Хиймэл эрхтэн шалгагч бүсгүй

2014-08-07, 02:30
53,657
Ажилд дуртай байх нь ажлын бүтээмжинд ихээр нөлөөлдөг билээ. Хамгийн багадаа л ажилдаа явах хүсэл эрмэлзэлтэй байх болов уу. Кара Уиллебек хэмээх энэ бүсгүй мэргэжлийн секс тоглоом туршигч юм. Эдгээр төхөөрөмжийн ачаар тэрээр долоо хоногт 15 удаа дур тавьдаг байна.
Хиймэл эрхтэн шалгагч бүсгүй
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Британийн "The Daily Mail"-ийн мэдээлснээр бүсгүйн ажлын өрөөнд 2000 орчим төрлийн секс тоглоом байдаг бөгөөд туршилтын дүнгээ блогтоо бичдэг аж.

www.caak.mn

Энэ ажлыг хийснээр тэрээр жилд 15 мянган стерлингийн цалин авдаг байна. 33 настай Кара 9 болон 1,5 настай хоёр хүүхэдтэй. Тэрээр 5 жилийн өмнөөс энэ ажлыг хийж эхэлсэн бөгөөд долоо хоногт 7 цаг туршилт хийдэг аж. Үйлдвэрлэгч компани түүнд долоо хоногт 4-5 тоглоом авчирч өгдөг байна. Кара Английн Гейнсборо хотод амьдардаг.

www.caak.mn

Карагийн хэлж байгаагаар, энэ ажил нь түүний амьдралын нэгээхэн хэсэг болсон гэнэ. “Тоглоом үргэлж миний сексийн амьдралын нэгээхэн хэсэг байсан учир энэ ажилдаа би ихээхэн дуртай” -гэжээ. Өмнө нь Кара банкинд ажилладаг байсан бөгөөд одоо хэзээ ч эргэж банкинд ажиллахгүй гэсэн байсан.

www.caak.mn

Кара анх өөрийн блогийг сонирхлын үүднээс бичиж эхэлсэн байна. Харин энэ нь секс тоглоом үйлдвэрлэгчдийн анхааралд өртсөн гэнэ. Ингээд тэд Карад ажиллах саналыг тавьсан аж. Одоо секс тоглоом үйлдвэрлэгч компанийхан Карагаар туршилт хийлгэхийн тулд дараалалд зогсож байгаа гэнэ.

Тэрээр энэ тал дээрээ мэргэшсэн учир үйлдвэрлэгч байгууллагуудад зөвлөгөө өгч, өөрийн бодлыг хуваалцдаг байна. Харин найз нөхөд нь түүнээс мөн л олон төрлийн зүйл асуудаг аж. Тэрээр хүүхдүүдийнхээ дэргэд хэзээ ч ажлынхаа талаар ярьдаггүй бөгөөд 37 настай хамтрагч Дарреныхаа хамтаар амьдардаг байна.

www.caak.mn

Кара болон Даррен нар энэ туршилтын ачаар хоорондоо танилцсан гэнэ. Дарренийг IT мэргэжилтэнгээр ажиллаж байх үед тэд танилцсан аж. “Секс тоглоом бидний хувийн амьдралд огтхон ч нөлөөлдөггүй бөгөөд нэмэлт хачир болж өгдөг” -хэмээн Кара ярьсан байна.

www.caak.mn

www.caak.mn
Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()