Ногоон цай уухад учир бий...

Өдөр бүр нэг аяга ногоон цай уух нь долоо хоногт 2,5 цаг бэлтгэл хийсэнтэй тэнцэнэ. Гэхдээ ногоон цай нь зөвхөн жин хасаад зогсохгүй, сэтгэл санаанд хүртэл таатайгаар нөлөөлдөг аж. Өдөрт 100 мл-ийг уухад л сэтгэл санаа өөдрөг болж, хүн дэлхий ертөнцийг эергээр харж эхэлнэ. Үүнээс гадна ногоон цай нь цусан дахь кортизол буюу стрессийн дааврын хэмжээг багасгаж, сэтгэн бодох үйл ажиллагааг хөгжүүлдэг байна. Гэхлээ аливаа зүйлийг хэтрүүлэн хэрэглэх нь муу талтай байдагчлан ногоон цайг ч гэсэн хэтрүүлэн хэрэглэх нь эрүүл мэндэд хор хөнөөлийг авчирдаг аж. Ингээд ногоон цайг хэзээ, хэрхэн, ямар хэмжээтэй хэрэглэх талаар зөвлөгөөг танд хүргэе.

Ногоон цай уухад учир бий...
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ногоон цайны давуу талууд

Ногоон цайны ашиг тус маш их. Жишээлбэл: Зүрх судасны өвчин, чихрийн шижин, цус харвалт, артрит гэх мэт өвчнөөс урьдчилан сэргийлж чадна. Ингээд ногоон цайны хэрэглээний давуу талаас дурдвал:

  • Тогтмол ногоон цай хэрэглэдэг хүмүүс ханиад хүрсэн ч амархан эдгэдэг.
  • Ногоон цай харшлын эсрэг үйлчилгээтэй бөгөөд түүний найрлаганд агуулагдах EGCG антиоксидант нь гистамин болон иммуноглобулин Е-ийн ялгарлыг багасгаж, харшил гарахаас урьдчилан сэргийлдэг аж.
  • Ногоон цай уух нь жин хасахад нөлөөлж, биеийн жинг тэнцвэртэй хадгалахад тустай.
  • Дасгал сургуулилт хийсний дараа булчингийн тэнцвэрт байдлыг хадгалахад тустай ч хүчний дасгал хийсэн тохиолдолд уух хэрэггүй.
  • Ногоон цай тогтмол уудаг хүмүүс ой тогтоолт сайтай байдаг.
  • 15 минут орчим хандалсан цайгаар чихрийн харшлыг шавшиж болно.

Хэдийгээр маш олон давуу талтай ч өдөрт 3-аас илүү аягыг ууж болохгүй. Учир нь энэ ургамлын навчинд их хэмжээний металл, хөнгөн цагаан, хар тугалга агуулагдсан байдаг учир  их хэмжээгээр хэрэглэх нь эрүүл мэндэд хортой. Үүнээс гадна тэжээллэг бодисыг шингээх үйл явцыг саармагжуулдаг бөгөөд кофеин агуулсан байдаг юм.

Ногоон цайны давуу талууд

2 Жирэмсэн эмэгтэй өдөрт 2-оос илүү аяга ногоон цай ууж болохгүй

Хэрвээ их хэмжээний цай уувал фолийн хүчил хангалттай хэмжээгээр шингэхгүй. Энэ нь ургийн гажиг үүсгэх магадлалтай. Тиймээс жирэмсэн, хөхүүл болон жирэмслэхээр төлөвлөж буй эмэгтэйчүүд өдөрт 2 аяга л ногоон цай уухад хангалттай.

Жирэмсэн эмэгтэй өдөрт 2-оос илүү аяга ногоон цай ууж болохгүй

3 Төмрийн дутагдалтай хүмүүс болгоомжтой хэрэглэнэ

Энэхүү цайнд агуулагдах танин нь  төмрийг хэвийн хэмжээнд боловсроход сөргөөр нөлөөлдөг байна. Тиймээс их хэмжээний төмөр агуулагдсан хүнсний бүтээгдэхүүний хамт хэрэглэхийг хориглоно. Жишээлбэл: Элэг, чангаанз, хатаасан илжгэн чих гэх мэт. Энэ төрлийн хүнс хэрэглэснээс хойш багадаа 1 цагийн дараа ногоон цай ууж болно.

Ногоон цайг та С амин дэмийн агууламж ихтэй зүйлтэй хольж уух боломжтой бөгөөд энэ тохиолдолд биед төмрийн дутагдал үүсэх магадлал хангалттай хэмжээгээр буурдаг байна.

