АЛДАРТАЙ ХҮМҮҮС

Леди Гагагийн үсний загвар

Дуучин, хөгжмийн зохиолч Леди Гага (Lady Gaga) дэлхий дахины болон үзэгчдийн анхаарлыг хэрхэн татахаа сайн мэддэг нэгэн. Тэрээр өвөрмөц хувцаслалт, дүр төрхөөс гадна өвөрмөц үсний засалтаараа олны анхаарлыг татаж чаддаг. Үсний засалтаа өөрчилснөөр түүний дүр төрх хэдэн янз болон өөрчлөгдөж байгааг доорх гэрэл зургуудаас харж болох юм.

Леди Гагагийн үсний загвар Хадгалах

Оросын гимнастикийн тамирчид Сардинид амрав

Оросын гимнастикийн авъяаслаг, үзэсгэлэнтэй охид Сардинид амрав. Тэд дөрвөн удаа дарааллан Олимпийн наадмаас эх орондоо медал авчирсан билээ. Эдгээр бүсгүйчүүд Олимп хэмээх хариуцлагатай, хүнд давааг давсны дараа өөрсдийн зохих ёсны амралтаа авсан байна. Олон жилийн бэлтгэл сургуулилт хийж эх орондоо медал авчирсны дараах тэдний хэд хоногийн ч болов дасгал сургуулилтгүй сайхан амралтын гэрэл зургаас хүлээн авч үзэцгээе.

Оросын гимнастикийн тамирчид Сардинид амрав Хадгалах

Эйнштейний гэрэл зургууд

Альберт Эйнштейн (Albert Einstein)-ий талаар бид юу мэдэх вэ? Бид түүнийг гайхалтай эрдэмтэн, физикч гэдгийг нь андахгүй сайн мэднэ. Тэгвэл тэрээр бүр бага наснаасаа эхлэн Хийл тоглож сурсан бөгөөд насан туршдаа хийлээ тоглосоор байсан байна. Тэрээр 55 насандаа алдарт Германы дүрвэгчдэд зориулж Хийл тоглож байжээ. 1922 онд Альберт Эйнштейн “Нобелийн шагнал” хүртсэн юм. Гэсэн хэдий ч тэр бидэнтэй адилхан жирийн л хүн учраас баярлаж, цэнгэх дуртай байсан байна. Ингээд түүний амьдралын талаарх товч өгүүлэх гэрэл зургуудыг хүлээн авч үзэцгээнэ үү.

Эйнштейний гэрэл зургууд Хадгалах

Украйны халуухан бүсгүйчүүд

Нарлаг сайхан амралтын энэ өдөр сайтынхаа хэрэглэгч та бүхэндээ Украйн улсын олны танил халуухан бүсгүйчүүдээс танилцуулж байна. Хуучин орос улсын харъяа байсан Украйн улс нь европын хамгийн царайлаг охидоороо алдартай билээ. Бидний мэдэх "Resident Evil" киноны гол дүр эмэгтэй Milla Jovovich болон бас бус эмэгтэйчүүд энэ мэдээнд орсон байгаа. За ингээд амралтынхаа өдрийг зугаатай өнгөрүүлээрэй найзуудаа.

Украйны халуухан бүсгүйчүүд Хадгалах

Дэлхийд хамгийн өндрөөр үнэлэгддэг одууд

Америкийн Forbes сэтгүүл ээлжит уралдаанаа зарлаж дэлхийн хамгийн өндрөөр үнэлэгддэг алдартнуудын нэрсийг гаргалаа. Уралдаан мөн л 20 байр эзлүүлэх боловч энэ удаад 20-р байрыг 2 хүн эзэлсэн учраас 21 байртай болсон аж. ТВ шоуны хатан хаан Опра Уинфри тэргүүн байран дээрээ арай хийж тогтож үлдсэн байна. Харин Стивен Стилберг огцом амжилт гаргасан бөгөөд энэхүү амжилт нь үүгээр дуусахгүй бололтой. Ингээд дэлхийн одуудын маань хэн нь байраа хадгалж, хэн нь доошилж, хэн нь дээшилсэн талаар сонирхоцгооё. Энд тэдний нэг жилд олсон орлогын хэмжээг харуулсан байгаа.

Дэлхийд хамгийн өндрөөр үнэлэгддэг одууд  Хадгалах

Хамгийн их хөрөнгөтэй дэлхийн моделиуд

Та бүхэндээ үзүүлж буй энэ жагсаалтыг “Celebrity Net Worth” хэмээх сэтгүүл гаргажээ. Нөхрөөсөө салсны дараа хамгийн их хөрөнгөтэй, мөнгөтэй үлдсэн моделиудыг ч энд жагсаасан байгаа. Доор дурдаж буй мөнгөн дүн нь загварын бизнесээс гадна янз бүрийн телевизийн шоуны хөтлөгч, дизайн болон хувийн бизнес эрхэлдэг орлогуудыг нь хамт багтаасан дүн юм. Энд байгаа одуудын тал нь шахуу загварын тайцаа орхиж, хувийн бизнес болон бусад салбарт амжилттай ажиллаж байна. Ингээд эдгээр бүсгүйчүүдийн жагсаалтыг сонирхоцгооё.

