АЛДАРТАЙ ХҮМҮҮС

Аймшгийн хөлтэй Холливуудын бүсгүйчүүд

Үзэсгэлэнтэй, алдартай бүсгүйчүүд сайн дизайнерын үнэтэй өндөр өсгийтүүдэд мөнгө хайрладаггүйг бид мэднэ. Тэд зуны цагт гайхалтай тансаг өндөр өсгийтэй гуталнуудаараа гангаран, олны харцыг хөлөн дээрээ унагах дуртай байдаг. Харамсалтай нь бариу туфли, сандалиар шкафаа дүүргэж, байнга өмсөөд байхаар тэдний хөлний гоо сайхан алдагдаж, хуруу нь моонийн, энд тэндгүй эвэр ургадаг бололтой. Бурхан бүхнийг тэгш заяадаггүй болохоор, шүүгээ дүүрэн тансаг гуталны хариуд эвдэрсэн хөлийг тэдэнд өгдөг байх. Тэгвэл Британий Daily Mail сэтгүүлийн гэрэл зурагчид алдартай бүсгүйчүүдийн хөлний зургуудыг алдарт мэс засалч Жейсон Нэндлэл-д харуулж, хамгийн аймшгийн хөлтэй холливуудын бүсгүйчүүдийн рейтингийг гаргажээ. Ингээд энэхүү сонирхолтой судалгааны үр дүнг танд толилуулж байна.

Аймшгийн хөлтэй Холливуудын бүсгүйчүүд Хадгалах

Алдатрнуудын ховор зургууд

Өнгөрсөн цагийн домог болсон алдартнуудын нэн ховор зургуудын ээлжит цуглуулгаа танд хүргэж байна. Олон хүний оюун бодол, санах ойнд өөр өөрсдийн ул мөрөө үлдээж, тэдний амьдралд уран бүтээл, амьдралын хэв маягаараа нөлөөлж чадсан зууны суут авъяаслаг, алдартай хүмүүсийн фото агшнуудын дундаас хамгийн ховор зургуудыг хүргэдэг энэхүү булан маань танд таалагддаг гэдэгт итгэлтэй байна. Надад лав эдгээр зургуудаас наранд биеэ шарж буй Эйнштейн, Клинтоныхоны залуус насны зургууд их таалагдлаа.

Алдатрнуудын ховор зургууд Хадгалах

Beach Bunny 2012 Bronze цуглуулгын сурталчилгаан дахь Кейт Аптон

Victoria’s Secret-ийн сахиусан тэнгэрүүд, Холливуудын алдарт жүжигчнээс ч дутуугүй гялалзаж байгаа залуухан бүсгүй бол "Beach Bunny" дотуур хувцасны брэндийн нүүр царай болох Кейт Аптон билээ. Мөр давсан алтан шаргал үс, нуруулаг махлагдуу бие, уруул дээрхи дур татам мэнгэ гээд өөрийн гэсэн өвөрмөц бүхэн нь түүнийг улам гойд болгодог. Ингээд дахиад Кейт Аптонтой хамт хэдэн хормыг өнгөрүүлье.

Beach Bunny 2012 Bronze цуглуулгын сурталчилгаан дахь Кейт Аптон Хадгалах

Италид загвар өмсдөг Монгол бүсгүй

Бидний зүгээс хилийн чанадад Монгол орныхоо нэрийг дуурсгаж яваа авъяаслаг охид, залуусаа танилцуулдаг уламжлалтай билээ. Энэ удаа Италийн Милан хотын загварын агентлагтай гэрээ байгуулсан хамгийн анхны Монгол модель болох Д.Оюунномин буюу Nora-г танилцуулж байна. Тэрээр 1983 онд төрсөн бөгөөд 2000 оноос эхэлж 12 дахь жилдээ загвар өмсөж байгаа юм. Сүүлийн үеийн мэдээлэл гэвэл, өнгөрсөн 4-р сард Италийн алдартай брэнд болох "Alberta Ferretti"-ийн шоунд оролцжээ. Ингээд европийн загварын ертөнцөд амжилттай ажиллаж байгаа Nora-тай илүү дотно танилцацгаая.

