АЛДАРТАЙ ХҮМҮҮС

2012 хамгийн тачаангуй бүсгүйчүүд

Английн "The Sun" сэтгүүл оны хамгийн тачаангуй бүсгүйчүүдийн рейтингийг нийтэд хэвлэн гаргажээ. Мөн үүнтэй зэрэгцэн FHM сэтгүүл ч төстэй зүйл нийтлэжээ. Ингээд энэ жил дэлхийн алдартнуудаас хамгийн тачаангүй, дур татам бүсгүйчүүдээр хэн хэн шалгарсан тухай мэдэж авцгаая. Энэ удаагийн шалгарлуулалтыг хараад байхад нэлээд залуужсан, бас үнэнд ойр очсон жагсаалт гарчээ.

2012 хамгийн тачаангуй бүсгүйчүүд Хадгалах

Рианна болон боди арт

“Where have you been” хэмээх шинэхэн дууныхаа клипэнд зориулж, 25 настай алдарт Рианна боди арт хийлгэжээ. Түүнийг биен дээрээ юу зуруулсан болохыг бид цоглог хэмнэлтэй, өвөрмөц аялгуутай клипнээс нь харсан. Тэгвэл одоо тэрхүү боди артаа зуруулж байх үеийнх нь гэрэл зургуудыг танд хүргэж байна.

Рианна болон боди арт Хадгалах

Elle US дээрхи Кристен Стюарт

6-р сарын Elle US сэтгүүлийн нүүрэн дээр “Цасан гоо гүнж ба анчин” киноны гол дүрд тоглосон, жүжигчин Кристен Стюарт (Kristen Stewart) –ын зураг гарчээ. “Twilight” цувралаар бидний танил болж, улиг болтлоо сайхан, муухайгаараа дуудуулсан залуухан од маань алдарт цувралынхаа сүүлийн ангийн хажуугаар Цасан гоо гүнжийн дүрийг бүтээгээд амжжээ. Ингээд та бүхний мэлмийд Кристен Стюарт-ын "Elle" дээрхи дүр төрх болон шинэ киноных нь саунд трек болох Florence and the Machine хамтлагийн дуулсан "Breath Of Life"- дууны клипийг толилуулж байна.

Elle US дээрхи Кристен Стюарт Хадгалах

Анжелина Жоли хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Холливуудын гялалзсан од, дэлхийн хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэг, газар дээр буусан сахиусан тэнгэр гэлтэй сайн үйлсийн элч, зургаан хүүхдийн ээж, хамгийн сайхан залууг бусдын өврөөс булаасан нэгэн гээд олон тодотголыг нэрнийхээ өмнө авч явдаг бүсгүй бол Анжелина Жоли (Angelina Jolie) юм. Түүнтэй холбоотой юм бүхэн дэндүү сонирхолтой байдаг. Энэ нь түүний гоо үзэсгэлэн, гайхалтай авъяас, бас хэзээд өөрийнхөөрөө байдаг омголон зан, эрхэмсэг байдалтай нь холбоотой байх. Ямартай ч бүгдээрээ түүнийг 1998 оноос хойш жилийн жилд хэрхэн өөрчлөгдсөнийг олж харцгаая.

Анжелина Жоли хэрхэн өөрчлөгдсөн бэ? Хадгалах

Том Круз, Николь Кидман хоёрын насанд хүрсэн охин

Цагтаа Холливуудын хамгийн сайхан хосуудын нэг байсан Том Круз болон Николь Кидман хоёрыг бие биенээ гэсэн сэтгэлтэй байхад нэгэн цэцэг дундаас нь ургасан билээ. Тэр бол тэдний өргөмөл хоёр хүүхдийн нэг юм. Тэрээр өсч том болсон тул Беверли Хилс дэхь тансаг орд харшаасаа нүүж, найз залуугийнхаа бяцхан орон сууцанд амьдрах болжээ. Нэмж хэлэхэд, найз залуугийнх нь байр нилээн тарчигхан хороололд байрладаг аж. Ямартай нь хайр дурлалынхаа төлөө ижил дасал болсон тансаг амьдралаа орхиж чадсан залуухан бүсгүй болон түүний найз залуутай танилцацгаая.

Том Круз, Николь Кидман хоёрын насанд хүрсэн охин Хадгалах

Энэ хэний охин бэ?

Маш алдартай аавын, насанд хүрсэн охины цуврал зургуудыг танилцуулж, хэний охин болохыг нь таалгадаг ээлжит сонирхолтой нийтлэлийг хүргэж байна. Нэг л танил инээмсэглэлээр залуухан төрхөө чимж, хүрэн үсээ шидлэн, дэгжин хувцастай алхлах энэ бүсгүй хэний охин бэ? Хамгийн доор байгаа эцгийнх нь зургийг харахаас өмнө нүүрнийх нь төрхөөр хэний охин болохыг нь таахыг оролдоод үзээрэй. Толгойгоо бага зэрэг ажиллуулж, таах чадвараа сориод үзэхэд гэмгүй шүү дээ.

