Меган Фокс (Megan Fox) хэмээх бүсгүйг танихгүй хүн өнөөдөр тун ховор, бас энэ цагийн секс бэлэг тэмдгүүдийн нэг гэдгийг нь мэдэхгүй хүн ч бараг үгүй. 1986 оны 5-р сарын 16-нд төрсөн тэрээр өдгөө олны танил болоод 10 гаран жилийг ардаа орхижээ. Ингээд бүгдээрээ олны хараан доорхи жинхэнэ одын амьдрал Меган Фоксын гадаад төрхийг хэрхэн өөрчилснийг доорхи он оноор жагсаасан фото зурагнуудаас харьцуулан харцгаая. Гүн цэнхэр нүд, тас хар үс, сэвхтэй хирнээ цэвэрхэн царай, намхан нуруу, бүх юм нь таарсан гуалиг бие... Тиймээ, Меган Фокс бол эмэгтэй хүн болж төрснөөрөө бахархаж чаддаг нэгэн. Бас бусдад үлгэр дуурайл болсоор байна.

Меган Фокс анх гарч ирснээсээ хойш хэрхэн өөрчлөгдсөн бэ? Хадгалах

Түүнийг хэдэн настай гэж бодож байна?

80-аад онд мандаж байсан супер модель Кристи Бринкли (Christie Brinkley) өнөөдөр хэдэн нас хүрч байгаа бол? Өсч том болсон гурван хүүхдийн ээж, Дэлхийн хамгийн баян 10 моделийн нэг болох энэ эмэгтэйн идэр залуу нас, эрчүүдийн толгойг эргүүлсэн гоо үзэсгэлэн 1980 онтой хамт зүйл дуусаагүй ээ. Тэрээр одоо ч бие барьсан гал улаан даашинзтай олны өмнө тодоор гэрэлтэж, шаргал үсээ хаялан, танан цагаан шүдээрээ арван наймтын инээмсэглэл цацруулж чаддаг. Ингээд бүгдээрээ Кристи Бринкли-гийн насыг таангаа, саяхны нэгэн үйл ажиллагаан дээрхи түүний дур булаам зургуудыг хүлээн авцгаая.

Түүнийг хэдэн настай гэж бодож байна? Хадгалах

Ахиад л Микаэла Шафер

Германы нэгэн реалити шоугаар алдаршсан тачаангуй DJ Micaela Schaefer нь нэгэн арга хэмжээн дээр шүтэн бишрэгчид болон хэдэн арван гэрэл зурагчдын өмнө маш ер бусын бөгөөд задгай гэхэд багадмаар даашинзтай гарч иржээ. Түүний нүцгэн юм шиг хирнээ хувцастай, хувцастай юм шиг хирнээ нүцгэн гоёл нь олон хүмүүсийн нүдийг хужирлаж, сэтгэлийг нь баясгасан биз ээ. Одоо та бидний харах ээлж ирлээ. Гоо үзэсгэлэн дээр зоригийг нэмэхээр ийм сайхан харууштай, үзүүштэй зүйл бий болдог юм байна. Харамсалтай нь зоригтой бүсгүйг хүн төрөлхтний ёс суртахуун гээч зүйл буруушаасаар ирсэн билээ. Ингээд ажил дээрээ байгаа бол дэлгэцээ нууж байгаа үргэлжлэл дээр дарахыг зөвлөж байна.

