Оддын айдаг зүйлүүд

Хүмүүсийн аалзнаас айх, өндрөөс айх, могойноос айх зэрэг нь байдаг л зүйл. Гэтэл үүнээс илүү сонин хачин зүйлээс олны танил хүмүүс айдаг байна. Жишээ нь - хөтлөгч Опра бохиноос айдаг, кинон жүжигчин Жонни Депп алиалагчаас айдаг, жүжигчин Кристина Ричи тасалгааны цэцэгээс айдаг, Памела Андерсон толиноос айдаг гэх мэт өшөө олон сонин зүйлсээс айдаг алдартнууд байгаа. Тэд яагаад эдгээр зүйлсээс айдаг болсон тухай мэдээллийг үзэцгээе.

Оддын айдаг зүйлүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



1. Кристен Стюартба - морьд

www.caak.mn (11 фото)

«Цасан цагаан ба анчин» кинонд Кристен Стюарт амьдралынхаа төлөө тэмцэж буй дайчин гүнжийн дүрд тоглодог. Тэрээр мориноос айдаг байсан тул энэ книнод асуудлаа хэрхэн шийдсэн юм бол оо?... Тэрээр морийг «үздэггүй» байсан тул энэ давааг арай ядан давсан гэдэг. Кристен 9 настай байхдаа мориноос унаж тохойгоо гэмтээжээ. Гэвч энэ кинонд тоглох хүсэл юунаас ч илүү байсан тул айдаг зүйлээ тэвчихээс өөр замгүй болсон гэдэг. (Tilak Desai / Splash News)


2. Билли Боб Торнтон ба ховор мебель тавилга

www.caak.mn (11 фото)

Билли Боб Торнтон-г нэлээд яггүй хатуу байрын залуу гэж хэн ч харсан бодно. Гэтэл тэрээр хуучны ховор мебель тавилгаас их айдаг гэнэ. Билли үүнийгээ тайлбарлахдаа: «Жишээ нь индонезийн комод арлын варан хэмээх махчин гүрвэлийн ам тэр чигээрээ хортой нян. Энэ хэнд ч таалагдахгүй зүйл. Харин би франц мебелиэс айдаг. Би америк хуучин тавилгаас айдаггүй. Тодруулж хэлбэл, хилэн бүрхүүлтэй алтадсан XIV Луи хааны үеийн том сандалуудаас айдаг. Хуурамч  жинхэнэ эсэхийг км-ийн цаанаас л мэдэрнэ. Ууур амьсгал нь нэг л биш. Тоос багатай ч гэсэн эвгүй» -гэжээ. (Getty Images)


3. Памела Андерсон ба толь

www.caak.mn (11 фото)

«Малибугийн аврагч» хэмээн олонд алдаршсан Памела Андерсон эрчүүдийг гайхашруулдаг байв. Тэрээр эйсоптрофоби буюу толиноос айдаг. «Би өөрийгөө толинд болон зурагтаар харах дургүй. Миний тоглосон кино гарч байвал сувгаа солиод өөр өрөө рүү явчихдаг» - гэжээ. (Getty Images)


4. Орландо Блумба - гахайнууд

www.caak.mn (11 фото)

«Бөгжний эзэн» кинонд Орландо Блум эрэлхэг аймшиггүй эльфийн дүрээр аймшигт оркуудтай тэмцэж байгааг харуулдаг. Гэвч Леголас-эльф (киноны дүрийн нэр) ба Орландо Блум жүжигчин хоёр тэс өөр хүмүүс бололтой. Хэрэв Леголас Сауроны нүд рүү айхгүй харж чаддаг бол гахайг харахыг бүр тэвчдэггүй гэнэ. «Тэнгэрийн эзэнт улс» кинонд Блум нэгэн гахай хашаанаас зугтан гарахад зүг буруулан гүйхээс өөр аргагүй байсан аж. (Getty Images)


5. Николь Кидман ба эрвээхэй

www.caak.mn (11 фото)

Николь Кидман бүр бага байхаасаа эхлэн эрвээхэйнээс айдаг байжээ. «Хэрэв сургуулиас ирэхэд довжоон дээр эрвээхэй сууж байвал доогуур нь мөлхөж, эсвэл өөр газраар гэртээ ордог байсан. Би энэ айдасаасаа салах гэж оролдож үзсэн. Жишээ нь, Америкийн байгалийн түүхийн музей үзэж явахад эрвээхэй над дээр суухад яаж чадаагүй үргээчихсэн. Би онгоцноос үсэрч, над дээр жоом гүйж л байсан. Харин эрвээхэйг бол тэвчиж чадахгүй» -гэжээ. (Getty Images)