Төмрийн дутагдалтай хүмүүс болгоомжтой хэрэглэнэ

4 Эрүүл мэндийн асуудалтай үед

Цайнд агуулагдах металл болон кофеинаас болж зарим хүмүүс энэ цайнаас бүр мөсөн татгалзах хэрэгтэй. Эсвэл энэ талаар эмчтэй зөвлөх нь зүйтэй. Дараах тохиолдолд хориглох заалттай байдаг. Үүнд:

  • Цус багадалт
  • Бөөрний дутагдал
  • Зүрхний өвчин
  • Шохойжилт
  • Хэт их сэтгэл хөдлөлтэй
  • Элэгний асуудалтай

Үүнээс гадна өлөн дээрээ ногоон цай уух үед дотор муухайрах, ходоод гэдэс өвдөх гэх мэт шинж тэмдэг илэрч болно. Тиймээс ходоод гэдэсний асуудалтай, ходоодны хүчил ихтэй хүмүүс заримдаа энэ цайнаас татгалзах хэрэгтэй болдог. Эсвэл хоол идсэний 1-1,5 цагийн дараа уух боломжтой.

Эрүүл мэндийн асуудалтай үед

5 Зарим төрлийн эмтэй харшилна

Хэрвээ та кофеин агуулсан, сэргээх үйлчилгээтэй эм, жирэмснээс хамгаалах эм, эсвэл цус бүлэгнэлтээс хамгаалсан эм бэлдмэлийг хэрэглэдэг бол ногоон цайнаас татгалзаарай. Ногоон цайнд агуулагдах зарим нэг бодис нь эмийн үйлчилгээг сулруулах магадлалтай. Зарим төрлийн антибиотик ч энэ төрлийн цайтай зохицохгүй.

Зарим төрлийн эмтэй харшилна

6 Нойргүйдлийн асуудалтай үед

Хэрвээ та нойргүйдлийн асуудалтай бол энэ нь ногоон цайнаас татгалзах шалтгаан биш. Уг цайнд агуулагдах кофеины хэмжээ нь кофеноос бага учир (220 мл ногоон цайнд 30-50мг кофеин агуулсан байдаг бол кофенд 115-170мг) өдөрт 3 аягыг уухад танд муугаар нөлөөлөхгүй. Хамгийн гол нь унтахаасаа 8 цагийн өмнө хамгийн сүүлийн аяга ногоон цайгаа уугаарай.

Нойргүйдлийн асуудалтай үед

7 Хүүхэд болон өсвөр насныхан 1-2 аяга

Сэтгэл санаа нь тогтвортой бус хүүхдүүдэд кофеин агуулсан бүтээгдэхүүн өгөх хэрэггүй. Хэрвээ таны хүүхэд эрүүл бол түүний өдөр тутмын хоолны цэсэнд ногоон цайг оруулж болно. Японд хийсэн судалгаанаас харахад өдөрт 1 аяга ногоон цай уудаг  хүүхдүүд ханиад хүрэх нь бага байсан гэнэ. Үүнээс гадна таргалалт гэх асуудал үгүй болж, жингийн асуудал үүсэхгүй байжээ. Гэхдээ ногоон цай кофеин агуулдаг учир хүүхдэд их хэмжээгээр өгч болохгүй.

Хүүхдэд өгөх тун:

  • 4-5 настай -45мг \1 аяга\
  • 7-9 настай – 62,5 мг \1,5 аяга\
  • 10-12 настай – 85 мг \2 аяга\
  • Өсвөр насныхан – 100 мг \2 аяга\

Кофеин зарим төрлийн хийжүүлсэн ундаа болон шоколаданд агуулагддаг гэдгийг санаарай. Хэрвээ таны хүүхэд хэт их сэтгэл хөдлөлтөйг, унтахдаа муу бол цай болон какао агуулсан хүнс өгч болохгүй.

Хүүхэд болон өсвөр насныхан 1-2 аяга

8 Өндөр настан өдөрт 3 аяга

Японд хийсэн судалгаанаас харахад 65-аас дээш насны хүмүүс ногоон цайг тогтмол хэрэглэснээр бие махбодийн хувьд асуудалгүй байсан гэнэ. Үүнээс гадна зөнөх, хувцсаа өмсөж чадахгүй болох байдал нь өдөрт 3-4 аяга ногоон цай хэрэглэсэн үед 25%, 5 аяга ногоон цай хэрэглэсэн үед 33%-иар буурч байжээ.

Гэхдээ хамгийн дээд тал нь 3 аягыг уухад л хангалттай.

Өндөр настан өдөрт 3 аяга

Ногоон цайг хэрхэн хандлах вэ?

Ногоон цайг буруу хандалснаар бага зэргийн гашуун амттай болдог. Нэгдүгээрт, хэт халуун усаар хандлах хэрэггүй. Хоёрдугаарт, халуун усанд удаан байлгах хэрэггүй бөгөөд 2-3 минут байхад л хангалттай. Учир нь 15 минутын дараа цайнаас цайг гашуун амттай болгодог танин бодис ялгардаг байна.

Үүнээс гадна хэт халуун усаар хандлах, удаан хугацааны турш  байлгах үед их хэмжээний кофеин, хүнд металлууд цайнд шингэдэг байна. Мөн яг хэрэглэхийн өмнө найруулсан нь илүү тохиромжтой.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()