Дундад зууны харгис эрүү шүүлт

Аль ч цаг үе, нийгэмд гэмт хэрэгтэн, хууль зөрчсөн этгээдүүдийг шүүн асуух аргууд байдаг. Өнөө үед хэл амаар ярилцан, байцаалт авдаг бол дундад зууны үед гэмт хэрэгтний ялыг хүлээлгэхийн тулд аймшигт аргууд хэрэглэдэг байжээ. Ингээд танд тухайн үеийн тэрслүү үзэлтэн, төрийн эсэргүү, гэмт хэрэгтэн нарыг байцаадаг байсан хамгийн аймшигтай аргуудыг сонирхуулъя.

Дундад зууны харгис эрүү шүүлт
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 "Өлгийдөх"

Тус яргаллыг анх 16-р зуунд Испани улсад ялтанг нүцгэлж, агаарт дөрвөн мөчөөс нь татан хүлдэг байна. Мөн тэдний шулуун гэдэсний харалдаа доор нь шовх үзүүртэй төмөр байршуулсан байх бөгөөд олсыг бага багаар сулруулж шовх төмрөнд үтрээ болон өгзгийг нь урдаг байна. Энэ аргыг хэрэглэн, ганц шөнө болоход л ялтангууд өвчнөө дийлэлгүй амиа алдсан байдаг гэнэ.

"Өлгийдөх"

9 Тамлах сандал

Тамлах сандал нь 500-1500 хадаастай бөгөөд үүн дээр суусан хүний хамаг бие нь цоорч, цус алдсанаар хэдхэн цагийн дотор амьсгал хураадаг байна. Ялтанг сандал дээр суулган, хүлдэг боловч хадаасанд хангалттай зоогдохгүй байж мэднэ хэмээж зандалчин түүний дээр хүнд төмөр нэмж тавьдаг байжээ.

Тамлах сандал

8 Сунгах

Гэмт хэрэг үйлдсэн хэмээн байцаагдаж байгаа хүмүүсийг шалган, тамлах аргуудын нэг нь “сунгах” аж. Сэжигтэнг хавтгай мод дээр хэвтүүлэн, 4 мөчийг нь тэлж хүлнэ. Үүний дараа байцаалт үргэлжлэх бөгөөд хэргээ хүлээхгүй, үнэнээ хэлэхгүй тохиолдолд хөл гарыг нь чангааж, бүр илүү сунгадаг байна. Энэ байдал нь даамжирсаар сэжигтний үе мөчүүд биенээсээ салдаг аж.

Сунгах

7 Хүрэл бух

Эртний Грек улсад анх "хүрэл бух" хэмээх яллах хэрэгслийг бодож олжээ. Энэ нь хүнд гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг шатаан цээрлүүлэх арга юм. Том хэмжээтэй хүрэл бух босгон, үүндээ ялтанг оруулна. Дараа нь бухны гадна хэсэгт гал тавьж, ялтанг амьдаар нь шатааж алах аж. Ингэснээр бухны хамраас утаа гарч, амь тэмцэн орилох хүний дуу тэнгэрт хаддаг бөгөөд үүнийг харах гэж хүмүүс олноор цугладаг байжээ.

Хүрэл бух

6 Амьдаар нь булах

Энэ аргыг ялтан бүрт хэрэглэдэггүй байсан ч, хамгийн хүнд гэмт хэрэг үйлдсэн хүнийг тамлан, хөнөөдөг байжээ. Ялтанг толгой хүртэл нь элсээр булж орхидог байна. Ингэснээр толгой руу нь дөхөх, шавьж, шувуу, амьтан зэргээс өөрийгөө хамгаалж чадахгүй байх бөгөөд шувуу эхлэн ирж ялтны нүдийг ухсанаар түүний зовлон, тарчлаан эхэлдэг байна.

Амьдаар нь булах

5 Наранд шарах

Тэднийг нүцгэлэн, биеийг нь буцалсан усаар түлж, тосоор тосолж халуун наранд хүлж орхидог. Ингэхдээ тэдэнд ус, хоол өгөлгүйгээр нарны элчинд байлгасаар шарж алдаг байжээ. Тус ялыг мэдээж зуны цагт буюу нар дэлхийтэй хамгийн ойр орших үед үйлддэг байсан гэнэ.

Наранд шарах

4 Хөлдөөж алах

Харин тус ял нь өвлийн цагт үйлдэгддэг. Ялтны хувцсыг тайлж, хүйтэн усанд оруулаад, олон хөлийн газарт хүлж орхих бөгөөд бүхний нүдэн дээр аажмаар хөлдөж үхдэг байна. Бусдад сургамж болгох үүднээс хөлдсөн цогцсыг өвлийн турш ил байлгадаг байжээ.

Хөлдөөж алах

3 Харханд идүүлэх

Тус арга хүний санаанд буумгүй аймшигтай юм. Ялтнуудыг хүлж байгаад маш их өлссөн хархнуудыг гэдсэнд нь наан, саваар таглана. Ингэснээр хархнууд амь тэмцэн гарахын тулд, ялтны гэдсийг идэж, бие рүү нь ордог буюу нэг ёсондоо дотроос нь идэж хөнөөдөг байжээ. Төсөөлөхөд л айдас төрөм тус аргыг “Game of Thrones” кинонд тод томруунаар харуулдаг.

Харханд идүүлэх

2 Хүлж орхих

Улс орнуудад нэлээд хэрэглэгдэж байсан арга юм. Хэрэгтнүүдийг байцаан шийтгэх явцад бүх хувцсыг нь тайчин, гар хөлийг нь хүлж орхидог байжээ. Олон нийтийн газар хүлэх бөгөөд тэд ихэвчлэн өлсөж, цангаснаасаа үүдэн амиа алддаг.

Хүлж орхих

1 Хөрөөдөх

Дундад зууны үеийн хамгийн аймшигтай цээрлүүлэлт хэмээн дүгнэдэг. Ялтангийн толгойг уруу харуулж дүүжлээд, том гэгчийн хөрөөгөөр хөрөөдөж, хоёр хэсэг болгон хөнөөдөг байжээ. Тухайн үеийн тэрслүү үзэлтэн болоод буруу номтнуудыг “хөрөөдөн” алж байсан тухай түүхэнд бичжээ.

Хөрөөдөх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()