Хамгийн их хөрөнгөтэй дэлхийн моделиуд Хадгалах

Ирина Шейк хятадын брэндийг сурталчиллаа

Оросын алдарт модел болох Ирина Шейк (Irina Shayk) 1986 онд төрсөн бөгөөд 2007 оноос эхлэн Америкийн алдартай сэтгүүлүүдэд зориулан зураг авалтанд оржээ. Ирина Шейк “Sports Illustrated Swimsuit Edition”-нд орсон анхны Оросын модель юм. Мөн models.com сайтаас “ Дэлхийн хамгийн дур булаам” модель шалгаруулахад 13-т жагссан байна. Энэ удаад тэрээр Хятадын “La Clover” брэндийн загварыг танилцуулж үзэгчдийнхээ нүдийг баясгав. Ингээд түүний шинэ зураг авалтаас сонирхоцгооё.

Ирина Шейк хятадын брэндийг сурталчиллаа Хадгалах

Алдартнуудын уналт

Дэлхийн урлаг, соёлын оддын талаар бид ихэнхидээ сайн зүйлийг нь олж хардаг. Гэтэл тэд хүмүүст үргэлж сайхан харагдахын тулд өндөр өсгийтэй гутал, бариу даашинз өмсөөд явахад хэцүү байдаг нь мэдээж. Ингээд алдартай хүмүүсийн хөл алдан унаж буй гэрэл зургуудыг үзэж, хүний мууд дурлацгаая. Хэдийгээр хүний мууд дурлах муухай ч гэсэн үнэхээр хөгжилтэй юм хэхэ.

Алдартнуудын уналт Хадгалах

Нүцгэн ханхүү Харри

Олон нийтийг шуугиулаад амжсан нэгэн мэдээ бол ханхүү Харригийн нүцгэн зураг юм. Ханхүү Лас Вегас дахь буудлын баранд өөрийн найзуудтайгаа болон хэсэг бүсгүйчүүдтэй амарч байхад нь энэхүү зургийг дарсан байна. Хэсэг хөгжилдсөний дараа тэд нүцгэлэхээр билльярд тоглосон бололтой. Ингээд ханхүү Харри хожигдсоноор ийнхүү хувцсаа тайлсан байжээ. Харин одоо ханхүү Харригийн нүцгэн зургуудаас сонирхуулъя.

Нүцгэн ханхүү Харри Хадгалах

Хор уршигтай гоо сайхны бүтээгдэхүүнүүд

Ихэнхи эмэгтэйчүүд гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхгүй байж чаддаггүй. Эмэгтэйчүүд маань гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхдээ түүний сөрөг нөлөөний талаар огт бодож үздэггүй. Тэгвэл эмэгтэйчүүдийн өдөр тутам хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүнүүд ямар хор уршигтай болох талаар энэхүү мэдээллээс харах болно.
Хор уршигтай гоо сайхны бүтээгдэхүүнүүд Хадгалах

Леонардо Ди Каприо-ийн бүсгүйчүүд

Америкийн алдарт жүжигчин, Титаник киноны гол дүрээр бидэнд танил болсон Леонардо Ди Каприо (Leonardo DiCaprio) -г мэдэхгүй хүн гэж үгүй билээ. Тэрээр нэлээд олон бүсгүйчүүдтэй учир ургуулж байсан нь мэдээж. Учир нь түүнийг сайхан залуу гэдэгт маргах хүн байхгүй болов уу. Лео 2000-2005 оны үед Бразилийн модел Жизель Бюндхен, 2006-2009 оны хооронд Израилийн модел Бар Рафаэли, 2009 оны сүүлд Оросын модел Анна Вьялицынтай холбоотой байсан байна. Энэ мэтчилэн 1994 оноос хойшхи түүний учир ургуулж байсан гайхалтай бүсгүйчүүдтэй танилцацгаая.

Леонардо Ди Каприо-ийн бүсгүйчүүд Хадгалах

Дэвид Бэкхемийн зураг авалт

Алдарт хөл бөмбөгчин Дэвид Бэкхем (David Beckham) H&M компанийн дотуур хувцасны загварыг танилцуулсаар л байна. Гэрэл зурагчингаар нь Аласдир Макллилан (Alasdair McLellan) ажилласан байна. Дэвид Бэкхемийн зураг авалт үнэхээр сайн болсон учраас НМ компани нь түүнд болон Бэкхемийн шүтэн бишрэгчдэд бэлэг болгож Бэкхемийн барималыг "Regent Street" хэмээх Британийн дэлгүүрийн өмнө босгосон байна. Мөн Н&М компани түүний барималыг Лос-Анжелос, Сан-Францискод босгох гэнэ. Ингээд алдарт хөл бөмбөгчний зураг авалтын үеийн халуухан зургуудаас сонирхоцгооё.

Дэвид Бэкхемийн зураг авалт Хадгалах