Хэрхэн тушаал дэвших вэ?

Аливаа албан байгууллага бүрт олон жил ажилласан, туршлагын уул уурхай болсон, нэр хүндтэй ажилчид байдаг билээ. Тэдгээр ажилчдын хэлсэн үг захирлын дараах дагаж мөрдөх ёстой хууль дүрэм мэт байдгаас гадна ажил үүргээ мэддэг, хөдөлмөрч, хичээнгүй нэгэн шиг бусдад харагддаг байна. Тэгвэл бид та бүхэндээ компанийнхаа хамгийн ажилч, хичээнгүй, туршлагатай нэгэн болгож харагдах, тэрчлэн тушаал дэвших нууцаас дэлгэе хэмээн бодлоо.

Хэрхэн тушаал дэвших вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Кофе уух

Хүмүүсийн кофе уудаг шалтгаан нь ихэвчлэн эрч хүч авах, сэргэхийн тулд байдаг байна. Тиймдээ ч кофе ууж буй хүнийг их ажил хийж, ядарсан учраас эрч хүч авах зорилгоор ууж байгаа гэж үздэг байна. Тиймээс өдөрт нэг аяга кофе уух нь таныг ажил хэрэгч харагдуулах нь ээ.

Кофе уух

2 Зай завсаргүй и-мэй л илгээх

Таныг ажлаа хийж байх үед чинь захирал чинь ирээд мөрөн дээр чинь хүрэнгээ хийж буй ажлыг чинь ажигладаг л биздээ? Харин тэр үед таны и-мэйл дэх "Inbox" чинь арай хов хоосон байдаг юм биш биздээ? Хэрвээ тийм бол таныг ажил хийхгүй зүгээр л цаг нөхцөөж байгаа гэж ойлгох талтай байдаг байна. Тиймээс ажлын шугамаар биш ч гэсэн найз нөхөдрүүгээ и-мэйл илгээж, "Inbox"-оо дүүргэх хэрэгтэй байх нь ээ. Дараа нь та чөлөөтэй устгаж болно шүү дээ.

Зай завсаргүй и-мэй л илгээх

3 Харилцааны үеэр утсаа шалгах

Хэдийгээр та чухал нэгэнтэй ажил хэрэг ярихаар уулзалт зохион байгуулсан ч гэлээ, ярилцлагын дундуур утсаа хэд хэдэн удаа гаргаж шалгаж байх нь чухал юм. Магадгүй таны ярилцлага хийж буй хүнд бүдүүлэг мэт санагдаж байж болох ч, захирлынхаа нүдэнд ажилруугаа тэмүүлж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх нь гол зорилго гэж ойлгож болно. Таныг ажлын байрлуугаа яаран, цаг харж байна гэж бодох ч юм билүү?

Харилцааны үеэр утсаа шалгах

4 Маш олон программуудыг нээлттэй орхих

Ажил мэргэжлийн онцлогоос хамаарч, төрөл бүрийн программ ашиглах нь оффисын ажил хийдэг хүмүүсийн хувьд байнгын хэрэглээ гэлтэй. Таны ажил мэргэжилд хэд хэдэн программ хэрэг болдог ч, илүү олон программуудыг ажлуулан нээлттэй орхиорой. Энэ нь таныг илүү шинэ зүйлийг сурч мэдэхээр хичээж байгаа сэдлийг захиралд тань төрүүлэх юм.

Маш олон программуудыг нээлттэй орхих

5 Ажилчидтайгаа и-мэйлийн чатаар холбогдох

Хэдийгээр ажлын чинь хамт олон завгүй байж болох ч, та тэдэн рүү ямар нэгэн зүйл асууж юм уу, эсвэл тэдний хийж чадахгүй байгаа зүйлд тус болоорой. Энэ нь таныг тусч болохыг харуулахаас гадна идэвхитэй ажилтан гэдгийг бусдад батлан харуулах ач тустай ажээ. 

Ажилчидтайгаа и-мэйлийн чатаар холбогдох

6 Яаралтай ажилтай мэт харагдах

Яаралтай ажилтай мэт харагдах нь таныг бусдад ажилдаа няхуур ханддаг, ажлаа богино хугацаанд хийж дуусгах хүсэл эрмэлзэлтэй ажилтан шиг бодлыг төрүүлэхийн сацуу, дээд албан тушаалтныхаа зүгээс өгсөн үүрэг даалгаврыг сайн хийж гүйцэтгэдэг гэсэн сэтгэгдлийг хамт олонд чинь үлдээдэг байна. 

Яаралтай ажилтай мэт харагдах

7 Компьютрийн дэлгэцрүүгээ удаан харж суух

Хийж буй ажилдаа бүх л сэтгэл зүрхээ зориулдаг ажилтанд дургүй захирал гэж байхгүй биз ээ. Оффисын ажлууд нь ихэвчлэн компьютертэй харьцдаг ажлууд байдаг бөгөөд таны ажлын бүтээмжийг компьютертэй хэр харьцаж буйгаас хамаарч үнэлэх нь гарцаагүй юм. Компьютерийнхээ дэлгэц рүү удаан хугацаагаар харж суугаа ажилтнаа хараад захирлууд шаргуу ажиллаж байна даа гэж боддог гэнэ шүү. 