Италид загвар өмсдөг Монгол бүсгүй Хадгалах

Америкийн Мисс-ийн тэмцээнд орж буй Украин бүсгүй

Америкийн Геммологикийн Их сургуулийг төгссөн Украин бүсгүй Карина Брез нь 2012 оны АНУ-ын Мисс-ийн тэмцээнд оролцохоор бэлдэж байгаа юм. 6-р сарын 3-ны өдөр Лас-Вегаст эцсийн шалгаруулалт нь болох уг тэмцээнд ороцлох эрхийг Флорида-гийн мисс болсноор авчээ. Брез нь 1988 оны 5-р сарын 19-нд мэндэлсэн бөгөөд мөн онд түүний гэр бүл нь Украинаас Нью-Йорк мужийн Жексон Хайтс-руу цагаачилж, дараа нь Флорида-гийн Палм– Бич рүү нүүжээ.

Америкийн Мисс-ийн тэмцээнд орж буй Украин бүсгүй Хадгалах

Марк Цукербергийн хурим

Интернетийг ашиглан, Facebook-ийг үүсгэн байгуулснаар гайхалтай амжилтад хүрч, хүн бүрийн “танил” бас Дэлхийн хамгийн залуухан тэрбумтангуудын нэг болсон Марк Цукерберг (Mark Zuckerberg) нь найз бүсгүй Присцилла Чан-тайгаа гэр бүл болжээ. Тэдний хурим нь Facebook-ийн Nasdaq бирж дэхь дуудлага худалдаа эхэлсний яг дараа өдөр нь болсон байна. Цукербергийн үүсгэн байгуулсан компаний хөрөнгө нь 105 миллиард доллараар үнэлэгдээд байгаа ажээ.

Марк Цукербергийн хурим Хадгалах

Папарацциудын гэрэлтүүлэгчтэй аппарат болон оддын нимгэн даашинз

Холливуудын загвар зохион бүтээгчид од бүсгүйчүүдэд худалддаг даашинзныхаа материалыг камерны хурц гэрэлтүүлгийн нөлөөгөөр зураг дээр тунгалаг болж, биеийг нь гэрэлтүүлдэг гэдгийг хэлэлгүй өнгөрүүлдэг ажээ. Үүнээс болж алдартай бүсгүйчүүд янз бүрийн арга хэмжээн дээрхи зургуудаа хараад нүүр улайхад хүрдэг байна. Ингээд та бүхэнд гэрэл зургийн аппаратны гэрэлтүүлэг болон нимгэн даашинз хоёр “гар нийлэхээрээ” ямар үр дүнд хүрдэгийг харуулсан оддын гэрэл зургуудыг хүргэж байна.

Папарацциудын гэрэлтүүлэгчтэй аппарат болон оддын нимгэн даашинз Хадгалах

“Хар хувцастангууд – 3” киноны нээлтэн дээр Вилл Смитт яасан бэ?

Москва-д болсон “Хар хувцастангууд – 3” киноны нээлтэн дээр алдарт Вилл Смитт өөрийн биеэр оролцжээ. Үргэлж эерэг энерги цацруулж, нээлттэй харилцааг хадгалдаг жүжигчин маань энэ үеэр Украины нэгэн сурвалжлагчид нилээн эвгүй хандлага гаргасан байна. Шүтээнээ амьдаар нь харсан сэтгүүлч залуу баярласан сэтгэлээ барьж дийлэлгүй, Вилл Смиттэй мэдлэхдээ, түүний хоёр хацрыг үнсчээ. Харин нөхөрсөг тэврэлт өгснийхөө хариуд залуухан охин шиг хацар дээрээ үнсүүлсэн Вилл нилээн бухимдаж, сэтгүүлчийг өөрөөсөө түлхээд, алганыхаа гадраар түүний нэг хацрыг таагүйхэн алгадхийсэн байна. Киноны нээлтэн дээр ирэх үедээ ийм төрлийн мэндчилгээг үнэхээр урьдчилан тооцоолоогүй байснаа хэлээд, үнэхээр онцгүй санагдсан гэдгээ илэлхийлсэн байна.