Энэ хэний охин бэ? Хадгалах

Дотуур хувцасгүй Аня Рубик

Америкийн урлагийн ертөнцийнхний хүлээлт, бэлтгэл, уригдан очсон зочдын тоо, улаан хивсний ёслолоороо ямар арга хэмээ “Оскар”-тай өрсөлддөг вэ? Мэдээж тэр бол жил бүр зохион байгууллагддаг "Хувцасны Институтын Үдэшлэг" болох "Met Ball" юм. Нью-Йоркийн Metropolitan музейд болдог энэхү үдэшлэг дээр алдартай дизайнерууд болон тэдний онгодыг хөглөдөг алдартай моделиуд, бүх төрлийн урлагийн загварлаг одод хүрэлцэн очиж, улаан хивсэн дээр зурагаа даруулдаг байна. Жил бүр энэхүү үдэшлэг нь тодорхой сэдвийн дагуу болдог. Тэгвэл одоо бүгдээрээ энэ үдэшлэгний анхаарал татахуйц зүйлсийн нэг байсан Польшийн модель Аня Рубик-ийн хувцаслалттай танилцацгаая. Та бүхэн түүний хувцаслалтын зөв, бурууг шүүнэ биз. Ямартай ч их л содон харагдаж байна.

Дотуур хувцасгүй Аня Рубик Хадгалах

Рианна –г Терри Ричардсоны нүдээр

Поп ертөнцийг өөрийнхөөрөө эзэгнэж яваа, гал цогтой, авъяслаг, зоригтой залуу дуучин бүсгүй бол Рианна (Rihanna) юм. Өнгөт арьсаараа имиж хийж, залуу насаараа гоо үзэсгэлэнгээ цацрааж яваа 24 настай энэ бүсгүйн дуунууд бидэнд эрч хүч бэлэглэж, хүсэл тачаалыг өдөөдөг билээ. Харин тэрээр саяхан домогт гэрэл зурагчин Терри Ричардсон (Terry Richardson)-ны студид зочилж, өөрийнхөө зургийг авахуулжээ. Терри Ричардсоны дуранд Рианна хэрхэн буусныг дэлгэрэнгүй дээрээс олж хараарай.

Рианна –г Терри Ричардсоны нүдээр Хадгалах

Оддын айдаг зүйлүүд

Хүмүүсийн аалзнаас айх, өндрөөс айх, могойноос айх зэрэг нь байдаг л зүйл. Гэтэл үүнээс илүү сонин хачин зүйлээс олны танил хүмүүс айдаг байна. Жишээ нь - хөтлөгч Опра бохиноос айдаг, кинон жүжигчин Жонни Депп алиалагчаас айдаг, жүжигчин Кристина Ричи тасалгааны цэцэгээс айдаг, Памела Андерсон толиноос айдаг гэх мэт өшөө олон сонин зүйлсээс айдаг алдартнууд байгаа. Тэд яагаад эдгээр зүйлсээс айдаг болсон тухай мэдээллийг үзэцгээе.

Оддын айдаг зүйлүүд Хадгалах

Хөгжөөн дэмжигч охидруу гөлөрч байгаа алдартай эрчүүд

Сайхны өмнө харц буруугүй гэдэг үг бол зүгээр л нэг “ардын аман зохиол” биш бололтой. Үнэхээр сайхан төрсөн бүсгүйн өмнө ямар ч эр харцаа нууж чаддаггүй. Хичнээн үнэнч, хичнээн дурлалдаа шатсан Ромео шиг эр байлаа ч үнэхээр үзэсгэлэнтэй бүсгүйрүү ядаж ганц хормын ч гэсэн учиртай харц шиддэг нь нууц биш. Харин техник технологи хөгжөөд байгаа өнөө үед бол оддын үйл хөдлөлийг ангуучилдаг гэрэл зурагчид алдартй эрчүүдийн барьц алдах энэ хормыг юу гэж алдах билээ. Ингээд бүгдээрээ хөгжөөн дэмжигч охидруу ширтэж байгаад “баригдсан” алдартай эрчүүдийн гэрэл зургуудыг хүлээн авцгаая.

Хөгжөөн дэмжигч охидруу гөлөрч байгаа алдартай эрчүүд Хадгалах

Камрен Электра 40 нас хүрлээ

Кармен Электра (Carmen Electra) гэдгээрээ Дэлхийд танигдсан алдарт жүжигчин, загвар өмсөгч, телевизийн од, дуучин, бүжигчин Tara Leigh Patric нь 4-р сарын 20-ны өдөр 40 нас хүрчээ. Playboy сэтгүүлд зурагаа авахуулж, анх олны танил болж байсан энэ авъяаслаг бүсгүй дөчин нас хүрсэн ч гэсэн саяхан Лос-Анжелест хагас нүцгэн зурагаа авахуулсан байна. Ингээд бүгдээрээ хорьж болдоггүй хорин насыг хоёр үржүүлсэнтэй тэнцэх настай эмэгтэй хэрхэн хараа булаам байж болохыг Кармен Электрагийн жишээгээр хүлээн авцгаая.

Камрен Электра 40 нас хүрлээ Хадгалах

Дэлхийн гоц ухаантай хүүхдүүд

Хүүхдүүд хүнийг сонсдоггүй зөрүүд зантай, их сониуч, тэгээд бас гайхмаар ухаалаг, магадгүй энэ нь их амжилтанд хүрэхэд нь нөлөөлдөг байх. Сүүлийн үед гоц ухаалаг хүүхдүүд олноор төрж байгааг та бид мэднэ. Өнөөгийн гоц ухаалаг хүүхдүүд дээр үеийн хүүхдүүдээс ямар ялгаатай болох тухай энэ нийтлэлд өгүүлэх болно. Ингээд хамтддаа их дэлхийн сонин хачины зах зухаас мэдэрцгээе.

Дэлхийн гоц ухаантай хүүхдүүд Хадгалах