6. Кристина Ричи ба тасалгааны ургамал

www.caak.mn (11 фото)

Кристина Ричи хий үзэгдэл, сүнстэй киноноос айдаггүй хэрнээ тасалгааны ургамалаас айдаг нэгэн. Жүжигчин маань ургамалыг «бохир», «галзуурмаар» -гэж үздэг. Үүнээс гадна бассейн болон акулаас их айдаг гэнэ. (Getty Images)


7. Тайра Бэнкс ба далайн гахайнууд

www.caak.mn (11 фото)

Тайра Бэнксийн хувьд шоу-бизнесийн оддтой өрсөлдөхөөс илүү далайн гахайнуудаас айдагийгаа даван туулах хамгийн хэцүү асуудлын нэг гэнэ. 2006 оны шоуны үеэр Тайра бусад загвар өмсөгчдийнхөө юунаас айдаг талаар сонирхож байжээ. Тэдний зарим нь толгой дээгүүрээ шувуу нисэхээс, зарим нь кетчуп идэхээс... гэж хариулжээ. Харин өөрөө айдасаа давахын тулд далайн гахайн бассейн руу явна хэмээн ярьж байжээ. Одоо Тайра далайн гахайнаас айхгүйгээр өөрийгөө «хянаж» чаддаг болсон аж. (AP Photo)


8. Опра ба бохь

www.caak.mn (11 фото)

Ток-шоуны од хөтлөгч Опра Уинфри чиклефоби буюу зажилдаг бохиноос айдаг гэнэ. Түүнийг багад нь эмээ нь «Шүүгээндээ бохь хадгалдаг байжээ. Шүүгээ маш том байсан тул эмээ нь бохь авахыг зөвшөөрдөггүй» байжээ. Опра ажил дээрээ ч, гэртээ ч бохь зажлахаас айдаг аж. «Нэгэн удаа тэднийд зочилсон хүн тавган дээрээ бохио наагаад явчихжээ. Опра бохийг тавагтай нь хаясан» -хэмээн ярьж байна. (AP Photo; Corbis)


9. Кармен Электра ба ус

www.caak.mn (11 фото)

Кармен Электра уснаас айдагч тэрээр «Малибугийн аврагч» кинонд тоглохоос татгалзаж чадаагүй юм. «Ус хажууд байхад сэтгэл их түгшдэг» -гэжээ.


10. Жонни Депп ба алиалагчид

www.caak.mn (11 фото)

Жонни Депп алиалагчдаас айдаг нэгэн. Үүнийгээ даван туулж айдасаа хөөхийн тулд эргэн тойрондоо зөндөө олон алиалагчдын зураг наасан байдаг гэнэ. (Marc Piasecki, FilmMagic / Getty Images; Bob Krist / Corbis)


11. ВудиАллен ба бусад зүйлс

www.caak.mn (11 фото)

Жүжигчин найруулагч Вуди Аллен тайзан дээр түгшүүрт автсан олон дүрийг бүтээсэн атлаа олон зүйлээс айдаг нэгэн юм. Тэрээр шавьж, өндөр газар, өмөн үү, бөөгнөрсөн хүмүүсээс эхлээд нарны гэрэл, хурц өнгө, хүүхэд, буга гээд олон юмнаас айдаг гэнэ. Тэрээр «6-8 настай байхдаа харанхуйд унтахын өмнө би хэзээ нэг цагт «үхнэ» гэж бодохоос анх айж эхлэсэн гэж ярьжээ. Вуди Аллен тээврийн хэрэгслээс бас их айдаг. Жишээ нь, лифт, хонгилоор явах гэх мэт. «Усанд ороход цорго өрөөний дунд биш, захад байх нь зохистой». Газрын самрын тос дээд тагнайд нь наалдахаас ч бас айдаг гэнэ. Энэ хүнд айхгүй зүйл гэж байна уу хэхэ. (Carlo Allegri / AP Photo)


Харин та юунаас их айдаг бэ?


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()