Дэлхийн гоц ухаантай хүүхдүүд

Хүүхдүүд хүнийг сонсдоггүй зөрүүд зантай, их сониуч, тэгээд бас гайхмаар ухаалаг, магадгүй энэ нь их амжилтанд хүрэхэд нь нөлөөлдөг байх. Сүүлийн үед гоц ухаалаг хүүхдүүд олноор төрж байгааг та бид мэднэ. Өнөөгийн гоц ухаалаг хүүхдүүд дээр үеийн хүүхдүүдээс ямар ялгаатай болох тухай энэ нийтлэлд өгүүлэх болно. Ингээд хамтддаа их дэлхийн сонин хачины зах зухаас мэдэрцгээе.

Дэлхийн гоц ухаантай хүүхдүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



1. Ким Унг-Йонг
Ким 1962 онд солонгост төрсөн. Тухайн үедээ Дэлхийд IQ-ийн үзүүлэлтээр хамгийн өндөр нь байжээ. 5 настайдаа 7 хэлээр ярьж хамгийн хэцүү дифференциаль тэгшитгэлийг бодож байв. Hanyang их сургуулийг тэрээр 6 настайдаа төгссөн. Дараа нь АНУ-ын NASA-д ажиллах урилга хүлээн авчээ. 15 насандаа физикийн шинжлэх ухааны доктор, Colorado-гийн их сургуулийн профессор цолтой болжээ.



2. Уильям Жеймс Сидис
Уильямын IQ-ийн үзүүлэлт Кимийнхээс илүү. Түүний IQ 250-300 хооронд хэлбэлздэг. Ой хагастай байхдаа «Нью-Йорк Таймс» сонинг уншдаг байжээ. 11 настайдаа Харвардын их сургуульд орж суралцсан. Дэлхийн 40 орны хэлээр ярьдаг. 3 настай байхдаа Гомерын зохиолыг эх хэлээр нь уншдаг байжээ. Сидис залуугаасаа эхлэн шинжлэх ухаанд биеэ зориулж гэрлэхгүй байхаар шийджээ. Харамсалтай нь 1944 онд тархинд нь цус харван хорвоогийн мөнх бусыг үзжээ. Сидис сэтгүүлчид болон хүмүүсээс үргэлж дөлдөг байв. Түүнд найз нөхөд гэхээсээ илүү шинжлэх ухаан л чухал байсан гэдэг.



3. Клеопатра Стратан
Клеопатра 2002 онд Кишиневт дуучин Павел Стратаны гэр бүлд мэндэлжээ. Одоо тэрбээр хамгийн залуу уран бүтээлчээр тооцогдож байна. 2006 онд буюу 4 настай түүний хос цагаан алтан дисктэй цомог гарчээ. Клеопатра гоцлон дууч бөгөөд гэрийнхээ орлогыг үлэмж ихээр нэмэгдүүлж чадсан. 10 настай энэ охин саяхан MTV-гийн хамгийн залуу уран бүтээлчээр шалгарсан байна. Одоо Жастин Бибер зүй ёсоор түүнд атаархах нь дамжиггүй.



3. Леанна Арчер
Леанна өөрийн нэртэй гоо сайхны брэндтэй хамгийн залуу үйлдвэрлэл эрхлэгч юм. 11 настайдаа үс арчлах хэрэгслийн үйлдвэрлэлийг явуулах санаа түүнд төржээ. Леннагийн органик косметик байгалийн цэвэр гаралтай түүхий эдээр хийгддэг тул Европ болон дэлхийд их борлогддог юм байна. Леаннагийн орлого дундажаар сард 180,000 доллар болжээ.



4. Роберт Нэй
14 настайдаа америк хүү Роберт Нэй "Bubble Ball" тоглоомыг iPhone-д зориулж бүтээжээ. Түүний энэ бүтээл өнгөрсөн 1 дүгээр сард iTunes-ийн жагсаалтын зэрэглэлд I-р байр эзлэсэн байна. Bubble Ball-ыг хэдхэн сарын дотор 10 сая гаруй хүн татаж авчээ. Роберт энэ тоглоомынхоо эрхийг зарах бодолгүй байгаа юм.

Шинэ технологи шинэ гоц ухаантнуудыг төрүүлсээр байна. Одоогийн хүүхдүүдийн хөгжил цаашдаа яах бол оо гэдэг асуудал их сонин. Бид бүхэн хар цагаан өнгөөр анх цагаан толгойг хэрэглэж байсан бол одоогийн хүүхдүүд iPad болон PocketBook A 10'' 3G-ийг хэрэглэж байна. Мөн тэд интернет рүү ороод Wi-Fi болон 3G-ээр хэрэгцээтэй бүхнээ татаж авч байна. Цаашдаа хүүхдүүд илүү ухаалаг болох уу, эсвэл хамаг ухаанаа iPad, PocketBook дээр тоглоом тоглосоор дуусгах болов уу?... Та бодол саналаа бичээрэй.

 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()