Ахиад л Микаэла Шафер Хадгалах

Хамгийн төгс биетэй 10 алдартай бүсгүй

Британий нэгэн алдартай сэтгүүлд кинон дээр гардаг эротик хэсгүүдээс хийсэн шинжээчдийн үнэлгээгээр тодорсон хамгийн төгс харьцаатай биетэй Холливуудын бүсгүйчүүдийг толилуулжээ. “Өндөр байх л сайхан, шаргал үстэй байх л ялдам, урт хөлтэй байх л тасархай, нарийхан бэлхүүс, тонтгор хөх, өгзөгтэй байх ч тачаангуй”- гэж та боддог юм биш биз?... Тэгвэл та түр азнаарай. Учир нь юм бүхэн хэв хэмжээнээсээ халилгүй, яг өөртэйгөө холбоотой бүхэнтэйгээ зохицсон байвал хамгийн сайхан байдаг. Жишээ нь эмэгтэй хүний бие бол бүх зүйл нь яг цав таарсан, харьцаа нь гайхалтай төгс байвал жинхэнэ гоо үзэсгэлэнтэй харагддаг. Мэдээж бусдаас содон, илүү зүйлтэй байх сайхан. Гэхдээ тунг нь тааруулсан юм бүхэн үзэсгэлэнтэй.

Хамгийн төгс биетэй 10 алдартай бүсгүй Хадгалах

Алдартай тамирчдын шивээс

Алдартай тамирчид түм цугласан цэнгэлдэх хүрээлэнд, дэлхийгээр цацагдах камерны өмнө цээжээ нүцгэлэх тохиолдол маш олон гардаг. Тэр тусмаа хөл бөмбөгчид ихэвчлэн тэмцээний дараа цамцаа тайлж, олны нүдийг мялаах нь бий. Түүнчлэн усан спортын тамирчдын хувьд цээжээ бусдад харуулах нь бараг хэвийн үзэгдэл. Өмсгөл нь өөрөө задгай болохоор арга ч үгүй биз ээ. Мөн бокс болон рингний бусад спортууд ч “цээж нүцгэн” гэдэг ангилалд багтана. Тэгвэл одоо бүгдээрээ цээж, нуруун дээрээ хамгийн онцгой шивээстэй алдартай тамирчдын дүр зургийг хүлээн авцгаая. Аль шивээс нь танд илүү их таалагдаж байгааг бичээрэй.

Алдартай тамирчдын шивээс Хадгалах

Шүдний эмч дээр очдоггүй одод

Төгс төгөлдөр гэж л үүнийг хэлэх байх гэмээр дэндүү тэгшхэн, бас өвлийн нартай өдрийн нүд гялбуулах цасан хучлага шиг цав цагаан өнгөтэй шүдтэй хүнийг бид “Холливуудын инээмсэглэлийн эзэн” гэдэг. Мөнгөтэй, бас олны хараан доор байдаг хүн бол Холливуудын инээмсэглэлтэй болохын тулд шүдний эмч дээр очдог л газар. Гэвч сүүлийн үед энэ ойлголт моданаас гарч, алдартнууд төрөлхийн шүдээрээ “гангарах” дуртай болжээ. Тэд магадгүй шүдний эмчээс айдаг, эсвэл ахин давтагдашгүй байдлаараа бусдаас ялгарч, өөрөөрөө байхыг илүүд үздэг байх. Ямартай ч “Холливуудын биш” шүдтэй ододтой танилцая.

Шүдний эмч дээр очдоггүй одод Хадгалах

Оскарын шагнал гардуулах ёслол дээрх сонирхолтой агшнууд

Хоёрдугаар сарын 26-ны өдөр кино урлагийн шилдэгүүдийг цуглуулж, дуутай хууртай сэтгэл хөдлөл, амжилтын амт, сургамжаар дүүрэн болж өнгөрсөн 84-дэхь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын  үеэрхи торгон агшнуудын таны өмнө дэлгэж байна. Ёслолын үйл ажиллагаа нь Калифорний Холливууд дахь "Hollywood and Highland" төвд болж өнгөрчээ. Жил бүрийн Оскарын шагнал гардуулах ёслол үргэлж сонин содноор дүүрэн болдог. Үүний нэгэн жишээ нь энэ жилийн хувьд Анжелинагийн баруун хөл байсныг та мэдэж байгаа байх. Харин одоо 2011 онд бидний хүртээл болсон бүтээлүүдийг Академийнхан шалгаруулж, шагнал гардуулсан агшин хэрхэн болж өнөгрснийг уригдсан очсон алдартнуудын төрхөөр дамжуулан хүлээн авцгаая.

Оскарын шагнал гардуулах ёслол дээрх сонирхолтой агшнууд Хадгалах