“Хар хувцастангууд – 3” киноны нээлтэн дээр Вилл Смитт яасан бэ? Хадгалах

Энэ жинхэнэ хайр мөн үү?

Бусдын хэрэгт хошуу дүрэх нь тийм ч сайн зүйл биш л дээ. Гэхдээ л энэ хосын насны ялгаа үнэхээр сонирхолтой санагдаад: “Энэ жинхэнэ хайр мөн үү?” гэж танаас асуумаар болчихлоо. Магадгүй насны ялгаа хайр дурлалд хамаагүй байж болох юм. Ямартай 1960 онд гарсан “Сүүлчийн амьсгал дээр” хэмээх киногоороо анх алдаршсан Францын жүжигчин Жан – Поль Бельмондо нь саяхан өөрөөсөө дөчөөр тогтохгүй олон насаар дүү найз бүсгүйтэйгээ цагийг сайхан өнгөрүүлж байгаад, паппараццийн дуранд өртжээ. Стилист мэргэжилтэй энэ бүгсүйг Барбара Гандольф гэдэг юм байна. Бас л шоу бизнест алдартай нэгэн ажээ. Насны зөрүүтэй ч гэсэн хамт байхдаа жаргалын мишээлийг нүүрэндээ тодруулсан энэ хост аз жаргал, хамгийн гол нь хайр дурлалыг хүсэхээс өөр бид юу хийж чадах билээ?...

Энэ жинхэнэ хайр мөн үү? Хадгалах

Америкийн хамгийн алдартай паппарацци – Рон Галелла

Америкийн бүх цаг үеийн хамгийн алдартай паппарацци болон Рон Галелла –гийн “Ron Galella: Paparazzo Extraordinaire!” хэмээх шинэ номонд орсон бүтээлүүдийг таны өмнө дэлгэж байна. Энэхүү номонд түүний авсан алдартнуудын эгзэгтэй агшнуудын талаарх хамгийн алдартай бүтээлүүд багтжээ. Жишээлбэл Марлон Брандо, Мадонна, Жаклин Кеннеди, Фрэнк Сенатра зэрэг хамгийн алдартай хүмүүсийн амьдралын торгон агшнууд энэхүү номонд Рон Галеллагийн дуранд хэрхэн буусан, тэр чигээрээ тусгагдсан байна.

Америкийн хамгийн алдартай паппарацци – Рон Галелла Хадгалах

Микаэла Шефер Берлин дэхь “Хар хувцастангууд 3” киноны нээлтэн дээр

Сайхан биеэ ил гаргах “хобби”-гоороо алдартай, Германы загвар өмсөг Микаэла Шефер (Micaela Schaefer) нь “Хар хувцастангууд-3” киноны нээлтэн дээр порно киноны “Амтат гүзээлзгэнэ” наадамд оролцож байгаа юм шиг хувцаслажээ. Ер нь сүүлийн үеийн оддын хувцаслалтыг ажиглахад, цаашдын киноны нээлтүүд дээр тэд бараг хувцасгүй очдог болох нь... Харин сэтгүүлч нарын хувьд энэ байдал нь ашигтайгаар эргэх нь дамжиггүй. Учир нь бид кино наадмын талаар сурвалжлага бичихийн оронд зургийг нь үзүүлэхэд л хангалттай болжээ.

Микаэла Шефер Берлин дэхь “Хар хувцастангууд 3” киноны нээлтэн дээр Хадгалах

2012 хамгийн тачаангуй бүсгүйчүүд

Английн "The Sun" сэтгүүл оны хамгийн тачаангуй бүсгүйчүүдийн рейтингийг нийтэд хэвлэн гаргажээ. Мөн үүнтэй зэрэгцэн FHM сэтгүүл ч төстэй зүйл нийтлэжээ. Ингээд энэ жил дэлхийн алдартнуудаас хамгийн тачаангүй, дур татам бүсгүйчүүдээр хэн хэн шалгарсан тухай мэдэж авцгаая. Энэ удаагийн шалгарлуулалтыг хараад байхад нэлээд залуужсан, бас үнэнд ойр очсон жагсаалт гарчээ.

2012 хамгийн тачаангуй бүсгүйчүүд Хадгалах