Компьютрийн дэлгэцрүүгээ удаан харж суух

8 Ажилдаа хамгийн эхэнд ирж, хамгийн сүүлд явах

Ажил эхлэхээс өмнө бусад ажилчдаасаа эрт ирж, өрөө тасалгаандаа агаар оруулан, цэцэгнүүдээ услаад, ажлаа хамгийн түрүүнд эхэлдэг ажилтан бол яах аргагүй хамт олныхоо хамгийн хайртай ажилтан нь байдаг билээ. Тэдгээр ажилчид ихэвчлэн эрт ирэхээс гадна орой ажил тарахад хамгийн сүүлд хаалга, үүдээ цоожлоод гардаг байна. Ингэснээр таныг ажлаа хамгийн ихээр дурлаж хийдэг, мундаг ажилтан юм байна гэж бодоход хүргэх ажээ. 

Ажилдаа хамгийн эхэнд ирж, хамгийн сүүлд явах

9 Бичиг баримтуудыг өөр дээрээ цуглуулах

Ажилчдынхаа хаяг бүртгэлтэй холбоотой бүхий л материалуудыг өөр дээрээ цуглуулж, тэдгээр бичиг баримтнуудад анхаарал тавих нь таныг ажилчдаа халамжилдаг, сайхан сэтгэлтэй нэгэн болгож харагдуулдаг байна. Бичиг баримтууд бол яах аргагүй байгууллагын хамгийн чухал өмч байдаг билээ. 

Бичиг баримтуудыг өөр дээрээ цуглуулах

10 Ажилтай холбоотой хийх зүйлсээ тэмдэглэх

Хийх ажлаа төлөвлөж байх нь ажлын бүтээмж их байхаас гадна эерэг дүнд хүргэдэг нь нууц биш юм. Түүнчлэн таны ажлыг маш ихээр хөнгөвчилж өгөх болно. Олон ажлыг хийж гүйцэтгэдэг хүн мэдээж хэрэг төдий чинээ олон ажллыг тэмдэглэл дээрээ бичих нь гарцаагүй юм. Олон ажил тэмдэглэх бүрт таныг ажилсаг гэж бодогдуулах нь гарцаагүй юм. 

Ажилтай холбоотой хийх зүйлсээ тэмдэглэх

11 Ажил дээрээ хийж амжаагүй зүйлсээ гэрлүүгээ авч явах

Заримдаа ажил ихтэй үед тухайн өдрийн хийх ажлууд тань барагдахгүй байх тохиолдол гардаг л биздээ? Тэр үед та ажлаа дуусгалгүй ширээн дээрээ овоолоод үлдээлгүй гэрлүүгээ авч яваарай. Тэгвэл таныг ажлынхаа ард гарахаар гэртээ хүртэл сэтгэл гарган ажиллаж байгааг тань үнэлэх нь гарцаагүй юм. 

Ажил дээрээ хийж амжаагүй зүйлсээ гэрлүүгээ авч явах

12 Ширээгээ эмх замбараагүй байлгах

Хэдийгээр ширээн дээр хөглөрсөн элдэв зүйлс нь бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэхгүй байхаас гадна таныг бохир нэгэн гэж бодоход хүргэж болох юм. Гэвч нөгөө талаасаа таныг харин ч ажлаас өөр зүйлд сатаардаггүй нэгэн болгож харагдуулдаг байна. Захирлаасаа өндөр үнэлгээ авахыг хүсвэл бичиг цаас зэргийг ширээгээрээ дүүртэл нь овоолоод л байж дээ.

Ширээгээ эмх замбараагүй байлгах

13 Оффис доо хооллох

Ямар хүн ажлын ширээн дээрээ өдрийн хоолоо идэх вэ? Магадгүй та залхуу хүн гэж хариулах байх. Гэвч гадны улс орнуудын хувьд ажлын ширээн дээрээ хооллодог хүнийг арай өөрөөр дүгнэдэг бололтой. Тэдний хувьд ажил ихтэй, суудлаасаа хөндийрөх ч завгүй ажилдаг хүмүүсийг ажил дээрээ хоол иддэг гэж үздэг байна. Та энэ аргыг туршаад үзэхэд гэмгүй бөгөөд цайныхаа цагаар ажил дээрээ хоол идээд үзээрэй.

Оффис доо хооллох

14 Хувцас хунараа ширээ болон сандлан дээрээ тохож тавих

Хувцсаа ширээ болон сандлан дээрээ тохож тавих нь таныг илүү ажил хэрэгч нэгэн болгож харагдуулдаг байна. Тэдний толгойд үргэлж орж ирдэг үг нь ажил бөгөөд ажлаас бусад зүйлд төдийлэн цаг зав гаргаад байдаггүй хүмүүс гэж үздэг байна. 

Хувцас хунараа ширээ болон сандлан дээрээ тохож тавих

15 Олон уулзалтууд төлөвлөх

Компанийхаа ашиг орлогыг нэмэгдүүлэх, хамтран ажиллах, шинэ бизнес эхлүүлэх, гэрээ хэлцэл байгуулах гээд хүмүүстэй уулзах шаардлагууд бишгүй дээ л гардаг шүү дээ. Тэгвэл эдгээр шалтгаануудаас бусад шалтгаанаар хүмүүстэй уулзахаар цаг төлөвлө. Жишээ нь хамт олнынхоо дунд спортын өдөрлөг, эсвэл бусад баяр наадмуудын үеэр арга хэмжээ зохион байгуулахын тулд холбогдох хүмүүстэй уулзалт товло. Үр дүн нь таныг хамгийн завгүй нэгэн болгож харагдуулах болно. 

Олон уулзалтууд төлөвлөх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()